Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг нар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга С.Батдэлгэртэй уулзав
2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг нар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга С.Батдэлгэртэй уулзлаа.
Уулзалтаар талууд Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ний өдрийн зөвлөмжөөр дэмжигдсэн “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцон цаашид Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Ерөнхийлөгчийн Тамгын газар хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцав.
Тамгын газрын дарга Д.Баттулга, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг нар Шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, авлигыг таслан зогсоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шудрага ёсыг тогтоох, ардчилалыг бэхжүүлэх асуудлаар Ерөнхийлөгчөөс барьж буй бодлого, байр суурийн талаар танилцуулж энэхүү үйл ажиллагаанд Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон жирийн шүүгчдийн оролцоог идвэхжүүлэх шаардлагатай байна гэж Ерөнхийлөгч үзэж байгааг Ерөнхий шүүгч С.Батдэлгэрт мэдээллээ.
- Эхлэл
- Ерөнхийлөгч
- Тамгын газар
- Зөвлөхүүд
- Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх
- Гадаад бодлогын зөвлөх
- Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх
- Төсөв, мөнгө, татварын бодлогын зөвлөх
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх
- Хуулийн бодлогын зөвлөх
- Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх
- Хөгжлийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөх
- Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөх
- Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх
- Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх
- Иргэний танхим
- Блог
- Мэдээллийн төв
- Архив
- Холбоо барих


МУ-ын Ерөнхийлөгч АХАИБЗ болон ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтуудад оролцов
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн Төрийн айлчлал



