Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Дашжамцын Баттулга

Дашжамц овогтой Баттулга нь 1961 оны 5 дугаар сарын 18-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ам бүл гурав.

 Боловсрол:

  • 1979 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль.
  • 1984 онд Оросын Холбооны Улсын Ленинград хотод Инженер-эдийн засгийн дээд сургуулийг Эрчим хүчний эдийн засаг, удирдлага, зохион байгуулалт мэргэжлээр төгссөн.

 Мэргэжил:

  • Инженер-эдийн засагч мэргэжилтэй.
  • Гадаад хэл: Орос, англи

Ажлын туршлага: 1984 оноос одоог хүртэл дараах ажил албан тушаалыг эрхэлж байна.

  • 1984-1985 онд Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцад эдийн засагч,
  • 1985-1989 онд Түлш, эрчим хүчний яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
  • 1989-1990 онд Дархан хотын Дулааны цахилгаан станцад ахлах эдийн засагч,
  • 1990-1992 онд Дархан хотын АДХГЗ-ны орлогч дарга, АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн,
  • 1992-1996 онд Монголын Ардчилсан холбооны Ерөнхийлөгч,
  • 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
  • 2000-2005 онд Хувийн хэвшилд
  • 2005-2010 онд “УБЦТС” ХК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2010 оны 5 дугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байна.

 Холбоо барих : battulga@president.mn