Захиргаа, хүний нөөцийн алба
Захиргаа, хүний нөөцийн албаны чиг үүрэг
- Тамгын газрын хүний нөөц, төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.
- Тамгын газрын мониторинг, дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлж Тамгын газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулж, сар тутам биелэлтийн мэдээг гаргаж удирдлагад танилцуулна.
- Тамгын газрын үйл ажиллагааны стратеги хэтийн төлөвлөгөөг боловсруулж, түүнийг зохих журмын дагуу батлуулж мөрдүүлнэ.
- Тамгын газрын албан хэргийг хууль тогтоомжийн дагуу хөтлөн явуулах, бичиг хэрэг, техникийн бусад үйлчилгээг хангах ажлыг зохион байгуулж хариуцна.
- Архив, нууц баримт бичгийг бүрэн хариуцна.
- Тамгын газрын цахим мэдээллийн хуудас, сан, компьютерын программ хангамжийн хэвийн нөхцлийг бүрдүүлэх, нууцлалыг хангах, зохих программ хангамжаар хангах үйлчилгээг хариуцна.
- Дотоод ажил, хүний нөөцийн асуудлыг судлаж шийдвэрийн төсөл боловсруулна.
- Ерөнхийлөгчөөс уучлал үзүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч судлан, уучлал үзүүлэх зөвлөлд танилцуулга, судалгаа, шийдвэрийн төсөл боловсруулна.
- Монгол Улсын иргэний харъяатаас гарах, харъяат болохтой холбоотой хүсэлтийг хүлээн авч танилцуулга, судалгаа, шийдвэрийн төсөл боловсруулна.
- Бүх шатны шүүгчдийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгийг боловсруулна.
- Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандан ирүүлсэн хууль зүйн асуудалд холбогдох өргөдөл, гомдол хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэх, холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлэх, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон бусад албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэхэд эрх зүйн туслалцаа үзүүлнэ.
Албаны дарга: Ё.Гэрэлчулуун
Ёндон-Ойдов овогтой Гэрэлчулуун 1957 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Дорнод аймагт төрсөн, ам бүл тав.Боловсрол:
-1975 онд Улаанбаатар хотын 10 жилийн 24 дүгээр дунд сургууль төгссөн
-1981 онд ЗХУ-ын Эрхүү хотын УАААДС-ийг уулын үйлдвэрийн инженер-эдийн засагчийн мэргэжлээр төгссөн.
-1987 онд ЗХУ-ын Москва хотын УАААДС-д эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
Мэргэжил:
-Инженер-эдийн засагч
Гадаад хэл:
-Орос, англи
Ажлын туршлага:
-1981-1983 онд ПДС-д багш, орлогч декан
-1983-1984 онд Ардын Боловсролын Яаманд мэргэжилтэн
-1987-1989 онд СнЗ-ийн УАМДИ-д багш
-1989-1991 онд БНМАУ-ын СнЗ-ийн референт
-1991-1993 онд Засгийн газрын Өмч Хувьчлалын Комиссийн нарийн бичгийн дарга
-1993-1996 онд Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төвийн захирал
-1996-2000 онд УИХ-ын гишүүн
-2000-2004 онд Зүүн хойд Азийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга
-2004-2005 онд УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн
ажлын албаны дарга
-2005-2006 онд “Боловсрол суваг” ТВ-ийн гүйцэтгэх захирал
-2006-2007 онд Шадар сайдын ахлах зөвлөх
-2008-2010 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
-2010 оны 6 дугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар тус тус ажиллаж байна.
Холбоо барих: gerelchuluun@president.mn
Албаны референтүүд
|
Нэр |
Ажил |
Утас |
| Д.Цэрэннадмид | Тамгын газрын даргын шуурхай зохицуулалт хариуцсан референт | 261273 |
| Тамгын газрын даргын нарийн бичгийн дарга | 261273 | |
| Н.Туяа | Дотоод ажил, хүний нөөцийн асуудал хариуцсан референт | 267157 |
| Архив, мэдээлэлийн сан хариуцсан референт | 267631 | |
| Т.Дэлгэрдалай | Техник болон программ хангамж хариуцсан ажилтан | 262168 |
| А.Баттунгалаг | Бичиг хэргийн ахлах зааварлагч, редактор | 263083 |
| А.Сумьяа | Бичээч | 260333 |
| Б.Баттунгалаг | Гадаад хэлний бичээч | 260333 |
| Шинжээчдийн баг | 262028 | |
- Эхлэл
- Ерөнхийлөгч
- Тамгын газар
- Зөвлөхүүд
- Хуулийн бодлого, Эрдэс баялгийн бодлогын зөвлөх
- Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх
- Эдийн засгийн бодлогын зөвлөх
- Гадаад бодлогын зөвлөх
- Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх
- Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх
- Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх
- Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх
- Иргэний танхим
- Блог
- Мэдээллийн төв
- Архив
- Холбоо барих











