Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх

Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт

Э.ЗОРИГТ: Зөвхөн шаардлага хангасан өрхийг хямд цахилгаанаар хангана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.ЗОРИГТТОЙ ярилцлаа. 

 

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлан  УИХ-аар хэлэлцүүлж бай­­­гаа. Агаа­рын бохирд­лыг буу­руу­лахын тулд ямар зохи­цуулалт хий­хээр төсөл боловс­руу­лав?

-Гол зохицуулалт нь гэр хороололд хязгаарлалтын бүс тогтоогоод тэр хэсэгт түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хориглох юм. Гэхдээ түүхий нүүрс түлэхийг хориглосноор асуудлыг шийдэхгүй нь мэ­дээж. Тиймээс цахилгаанаар гэр байшингаа халааж өгөх нөхцөлийг бүрдүүлж өгөх шаард­лагатай. Ингэхийн тулд шугам сүлжээг сайжруулах хэрэгтэй. Энэ бүхнийгээ хууль­чилж авах гэж байгаа юм. Хууль болгож байж арга хэм­жээ авахгүй бол агаарын бо­хирд­лын хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт орох боллоо шүү дээ. Хуульд орон нутаг, бай­гуул­лага, аж ахуйн нэгж, айл өрх, хувь хүний хариуцлагын асуудлыг тусгаж өгсөн. Хянал­тын тогтолцоог ч бүрдүүлж өгсөн.

Мод тарих үндэсний өдрийг зарлах тухай МУ-ын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлиг, түүний хэрэгжилтийн талаарх мэдээлэл

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь байгаль орчин, нийгэм, эдийн засагт нөлөөлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, уг нөхцөл байдалд дасан зохицох асуудал өнөөдөр улс орны болоод хүн бүрийн өмнө тулгарч байгаа амин чухал асуудлын нэг болоод байна.

Syndicate content