Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа


  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа

    2017-09-25

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулан өгөв.

    МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжих түүхэн замыг нээж, эх орныхоо хөгжлийн түүхийн хагас зууныг хамтдаа бичилцэхдээ олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн тэнцвэртэй, бодит мэдээ мэдээллийг шуурхай хүргэж, үндэсний өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсийн хөтөч болсон тус телевизийн үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууд, уран бүтээлчдийн хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж, МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд шагнал гардуулж хэлсэн үгэндээ:

     “Эрхэм хүндэт зочид оо,

    МҮОНТВ-ийн үе үеийн хамт олон, сэтгүүл зүйн салбарын хүндэт төлөөлөгчид өө,

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж МҮОНТВ-ийг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасныг гардуулж байгаадаа туйлын баяртай байна.

    Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжих түүхэн замыг нээж, МҮОНТВ анхны эфирээ цацсаны 50 жилийн ойн халуун мэндийг цэнхэр дэлгэцээ ширтэн суугаа нийт Монголын ард түмэндээ хүргэе.

    Дэлгэрэнгүй