Бүгд Найрамдах Куба улсад хийсэн албан ёсны айлчлал

Бүгд Найрамдах Куба улсад хийсэн  албан ёсны айлчлал


  • Цахиагийн Элбэгдорж: Хүний зүрхний цохилт бүхэн эрх чөлөөний чимээ гэж би боддог

    2016-09-19

    Бүгд Найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Гаванагийн Их сургуулийн багш, оюутнуудад лекц уншлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь Монголын ардчиллыг  хөгжүүлж буй  туршлага ололт амжилт, хүндрэл бэрхшээл, сорилтын талаар БНАСАУ-ын Ким Ил Сений нэрэмжит их сургууль, Мьянмарын Янгоны их сургууль, Унгарын Европын их сургууль зэрэг хэд хэдэн сургуулиудад  лекц уншиж байсан билээ. Лекцийг бүрэн эхээр нь хүргэж байна.

     

    Цахиагийн Элбэгдорж: Хүний зүрхний цохилт бүхэн эрх чөлөөний чимээ гэж би боддог

    Энд хүрэлцэн ирсэн эрхэм өндөр дээд зочид болон Гаванагийн их сургуулийн удирдлага, нийт профессор, оюутнууд болон хүрэлцэн ирсэн бүх хүмүүсийн энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

    Манай хоёр орон дэлхийн хоёр бөөрөнд оршдог. 13 цагийн зөрүүтэй. Одоо манай Монголд шөнийн гурван цаг өнгөрч буй. Хэдий тийм боловч бидний зүрх сэтгэл байнга ойрхон байж ирсэн юм.

     

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Кубын Генетикийн инженер, биотехнологийн төвд зочиллоо

    2016-09-17

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Кубын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-д зочиллоо.  Ерөнхийлөгчийг тус төвийн захирал Еүлохио Пиментел, “БиоКубаФарма” нэгдлийн Ерөнхийлөгч Др. Карлос Гутиеррес нар угтан авч төвийхөө үйл ажиллагааны талаар танилцуулав.

    Хөгжиж буй орнуудад их хэмжээгээр тархаж буй вирус, халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийг тухайн үеийн Ерөнхийлөгч Фидэл Кастрогийн санаачлагаар 1982 онд үүсгэн байгуулж байсан түүхтэй юм байна. 

    Дэлгэрэнгүй
  • Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, БНКУ-ын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро нар албан ёсны хэлэлцээ хийв

    2016-09-16

    Бүгд Найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро нар албан ёсны хэлэлцээ хийв.

    Уулзалтын эхэнд Эрхэмсэг ноён Раул Кастро Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд 1970 онд Монголд улсад айлчилж байсан дурсамжаасаа хуваалцаж, энэ тухай дурсахад үргэлж таатай байдаг тухайгаа ярилаа. Тэрээр манай хоёр улс дэлхийн бөмбөрцөгийн хоёр талд байдаг ч олон улсын тавцанд бие биеэ харилцан дэмжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж цаашид ч энэхүү уламжлалаа хадгалах нь чухал болохыг тэмдэглэв. 

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Бүгд Найрамдах Куба улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

    2016-09-16

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж албан ёсны айлчлал хийхээр Бүгд найрамдах Куба улсын Гавана хотноо хүрэлцэн ирлээ.

    Угтах ёслолын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кубын үндэсний баатар Хосе Мартигийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв.

    Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан ёсоор угтан авч, мэндчилсэний дараа Хүндэт харуулын дарга илтгэл өгч хоёр орны Төрийн дуулал эгшиглэв.

    Угтах ёслолд Монголын талаас  УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр, Кубын талаас БНКУ-ын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Тэргүүн дэд сайд Марселино Медина, БНКУ-аас Монгол улсад суух   Элчин сайд Раул Делгадо болон албаны төлөөлөгчид оролцлоо.

     

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба Улсад албан ёсны айлчлал хийхээр мордов

    2016-09-14

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор явах замдаа Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордов.  

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Модесто Кастрогийн урилгаар 2016 оны 9 дүгээр сарын сарын 15-18-нд Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийх юм.

    Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хөгжүүлэх тухай, мөн олон улсын харилцааны арилцан сонирхсон асуудлаар яриа хэлэлцээ явуулж, санал солилцоно.

    Дэлгэрэнгүй