Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга бөгөөд төсвийн ерөнхий менежер Ч.Сайнбилэг

Хотгойд Баянжихийнхэн овогт Чулуунбатын Сайнбилэг нь 1956 онд Хөвсгөл аймаг Цэцэрлэг сумын “Жугнайнуурын Бух толгой” хэмээх газар төрсөн. Ам бүл 4, эхнэр 2 охины хамт амьдардаг.


Боловсрол:

Дээд, Физикийн шинжлэх ухааны магистр

 

  • 1966-1974 онд Хөвсгөл аймаг, Цэцэрлэг сумын 8 жилийн дунд сургууль
  • 1974-1976 онд Хөвсгөл Аймаг, мөрөн хотын 1-р 10 жилийн сургууль
  • 1976-1981 онд Монгол Улсын Их Сургууль
  • 2000-2001 онд Удирдлагын академийг тус тус суралцаж төгссөн

 

 

Мэргэжил:

·         Физикч, физикийн багш.

·         Төрийн удирдлагын Менежер.

Мэргэшил:

  • 1986, 1991, 1996, 2005 онуудад гадаад, дотоодын их дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх, нарийн мэргэжил эзэмших сургалтуудад хамрагдсан.

Ажлын туршлага :

  • 1981 онд Дээд тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын улсын хороонд мэрэгжилтэн
  • 1981-1985 онд Хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн техникумд багш
  • 1985-1995онд Олон улсын пионерийн “Найрамдал” зусланд багш
  • 1998 онд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн Ерөнхий захирал  
  • 1996-2000 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчидын Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
  • 2000 онд “Эн АР” ХХК-ийн Ерөнхий захирал 
  • 2004-2006 онд Улсын Их Хурлын Тамгын Газар УИХ-ын гишүүний туслах
  • 2006-2009 онд “Шарын гол энержи” ХХК-д Ерөнхий менежер
  • 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга бөгөөд төсвийн ерөнхий менежерээр тус тус ажиллаж байна.

Сонгуульт ажил:

  • Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн
  • Монгол –Австралийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулах хорооны гишүүн
  • 1996-2004 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан


    Холбоо барих: sainbileg@president.mn