Хуулийн бодлогын зөвлөх

Хуулийн бодлогын зөвлөх

Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны төлөөлөлтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан 2011 оны 10 дугаар сарын 19 нд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк /ЕСБХБ/-ны Турк, Зүүн Өмнөд Европ, Кавказ болон Төв Азийг хариуцсан захирал Оливье Декамп болон тус банкны Дэд Эдийн засагч, Судалгааны хэлтсийн дарга Жеромин Зэттэлмайер тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж тус банкны ойрын жилүүдэд Монголд хийж болох санхүүжилтийн талаар санал солилцлоо.

П.Цагаан:Үндсэн хуульдаа олон дахин гар хүрэхээр нөхөөстэй дугуй шиг болчихдог талтай

Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх бөгөөд Хуулийн бодлогын зөвлөх П.Цагаантай ярилцлаа. Түүний хэлсэн үг Ерөнхийлөгчийн бус өөрийнх нь хувийн байр суурь гэдгийг тэрбээр тодотгосон.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд санал авахаар Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлсэн. Төрийн тэргүүн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа. Төслийн талаар Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Анхны ардчилсан, шинэ Үндсэн хуулийг боловсруулж батлахад буюу “гал тогоон”-д нь ажиллаж, гар бие оролцож явснаа ховорхон хувь  заяа гэж боддог. Тухайн үед би Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд гуайн хуулийн туслахаар ажиллаж байсан. Тийм учраас “эцэг” хуулийн зүйл, заалт бүрээс гадна ямар санаа агуулгаар тэдгээрийг оруулсаныг нь мэднэ гэж боддог. Олон орны Үндсэн хуулийн эрх зүйг тусгайлан судалж байв. Аливаа хуулийг тууштай мөрдөж, тэвчиж байж үр шимийг нь үздэг. Үндсэн хуульдаа олон дахин гар хүрээд байвал нөхөөстэй дугуй шиг болчихдог талтай. Олон орны ийм туршлага байна.

Ерөнхийлөгч намын бүлгүүдэд бодож эргэцүүлэх боломж олгосон болов уу

Монгол Улсын Ерөнхийлөгч уржигдар УИХ-ын намын бүлгийн дарга нартай уулзаж ард нийтийн санал асуулга явуулах асуудлаар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн талаар өчигдрийн зарим хэвлэлд онцолжээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаанаас тодрууллаа.

-Ерөнхийлөгч өнгөрсөн даваа гарагт УИХ дахь хоёр намын бүлгийн даргатай уулзаж ард нийтийн санал асуулга явуулахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн талаар хэвлэлүүд нийтэлжээ. Ийм  байр суурь баримтлах болсон шалтгаан нь юунд байв? 

-Энэ бол бага зэргийн ташаа мэдээлэл гэж хэлмээр байна. УИХ-д Үндсэн хуулиар олгосон, хэнтэй ч үл хуваалцах онцгой бүрэн эрх гэж бий. Тухайлбал улсын төсвийг батлах, татвар тогтоох, бүх төрлийн хууль, түүний дотор Сонгуулийн хуулиа батлах эрх билээ.  Ерөнхийлөгч намын бүлгийн дарга нарт УИХ Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, эрхээ эдлэх чадамжгүй  болчихоод ийм санал гаргаад байна уу? Өөрөөр хэлбэл ажиллах потенциалаа шавхчихсан юм уу гэдэг өнцгөөс л асуусан хэрэг. 

Пунцагийн ЦАГААН: Шүүхийн шинэтгэл бол нийгмийн захиалга

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан  Шүүхийн шинэтгэлийн хуулиудын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд  уржигдар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга өргөн барьсан. Шүүхийн шинэтгэлийн хуулиудын  төслийг боловсруулах ажлыг ахалж байгаа Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаантай уулзаж ярилцлаа.  

-Шүүхэд дахин шинэчлэл хийх  цаг нь болсон уу?

-Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин байнгын ажиллагаатай парламенттай болсон сүүлийн 20-иод жилд Монгол Улсын эрх зүйн салбарт олон шинэ хууль тогтоомж  батлагдан, мөрдөгдөж ирсэн. Эрх зүйн харилцааны зохицуулалт боловсронгуй болохын хамт шүүхийн зохион байгуулалт, материаллаг бааз бэхжин,  түүний үйл ажиллагаанд ахиц дэвшил гарсан, одооч гарч байгааг дурдах нь зүйтэй байх. 1998 онд УИХ-аас баталсан “ Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг 2002 онд шинэчлэн баталж, өнөөгийн шүүхийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Өөр хуулиуд ч батлагдан мөрдөгдөж байгаа. Гэвч шүүх эрх мэдлийн салбарт хуримтлагдсан, тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээсээр байна.

Япон Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яамны төлөөлөгчидтэй уулзав

2011 оны 2 дугаар сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Т.Кидокоро болон тус улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Байгалийн баялаг, түлшний газрын Дарга Х.Андо тэргүүтэй төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийлээ.

Азийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзав

2011 оны 2 дугаар сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони Линдбергтэй уулзаж, тус улсын нэрт хуульч, шүүхийн шинэтгэл, менежментийн чиглэлээр өндөр туршлага хуримтлуулсан ноён Самуэл Контигийн "Шүүхийн тухай багц хуулийн төсөл"-д оруулсан санал, зөвлөмж бүхий тайлантай танилцлаа.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Филип тэр Воорт болон тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүлэгч банкир Б.Батбаяр нарыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөхөөр өргөн мэдүүлэв

2010-10-14

Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу Улсын Ерөнхий прокурорын саналыг үндэслэн Цэндсүрэнгийн Бямбацогтын нэрийг Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилох тухай зөвшилцөхөөр Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

Цаазаар авах ялын эсрэг олон улсын комисс байгуулах хуралдаанд Ерөнхийлөгчийн зөвлөх оролцов

Испанийн Мадрид хотод, 2010 оны 9 дүгээр сарын 28-29 –ны өдрүүдэд үргэлжилсэн олон улсын хуралдаанаас, “Цаазаар авах ялын эсрэг олон улсын комисс”-ийг албан ёсоор байгуулж, Дүрмийг хэлэлцэн баталж, Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нараа томилж, цаазаар авах ялыг нэн даруй түтгэлзүүлж, улмаар 2015 оны төгсгөлд дэлхий нийтийн хэмжээнд бүрэн түтгэлзүүлэхийг уриалсан улс төрийн тунхаглал гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг нар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шү

 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг нар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга С.Батдэлгэртэй уулзлаа.

Syndicate content