НҮБ-ын ивээл дэх Соёл иргэншлийн холбооны 4-р чуулга уулзалт

НҮБ-ын ивээл дэх Соёл иргэншлийн холбооны 4-р чуулга уулзалт

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Катар Улсын Эрхэм дээд Эмир Шейх Хамад Бин Халифа Аль-Танитай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Катар Улсын Эрхэм дээд Эмир Шейх Хамад Бин Халифа Аль-Танитай Доха хот дахь Эмирийн ордонд уулзлаа.  Эмир  Шейх Хамад Бин Халифа Аль-Тани нь Катарын газрын тос, байгалийн хийн орлогыг үр ашигтай ашиглах, улс орноо хөгжүүлэхэд онцгой анхаарч, бас залуучуудын боловсрол, спортыг дэмждэг юм. Эмир өөрийн  ивээлдээ Азийн тоглолт, Ази болон дэлхийн залуучуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зэргийг амжилттай зохион байгуулсан билээ.  

Монголын ардчиллын онцлог, ололт амжилтын талаар ярилцав

НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны IV чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ хүрээнд 2011 оны 12 дугаар 12-нд «Ардчилал ба соёл иргэншлүүдийн нийтлэг үнэт зүйлс: Ардчиллын боловсролын үүрэг» сэдэвт хуралдаан болов. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХНБГУ-ын Ерөнхийлөгч К.Вульфтэй уулзав

Катарын Доха хотноо НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны IV чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр талын уулзалтуудыг хийж байна. Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Ерөнхийлөгч Кристиан Вульфтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч нар уулзав

Катарын Доха хотноо НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны IV чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер нар уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Австри Улс болон Европын Холбоо Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд дэмжиж хамтран ажиллаж байдагт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан ардчиллын боловсролын санаачилгыг дэмжихээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар өнөөдөр Доха хотноо уулзлаа. НҮБ-д гишүүнээр элссэнээс хойшхи 50 жилийн хугацаанд Монгол Улсын хүрсэн үр дүнд сэтгэл ханамжтай байдгаа Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нар харилцан илэрхийлэв.

Соёл иргэншлийн холбооны 4-р чуулга уулзалт эхэллээ

Манай гаригийн хүчирхэг лидерүүд, төр засгийн тэргүүнүүд, сайд нар, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага, иргэний болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, залуучууд, бизнес эрхлэгчдээс бүрдсэн 2500 орчим зочид төлөөлөгчид Катарын Доха хотноо энх тайвныг тогтооход соёл иргэншлийн гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэхээр хуран чуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Соёл Иргэншлийн Холбооны чуулга уулзалтад оролцоно

2011 оны 12 дугаар сарын 11-13-нд НҮБ-ын ивээлд Соёл иргэншлийн холбооны IV чуулга уулзалт Катарын Доха хотноо эхлэх гэж байна. Дэлхийн улс үндэстнүүдийн өөр өөрийн өвөрмөц онцлогтой соёлын хэлхээ холбоог бэхжүүлж, энхтайванч харилцааны уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Турк, Испанийн Засгийн газрууд Соёл иргэншлийн холбоо байгуулах санаачилгыг 2005 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр гаргасан нь олон орны дэмжлэгийг хүлээсэн билээ. Улмаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар шинжээчдийн баг байгуулсан нь энэхүү холбооны үйл ажиллагааны эхлэл болжээ.

Syndicate content