Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга бөгөөд Төсөл, хөтөлбөр хариуцсан ерөнхий менежер Б.Нэргүй

 
            Банзаарай овогтой Нэргүй нь 1963 онд Булган аймагт төрсөн, ам бүл 4. гэр бүлтэй, 2 хүүтэй.
 
Боловсрол:  

Дээд, техникийн ухааны магистр,
Монгол Улсын зөвлөх инженер
 
  • 1981 онд Эрдэнэт хотын 1-р 10 жилийн дунд сургууль
  • 1987 онд ШУТИС-ийг Холбооны инженер мэргэжлээр
  • 1995 онд Узбекстан Улсын Төв Азийн Цахилгаан холбооны сургалтын төвд  “Цахилгаан холбоо ба Менежмент”  
  •  1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтэд “Биенесийн удирдлага

  • 1998 онд Япон Улсын JICA-ийн сургалтын төвд“Хөдөөгийн холбоог хөгжүүлэх тухай”
  • 2000 онд Англи Улсад CTM институтийн сургалтын төвд Маркетингийн чиглэлээр
  • 2006 онд Энэтхэг Улсад BR BRA- институтэд “Мэдээллийн технологийн нэгдсэн сүлжээний чиглэлээр тус тус суралцсан.

    Ажлын туршлага:
     
  • 1987-1992 онд Багануурын холбооны газар техникч, инженер, тасгийн дарга
  • 1992-1997 онд Багануурын холбоо газар ерөнхий инженер-дэд дарга
  • 1993-1997 онд Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч /орон тооны бус/
  • 1997 оны 1-р сараас 2010 оны 4-р сар Багануурын холбооны газрын дарга
  • 2010 оны 4-р сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга бөгөөд төсөл, хөтөлбөр хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж байна.

    Сонгуульт ажил:
  • 1992-1996 он Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчидийн Хуралд төлөөлөгч
  • 1996-2000 он Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчидийн Хуралд төлөөлөгч
  • 2000-2004 он Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчидийн Хуралд төлөөлөгч

 Холбоо барих: nergui@president.mn