ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ


  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ

    2016-07-13

    Улаанбаатар хот                                                                                           Төв цэнгэлдэх

    Эрхэм хүндэт наадамчид аа,

    Хүндэт зочид оо, 

    Эртний түүхтэй Монгол төрийн их баяр наадам маань ёслол төгөлдөр сайхан болж, бахархлыг бадраан, золбоо хийморийг өргөлөө. Эр бяр тэгширсэн хүчтэн, ур ухаан бүрдсэн харваач, эрдэм билгүүн жагссан олон уяач шинээр тодрон гарлаа. Цэнгэл баярын тэргүүнд заларсан Та бүхэндээ баяр хүргэж, сайн бүхнийг хүсэн ерөөе.

    Монгол наадам - Монгол үндэстний агуу их түүхийг сануулж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө эрхэмлэн дээдэлж, улам ихийг хийж бүтээх урам зоригийг хайрлалаа. Монгол наадмаас монгол соёл хичнээн утга төгөлдөр, агуулга гүнзгий вэ гэдгийг баясан харлаа. Эрдэм ухаан, эв нэгдэл, эр чадлын чуулган болсон Монгол наадам - Монгол соёлыг бүтээсэн үндэстэн агуу түүхтэй шигээ агуу ирээдүйтэй билээ. 

    Дэлгэрэнгүй
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын заан, арслан, аварга цол олголоо

    2016-07-12

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит  бөхийн барилдаанд долоо давсан Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Пүрэвсайханд Монгол Улсын заан цол олгов.

    Мөн ес давсан Ч.Санжаадамба, Р.Пүрэвдагва нарт Улсын арслан, 10 давж түрүүлсэн Ч.Санжаадамбад Улсын аварга цол олголоо. 

    Дэлгэрэнгүй
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын начин, харцага цол олголоо

    2016-07-12

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит  бөхийн барилдаанд тав давсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, хилийн цэргийн 0253 дугаар ангийн бөх Л.Батзориг, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, хилийн цэргийн 0165 дугаар ангийн бөх Б.Баатарцол, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Их Монголын хүчтэн дэвжээний бөх Ц.Чимэддорж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх Ч.Хөхчирэнгэр, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Булган хангай дэвжээний бөх Д.Амарсайхан, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөх Билэгт дэвжээний бөх Э.Ванданцэрэн, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бөх Б.Чимэдвандан, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Алдар спортын хорооны бөх Л.Шинэбаатар, Архангай аймгийн Булган сумын харьяат бөх М.Бат-Отгон, Увс аймгийн Тэс сумын харьяат, Алдар спортын хорооны бөх Б.Ганзориг, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөх Билэгт бөхийн дэвжээний бөх Ц.Нямдорж, Хөвсгөл аймгийн харьяат бөх Б.Ганхуяг, Сэлэнгэ аймгийн харьяат бөх Б.Дэлгэрсайхан, Дорнод Дашбалбар сумын харьяат Аврагч спортын хорооны бөх Д.Анар нарт тус тус Монгол Улсын начин цол олгов. 

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав

    2016-07-12

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж амжилт хүсэн ерөөлөө.

     

    Дэлгэрэнгүй
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний сурын харваачдад улсын цол олгов

    2016-07-12

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.

    Эрэгтэй харваачдаас Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний цехийн засварчин, Хангарьд спортын хорооны тамирчин Монгол Улсын спортын мастер Д.Дэмбэрэлсайхан Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа. 

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

    2016-07-12

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өглөө Хүй долоон худагт очиж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн  уралдаанд 13 настай Г.Эрхэмнамдагбаяр хүүгийн унаж хурдлуулсан Өвөрхангай аймгийн Хужирт  сумын уугуул, уяач Д.Дагвадоржийн бор үрээ тод магнай болж торгон жолоогоо өргүүллээ.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Энэ жилийн наадам өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан болж байна

    2016-07-11

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуут сумаар харвасныхаа дараа ард олонтойгоо наадмын сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

    Тэрээр хэлэхдээ  “Хотол олноороо сайхан наадаж байна уу. Монгол түмнийхээ амар амгаланг айлтгая аа. Дөнгөж сая сурын зурхайд дуут сум тавилаа. Дуут сумыг аливаа баяр наадам, их үйл хэргийг нээхэд тавьдаг учиртай юм. Энэ жилийн наадам маш сайхан эхэлж байна. Олон ой давхацсан наадам болж байна.

    Их Монгол Улс байгуулагдсаны ойн 10 жил тутамд нэг удаа 1024 бөх барилддаг. Энэ жил 1024 бөх барилдана.  АСЕМ-ын дараа аймаг сумдын наадам болно.  Тэгэхээр хөдөө орон нутгаас маш олон алдар цуутай бөхчүүд, хурдан хөлгүүд, эрхий мэргэн харваачид ирсэн байна. Энэ жилийн наадам их өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан наадам болно гэдгийг хэлье.  

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч сурын талбайд зочилж дуут сумаар харвалаа

    2016-07-11

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа сурын талбайд зочилж эрхий мэргэн харваачид, тэнд хуран цугларсан наадамчин олонтой мэндчиллээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч харвааны талбайгаас дуут сумаар харваж наадамчин олны мэлмийг баясган Монгол түмний эртний түүхт сайхан уламжлалыг хүндэтгэсэн юм. Төрийн тэргүүн 2014 оны наадмаар анх удаа дуут сум тавьж эртний сайхан уламжлалыг сэргээсэн билээ.

    Дэлгэрэнгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн их тугандаа хүндэтгэл үзүүлэв

    2016-07-11

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлснийхээ дараа Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.

    Дэлгэрэнгүй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

    2016-07-11

    Улаанбаатар хот                                                                                          

    Төв цэнгэлдэх

    Эрхэм хүндэт ард иргэд ээ,

    Хүндэт зочид, гийчид ээ,

    Наадамчин олны уухайн түрлэг дуурссан Монгол наадмын энэхүү хоймроос эрхэм хүндэт Та бүхэнд Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн  Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

    Монгол түмний түүхийн дөрвөн тэгш ой тохиосон их баяр наадам маань өнгө төгөлдөр эхэлж байна. Манай үндэсний наадам бол бидний бахархалт түүх, өнөө, ирээдүйг илтгэсэн их ёслол юм. Монголчуудын бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын ундрага дүүрэн эх булаг юм.

    Наадмын өмнө төрийн ээлжит сонгууль боллоо. Ард түмний сонголтоор Улсын Их Хурал, Засгийн Газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөж шинэчлэгдэж байна. Харин асуудал, сорилт бүхэн хариулт шийдлээ хүлээн үлдэж байна. Монголчууд бид нэг эх оронтой, нэг хувь заяатай. Хүн бүр ажил амьдралдаа дор бүрнээ эзэн болж, Монгол гэсэн нэгэн эрх ашгийг дээдэлж урагшаа тэмүүлж ажиллацгаая.

    Эрхэм наадамчид аа,

    Монгол түмнийхээ цэнгэлийн манлай – үндэснийхээ их баяр наадмыг би энэ жил найм дахь удаагаа нээж байна. Найман хүү төрүүлж өсгөсөн малчин ээж аавын эгэл хүүгийн хувьд би энэ их билигшээл хүндэтгэлд сүслэж, Монгол түмнийхээ их буян заяа, босоо хийморьт үеийн үедээ залбирч явах болно.

    Дэлгэрэнгүй