НҮБ-ын “Энхийг сахиулагчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг
Эрхэм хүндэт ард иргэдээ,
Эрхэм генерал, офицер, ахлагч, энхийг сахиулагч цэрэг дайчидаа,
Эрхэм хүндэт ахмадууд, хүүхэд залуучууд, зочид төлөөлөгчид, хатагтай ноёдоо,
Та бүхэнд НҮБ-ын энхийг сахиулагчдын өдрийн мэндийг дэвшүүлье. Монголын ард түмэн, зоригт охид хөвгүүдийнхээ баатарлаг үйлс гавьяат үйл хэргээр байнга бахархаж ирсэн.
Монгол цэргийн сүр жавхаа, манай энхийг сахиулагчдын алдар гавьяаг илтгэсэн энэ сайхан баярт хүрэлцэн ирсэн хүн бүрт чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Монгол Улсын зэвсэгт хүчин Эх орон, ард түмнийхээ дуудсан цаг бүрт бэлэн байж олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Монгол цэргийн ур чадвар, бие сэтгэлийн тэсвэр хатуужил, улс орон, ард түмнийхээ бахархам түүх, нэр хүндийг өндөрт өргөж, албаа сайн хааж байгаа манай зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энхийг сахиулагчдад Монголын төр, ард түмэн гүн хүндэтгэл илэрхийлж байна.
Дэлхийн хамтын нийгэмлэгийн энхийн үйлс, улс орныхоо тусгаар тогтнол, ард иргэдийн эрх, эрх чөлөөт байдлыг хамгаалан бэхжүүлэх аз хийморьтой, онцгой албандаа улам их амжилт олохыг цэрэг дайчид Та бүхэндээ чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Манай энхийг сахиулагчид, эх орноо хамгаалагчдын найдвартай ар тал, өмөг түшиг болох тэдний ар гэрийнхэн, хань, үр хүүхэд, анд нөхөд, ах дүү, төрөл төрөгсдөд Монголын төр, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Их түүхт, эрх чөлөөт Монголын ард түмэн, Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандах бадрах болтугай.
2010 оны 5 дугаар сарын 29
- Эхлэл
- Ерөнхийлөгч
- Тамгын газар
- Зөвлөхүүд
- Хуулийн бодлого, Эрдэс баялгийн бодлогын зөвлөх
- Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх
- Эдийн засгийн бодлогын зөвлөх
- Гадаад бодлогын зөвлөх
- Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх
- Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх
- Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх
- Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх
- Иргэний танхим
- Блог
- Мэдээллийн төв
- Архив
- Холбоо барих











