Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Куба Улсын Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзлаа


  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Куба Улсын Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзлаа

    2017-10-20

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Куба Улсын Элчин сайд Раул Дэлгадо Консэпсион уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Раул Кастрогийн мэдчилгээг уламжилж, Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэсэн захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардууллаа.  

    Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хооронд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, спортын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж тодорхой ажлууд эхлүүлсэн талаар Элчин сайд уулзалтын эхэнд танилцууллаа. Тус улсаас Монгол Улсад элэгний үрэвслийн болон чихрийн шижин өвчний эсрэг эм нийлүүлэхээр ажил эхэлсэн, үлийн цагаан оготно устгах, хоёр улсын биеийн тамир спортын байгууллагуудын хамтын ажиллагаа, Куба Улсын тамирчид 2020 оны олимпийн бэлтгэлийнхээ зарим хэсгийг Монгол Улсад ирж хийх саналтай байгаа зэргийг тэрбээр дурдлаа.

    Дэлгэрэнгүй