Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа ЗЦГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан болон бусад удирдлагуудтай уулзаж замын цагдаагийн газрын өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осолд өртөж байгаа иргэд, тэднийг хэрхэн хамгаалах талаар ярилцаж санал солилцов.
Замын цагдаагийн газрын мэдээгээр сүүлийн 5 жилийн дунджаас үзвэл жилд 300 гаруй хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж, 1080 орчим хүн бэртэж гэмтсэн байна. Иймээс Замын хөдөлгөөний аюулгүй байдал, түүнийг хэрхэн ханган ажиллах нь олон талт асуудлыг хамарсан тулгамдсан асуудал болж байгаа юм.