Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах алба

www.president.mn

2010-02-18




Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимаас мэдээлж байна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимаас “Шүүхийн тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг 2010 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Нээлттэй хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг даргалан явуулсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцохоор иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн, профессор, хуульчид болон Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Нийслэлийн давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шүүгч нарын нийт 62 хүн оролцож, 14 иргэн тус хуулийн төслийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Холбогдох Мэдээлэл