Шагналын тогтолцоог өөрчлөх тухай "Иргэний танхим"-ын хэлэлцүүлэгт иргэдийн саналыг авч байна
Монгол Улс социалист нийгмийн тогтолцооноос ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээ 1992 оны Үндсэн хуулиар тогтоон баталгаажуулж, төрөөс Үндсэн хуулийн үзэл санаа, зарчимд нийцүүлэн нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн шинэтгэлүүдийг хийсээр байна.
Шинэтгэлийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, иргэнээ төрийн дээд шагнал, одон медалиар шагнах эрх зүйн тогтолцоог шинэчлэх нь зайлшгүй шийдвэрлэх асуудлын нэг хэмээн үзэж хуулийн төсөл санаачлахаар, “Иргэний танхим”-ын нээлттэй хэлэлцүүлгийг 2010 оны зургаадугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зарлаж байна.
Та бүхэн төсөлд оруулах саналаа "Иргэний танхим"-ын байршлын хаяг, факс, цахим хэлэлцүүлэг болон цахим шуудангийн хаягаар 2010 оны зургаадугаар 07-ны өдрөөс аравдугаар сарын 01-ний ажлын өдрийг дуустал ирүүлнэ үү.
"Иргэний танхим"-ын хаяг:
• Утас: 263489
• Факс: 976-51-263486
• Цахим шуудан: irgen@president.mn
• Цахим хэлэлцүүлэг: www.president.mn/forum
• Захидлаар: Төрийн Ордон зүүн жигүүр, 373 тоот “Иргэний танхим”
www.president.mn сайтаас нэмэлт мэдээллийг авна уу.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
"Иргэний танхим"-ын ажлын алба
- Эхлэл
- Ерөнхийлөгч
- Тамгын газар
- Зөвлөхүүд
- Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх
- Гадаад бодлогын зөвлөх
- Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх
- Төсөв, мөнгө, татварын бодлогын зөвлөх
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх
- Хуулийн бодлогын зөвлөх
- Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх
- Хөгжлийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөх
- Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөх
- Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх
- Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх
- Иргэний танхим
- Блог
- Мэдээллийн төв
- Архив
- Холбоо барих


МУ-ын Ерөнхийлөгч АХАИБЗ болон ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтуудад оролцов
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн Төрийн айлчлал



