Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газрын гишүүд,
хүндэт зочид, төлөөлөгчид,
ноёд, хатагтай нар аа,
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Дээд шүүх болон Ерөнхий прокурорын газартай хамтран зохион байгуулж буй “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” Үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Үндэсний чуулганд Улсын их хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөгч, нотриатч зэрэг хуулийн болон төр, захиргааны байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаач, багш нар, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн төлөөлөл гээд нийт 1000 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ.