Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Улсын Бага Хурлын дарга, Монгол Улсын дэд Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдоржид Чингэс хааны одон хүртээж хэлсэн үг
Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын чимэг болсон удирдагчдын нэг юм. Тэр улс орныхоо түүхэн шилжилтийн босгон дээр Улсын Бага Хурлын дарга, дэд Ерөнхийлөгчийн ажил албыг нэр төртэй гүйцэтгэснийг Монголын ард түмэн, төр өндрөөр үнэлдэг юм. Энэ онд манай орны анхны ардчилсан парламент Улсын Бага Хурал байгуулагдсаны түүхт 20 жилийн ой тохиож байна.
Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Та бол манай орны хамгийн туршлагатай, их итгэл найдвар хүлээсэн хууль тогтоогчдын нэг. Таны улс орон, хүн ардынхаа эрх чөлөөт амьдрал, хөгжил дэвшлийн төлөөх онцгой гавъяа зүтгэлийг ашид үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингэс хааны одонгоор шагнаж байна.
Раднаасүмбэрэлийн Гончигдорж Танд төр түмнээ гэсэн цаашдын ариун үйлсдээ улам их амжилт олохыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Баяр хүргэе. Та сайхан наадаарай.
2010.07.11.
- Эхлэл
- Ерөнхийлөгч
- Тамгын газар
- Зөвлөхүүд
- Хуулийн бодлого, Эрдэс баялгийн бодлогын зөвлөх
- Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх
- Эдийн засгийн бодлогын зөвлөх
- Гадаад бодлогын зөвлөх
- Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх
- Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх
- Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх
- Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх
- Иргэний танхим
- Блог
- Мэдээллийн төв
- Архив
- Холбоо барих











