Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх

Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар

“Монгол нийгэмлэг” 50 жилийн ойгоо тэмдэглэв



Өнөөдөр (2011 оны 8 дугаар сарын 8) нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Олон улсын Монголч эрдэмтний Х их хурал” Улаанбаатар хотноо ёслол төгөлдөр нээлтээ хийж Монгол судлалын талбарт олон жилийн хичээл зүтгэлээ зориулж ирсэн 200 гаруй гадаадын эрдэмтэн чуулж байна. Мөн манай улсын шилдэг 100 гаруй эрдэмтэн тус хуралд илтгэл тавин оролцож байгаа юм.

Энэ удаагийн хуралд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэр бүхий Монголч эрдэмтэд болох АНУ-ын “Монгол нийгэмлэг”-ийн тэргүүн, Профессор Алисиа Кампи, Английн монголч эрдэмтэн, профессор Алан Ж.К.Сандерс, Олон улсын Монгол судлалын холбоо /ОУМСХ/-ны зөвлөлдөх товчооны гишүүн, Өвөрмонголын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Чойжи, Токиогийн Гадаад судлалын Их сургуулийн Ази, Африкийн хэл, соёл судлалын хүрээлэнгийн профессор Наками Тацүо, Осакагийн Гадаад судлалын Их сургуулийн хүндэт профессор Хашимото Масарү, Энэтхэгийн Олон улсын соёлын академийн ерөнхийлөгч, профессор Локеш Чандра, Боннын Их сургуулийн профессор Клаус Сагастер, Сорбоны Их сургуулийн профессор Жакюс Легранд, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн профессор М.И.Гольман, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн профессор В.Грайворонский, БНСУ-ын монголч эрдэмтэн, Улаанбаатар дээд сургуулийн ерөнхий захирал, профессор Чой Ки Хо, БНХАУ-ын Нийгмийн ШУА-ийн цөөнх тоот үндэстний утга зохиолын хүрээлэнгийн профессор Ж.Ринчиндорж, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Будда, Төвд, Монгол судлалын хүрээлэнгийн захирал, профессор  Б.В.Базаров нарын эрдэмтэд хүрэлцэн ирж монгол судлалын таван салбар хуралдаанд оролцож байна.

АНУ-д “Иргэний танхим”-ын салбар байгуулагдлаа

Өнгөрөгч ням гаригт буюу 2011 оны 02 сарын 13нд  АНУ-ын нийслэл Вашингтон хотноо тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол иргэд болон үйл ажиллагаа явуулж буй олон нийтийн байгууллагуудын санаачилгаар “Иргэний танхим”-ын салбар байгуулагдлаа.

Ерөнхийлөгч өөрчлөлтийнхөө суурийг тавьсан

“Ярилцъя” та бүхэнтэй дахин мэндчилж байна. Энэ удаагийн зочин маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ган­баатар. Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний нэг жил болж байгаатай холбогдуулан түүнийг урьж ярилцахаар шийдсэн юм.

А.Ганбаатар: Ерөнхийлөгч өөрчлөлтийнхөө суурийг тавьсан

-Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд нэг жилийн босгон дээр ирлээ. Мэдээж энэ бол өнөөдөр авч үзэх сэдэв мөн үү гэвэл мөн. Гэхдээ хуучин үеийнх шиг социалист уралдааны дүн яаж гарав аа гэх маягаар авч асуумааргүй байна ?

А.Ганбаатар: Ерөнхийлөгч жил бүр нэг санаа дэвшүүлэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, Нийтлэг бодлогын асуудал эрхэлсэн зөвлөх А.Ганбаатартай ярилцлаа.

А.Ганбаатар: Ард түмний хүсэл эрмэлзлэлийн бодит илэрхийлэл болсон Мөрийн хөтөлбөр бэлэн боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатартай ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд гурван сар орчим болчихлоо.  Энэ хугацаанд хийж эхлүүлсэн, голлож анхаарсан асуудлаас та Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхийн хувьд тоймлож дурдахгүй юу?

Ер нь бол Ерөнхийлөгч  үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад тууштай бодлогын зэрэгцээ үндсэн гурван бодлогыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд баримталж байгааг эхлээд хэлэх нь зүйтэй.  Эдгээр нь Иргэн төвтэй төр, Ногоон хөгжил, Өрсөлдөх чадвар юм. Энэ гурван асуудлыг шинэ Ерөнхийлөгчийн бодлогын тулгын гурван чулуу гэж ойлгох учиртай.

Syndicate content