Л.Пүрэвсүрэн

Гадаад бодлогын зөвлөх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Лүндэгийн ПҮРЭВСҮРЭН

Төрсөн огноо:1964 оны 12 дугаар сарын 24

Төгссөн сургууль:

1989 Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль

1983 Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль

 

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

 

ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат академи

Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Викториа их сургууль

АНУ-ын Хавай дахь Ази, Номхон далайн аюулгүй байдлын төв

Харвардын Их сургуулийн Жон Кеннедийн сургууль

Ажлын туршлага:

 

2016.09.16-наас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх

2014-2016 Монгол Улсын Гадаад хэргийн сайд

2009-2014 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх

2000-2009 Гадаад хэргийн яамны Европын газар

1995-2000 Бонн дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Гадаад хэргийн яамны Европ, Америкийн газар

Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яам

1989-1991Гадаад хэргийн яамны Захиргааны хэлтэс

 

Гадаад хэлний мэдлэг:     Англи, Орос, Герман

Гэр бүлийн байдал:           Эхнэр, хоёр хүүхэдтэй

E-mail: purevsuren@president.mn


  • Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг зохистой шийдэх боломж бий гэж би боддог

    2017-05-03

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Орхон аймгийн иргэдэд танилцуулах уулзалт “Уурхайчин” соёлын ордонд болсон юм.

    Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар  нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр дэлгэрэнгүй танилцууллаа.

    Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймгийн иргэдэд хандан үг хэллээ.

    Тэрээр хэлсэн үгэндээ:

    “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

    Өнгөрсөн найман жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа 5 чиглэлд чиглүүлж ажиллалаа. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн хамгийн гол ажил бол улс орноо дотоод, гадаадад төлөөлнө гэсэн байдаг. Нэгд, гадаад бодлого, аюулгүй байдлын чиглэлд ямар ажил хийж хэрэгжүүлэв, хоёрт, монголчуудын уламжлал, ёс заншил, монгол дархлаа бий болгох чиглэлд ямар үйл ажиллагаа явуулав, гуравт, шүүх эрх мэдэл, шударга ёсыг бэхжүүлэх чиглэлд ямар ажил хийв, дөрөвт, ногоон хөгжил, бүтээгчдээ дэмжих чиглэлд юу хийв, тавд, шууд ардчилал, орон нутгийн хөгжлийн сан, иргэдийн оролцоо гэсэн чиглэлд ажилласан.

    Дэлгэрэнгүй
  • Л.Пүрэвсүрэн: Гадаад харилцааны хувьд ихээхэн ач, холбогдолтой бас ачаалалтай зун болох нь

    2014-07-22

    Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

    -Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдрөөс эхлэн Япон Улсад ажлын айлчлал хийж байна. Тус айлчлалын зорилго, ач холбогдлын талаар тайлбарлахгүй юу?

    -Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Японд төрийн айлчлал хийсэн. 2013 онд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад, мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Японд айлчилсан. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сай Ш.Абэтай 2012 оноос хойш хэд хэдэн удаа уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан. Хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сард  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад эмчлүүлэхдээ ч Шинзо Абэтэй уулзсан. Энэ мэтээр хоёр орны удирдлагуудын хооронд ажил хэргийн ойр дотно харилцаа тогтмолжсон гэж хэлж болно.  

    Дэлгэрэнгүй
  • Бадарчийн Жаргалмаа [2014.06.11] - Л.Пүрэвсүрэн

    2014-06-11

    Бадарчийн Жаргалмаа [2014.06.11] - Л.Пүрэвсүрэн

    Дэлгэрэнгүй
  • Шанхайд сайхан мэдээ ихтэй

    2014-05-21

    -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийнхүү энэ он гарсаар хөрш хоёр орны тэргүүн нартай хоёр дахь удаагаа нүүр тулан уулзлаа. Өмнөх уулзалт өнгөрсөн хоёрдугаар сард Сочи хотноо болсон билээ. Ийнхүү ноён В.Путин, Си Жинпин нар манай урилгыг ёсоор болговол хөрш хоёр орны төрийн тэргүүн зэрэг айлчилсан түүхэн жил болох нь-


    БНХАУ-ын Шанхай хотноо Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дөрөвдүгээр уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч хөрш хоёр орны тэргүүнүүдтэй уулзсан нь Монгол улсын гадаад бодлогын хувьд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгийн хэлснээр ОХУ болоод БНХАУ-тай харьцах харилцаа нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. “Монгол Улс хөрш хоёр оронтойгоо ямар нэг хилийн маргаан байхгүй том давуу тал. Гол нь хөрш хоёр орны харилцаанд тэнцвэртэй байдал чухал. Бодит байдлыг аваад үзвэл ялангуяа эдийн засгийн харилцаанд энэ тэнцвэртэй байдал алдагдсан байгаа. Тухайлбал, Монгол Улсын гадаад худалдааны эргэлтэд Хятад улс давуу байдалтай байгаа бол ОХУ-ын хувьд энэ үзүүлэлт эсрэгээр байна. Монгол Улс жилдээ ОХУ-аас 1,4 тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортолж байгаа бол Монгол улсаас ОХУ руу жилдээ 250 сая ам.долларын экспортын бүтээгдэхүүн гаргаж байна. Өнгөрсөн 2013 оны статистикийг аваад үзвэл өмнөх 2012 оноосоо Монгол-Оросын гадаад худалдааны эргэлт буурсан. Энэ 2014 онд ч буурах хандлагатай байна” хэмээн Л.Пүрэвсүрэн хэллээ. Хоёр улсын гадаад худалдааны эргэлтийн энэ зөрүүтэй байдал эдийн засгийн ижил бүтэцтэй байгаатай ихээхэн холбоотой. Тухайлбал, манай хоёр улс хоёул ашигт малтмалын бүтээгдэхүүн түлхүү импортолж байгаа. Харин нөгөө хөрш Хятад улсын хувьд эдийн засгийн өргөн суурьтай байгаа юм. Тиймээс ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах /2014.05.20/ үеэрээ хоёр орны эдийн засгийн бүтцийг өөрчлөх талаар ярьсан. Ноён В.Путиныг ирэх наймдугаар сард тэмдэглэх Халхын голын ялалтын ойд оролцох заллагыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр хүргэлээ.

    Дэлгэрэнгүй
  • Л.Пүрэвсүрэн: Нобелийн шагналт Ан Сан Сү Чи Ерөнхийлөгчийн урилгаар АОХН-ын хуралд оролцоно

    2013-03-04

    Монгол Улсын Ерөнхийлөг­чийн Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэв­сүрэнтэй ярилцлаа.  

    -Ардчилсан орнуудын хам­тын нийгэмлэг (АОХН)-ийн сайд нарын VII бага хурал ирэх сард манай улсад зохион байгуулаг­дана. Хуралд хичнээн орны тө­лөө­лөгчид оролцох төлөвлөгөө­тэй байна вэ?
     
    -Манай улс АОХН-ийг 2011 оноос хойш тэргүүлж байгаа. Энэ онд эрхээ дараагийн оронд шил­жүү­лэх юм. Үүнтэй холбоотойгоор ирэх сарын 29-нд АОХН-ийн сайд нарын VII бага хурал манай улсад зохион байгуулагдана. Уг хуралд нэлээд олон улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд оролцохоо мэдэгдээд байна. Монгол Улс ардчиллын зөв замаар явж байгаагаа гадаадын улс орнуу­дад танилцуулах, өнгөрсөн 23 жилийн хугацааны туршлагаа хуваалцах зэргээр дээрх хуралд ихээхэн ач холбогдол өгч байгаа.
    Дэлгэрэнгүй
  • БНСУ Тавантолгой дээр сонирхлоо илэрхийлсэн

    2011-08-22

    Монгол Улсад ойрын өдрүүдэд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд шил шилээ даран үргэлжлэх гэж байна. Энэхүү үйл явдалтай холбогдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

    -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхийлөгч нар ямар асуудлаар санал солилцож, гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөөд байна вэ?

    -Монгол Улс энэ жилийн наадмаар тулгар төрөө байгуулсны 2220 жилийн ой, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой зэрэг олон тэгш ойг тэмдэглэн өнгөрүүллээ.  Монгол төрийн энэхүү их ойд гадаадын улс орнууд тодорхой хэмжээгээр хүндэтгэл үзүүлье гэсэн бодол санаа байдаг. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр ч нэлээд ажиллалаа. Энэ агуулгаар өнгөрсөн долдугаар сард Энэтхэгийн ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн бол одоо БНСУ-ын ерөнхийлөгч төрийн айлчлалаа эхлүүлж байна. Энэ удаагийн айлчлал нь БНСУ-ын ерөнхийлөгчийн хэмжээнд гурав дахь айлчлал болно. Монгол Улсын зүгээс тус улсад мөн гурван удаа айлчлал хийсэн байдаг.

    Дэлгэрэнгүй
  • “Ярилцъя”

    2011-06-28

    Нийтлэлч Б.Ганчимэг

    Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨР ДЭЭРЭЭ АНХААРАЛ ТӨВЛӨРҮҮЛЖ БАЙГАА ЯВДАЛ ОГТ БИШ. МОНГОЛ УЛС ДЭЭРЭЭ Л ТЭР БҮХ НҮДИЙГ ТАТАЖ БАЙГАА ХЭРЭГ 

    "Ярилцъя" та бүхэнтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.ПҮРЭВСҮРЭНГ уулзуулж байна.  

    -Та бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бод­­­логын зөвлөх. АНУ-д хий­­сэн албан ёсны айлч­лалыг хэрхэн дүгнэж байгаа бол. Айлчлалын хүрээнд сэтгүүлчдийн  нэвтэрч ча­даагүй олон уулзалт, арга хэмжээ болсон?

    -Хэвлэл мэдээллийн хэ­рэгс­­лүүдээр айлчлалын та­лаар нэлээн мэдээлсэн байх. Өөрөө бас газар дээр нь ажил­ласан сэтгүүлчийн хувьд маш их мэдээлэл цуглуулсан байх гэж бодож байна. Гэхдээ л " Хөшиг­ний цаана их юм бол­дог" гэдэг нэг үг байдаг л даа.
    Дэлгэрэнгүй
  • Л.ПҮРЭВСҮРЭН: Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдгээрээ манай улс дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг

    2011-04-20

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

     -Манай улсын дэлхийн ор­нуудтай харилцаж байгаа га­даад бодлогын зорилт юу байна вэ?

    -Гадаад бодлого гэдэг Монголын тусгаар тогтнолд, эдийн засагт болон  ард түмэнд  юу хэрэгтэй байна түүнийг бий болгох, нөхцлийг нь бүрдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, ма­най үндэсний  язгуур эрх аш­гаар л гадаад бодлогын зорилт   тодорхойлогдоно. Иймээс до­тоод болон гадаад бодлого гэ­дэг нэгдмэл ойлголт юм. Мөн тухайн орон дэлхий тавцанд өөрийн гэсэн нэр, нөлөөтэй байхыг эрмэлздэг. Ялангуяа даяар­шлын эрэн зуунд улс орон бүр л өөр өөрийн гэсэн өнгө аястай байхыг хичээж байна. Манай улсын хувьд дипломат бодлого, харилцааны хувьд эрт­ний уламжлалтай. Чингис хааны үе, түүнээс өмнөх үеэс аваад өдгөө хүртэл  өвлөгдөөд ир­сэн дипломат нарийн арга ухаан, бодлого бий.

    Дэлгэрэнгүй
  • Л.Пүрэвсүрэн: Эх оронч үзэл, итгэл найдварын зул хэрэгтэй байна

    2011-03-10

    Нийтлэлч Б.Ганчимэг

    Монгол Улсын Ерөнхийлөгчид гадаад бодлогоор зөвлөдөг хэн гэдэг, ямар эрхэм байдаг бол гэж хүмүүс сонирхдог байх. Би ч гэсэн энэ үүднээс түүнийг "сонирхсон". Түүний нэр Лүндэгийн Пүрэвсүрэн.

    Ер нь бол дипломатчидтайтай ярилцана гэдэг ойлголт байдаггүй юм шиг санагддаг. Тэтгэвэрт гарсан дипломатчид ч ам ангайхдаа тун дурамжхан байдаг. Тийм болохоор уулзсан, асуусан…гэх төдийхнөөр тодорхойлогдчихоод сэтгүүлчид үргэлж сэтгэл дундуур үлддэг. Ярилцах тухайд ч ганцхан ийм биш. Дипломатчидтай ойртоно, нөхөрлөнө, итгэлцэнэ гэх мэтийн асуудал байдаггүй юм шиг. Учир нь тэдэнд бусадтай харьцдаг нэг л зарчим байдаг. Тэр нь найрсгийн зарчим. Зан чанарын ямар ч тод давалгаа тэднээс илэрдэггүй. Ялдам, эелдгийн туйлууд болохоор нь хүмүүс нөхөрлөж байна гэж андуурдаг. Гэвч тийм биш байдаг л даа. Пүүжээ зөвлөх ч тэдний нэг. 

    Дэлгэрэнгүй