Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяаныг хүлээн авч уулзлаа


  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяаныг хүлээн авч уулзлаа

    2017-10-12

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяаныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяан тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын чин сэтгэлийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлав. Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяан нь тус улсын Ерөнхийлөгчийн хүү юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хариу талархал илэрхийлээд Арабын орнуудын говь цөлд хот барьдаг, цөлжилтийн эсрэг баянбүрдүүд байгуулдаг туршлагаас хуваалцаж хамтран ажиллах саналтай байдгаа илэрхийлэв. Мөн Монгол Улс бол мал аж ахуйн орон. Хөдөө аж ахуйн чиглэлд ч хамтран ажиллах саналтай байна гэлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол орон байгалийн баялаг ихтэй. Үүнийгээ оновчтой зөв ашиглаж чадвал богино хугацаанд хөгжих боломжтой улс” хэмээсэн юм.

    Дэлгэрэнгүй