Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголбанк, Монгол Улсын Их сургуультай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Мөнгөний бодлогын дэд зөвлөл”-ийн ээлжит хуралдаан, нээлттэй хэлэлцүүлгийг 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр МУИС-ын лекцийн дугуй танхимд зохион байгууллаа.
Энэ өдрийн хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж үг хэлсэн ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хөтлөн явуулав.
Хэлэлцүүлэгт Монголбанк, МУИС-иас нийт 3 илтгэл хэлэлцүүлэгдсэн ба Мөнгөний бодлогын талаар баримталж буй үндсэн зарчим, түүний хэрэгжилт, хөрөнгийн дотогшлох урсгалын эдийн засагт үзүүлэх нөлөөлөлд хийсэн дүн шинжилгээ, Манай улсад орж ирж буй их хэмжээний хөрөнгөнөөс шалтгаалж мөнгө, сангийн бодлогод хэрхэн зохицуулалт хийх талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлж олон нийтийн санал бодлыг сонсох нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.