О.Чулуунбилэг

Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлого

Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Орсоогийн Чулуунбилэг

Боловсрол

Магистрант. АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн Улс төрийн менежментийн сургууль  2011- 2015 он
Магистр. МУИС-ын НШУС-ын түүхийн тэнхим  - 2003 он
Баклавр. МУИС-ын НШУС-ын түүхийн тэнхим   - 2001 он

Мэргэжил

Түүхч, түүхийн багш, улс төрийн менежмент

Ажлын туршлага

ШУА-ын Түүхийн хүрээлэнд туслах судлаач  -2000-2001 он
G-Entertainment студын Ерөнхий менежер      -2001-2003 он
Инкубатор Монгол ХХКд маркетингийн менежер -2004-2005 он
UBS MUSIC студийн “Номын Ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч -2005-2007 он
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
З.Энболдын бие төлөөлөгч-туслах -2008-2010 он

АН-ын Олон нийт хэвлэл мэдээлэл хариуцсан Нарийн Бичигийн Дарга -2012.09-2015.01

 

Ном бүтээл/ илтгэл

Уран илтгэлийн үндэсний аварга шалгаруулах анхдугаар тэмцээний дэд байр- 1998 он

МУИС-ын Оюутан Конгрессын “Student doctor”  медаль- 1999 он

ХХ зууны монгоолын геостратеги, их гүрнүүдийн гурвалжин сэдвээр магистрантуудын

үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хурлын нийгмийн чиглэлийн шилдэг илтгэл,- 2001 он

Монголын оюутаны хөдөлгөөний түүхэн тэмдэглэл” 240 хуудас О.Алтансүхтэй хамт- 2002 он

ХХ зууны монголын геополитикийн байршил, гадаад бодлогын түүхийн тухай I дэвтэр- 2010 он 

Сонгуулын ялалтын стратеги. А.Ганбаатарын хамт.  137 хуудас.- 2012 он.

 

Гадаад хэл

Англи хэл

Орос хэл

 

Гишүүнчлэл

Түүхийн судалгааны “Хөх тэнгэр” клубын гишүүн - 1999 он

Олуулаа клубын гишүүн - 2010 он

Ардчилсан хүчний холбооны үүсгэн байгуулагч - 2009 он

Өнчин хүүхдүүдийн боловсролд туслах “Мастер” клубын гишүүн - 2010 он

Либерал хаус бодлогын судалгааны хүрэлээнгийн   ТУЗ гишүүн - 2011 он

Америк дахь монголчуудын иргэний танхимын ТУЗ-ын гишүүн - 2011 он

Нээлттэй академи ТББ-ын үүсгэн байгуулагчын нэг - 2012 он

Либерал хаус бодлогын судалгааны хүрээлэнгийн УЗ-ы гишүүн - 2014 он

 

chuluunbileg@president.mn


  • “Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнгийн нээлт болов

    2016-12-29

    Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Богд хааны ордон музейд болов.

    Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, түүхч, судлаач эрдэмтдийн төлөөлөл, лам, хувраг, төр, шашны зүтгэлтнүүд оролцлоо.

    Нээлтийн ёслолын өмнө Богд хаант Монгол Улсын сүлд дуулал “Зуун лангийн жороо луус” дуугаар уртын дууч Х.Бямбасүрэн, морин хуурч, СТА Алтанбат нар ая дууны мялаалга өргөв. Үүний дараа Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам хуврагууд анхдугаар Богд Өндөр гэгээний “Жанлавцогзол” номыг айлтгалаа. Энэ нь Монголын ард түмний заяа буянг тэгшилж, цаг үеийн ган зуд, гачигдах зовлон бүгдээс аврагдахын тухайтад хурдаг ном юм.

    “Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг “VIII Богд Жавзандамба хааны тухай зарим сэдвүүд” сэдвээр үг хэллээ.

    Тэрээр хэлсэн үгэндээ “105 жилийн өмнөх энэ өдөр энэ ордонд монголчуудын тусгаар тогтнолын төлөөх 200 гаруй жилийн тэмцлийн үр дүнг дэлхийд зарласан гайхалтай түүхэн хүний тухай бид эргэн дурсаж байна.

    Дэлгэрэнгүй
  • "Үндсэн хуулийн эсрэг ажиллавал намыг татан буулгана"

    2015-07-07

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэгтэй ярилцлаа.

    -Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн төслөө танилцуулах үеэрээ намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө, нам бүхэн шилэн данстай болно гээд олон санаа дэвшүүлсэн.  Зорилт нь амаргүй ч юм шиг санагдсан. Хуулийн төслийн талаар дэлгэрүүлэхгүй юу. Мөн УИХ-ын төвшинд боловсруулагдаж байсан Улс төрийн намын тухай хуулийн төслөөс Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл юугаараа онцлог юм?

    -Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх санаачлагыг 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж, Ч.Сосормаа /Элчин сайд/ зөвлөхөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн байдаг.  Хоёр жилийн дараа нь 2013 оны нэгдүгээр сарын сүүлээр УИХ-ын төвшинд Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий С.Баярцогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Тус ажлын хэсэгт бүх намын төлөөлөл багтсан байсан. Гэвч намууд нэлээд олон зүйл дээр нэгдсэн ойлголцолд хүрч чадахгүй байсан учраас Ерөнхийлөгч төслийг татаж аваад ажиллаж эхэлсэн. Олон улсын байгууллагууд, судлаачидын зөвлөмж саналыг ч нэлээд олон удаа сонсож, гадаад орнуудын Улс төрийн намын хуультай танилцаж үзсэн.  Мөн өнгөрсөн 25 жилийн хугацаанд монголын улс төрийн намуудын харилцаанд гарч байгаа давуу болон сул талуудыг тодорхойлж, шийдэх ёстой асуудлуудын жагсаалтыг ч гаргаж шийдэхийг зорьсон тул өмнөх хуулиа  бодвол нэлээд олон зүйл заалттай зузаан хуулийн төсөл хийгдсэн. Хуулийн төслийн боловсруулалт дууссанаар ерөнхийлөгч сэтгүүлчдэд товч танилцуулга хийсэн.

    Дэлгэрэнгүй
  • “Архигүй Монгол-Архигүй Хан-Уул” чуулган болов

    2015-06-11

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхэлсэн “Архигүй Монголын төлөө” хөдөлгөөн үргэлжилсээр байна. Өнөөдөр “Архигүй Монгол-Архигүй Хан-Уул дүүргийн хороо” чуулган тус дүүргийн Соёлын төвд болов.

    Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Архи тамхины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн Ж.Цогтсугар нар болон архинаас татгалзсан 68 залуу, дүүргийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

    Дэлгэрэнгүй
  • “Төр, иргэд, хувийн хэвшлийн хамтын цогц ажиллагааны үр дүнд Туул голыг хамгаалж чадна”

    2015-05-28

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран “Туул голын  ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав.

    Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, нар үг хэлсэн юм.

    Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг хэлсэн үгэндээ “Монгол нутагт төрт ёс үүсэхээс  бүр өмнө хүн  амьдран сууж, рашаан мэт цэвэр цэнгэг уснаас нь ундаалж байсан гайхамшигт их ус бол Туул гол юм. Мянга мянган жилийн хугацаанд өвөг дээдсийн маань шүтэн биширч, үр өгөөжийг нь хүртэж ирсэн Хатан Туул голын ач холбогдол өнөөдөр бүр ч илүү чухал, бүр ч илүү хүртээмжтэй болсоор байна. Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км2 талбайг эзэлж, Монголын нийт хүн амын талаас дээш хувь ямар нэгэн байдлаар Туул голоос ундаалж байна. Бүхэл бүтэн улс үндэстний талыг тэжээж тэтгэж байдаг ийм гол дэлхийд гарын таван хуруунд багтах нь тодорхой. 

    Дэлгэрэнгүй
  • “Байгаль хамгаалах ажил нь дэлхий нийтийн түгээмэл соёл, бизнес юм”

    2015-05-15

    Байгаль хамгаалах  нөхөрлөлүүдийн үндэсний чуулган өнөөдөр өглөө Төрийн ордонд эхэллээ. Уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлсэн юм. Төрийн тэргүүний илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг уншиж сонсголоо.

    Ерөнхийлөгчийн илгээлтэд “Нөхөрлөлүүдийн Үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, чуулганы элч  төлөөгчид өө!

    Ногоон ирээдүйг бүтээгч бүтээлч иргэд ээ!

    Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Өнөөгийн дэлхийн улс орнууд том жижиг байх эсэх, хөгжлийн олон түвшин, нийгмийн өөр байгууламжууд, улс төрийн тогтолцоо, шашин соёлын олон хэлбэртэй байхаас үл хамааран хүн төрөлхтөн ногоон ирээдүйг байгуулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх түүхэн бөгөөд нэгдмэл  сорилттой тулгараад байна. 

    Дэлгэрэнгүй
  • Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Чулуунбилэг томилогдлоо

    2015-03-16

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Чулуунбилэг томилогдлоо. О.Чулуунбилэг нь түүхч, улс төрийн менежерийн мэргэжилтэй. Монгол Улсын их сургуулийн түүхийн салбарыг магистр зэрэгтэй төгссөн. АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн улс төрийн менежментийн сургуулийн магистрант. ШУА-ын Түүхийн Хүрээлэн, Ж Энтэртайнмент болон UBS music студи,  Инкубатор Монголия ХХК, MPO ХХК, Нэнси Бокскор ХХК, IC ХХК-д  ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2008-2010 онд УИХ-ын гишүүний туслах, 2012-2015 он хүртэл  АН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Англи хэлтэй. Бэлтгэл офицер. 

    Дэлгэрэнгүй
  • Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны удирдлагуудтай уулзав

    2014-10-16

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр өнөөдөр Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ)-ны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч Б.Энх-Амгалан, гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Удирдах зөвлөлийн гишүүн н.Алтай, ахлах инженер н.Даваажав, Монгол Шевро ХХК-ийн захирал Ц.Түмэн-Өлзий нар оролцов.

    Дэлгэрэнгүй
  • Л.Эрхэмбаяр: Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилттэй танилцлаа

    2014-05-08

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр саяхан орон нутагт ажиллаж Ерөнхийлөгчийн хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийн хэрэгжилттэй танилцаад ирсэн юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

    -Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилт газар дээрээ ямар байна вэ?

    Дэлгэрэнгүй
  • Л.Эрхэмбаяр: Экспортын баримжаатай үйлдвэрлэлийг илүү дэмжих нь зүйтэй

    2014-01-10

    Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр хөтлөн явуулсан юм.

    Дэлгэрэнгүй
  • Канадад Орон нутгийн иргэд намын төлөөлөл бус өөрсдийн төлөөллөө сонгодог

    2013-10-24

    Канад улсын орон нутгийн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай танилцаад ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяртай энэ сэдвээр хөөрөлдөв.

    Дэлгэрэнгүй