Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 2017

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 2017


  • Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Торгоны зам” сэдэвт хуралдаанд хэлэлцүүлэгчээр оролцов

    2017-01-20

    Тус хуралдаанаар Ази, Европыг холбосон орчин цагийн Торгоны замыг хөгжүүлэхэд чиглэсэн улс төрийн хүчин чармайлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь хоёр бүс нутгийн эдийн засгийн өсөлт, интеграцчлалд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцлээ. Тэр дундаа Торгоны замыг дагаад хөгжих үйлдвэрлэл, цахим эдийн засаг, худалдаа, мөн эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг онцлон ярилцав.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Торгоны замын төслүүдэд байгаль орчны буюу ногоон технологи ашиглахад түлхүү анхаарах ёстой гээд Азиас Европ хүрдэг галт тэргэнүүд сэргээгдэх эрчим хүчээр явдаг байх талаар одооноос анхаарах хэрэгтэйг онцолсон.

     

    Дэлгэрэнгүй
  • Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж эрдэс баялаг, байгаль орчны хамгааллын бодлогын хуралдаанд оролцлоо

    2017-01-19

    Швейцарын Холбооны Улсын Давос хотноо  зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтын хэлэлцүүлгүүд үргэлжилж байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдорж өнөөдөр /1-р сарын 19/ Дэлхийн эдийн засгийн удирдагчид /IGWEL/-ын “Олон туйлт дэлхий дэх хариуцлагатай манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцов.

    Тус хурлаар олон улсын хамтын ажиллагааны 2017 оны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, ач холбогдлоор нь эрэмбэлэх мөн НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын нэн тэргүүнд анхаарах асуудлууд, АНУ-ын шинэ захиргаанаас дэлхий нийт юу хүлээх ёстой,  даяарчлалыг эсэргүүцэх, ард иргэдийн төр засагт итгэх итгэл буурч, популизм нэмэгдэж буй энэ цаг үед үндэсний болон олон улсын хэмжээнд иргэдээ сонсдог хариуцлагатай манлайлалыг хэрхэн бий болгох зэрэг асуудлаар хэлэлцүүлэг явууллаа. 

    Дэлгэрэнгүй
  • Цахиагийн Элбэгдорж: Монголын нэр хүндийг өсгөх, дэлхийн хэмжээнд жинг нэмэх гэсэн монголчуудын хүсэл зорилгод нийцсэн арга хэмжээ байдаг

    2017-01-19

    Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгоор улс орнуудын удирдагчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор чуулж буй Дэлхийн эдийн засгийн   чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын хэвлэл мэдээллийн  сэтгүүлчдэд ярилцлага өглөө.

    -Монгол Улс Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад анх 1991 онд урилгаар оролцсоноос хойш Ерөнхий сайдын болон Ерөнхийлөгчийн түвшинд оролцож ирлээ. Үүнээс сүүлийн найман жил Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байна. Энэхүү чуулга уулзалтад хүссэн хүн болгон оролцоод байдаггүй. Харин Монгол улс сүүлийн жилүүдэд идэвхтэй оролцож байгаа. Монголын оролцооны талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

    -Монгол бол боломж бага олддог улс гэж хэлж болно. Сайн боломж олдвол ашиглах хэрэгтэй. Давосын чуулга уулзалт бол хүссэн болгон оролцоод байдаггүй, урилгаар оролцдог. Зарим орны Ерөнхийлөгч ирчээд хашааных нь гаднаас буцсан тохиолдол зөндөө бий. Нэгэнт урилга ирж байгаа тохиолдолд заавал оролцох шаардлагатай гэж би хувьдаа боддог. Хэрвээ тэр урилгаар тухайн чуулга уулзалтад оролцохгүй бол дахиад урихгүй. Дахиад энэ үйл ажиллагааны анхааралд Монголыг оруулж, дахиад оролцох хэмжээнд хүрэхийн тулд маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарна. Тийм учраас энэ боломжийг бид алдахгүй ашиглах учиртай. 

     

     

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

    2017-01-18

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо энэ сарын 17-20-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцож байна.

    Энэ удаагийн чуулга уулзалтад 80 орчим улсын төр, засгийн өндөр, дээд хэмжээний төлөөлөгч, олон улсын 40 орчим байгууллагын удирдлага болон улс төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 2600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

    Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд 2017 оны чуулга уулзалтаар “Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал” ерөнхий сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, 200 гаруй салбар хуралдаан зохион байгуулагдах юм байна. 

     

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын чуулганд оролцохоор мордов

    2017-01-16

    Швейцарийн Давос хотноо болох Давосын 47 дахь удаагийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тус форум энэ сарын 17-20-ны өдөр болох бөгөөд энэ удаа "Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал" сэдвийн хүрээнд болох юм байна.

    Дэлгэрэнгүй