pdf-файлаар үзэх



Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого,
Үйл Ажиллагааны Хөтөлбөр

Иргэн төвтэй бодлого,

Байгальд ээлтэй хөгжил,

Өрсөлдөх чадвартай Монгол

¹

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн  зорилтууд  болон олон нийтээс ирсэн санал

Мөрийн хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэлбэр

Хугацаа

Хариуцах байгууллага

Нэг. Үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах зорилтын хүрээнд:

1.1

Монголын ард түмний язгуур эрх ашгийг ямагт дээдэлж ажиллана.

1.1.1.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард түмний эв нэгдлийг байнга хамгаалж ажиллана.
1.1.2.Төр, нийгмийн аюулгүй байдлыг хангахад бүрэн эрхийнхээ дагуу шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
1.1.3.Мэдээллийн аюулгүй байдлын хамгааллыг шинэ түвшинд гаргах төсөл санаачилна.
1.1.4.Төр, сүм хийдийн эрх зүйн харилцааг улам боловсронгуй болгох үүднээс Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн төслийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн барина.

2009-2013

ЕТГ,  ЗГ, ҮАБЗ

1.2

Ардчилал, эрх чөлөө, тусгаар орныхоо тууштай манаач нь байна.

1.2.1.Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын байгууллагуудад хуулиар тогтоосон эрх мэдлээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллана.
1.2.2.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог бэхжүүлж, аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчилж, тус тогтолцооны үндсэн бүрэлдэхүүн байгууллагуудын ажлын уялдаа холбоог шинэ түвшинд гаргана.
1.2.3.Монгол Улс цомхон, чадварлаг, мэргэжлийн зэвсэгт хүчинтэй байж нутаг дэвсгэр, хүн ардын аюулгүй байдлыг хамгаалах үүргээ хариуцлагатай биелүүлэх, олон улсын хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцогч байх нөхцлийг бүрдүүлж ажиллана.

2009-2013

 

 

ҮАБЗ, ЕТГ, ЗГ, ШЕЗ

 

 

1.3

Монгол хүний аюулгүй байдлыг Монгол Улсын аюулгүй байдал гэж үзнэ.

1.3.1Монгол хүний аюулгүй байдлыг Монгол Улсын аюулгүй байдалтай холбож үзнэ. Энэ хүрээнд хүний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, экологийн аюулгүй байдлыг хамгаалахад онцгой анхаарал тавьж ажиллана. Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах эрхэд харшилж болох асуудал бүрийг судалж, засч залруулах бодлого, үйл ажиллагааг тууштай явуулна.
1.3.2.Монгол хүний удмын сан түүнд муугаар нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн талаар судалгаа явуулж, шаардлагатай бодлого, үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.
1.3.3.Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар, Дотоодын цэргийн албанд үүрэг хүлээж, тангараг өргөсөн офицер албан хаагч, ажилтнуудын ар гэр, ахуй амьдрал, ажиллах нөхцлийн баталгааг олон улсын  түвшинд хүргэж сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

2009-2013

 

 

 

2010-2013

ЕТГ, УМХГ, ЭМЯ, БОАЖЯ

 

 

ЕТГ, БХЯ, ХЗДХ, ТЕГ, ОБЕГ

Хоёр. Хүний эрх, эрх чөлөөг хангасан, иргэн төвтэй нийгмийн харилцааг бэхжүүлэх зорилгын хүрээнд:

2.1

Ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож ажиллана.

2.1.1.Ерөнхийлөгчийн санаачлах хууль, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын төсөлд олон нийтээс санал авах зорилготой “Иргэний Танхим” байгуулан ажиллуулж, түүний жишгээр бүх аймаг, хот, сум, орон нутагт иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргахад зориулсан танхим ажиллуулах хуулийн орчинг бүрдүүлнэ.
2.1.2.Төрийн бодлого, үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгаж, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах шинэтгэлийн бодлого явуулна. Төрийн нууцад хамаарахгүй мэдээлэл, баримтыг олон нийтэд хүргэх тогтолцоог сайжруулна.

2009-2012

 

 

 

2010-2013

ЕТГ, ЗГ,
Орон нутгийн Засаг захиргаа

 

ЕТГ, ХЗДХЯ

2.2.

Монгол хүн эрхээ ч шударгаар эдэлдэг, үүргээ ч шударгаар биелүүлдэг байх нь шударга ёсонд нийцнэ. Эрх зүйн болон улс төрийн иж бүрэн шинэтгэлийг эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлс, үзэл санаанд нийцүүлэн хийхэд санаачлагатай, идэвхтэй, иргэнлэг байр сууринаас оролцоно.

2.2.1.Хүний эрх болон иргэний боловсрол, хууль зүйн туслалцааны төсөл, хөтөлбөрүүдийг өргөнөөр дэмжиж хэрэгжүүлнэ.

2009-2013

ЕТГ, ХЗДХЯ, БСШУЯ

2.3.

Иргэддээ улс төрийн эрхийг нь ч, эдийн засгийн эрхийг нь ч бүрэн олгохын төлөө ажиллана. Хүн нэг бүрийг эрүүл байж боловсролоо дээшлүүлэхэд нь тусална. Хэрэгцээтэй мэргэжлээ эзэмшихэд нь тусална. Төрийг хүний төлөө ажилладаг болгоно. Хүн ардаа албан тушаалтнуудын барьцаа, дарамтаас чөлөөлнө.

2.3.1.Иргэдийн өмч хөрөнгө, нэр төр, орон гэрийн халдашгүй дархан байдлыг хуульчлан баталгаажуулна. Иргэд амь бие, мал, өмч хөрөнгөө аргагүй хамгаалалтад орж гэмт халдлагыг няцаасан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг болгоно. Өмчийн эрхийн хууль санаачлана.
2.3.2. Иргэдээ баялгаасаа хувь хүртэх, жинхэнэ ёсоор баялагтаа эзэн байх, санал бодлоо илэрхийлэх боломж олгоно. Өөрт ноогдох хувиараа дамжуулж амьдрал ахуйгаа өөд татах, хөрөнгөжих, баялгийнхаа захиран зарцуулалтад хяналт тавих эрхийг нээж өгнө.
2.3.3.Төрийн албаны баталгааг хангаж, төрийн албан хаагчдад үндсэн хөрөнгийн зээл, хөнгөлөлтийг олгоно
2.3.4.Төрийн албан хаагчид хүний эрхийг зөрчих явдлыг эрс багасгаж, улмаар төрийн албаны хэмжээнд хүний эрхийн зөрчил гардаггүй байх шаардлага тавьж ажиллана. Хүний Эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрх мэдлийг нь өргөжүүлэх хууль санаачилна.
2.3.5.Цаазаар авах ялын талаар баримтлах төрийн бодлогыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээний шаардлагад нийцүүлэх арга хэмжээ авна.

2010-2013

 

 

2011-2013

 

 

 

2010

 

 

2011

ЕТГ, ХЗДХЯ

 

 

ЕТГ, УИХ, ЗГ

 

 

ЕТГ, ХЭҮК

 

 

ХЗДХЯ, ЕТГ

Гурав.Шүүх эрх мэдлийн байгууллагыг бэхжүүлэх, шударга ёс тогтоох, авлига, хүнд сурталтай тэмцэх зорилтын хүрээнд:

3.1.

Ерөнхийлөгчийн хувьд улс орондоо шударга ёс тогтоохыг тэргүүн зэргийн үүргээ гэж үзнэ. Ардаа алагчилдаггүй хууль, шүүхийн тогтолцоог дэмжинэ.

3.1.1.Хууль хяналтын байгууллагуудад хийх шинэтгэлийн үзэл баримтлалыг боловсруулж шүүх эрх мэдлийн хүрээний хуулиудыг Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын гэрээ, конвенцийн үзэл санаа, заалтад нийцүүлнэ.
3.1.2 Шүүх эрх мэдлийн байгууллагууд Монгол орны өнцөг булан бүрт шударга ёс тогтоох баталгаа байх үүргээ биелүүлж чадахуйц хэмжээнд хүртэл хууль эрх зүйн орчныг сайжруулна. Шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудын ёс зүйн өндөр хэм хэмжээг тогтоож, түүнийг хэлбэрэлтгүй сахих журмыг хэвшүүлнэ.

2009-2013

 

 

2009-2013

УИХ, ЗГ, ЕТГ

 

 

ЕТГ, ХЗДХЯ, ШЕЗ

3.2.

Аливаа хууль тогтоомж нь нэн тэргүүнд хүнийг хамгаалах, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах, хариуцлагыг дээшлүүлэхэд  зориулагдах ёстой.

3.2.1.Хохирогч, гэрчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллана.
3.2.2.Шүүн таслах ажиллагаа, түүнчлэн шүүгчийг  эдийн засаг, улс төр, захиргааны удирдлагын нөлөөнөөс ангид байлгах, шүүгчийн албаны болон хувийн хараат бус байдлыг баталгаажуулсан эрх зүйн орчин бүрдүүлнэ.

 

2009-2010

 

УИХ, ЕТГ, ШЕЗ

3.3.

Хэрэг маргааныг хүндрэл чирэгдэлгүй шийддэг болно. Жирийн иргэнийг гэмтэн зэмтэн, өөрсдийгөө хууль цааз гэж хардаг хэвшмэл сэтгэлгээг өөрчилнө.

3.3.1.Прокурор, цагдаагийн байгууллагын нийгмийн хэв журам сахиулах, мөрдөх, байцаах ажиллагааны эрх зүйн хэм хэмжээг тусгаарлан тогтоож, хэрэг хүлээлгэдэг хуучин практикаас хэрэг илрүүлдэг олон улсын жишигт шилжүүлэх чиглэлд хууль санаачилна.
3.3.2.Албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгах хууль санаачилна.

2009-2013

 ЕТГ, ХЗДХЯ

3.4.

Авилгатай тууштай тэмцэнэ. Авилгаас учирч байгаа эдийн засгийн хохиролыг төлүүлдэг болгоно. Дарга нарыг хууль биелүүлдэг болгоно. Төрөөс тэрбумтанууд төрдөг явдлыг таслан зогсооно.

3.4.1 Авлигаас нийгэмд учруулж буй хор хохирлыг  ялангуяа эдийн засгийн хохиролыг  заавал барагдуулах хариуцлагын тогтолцоог хуульчлан хэрэгжүүлнэ.
3.4.2.Төрийн албан хаагчийн хувийн ашиг сонирхол албан үүрэгтэй нь зөрчилдөх тохиолдолд баримтлах дэг журмыг бий болгоно.Ашиг сонирхлын зөрчлийг хуулиар зохицуулдаг болгоно.
3.4.3.Үндэсний шударга байдлын судалгаа явуулж  үр дүнг ил тод зарладаг хэвшил тогтооно.

2010-2011

 

2009-2013

 

2 жил тутам

ЕТГ, ЗГ, УИХ, АТГ, ТББ

Дөрөв.Монгол Улсын гадаад харилцааг бэхжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудалд хамтын шийдэл олохын
төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхитэй хамтран ажиллах зорилтын хүрээнд:

4.1.

Монголыг Дэлхийтэй холбогч Ерөнхийлөгч байна. Монголыг хүн төрөлхтний хөгжил дэвшилд хамаатай, өөрийн гэсэн өнгө төрх, бахархалтай олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт идэвхтэй оролцогч орон болгохын төлөө ажиллана.

4.1.1.Монгол Улс гадаад орнуудтай эдийн засгийн тэнцвэртэй харилцаа хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох явдлыг дэмжинэ.
4.1.2.Монгол Улсын олон тулгуурт нээлттэй гадаад бодлогын хүрээнд хөрш хоёр орон, гурав дахь хөршүүд, уламжлалт харилцаатай бусад оронтой идэвхтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ.
4.1.3.Монгол Улсыг олон улс, бүс нутгийнхаа хэмжээнд боловсролын, технологийн, санхүүгийн, хөдөө аж ахуй, байгалийн гаралтай зарим бүтээгдэхүүний, дэд бүтцийн гээд олон төрлийн бодлого тодорхойлоход өөрийн байр суурьтай, нэр нөлөөтэй оролцох боломжийг бүрдүүлэхийн төлөө санал, санаачилга гаргана.
4.1.4.Монгол Улсыг дэлхий нийтэд таниулан сурталчлах, гадаад дахь Монголыг дэмжигчдийн хүрээг өргөтгөх, олон улсын хэмжээнд ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд Монгол Улсын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ.
4.1.5.Зүүн хойд Ази, Төв Азийн бүс нутагт улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт  идэвхитэй үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэнэ.
4.1.6.Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, ялангуяа Зүүн хойд Азийн бүсийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаар санаачилга гарган, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааг дэмжинэ.
4.1.7.Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэднийг улс орныхоо хөгжилд идэвхтэй оролцогч байхад нь дэмжиж туслана. Монгол Улсаа гадаадад идэвхтэй сурталчилна.

2009-2013

 

 

 

2009-2013

 

 

 

2009-2013

 

 

2009-2013

 

2009-2013

 

 

2009-2013

ГХЯ, ЕТГ

 

 

 

ЕТГ, ЗГ, ДБХЯ, ХХААЯ

 

 

ЕТГ, ГХЯ

 

 

ЕТГ, ГХЯ

 

ЕТГ, ГХЯ, ХЗДХЯ

 

ЕТГ, БСШУЯ

Тав. Байгальд ээлтэй, орон нутгийг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд:

5.1.

Монгол нутгаа дэлхийд унаган төрхөө хамгийн сайн хадгалж үлдсэн байгалийн өв болгож, Монгол Улсыг байгалиа хамгаалдаг, сэргээдэг, байгальд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг орон болгоно.

5.1.1.Хүүхэд, залуучууд, нийт иргэдийн экологийн боловсролд анхаарна.
5.1.2.Гадаргын болон гүний усны оновчтой менежмент явуулж  усан сан байгуулах томоохон төслүүдийг дэмжинэ.

 

5.1.3.Ховор, нэн ховор амьтадыг хамгаалах, өсгөн үржүүлэх талаар анхаарч ажиллана. Экологийн цагдаа байгуулах, туршлага боломжийг судална.

2009-2013

ЕТГ, БСШУЯ

5.2.

Унаган байгалиа сэргээж хойч үедээ өвлүүлэн үлдээхийг Монгол төрийн, монгол хүн бүрийн уламжлалт, язгуур бодлого гэж үзнэ.

5.2.1. Эрдэс баялаг, хөдөө аж ахуйн болон бусад салбарын эдийн засгийн хувьд ашигтай ч байгаль орчин, хүний эрүүл, аюулгүй амьдрах орчинд хор хөнөөлтэй бизнесийн үйл ажиллагааг хориглох  бодлого баримтална.
5.2.2. Байгаль орчин, ан амьтан болон ургамлын төрөл зүйлд учруулсан хохирол, гэмт үйл ажиллагаанд хүлээлгэх хариуцлага, шийтгэлийг чангатгах бодлого баримталж,  хуулийн хэрэгжилтийг хангуулна.

2009-2013

 

 

2009-2013

ЗГ, ЕТГ

 

 

ХЗДХЯ, ЕТГ

5.3.

Байгаль орчинд ээлтэй, иргэдийн амьжиргаанд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжинэ.

5.3.1. Нүүрс хүчлийн болон бусад хорт хий, бодисын ялгарлыг бууруулахад  чиглэсэн ногоон хөгжил буюу цэвэр хөгжлийн төсөл, хөтөлбөрийг дэмжинэ.
5.3.2.Мод тарих үндэсний хөдөлгөөнийг бий болгож, “Үндэсний ойн сан” байгуулж ажиллахыг дэмжинэ.
5.3.3.Хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болон хэрэглээг дэмжсэн татварын болон урамшууллын эрх зүйн орчин бүрдүүлнэ.
5.3.4.Уламжлалт мал аж ахуйг байгальд ээлтэй хэлбэрээр эрхлэх, мал сүргийг эрүүлжүүлэх ажлыг олон улсын шаардлагад нийцүүлэн, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэхийг дэмжинэ.
5.3.5. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн ялангуяа мах махан бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нээх замаар малчдын бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарна.

2009-2013

ЕТГ, СЯ, БОАЖЯ, ТББ

5.4.

Хөдөөд цөлжилтийг, Улаанбаатар хотод агаарын бохирдлыг багасгах бодлого, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллана.

5.4.1.Хөдөөд цөлжилтийг зогсоох, багасгахад чиглэсэн үндэсний болон олон улсын төсөл, арга хэмжээг дэмжинэ.
5.4.2.Улаанбаатар хотод агаарын бохирдлыг багасгахад чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрийг онцгой анхаарч дэмжинэ.
5.4.3.Бэлчээрийг зохистой ашиглах, эзэмших, сайжруулах, хамгаалах, нөхөн сэргээх талаархи эрх зүйн зохицуулалтыг сайжруулна.

2009-2013

 

 

2009-2013

ЕТГ, БОАЖЯ, ЗДТГ

 

ЕТГ, ХХААҮЯ

5.5.

“Монголд үйлдвэрлэв” санаачилгыг дэмжиж, дотоодын үйлдвэрийн бүтээгдхүүний зах зээлийг өргөтгөнө.

5.5.1.Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжинэ.
5.5.2.Дотоод гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх, оновчтой бүтэц, зохион байгуулалт бий болгоход анхаарна.
5.5.3.Монгол брэндийн нэр төрлийг олшруулах санал, санаачилгыг дэмжинэ.
5.5.4.Эдийн засгийн эрүүл, өрсөлдөөнт орчинг дэмжихийн зэрэгцээ үгсэн хуйвалдах замаар үнэ хөөрөгдөн, түүнийгээ ард иргэдэд тулгах, давуу эрх олж авах явдлыг хориглосон эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
5.5.5.Банк санхүү, хөрөнгийн зах зээл, үүний дотор үнэт цаасны болон ипотекийн дэд салбарын шинэчлэлийг эрчимжүүлэхийг дэмжинэ.

2009-2013

 

 

2009-2013

ЕТГ, холбогдох яамд

 

ШБӨЗГ

5.6.

Орон нутгийн хөгжлийг дэмжигч Ерөнхийлөгч байна. Орон нутагт улс төрийн, эдийн засгийн болон хөрөнгө санхүүгийн эрхийг шилжүүлэхийг дэмжинэ. Иргэдийг нутаг орондоо байгаа баялгаа ашиглах, захиран зарцуулах, хяналт тавих эрхийг баталгаажуулна.

5.6.1. Иргэд, орон нутгаас гарч байгаа хийж бүтээлч санал, санаачилгыг ажил хэрэг болгох зорилгоор бизнесийн бойжуулах төвүүдийг байгуулахад чиглэсэн төсөл хөтөлбөрийг дэмжин санаачилж ажиллана.
5.6.2. Монгол Улсын иргэний оюуны өмчийг хамгаалах тогтолцоо, механизмыг боловсронгуй болгохыг тууштай дэмжиж ажиллана.

 

2009-2013

ЕТГ, ОӨХГ
ЗДТГ

5.7.

Төрийн төвлөрсөн чиг үүргийг иргэдэд, хувийн хэвшилд, орон нутагт шилжүүлэх ажлыг санаачилж, хүнд суртлын зардал дарамтыг хөнгөлөх бодлогыг тууштай дэмжинэ.

5.7.1.Төвлөрсөн болон орон нутгийн төсвийн харилцааг зохицуулсан хуулиудыг нэгтгэн боловсронгуй болгох ажлыг эхлүүлнэ.
5.7.2.Орон нутаг тодорхой хэмжээнд татвараа өөрөө бүрдүүлж, хөгжлөө төлөвлөх, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэрээ олох боломжийг нээнэ.
5.7.3.Орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг дэмжинэ.Сум суурин газар бүрийг өөрийн давуу талаа ашиглаж хөгжихөд нь дэмжлэг үзүүлнэ.
5.7.4.Монгол хүн хаана ч амьдарч байсан ялгаагүй иргэний хувьд нийгмийн харилцаанд ижил тэнцүү оролцдог, шаардлагатай үйлчилгээг ялгаа зааггүй авч чаддаг байхад анхаарна.

2009-2013

ЗГ, ЕТГ, ЗДТГ

Зургаа. Гэр бүлийг дэмжих, нийгмийн бүлгүүдийн эрх ашгийг хамгаалах зорилтын хүрээнд:

6.1.

Гэр бүлийн хөгжил, сайн сайхныг дэмжинэ.

6.1.1.Гэр бүлийн аливаа хүчирхийллийг үл тэвчих нийгмийн уур амьсгалыг бүрдүүлнэ.
6.1.2.Хүүхэд, эмэгтэйчүүдийн зөрчигдөж байгаа эрхийг нэн тэргүүнд хамгаална.
6.1.3.Эмэгтэйчүүдийн гэр бүл, хамт олон, нийгэмд эзлэх байр суурийг бүх талаар бэхжүүлнэ.
6.1.4.Алдарт эхийн одонгийн болзлыг зөөлрүүлж, мөнгийг нэмэгдүүлнэ.
6.1.3.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг харгалзсан энэрэнгүй бодлого, эрхийн тэгш хандлагыг нийгэмд хэвшүүлэхэд анхаарч ажиллана.

2009-2013

ЕТГ, ХЗДХЯ, СЯ, НХХЯ, ОНБ

6.2.

Ахмадаа ачилсан, залуусаа дэмжсэн, хүүхдээ энэрсэн, ирээдүйг нь баталгаажуулсан бодлого явуулна.

 

 

6.2.1.Гавъяаныхаа амралтанд суусан ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж, хүүхэд, залуусын бие бялдар, эрдэм оюуны хөгжлийг хангах, өрсөлдөх таатай орчин бүрдүүлэх цогц бодлого явуулна.

 

2009-2013

ЕТГ, ХНХЯ, БСШУЯ, СЯ

6.3.

Боловсролын салбарын шинэчлэлд онцгой анхаарч Монгол хүний өрсөлдөх чадварын дээшлэлтийг Монгол Улсын өрсөлдөх чадварын суурь гэж үзнэ.

6.3.1.Залуусыг хэрэгцээтэй мэргэжлээ эзэмшихэд нь тусална. Оюутныг сургалтын тэтгэлгийн асуудлыг боловсролын шинэчлэлийн нэг түлхүүр асуудал гэж үзэж эрх зүйн, санхүүжилтийн механизмыг тодорхой болгоход санаачлагатай ажиллана.
6.3.2.Бүх шатны сургуулийн сургалтын чанарын түвшинг тогтоох улсын нэгдсэн шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
6.3.3.Шинжлэх ухаан-Үйлдвэрлэл-Сургалтын холбоог бэхжүүлнэ.
6.3.4.Монгол Улсын эрдэм шинжилгээний судалгааны чадавхийг сайжруулах, бэхжүүлэхэд чиглэсэн аливаа санал санаачилга, хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

2009-2013

ЕТГ, ХНХЯ, БСШУЯ, СЯ

6.4.

Эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл урлагийн салбарыг улсын төсвөөс дэмжих бодлого явуулна.

6.4.1. Эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл урлагийн салбарт улсын төсвөөс зарцуулж байгаа хөрөнгийг урьдах жилээс нь хорогдуулахгүй, харин үр ашиг өгөөжийг нь нэмэгдүүлэн боловсронгүй болгох чиглэлээр үндэсний хэмжээний хөтөлбөрт суурилсан төсвийн санхүүжилтийн хэлбэрийг түлхүү хэрэглэх зарчмыг нэвтрүүлнэ.
6.4.2.Эрүүл мэндийн салбарын шинэтгэлийг төсвийн зарлагын шинэтгэл, эрүүл мэндийн даатгалыг боловсронгуй болгохтой уялдуулан хэрэгжүүлнэ.
6.4.3.Биеийн тамир, спортын материаллаг баазыг бэхжүүлэх, тамирчид дасгалжуулагчдын амжилт хөдөлмөрийг үнэлэхэд болон нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана.
6.4.4.Хүүхэд залуусын хүмүүжил, бие бялдрын хөгжилд эерэгээр нөлөөлөхүйц, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрууд, спортын секци дугуйланг

 

олноор байгуулах болон олны сонирхол татаж  нийгмийн дарамт алжаалыг тайлахуйц нийтийг хамарсан спортын төрөл уралдааныг хөгжүүлэх санаачлагыг дэмжиж ажиллана.

2009-2013

ЕТГ, ЭМЯ, БСШУЯ, СЯ