МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн Төрийн айлчлал

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн Төрийн айлчлал

Шинэ жарны шинэ хандлагыг тодорхойлсон айлчлал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2010 оны 4-р сарын 28-аас 2010 оны 5 дугаар сар 4-ний өдрийг хүртэл БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрээн хотын удирдлагатай уулзав

БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын сүүлчийн зогсоол нь ӨМӨЗО-ны Эрээн хот байлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Эрээн хотын намын хорооны дарга Тао Шүжүй, Эрээн хотын Засаг дарга Мэн Жиан Дун, дэд дарга Во Ган нар угтан авав.

Монгол малчин айлд зочлов

БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа нар ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн харъяат, Баруун Сөнөд хошууны Эрээн нуур сумын малчин Лантуугийнд зочиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Баруун Сөнөд хошууны удирдлага, малчид ард иргэд , эрхэм зочноо хүндэтгэн угтдаг монгол заншлаар идээ будаа, дуу хуурынхаа дээжээр талархан угтсан.

Өвөр Монголын өөртөө засах оронд ажиллав

БНХАУ-д хийсэн төрийн айлчлалынхаа хүрээнд, Монгол Улсын Ерөнхийлөгч ӨМӨЗО-нд ажилласан. Энэ үеэр ӨМӨЗО-ны Намын Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд, ӨМӨЗО-ны АТИХ-ын БХ-ны дарга Ху Чуньхуатай уулзаж, Өвөр Монголын Их сургуульд зочилж, Монгол-Өвөр монголын ажил хэрэгч хүмүүсийн уулзалтанд оролцож, мөн салхин сэнсний “Вистас” үйлдвэртэй танилцсан юм.

Монголын соёлын өдрүүд нээлтээ хийв

БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал ӨМӨЗО-ны Хөх хотод үргэлжилж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа нар дагалдан яваа хүмүүсийн хамт өнөөдөр Хөх хот дахь Монголын соёлын өдрүүдийн нээлтэд оролцлоо.

Ц.Элбэгдорж: Хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжууд бий болно гэдэгт итгэлтэй байна

БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхай хотод айлчлах үеэрээ Бүх Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны дарга Зя Цилиньтэй уулзлаа.

Хятад улсын төв телевизд ярилцлага өгөв

Монгол Улсын Төрийн тэргүүний БНХАУ-д хийж байгаа айлчлал Хятад Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-ын дарга Ху Жинтао, мөн тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нартай хийсэн уулзалт, Хятад Монголын бизнес форумын үеэр хэлсэн үгийн талаар өдөр тутмын “China Daily” “Ардын сонин” зэрэг сонинууд томоохон сурвалжлага нийтлүүлэв.

Шанхай Экспо 2010 шинэ амжилт тогтоов

159 жилийн өмнө Лондон хотноо анх удаа тухайн үеийн Англи Улсын аж үйлдвэрийн хөгжил дэвшлийг дэлхий дахинд таниулах зорилгоор зохион байгуулагдаж байсан үзэсгэлэн 140 өдөр үргэлжилж, 6 сая хүн үзэж байлаа.
Түүхэн урт удаан хугацааны турш, дэлхийн олон оронд зохиогдож байсан Экспо, 1970 онд Японы Осака хотод дараагийнхаа шинэ амжилтыг тогтоож, 64 сая хүн үзэж байсан юм.

Сайхан хот-Сайхан амьдрал

Энэ өдрүүдэд, дэлхий дахины анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа үйл явдлуудын нэг нь яахын аргагүй “Шанхай Экспо 2010” болж байна.
“Сайхан хот-Сайхан амьдрал” уриан дор зохиогдож байгаа Шанхай Экспо хөгжиж буй оронд болж байгаа анхны үзэсгэлэн болж байгаа юм.
2010 он гэхэд манай гаригийн хүн амын тал хувь нь хот суурин газар амьдарна гэсэн тооцоо байдаг.

Монгол-Хятадын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , БНХАУ-д дарга Ху Жинтао нарын албан ёсны хэлэлцээний дараа хамтын ажиллагааны зарим баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов.

Syndicate content