Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МУИС-ийн шинэ номын сангийн нээлтэд оролцов


  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МУИС-ийн шинэ номын сангийн нээлтэд оролцов

    2017-10-05

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МУИС-ийн шинэ номын сангийн нээлтэд оролцон үг хэлж, номын анхны цахим захиалга хийсэн юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Өнөөдөр сайхан өдөр болж байна. Би их баяртай байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болохдоо Азид нэртэй нэг сайхан номын сан байгуулж нээх юмсан гэж бодож байсан. Тэгвэл өнөөдөр МУИС 75 жилийн ойгоороо ийм сайхан номын сан нээж байгаад би их баяртай байна.

    МУИС-ийн үе үеийн эрдэмтэн мэргэд, багш нарт сургуулийн 75 жилийн ой, номын сангийн нээлтийг тохиолдуулан баяр хүргэе. Бид дандаа гаднынхны хийсэн зураг төслөөр ажил хийж, ийм болох юмсан гэж боддог байсан үе саяхан. Тэгвэл МУИС-ийн шинэ номын сангийн интерьер дизайнаас эхлээд барилга байгууламж, тавилга, бүх зүйлийг Монголын компаниуд хийсэн тухай танилцуулж байгаа нь бахархалтай байна. Баяр хүргэе.

    “Ном бол ертөнцийг харах цонх” гэж биднийг бага байхад сургасан. Одоо ч сургадаг. Цаашид ч сургах байх.

    Дэлгэрэнгүй