А.Ганбаатар

Олон нийтийн харилцааны бодлого

Олон нийтийн харилцааны зөвлөх Амгаланбаатар овогтой Ганбаатарын товч намтар

Эрхэлж буй ажил:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх

 

Боловсрол:

  • Америкийн Нэгдсэн Улсын Индианагийн Их сургуулийн Хууль зүйн сургууль, мастер
  • МУИС-ийн Сэтгүүл зүйн сургууль, бакалавр
  • МУИС-ийн Герман хэлний бэлтгэл
  • Улаанбаатар хотын 10 жилийн 13-р дунд сургууль

 

Мэргэжил:

  • Сэтгүүлч, эрх зүйч

 

Ажлынтуршлага:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх /2009-2013/
  • NTV телевизийн Ерөнхий захирал/2006-2009/
  • ЗТАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга /2004-2006/
  • АПУ ХК-ны Маркетингийн газрын захирал /2002-2004/
  • “Медиа групп” ХХК-ны Ерөнхий захирал /1999-2002/
  • New Tour ХХК-ны менежер  /1997-1999/
  • 25-р суваг телевизийн Сэтгүүлч /1996-1997/

 

Гадаадхэл:

  • Англи, орос, герман хэлний мэдлэгтэй

 

Гэрбүл:

  • Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг

Холбоо барих: ganbaatar@president.mn


  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Дуулиан 2020” заалны хөл бөмбөгийн тэмцээний аваргууд тодорлоо

    2017-04-23

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр Монголын Хөлбөмбөгийн холбоо, "Их Талын Дуулиан ТББ" болон Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Нийслэлийн Боловсролын Газар хамтран Нийслэлийн аварга шалгаруулах "ДУУЛИАН-2020" заалны хөлбөмбөгийн 11 дэх удаагийн тэмцээний Финалын тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө.

    Тус тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг хөгжүүлэх зарлигийг хэрэгжүүлэх, нийтийн хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, энэ салбарт дэмжлэг туслалцаа үзүүлдэг хувь хүн, албан байгууллагын тусламж хамтын ажиллагааны хүрээнд материаллаг баазыг нэмэгдүүлэх, Монголын хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг, авъяаслаг, эрүүл монгол иргэнийг төлөвшүүлэх үндсэн зорилго ач холбогдолтой юм. Энэхүү тэмцээнд олон байгууллага ивээн тэтгэгчээр оролцсон бөгөөд  дэлхийн хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй хөлбөмбөгийн спортод Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг амжилттай оролцуулах баг тамирчдыг бэлтгэх зорилготой юм.

    Дэлгэрэнгүй
  • А.ГАНБААТАР: МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН НЭРИЙН ХУУДАС БОЛСОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД “ТӨРИЙН ГЭРЭГЭ" ШАГНАЛ ОЛГОНО

    2017-01-26

    /ТӨРИЙН ГЭРЭГЭ" ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА 02 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР/

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатартай сар шинийн баяраар олгодог "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ" шагналын тухай ярилцлаа.

    Сар шинийн баяраар олгодог "Төрийн гэрэгэ" шагналын тухай мэдээлэл өгнө үү.

    - “Төрийн гэрэгэ” бол бүтээлч сэтгэлгээ, бүтээгч хүчин, бүтээн байгуулалтыг дэмждэг, үндэсний бүтээн байгуулагчдадаа урам өгдөг шагнал юм. Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал гэсэн тодотголтой явдаг.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын жил солигдохын өмнө "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог уламжлалтай.

    Дэлгэрэнгүй
  • Дэлхийд зартай хөлбөмбөгчин Унгарын Ференц Пушкашийн хөлбөмбөгийн академид Монгол хүүхдүүд суралцах боломжтой боллоо

    2016-09-09

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 10-р сард Унгар Улсад хийсэн айлчилалын үеэр хоёр орны хөлбөмбөгийн харилцааны талаар ярилцсан. Төрийн том ажлуудын хажуугаар Монголын хөлбөмбөгийг хөгжилд санаа тавьж 1954 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт Унгар Улстай энэ салбарт харилцаа холбоо тогтоох саналыг Унгарын тал таатай хүлээж авсан байдаг. Манай талаас “Пушкашийн академи”-д Монгол хүүхдүүдийг суралцуулах санааг дэвшүүлж улмаар энэ ажил ажил хэрэг болох эх үүсвэр нь тавигджээ. Унгарын талаас хариу айлчлал 2016 оны эхээр болсон бөгөөд Ерөнхий Сайд М.Орбантай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Пушкашийн академид 4 хүүхэд суралцуулах ажлыг дараачийн шатанд оруулсан байна.

    Дэлгэрэнгүй
  • Монгол, Японы Хөлбөмбөгийн холбоод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    2015-09-15

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх зорилтыг шат дараатайгаар үргэлжлүүлэх зорилгоор Монголд багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 144 дүгээр зарлигийг 2015 оны наймдугаар сарын 13-ны өдөр гаргасан билээ.  Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оноос хойш спортыг дэмжих талаар дөрвөн чухал зарлиг гаргасан. Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай, Өвлийн спортыг хөгжүүлэх тухай, Тив дэлхийн, олимпийн уралдаан тэмцээнд амжилт гаргасан тамирчдад насан туршид нь тэтгэлэг олгох тухай зарлигууд тус тус гаргасан юм.  

    Монголын Хөлбөмбөгийн Холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Монголд багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа ба түүний нэг нь Монгол, Японы Хөлбөмбөгийн холбоод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Дэлгэрэнгүй
  • Монголд багийн спортыг хөгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийг гардууллаа

    2015-08-25

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх зорилтыг шат дараатайгаар үргэлжлүүлэх зорилгоор Монголд багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 144 дүгээр зарлигийг 2015 оны наймдугаар сарын 13-ны өдөр гаргасан билээ. Энэхүү зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, үндэсний болон багийн спортын холбоодын ерөнхийлөгч, тэргүүнүүд, баг тамирчид оролцов.

    Дэлгэрэнгүй
  • А.Ганбаатар: “Оюутан-цэрэг” хөтөлбөрөө улам өргөжүүлнэ

    2015-08-12

    “Оюутан цэрэг-2015” хөтөлбөр амжилттай өндөрлөж, оюутан дайчид өнөөдөр Чингисийн талбай дээр тангараг өргөлөө. Энэ үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх, “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатартай ярилцлаа.

    -“Оюутан цэрэг” хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ удаа хоёр дахь ээлжийн хөтөлбөр амжилттай өндөрлөж, 1000 оюутан-цэрэг тангараг өргөлөө. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсны ач холбогдол юунд орших вэ?

    -Хуулийн дагуу их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн албанаас чөлөөлж байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаа” гэсэн үүргээ оюутан залуус биелүүлж чадахгүй байгаа юм.

    Мөн 1990-ээд оноос зэвсэгт хүчний цомхотгож, хугацаат цэргийн албан хаагчийн тоо цөөрсөн.Ийм нөхцөл байдал 20 гаруй жил үргэлжилснээр цэргийн зохих бэлтгэл бүхий зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл нөөц бүрэлдэхүүний хомсдол гарч мэдэхээр болсон. Мөн залуусын эх оронч хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаагаас гадна Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албанд цэргийн алба хаасан байх шаардлагыг тавихаар болсон. Иймээс цэргийн насны оюутан залуусын цэргийн алба хаах, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарал хандуулах шаардлага гарсан юм.

    Дэлгэрэнгүй
  • АСЕМ-ын 20 жилд зориулсан гэрэл зургийн уралдаан зарлаж байна

    2015-07-06

    АСЕМ-ын 20 жилд зориулсан гэрэл зургийн олон улсын уралдааны талаар АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа.

    - Гэрэл зургийн уралдаан хэзээ эхлэх юм бэ ?

    - Ази, Европын дээд хэмжээний уулзалтын гишүүн орны мэргэжлийн гэрэл зурагчдын дунд АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан фото зургийн уралдааныг Ази, Европын сангаас 2015 оны 7 дугаар сарын 7-ноос 9 дүгээр сарын 6-ны хооронд хоёр сарын хугацаанд зарлаж байгаа юм.

    - Уралдааныг хэрхэн шалгаруулж, дүнг хэзээ гаргах бол ?

    -Уралдаанд оролцох гэрэл зургууд нь Ази, Европын амьдрал, хөгжлийг харуулсан “Урагшлах замд” (On the Go) сэдвийн хүрээнд болох юм. Бүтээлүүдийг цахим санал хураалтад үндэслэн гурван ялагчийг олон улсын шүүгчид тодруулна.

    Дэлгэрэнгүй
  • Тусгай олимпийн хөдөлгөөн бол найрсаг өрсөлдөөн, найз нөхөрлөл, хамтын ажиллагаа, хайр энэрлийн бэлгэдэл юм

    2015-07-03

    АНУ-ын Лос-Анжелес хотноо энэ 7 дугаар сарын 25-нд нээлтээ хийх Дэлхийн тусгай олимпийн зуны наадамд оролцох багийн тамирчин хүүхдүүдийг үдэн гаргаж өгөх ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Тус зуны наадамд Монгол Улсаас 14 тамирчин оролцохоор багш, дасгалжуулагчдын хамт АНУ-ыг зориход бэлэн болжээ. Монголын тусгай олимпийн тамирчид анх удаа Дэлхийн тусгай олимпийн зуны наадамд оролцох гэж байгаагаараа онцлог юм.

    Монголын Тусгай Олимпийн хороо ТББ 2013 онд байгуулагдаж  тэргүүнээр  нь УИХ-ын гишүүн С.Оюун ажиллаж байна. Тусгай олимпийн холбооны гол зорилго нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг олимпийн төрлийн бүхий л спортоор хичээллүүлж урам дэм өгөх, авъяас чадвар, туршлагыг нь хуваалцуулах, ийм хүүхэдтэй гэр бүлүүд танилцаж нөхөрлөх боломжийг олгодог юм. Дэлхийн 180 оронд тусгай олимпийн  226 хөтөлбөр хэрэгжиж байгаа ажээ.

    Дэлгэрэнгүй
  • Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар уулчин Б.Цэвээндашийг хүлээн авч уулзлаа

    2015-03-27

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар өчигдөр “Эрүүл Монгол хайкинг клуб”-ын тэргүүн, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийг хүлээн авч уулзлаа.

    Б.Цэвээндаш 2012 оны 5 дугаар сарын 19-нд далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт орших Эверестийн оргилд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулж байсан юм. Тэрээр энэ удаад 2015 оны 4 сарын 5-наас хоёр сарын хугацаатайгаар хоёр дахь авиралтаа хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Өмнө нь Б.Цэвээндаш Эверестэд Непалын талаас буюу урд талаас нь авирсан бол одоо Төвдийн талаас буюу хойд талаас авирна. Түүнтэй хамт уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин, 73 настай Т.Гүррагчаа авирах юм. Энэ удаагийн авиралт “Эрүүл Монголын төлөө” уриан дор болно.  

    Дэлгэрэнгүй
  • "ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ-ТӨРИЙН ГЭРЭГЭ"-Г САР ШИНИЙН БАЯРААР ГАРДУУЛНА

    2015-01-15

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог билээ.

     "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ" шагналд Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар орон нутагтаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Төрийн яамд салбартаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, иргэд, төрийн бус байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд холбогдох бичиг баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

    Уг шагналыг олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн бичвэр бүхий цомыг сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулах юм. Шагнал хүртсэн бүтээн байгуулалтыг бий болгох ажилд идэвх санаачилгатай оролцсон, гардан бүтээсэн, зохион байгуулсан хүмүүсийг төрийн алдар цол, одон, медалиар шагнаж болох бөгөөд эдгээр шагналыг цом олгох ёслолтой хамтатган зохион байгуулж гардуулна.

    Дэлгэрэнгүй