Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа


  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

    2017-09-27

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Филип Беннетт болон тус банкны Нидерланд, Монгол Улсыг төлөөлсөн захирал Франс Вийкерс, дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Филип Беннетт тус байгууллага Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1,6 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсныг тэмдэглэлээ. Тус банкнаас оруулж буй хөрөнгө оруулалт 100 хувь хувийн сектор руу чиглэж ирсэн. Үүний дотроос Оюутолгойд оруулсан хөрөнгө оруулалт томоохон нь юм гэдгийг тэрээр хэлж байв.

    Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсад баримтлах стратеги төлөвлөгөөндөө 4 үндсэн чиглэл тусгасны нэг нь олборлолтын бус буюу уул уурхайн бус салбарыг хөгжүүлэхэд нэлээд анхаарч буйг онцлов. ХАА, газар тариалангийн хөгжлийг дэмжих, ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 100 орчим сая ам. долларын хөрөнгө оруулалтыг зориулсан байна. “Говь” компанийн үндсэн хөрөнгө оруулагчаар ажиллаж ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж иржээ.

    Дэлгэрэнгүй