Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Цэвэлмаагийн БАЯРСАЙХАН

ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ:

  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА
     
  • 1962 онд төрсөн. 1980 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1986 онд ЗХУ-ын Москва хотын Эдийн засгийн дээд сургуулийг Инженер эдийн засагч мэргэжлээр, 1989 онд Монгол Улсын Их Сургууль Статистикч эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
  • 1986 - 1989 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1989 - 1990 онд Өмнөговь аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн, 1990 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга
  • 1990 - 1992 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд тэргүүн дэд дарга
  • 1992 - 1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч, 1992 онд Өмнөговь аймгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1996 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1996 - 1998 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга
  • 2001 - 2004 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш
  • 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 - 2011 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
  • 2012 - 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 - 2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд
  • 2015 - 2016 оны 7-р сарыг хүртэл  Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогдон ажилласан.
  • 2016 оны 8-р сараас  эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна.

1993 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан, 1997 онд Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, 2006 онд Алтангадас одон, 2010 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 2016 онд Монгол Улсын гавъяат эдийн засагт цол тэмдгээр тус тус шагнагдсан.

bayarsaikhan@president.mn