Р.Болд

Хүний хөгжил, нийгмийн бодлого

Равдансамбуугийн БОЛД

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх

 

Төгссөн сургууль

  • Улаанбаатар хотын 10 жилийн 33 дугаар дунд сургууль /1962-1972/
  • Польш улсын Познань хотын эдийн засгийн академи /1974-1980/
  • Монгол Улсын Их сургууль, докторантур /2005-2008/

Боловсрол, мэргэжил

Дээд, Эдийн засагч, Улс төрийн шинжлэх ухааны доктор (Ph.D)

Ажлын туршлага

  • УБ хотын Мод боловсруулах үйлдвэрт ажилчин /1980-1981/
  • Зүсмэлийн үйлдвэрт Эдийн засагч, инженер /1981-1986/
  • Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны Монгол барилга нэгдэлд Ахлах мэргэжилтэн /1986-1990/
  • “Онон” ХХК-ийн Ерөнхий захирал /1990-1995/
  • “БСТ маркет” ХХК-д Хөрөнгө оруулалтын төслийн зөвлөх /1986-2000/
  • УИХ-ын гишүүн С.Оюуны зөвлөх /2001-2004/
  • Иргэний зориг намын Зөвлөх /2004-2009/
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөх /2009-2013/
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх /2013 оноос/

Сонгуульт ажил

  • Монгол Улсын /2013 оноос/

Гадаад хэлний мэдлэг

Орос, Польш, Англи

Цахим шуудан

bold@president.mn


  • ЧИНГИС ХААН – ТЭМҮЖИНИЙ МЭНДЭЛСЭН ӨДРИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦСЭН ТЭМДЭГЛЭЛ

    2012-10-30

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р.Болд: Энэ жил монголын ард түмэн Ерөнхийлөгчийнхөө гаргасан зарлигийн дагуу Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд олон чухал арга хэмжээ зохион байгуулав. Харин бид 2012 онд Эзэн богд Чингис хааныхаа 850 жилийн ойг тэмдэглэнэ. Их хааныхаа энэ дэлхийд сүүдэр тохиосны ойг төр улсаараа тэмдэглэн өнгөрүүлэх нь монголчууд бидний бахархал төдийгүй заавал биелүүлэх үүрэг мөн.

    Гэтэл Чингис хааны мэндэлсэн сар өдөр тодорхой болж чадаагүй, Монголын төр Их хааныхаа мэндэлсэн он, сар, өдрийг албан ёсны болгож, ёсчлоогүй байна. Тэмүүжиний төрсөн сар, өдрийн тухай XIII-XIV зууны өмнөх үеийн Монгол, Перс, Хятад зэрэг хэлээр бичигдсэн сурвалжуудад тэмдэглэсэн зүйл одоо хэр илэрч олдоогүй. Харин XVII-XVIII зууны үед бичигдсэн монгол сурвалжуудад Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай өгүүлсэн нь бий. Тиймээс XVII зуунаас хойших үеийн Монгол сурвалж бичгүүдийн мэдээ зангийг түшиглэн Тэмүжиний мэндэлсэн огнооны талаар авч хэлэлцэх бололцоотой юм.
    Тэмүжиний мэндэлсэн сар, өдрийн тухай сурвалж бичгүүдийн мэдээ заалтуудыг харьцуулан үзэхэд ерөнхийдөө өвлийн тэргүүн болоод зуны эхэн сар гэсэн хоёр хандлага ажиглагддаг юм билээ. Өнөөдөр бид энэ чухал асуудлаар ярилцаж олон түмэндээ тодорхой ойлголт өгөх нь зүйтэй болов уу хэмээн бодож байна.
    Дэлгэрэнгүй
  • Чингис хаан өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн гэдэгт эрдэмтэд санал нэгдсэн

    2012-02-06

    Эрдэмтэн, судлаачид нэлээд их ярьж хэлсний хүчинд энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх болсон.  Харин ирэх жил их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой болно. Гэвч өнөө хүртэл Чингис хааныхаа төрсөн өдрийг санал нэгтэйгээр тогтоогүй байгаа. Энэ талаар МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн багш, профессор Ш.Чоймаатай ярилцлаа.

    Дэлгэрэнгүй
  • Чингис хаан Тэмүжиний мэндэлсэн өдрийн талаар хэлэлцэв

    2012-01-18

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р.Болд: Энэ жил монголын ард түмэн Ерөнхийлөгчийнхөө гаргасан зарлигийн дагуу Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд олон чухал арга хэмжээ зохион байгуулав. Харин бид 2012 онд Эзэн богд Чингис хааныхаа 850 жилийн ойг тэмдэглэнэ.  Их хааныхаа энэ дэлхийд сүүдэр тохиосны ойг төр улсаараа тэмдэглэн өнгөрүүлэх нь монголчууд бидний бахархал төдийгүй заавал биелүүлэх үүрэг мөн.

    Гэтэл Чингис хааны мэндэлсэн сар өдөр тодорхой болж чадаагүй, Монголын төр Их хааныхаа мэндэлсэн он, сар, өдрийг албан ёсны болгож, ёсчлоогүй байна. Тэмүүжиний төрсөн сар, өдрийн тухай XIII-XIV зууны өмнөх үеийн Монгол, Перс, Хятад зэрэг хэлээр бичигдсэн сурвалжуудад тэмдэглэсэн зүйл одоо хэр илэрч олдоогүй. Харин XVII-XVIII зууны үед бичигдсэн монгол сурвалжуудад Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай өгүүлсэн нь бий. Тиймээс XVII зуунаас хойших үеийн Монгол сурвалж бичгүүдийн мэдээ зангийг түшиглэн Тэмүжиний мэндэлсэн огнооны талаар авч хэлэлцэх бололцоотой юм.

    Тэмүжиний мэндэлсэн сар, өдрийн тухай сурвалж бичгүүдийн мэдээ заалтуудыг харьцуулан үзэхэд ерөнхийдөө өвлийн тэргүүн болоод зуны эхэн сар гэсэн хоёр хандлага ажиглагддаг юм билээ. Өнөөдөр бид энэ чухал асуудлаар ярилцаж олон түмэндээ тодорхой ойлголт өгөх нь зүйтэй болов уу хэмээн бодож байна.

    Дэлгэрэнгүй
  • Р.Болд: Тусгаар тогтнолыг 90 биш 2220 жилийн өмнө тунхагласан

    2011-02-08

    Монгол Улсын Ерөнхийлөгч "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай" хуулийн 16 дугаар зүйлийн 16.15 дахь хэсэгт заасныг үндэслэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Тусгаар тогтнол - 90" медаль бий болгох тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан "Тусгаар тогтнол - 90" медалийн нэрийг өөрчлөх саналыг УИХ-д хүргүүлсэн байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р. БОЛД - оос асууж тодруулав.

    Дэлгэрэнгүй
  • Бидний өвөг дээдэс 2219 жилийн өмнө төр улсаа байгуулсан

    2010-10-21

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын тулгар төрийн 2220 жилийн ойгтэмдэглэх тухайзарлиг гаргажээ. Зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зөвлөх Р.БОЛД - оос зарим тодруулга авав.

     -       Та манай сонины уншигчдад Ерөнхийлөгчийн зарлигийн гол утга санааг хэлж өгнө үү?
    Хүн ардынхаа үндэсний ухамсар, эх түүхийн бахархал, тэмүүллийн үзэл санааг төлөвшүүлэх, монгол төрийн үндсийг улам бэхжүүлэх, эртний дэлхий дахины түүхийн үйл явцад, түүний дотор Евразийн олон үндэстний түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн бидний өвөг дээдэс болох Хүннүчүүдийн болон Монголын тулгар төрийн буурал түүх шастир, өв соёлыг судалж сэргээх, батжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргалаа. Зарлигийн гол утга санаа нь Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг 2011 онд төр ёсны их баяр болгон ёслон тэмдэглэх, ойг угтаж тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, уг ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хороог байгуулан ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болголоо.
    Дэлгэрэнгүй
  • ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

    2010-08-25
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөхР.БОЛД-той оюутны сургалтын тэтгэлэг болон дээд боловсролын хөгжлийн асуудлаар ярилцав.
     
    -       Өнгөрсөнонд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Ц. Элбэгдорж их, дээд сургуульд суралцагчдад тэтгэлэг өгнө гэж мэдэгдэж байсан, Ерөнхийлөгч энэхүү амлалтаа хэрэгжүүлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бодлого үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөртөө " Оюутны сургалтын тэтгэлгийн асуудлыг боловсролын шинэчлэлийн нэг тулгуур асуудал гэж үзэж эрх зүй, санхүүжилтийн механизмыгтодорхой болгоход санаачлагатай ажиллана" гэсний дагуу "Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай" хуулийн төслийг боловсруулж дууссан. Бүтцийн хувьд хуулийн төсөл нь 6 бүлэг, 20 зүйл, 160 заалтаас бүрдэж байна.
    Дэлгэрэнгүй
  • Оюутанд жилд 540 мянган төгрөгийнтэтгэмжөгөхөөр төсөлд тусгасан

    2010-08-05

                Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээд боловсролын санхүүжилт, суралцагсдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл санаачилсан. Оюутнууд хэзээнээс тэтгэлэгтэй суралцах бол хэмээн хүлээж байгаа.

    Дэлгэрэнгүй
  • Р. Болд: Хүн төрөлхтөн мэдлэг боловсролоороо ижилсэж, түүх соёлоороо ялгаран орших цаг ирж байна

    2010-07-27

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлиг гаргасантай холбогдуулан Ерөнхийлөгчийн зөвлөх Р. Болдоос зарим тодруулга авлаа.

    - Ерөнхийлөгчийн зарлигийн гол агуулгыг хамгийн товчоор хэлбэл?

    Дэлгэрэнгүй
  • Чингис хааны мэндэлсэн огноо, төрсөн газрыг зарлигаар ёсчилно

    2010-06-25
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р.БОЛД-той ярилцлаа.
     -       Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Чингис хааны мэндэлсэн огноо, төрсөн газрыг албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргасан гэсэн. Чухам ямар санал дүгнэлт гаргаад байна вэ.
     
    Дэлгэрэнгүй
  • “МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ СЭТГЭЛГЭЭ,АРГА БИЛГИЙН УХААНЫ ҮНДЭС” ХИЧЭЭЛИЙН ТУХАЙ

    2010-06-10
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс" хичээлийн тухай зарлигийг саяхан гаргажээ.
    Дэлгэрэнгүй