Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар УИХ-ын даргад санал хүргүүлсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ


  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар УИХ-ын даргад санал хүргүүлсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

    2017-12-28

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэх тухай албан бичиг илгээсэн юм. Энэ талаараа тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч агаарын бохирдол, утааны асуудал иргэдээс маш их гомдол, санал дагуулж, эрүүл мэндэд ноцтой нөлөөлж буйг мэдээллийн эхэнд онцолсон юм. Тиймээс УИХ-д хандан "Онц байдал" зарлах санал хүргүүлэх тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн гэлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сэтгүүлчдэд  хандан хэлэхдээ “Өнөөдөр утааны асуудал онцгой анхаарал татаж байна. Үүнийг жил бүр ярьдаг. Би ЗТБХБ-ын сайд байхдаа буюу 2010 онд утааг цогцоор нь шийдэх боломж байна гэж санал, шийдэл  гаргаж байсан. Нийт баялгаа судалж, тооцоолж, түүний хоёр хувиар мөнгө босгож, хөдөөгөө хөгжүүлж, хөдөөнөөс ирэх урсгалыг зогсооё. Ингэхийн тулд хөдөө хүн амьдарч болох ахуй, орчинтой байх ёстой. Малын гаралтай түүхий эд нь борлогддог байх ёстой. Хотоо нүүлгэн  шилжүүлж, дагуул хотуудыг  бий болгоё гээд “Хоёр хувь” гэсэн танилцуулга хийж байсан.

    Харамсалтай нь утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг улс төр, бизнесийн бүлэглэлүүд гарч ирсэн. Тэд өнөөдөр 147 тэрбум төгрөгийг утааны эсрэг, утаа багасгана гэсэн нэрээр завшсан. 100 орчим сая ам.долларыг мөн утаагүй зуух зэрэгт хэрэглэсэн.

    Дэлгэрэнгүй