Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн их баяр наадам

Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн их баяр наадам

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ли Мён-баг Монгол Улсын Ерөнхийлөгчид мэндчилгээ ирүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч
Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж Танаа


Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Танай Үндэсний баярын өдрийг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд халуун баяр хүргэхэд хамгаас таатай байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Бан Ки Мүүн Монгол Улсын Ерөнхийлөгчид мэндчилгээ ирүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч,
Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж Танаа

Үндэсний их баяр Наадмыг тань тохиолдуулан Танд болон Монгол Улсын төр засаг, Монголын ард түмэнд халуун баяр хүргэе.

Үндэсний баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ ирүүлсээр байна

Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Ромын Пап XVI Бенедикт-ээс мэндчилгээ ирүүлжээ

      Энэ жил өргөн дэлгэр тэмдэглэсэн Монгол түмний их баяр, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ойг тохиолдуулан гадаадын улс орнуудын удирдагчид, олон улсын байгууллагын төлөөлөгчдөөс баярын мэндчилгээнүүд ирүүлсээр байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж улс үндэсний их баяр наадмын ажиллагааг хааж хэлсэн үг

Улс нийтээрээ монголынхоо сайн нэрийг өргөж урагшлахын ерөөл өргөе.
Эрхэм хүндэт наадамчид аа
Хүндэт зочид төлөөлөгчид өө
Нар хур тэгширсэн дэлгэр зуны сайхан өдрүүдэд манай ард түмний үндэсний их баяр наадам өнгө жавхаатай, өрнүүн амжилттай, ёслол төгөлдөр болж өндөрлөж байна.

Бөхчүүдэд цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 5 давсан бөхчүүдэд “Улсын начин” цол олголоо.

Монгол Улсын Мэргэн цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадамд Үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад  цол олголоо.

Түрүүлсэн их насны морины уяачийнд зочлов

         Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр соёолон насны морьдын уралдаан үзэж сонирхсныхоо дараа , их насны уралдаанд түрүүлсэн  морины уяач н.Балдандоржийнд зочлов.

Барианы газраас морь унан ирж уяан дээр буусан Ерөнхийлөгчийг, тод магнай болж, торгон жолоогоо өргүүлсэн хонгор морины эзэн , Говь-Алтай аймгийн харъяат, “Мандал-Алтай- группын захирал н.Балдандорж болон түүний нутгийнхан хүндэтгэн угтсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жил, Ардын Хувьсгалын 89 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан хийсэн төрийн дайллага дээр хэлсэн үг

Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэмсэг хатагтай ноёд оо,
 

Үндэсний их баяр, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа цайллагад хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 Энэ жил Ардчилсан хувьсгал өрнөсний 20 жилийн түүхэн ойг Монгол Улс ёслол төгөлдөр тэмдэглэж буй бөгөөд ирэх жил Монголын анхны төрт улс болох  Хүннү Улс байгуулагдсаны 2220 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн түүхэн ой тус тус тохионо.

Монгол түмэн сайхан наадаж байна

            Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн их баяр наадмыг нээж үг хэлсний дараа баяр наадмын нээлтийн ёслолыг үзэж сонирхов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Үндэсний их баяр наадмын ажиллагааг нээж хэлсэн үг

Эрхэм хүндэт наадамчид,
Эрхэм зочид,
Хатагтай, ноёд оо,

Эх сайхан Монгол орондоо болон дэлхийн олон газар билэг билэгийн дээд Монгол наадмаа хийж байгаа иргэддээ болон бидний баяр цэнгэлийг хуваалцагч эрхэм хүндэт зочид, нийт наадамчид Та бүхэнд Улс үндэснийхээ их баяр наадмын гал халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Жил жилийн наадмын адил энэ жилийн наадмын өнгө жавхаа, үзэмж төгөлдөр төгс сайхан эхэлж байна. Тэнгэрийн муухай арилж зуны дэлгэр цаг ирлээ. Хүн малын зоо тэнийж айл гэр, улс хотлын маань аж амьдрал дэвжин сэргэж байна. Хөдөлмөрч бүтээлч олныхоо амжилт, зүтгэлийг төр түмэн маань үнэлэн дэмжиж байна. Улс нийгэмдээ шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө, хөгжил дэвшлээ урагшлуулан ахиулахын төлөө, Монголынхоо нэрийг сайнаар гаргахын төлөө манай ард түмэн идэвхийлэн ажиллаж байна. Монголын нэр хүнд, сайн үйлс дэвжин дээшилж дэлхийн сонорыг мялааж байна.

Syndicate content