“Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт иргэдээс ирсэн саналууд

 

1. Ш.Чоймаа /Монгол Улсын гавъяат багш, МУИС-ийн профессор/

Монголчуудын оюун санааны өв сан болсон хэл бичиг ёс заншил шашин шүтлэгийн шилдэг уламжлалыг Ерөнхий боловсролын сургуульд заах болсон Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн дэмжиж байна. Энэ бас хэдэн үндэслэл байна. Монголчууд хүмүүжүүлэх цогц мэдлэг ёс заншилтай ард түмэн. Хүмүүн хүмүүжих, шохой шохойжих чулуу чулуужих гээн үгнээс үүдэлтэй. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа. Эхийн гэдсэнд байхад нь хүмүүжүүлдэг Монгол цогц ухаан байгаа. Энэ ухаанаар ирээдүйн Монгол иргэнийг хүмүүжүүлэх ёстой Монголчуудын оршин тогтнох гол үндэс нь оюуны өв сангаа зөв бүрэн эзэмшсэн сэтгэл нь хиргүй иргэнийг хүмүүжүүлж буй болгож чадах эсэхээс Монголын ирээдүй хувь заяа хамаарна. Өнөөдрийн байдлаар зөвхөн боловсролыг эрхэмлэх байдлаас болж нөгөө талдаа Монгол хүний ёс мөс жудаг алдагдаж байгаа нь үнэн. Хүн болгон дээд боловсрол эзэмшиж чадахгүй байлаа ч гэсэн хүн бүр хүн байх ёстой. Хүн болж төлөвшөөгүй хүнд нарийн боловсрол эзэмшүүлбэл босоо ороолонд алтан шүд хийж босгосонтой адил юм. Зах зээлийн хатуу нийгэм нь аливааг зоосны нүхээр хэмжиж зөвхөн ашгаар хэмждэг хар амиа хичээгчдийг бий болгож байна. Үүнд сэтгэлээ ариун байлгах цогц ухааныг нялх үстэй нойтон сормуустай байхад нь хүмүүжүүлж байх хэрэгтэй.

Хичээлийн агуулга дээр дахин боловсруулах харах ёстой зүйлүүд байна. Гэхдээ энэ 5 минутад амжихгүй учир шаардлагатай гэвэл дахин саналаа өгье. Ямар боловч хүн аливаа сайн муу үйлийг бие хэл сэтгэл гурваар үйлддэг. Сэтгэл нь бие хэл хоёроо жолоодно. Сэтгэлийг нь хиргүй зөв төлөвшүүлж чадвал бие хэл нь мөн зөв үйлийг хийнэ. Үүн дээр л энэ хичээлийн агуулга төвлөрөх ёстой. Гадна өнгөн талын олон зүйлээс шилдгийг нь авч түүний утга ухааныг арга ухааныг үнэн зөв гаргах тал дээр анхаарах ёстой. Энэ хичээлийн тухайд Төвдийн сан 100 сая төгрөг гаргаж хэдэн жил оролдож байж дунд ангид Монголын уламжлалт ёс зүйн үндэс, Сэтгэлийг ариусгахуй, ахлах ангид Буддын ухааны үндэс гэсэн 3 ном гаргаж бүтээлцсэн бөгөөд сургууль бүрт 40 ширхгийг өгсөн энэ намраас энэ номуудыг ашиглаж сурах бичгээ бүтээвэл илүү үр дүнтэй болох байх.

2. Д.Амар /Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, Профессор/

Хүндэт нөхөд өө! Энд цугласан та бүхэнд Монголын үе үеийн ахмад багш нарын нэрийн өмнөөс мэндчилж байна. Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс хичээлийг ЕБС-д заахаар төлөвлөж төсөл боловсруулж хэлэлцүүлж байгаад багш нар түүний дотор ахмад багш нар туйлын зөв зүйтэй цаг үеэ олсон ажил гэж талархан хүлээж авч байна.

Манай холбоо төслийг ахмад багш нарын төлөөлөлтэй хамтран хэлэлцээд, та бүхэнтэй санал солилцохоор ирлээ.

1. Төсөлд 1-6-р ангийн сурагчдад 210 цаг нийт 420 цагийн хичээл оруулахаар заасан боловч цэцэрлэгийн хүүхдэд орох хөтөлбөрийг орхигдуулжээ.

2. Монголчууд түүний дотор ахмад багш нар энэ хичээлийг хүлээж хүсч байсан юм. Бид энэ хичээлийн мөн чанар зорилго чиглэлийг зөв гэж ойлгож дэмжиж энэ ажилд өөрсдийнхөө чадах чинээгээр оролцоно. Хичээлийн үндсэн агуулга хөтөлбөр, сурах бичиг, гарын авлага, багш нарыг сургахад бид оролцоход бэлэн байна. Хичээлийн хөтөлбөрийг боловсруулахад багш эрдэмтэд, судлаачид, хөдөлмөрийн сайчууд, шашны төлөөлөгчид, хуульчид, ахмад дайчдыг оролцуулах нь зүйтэй гэж бодож байна.

3. Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааныг зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид биш, бага дунд, ахмад үеийнхэн хамтдаа суралцах, судлах шаардлагатай боллоо. Иймд энэ судлагдахууны шинжлэх ухааны үндсийг нухацтай судалж хэрэгжүүлье.

Мөн бүх шатны сургууль цэцэрлэгийн багш нар өөр өөрийн мэргэжлийн чиглэлээр хичээлийн агуулга арга зүйд уялдаа холбоотой, системтэй, арга зүйг боловсруулан ажиллах нь чухал байна. Үүнтэй уялдуулан түүхийн үнэт өв соёлыг зайлшгүй судлах бөгөөд үүний тулд монгол бичгээ сайн мэдэх нь зүйтэй болно. Энэ хичээлийн шаардлагатай материал нь монгол бичгээр илүү их баялаг байгаа юмаа

4. Энэ хичээлийг заах Багш нарыг маш сайн бэлтгэе. Энэ хичээлийг заах багш нар ховор шүү. Хамгийн гол асуудал энэ юмаа. Ер нь бүх шатны сургуулийн багш нарыг шавь нарынхаа сургалт төлөвшлийн төлөө хариуцлага хүлээх шаардлагатай болсон

5. Түүгээр ч барахгүй Боловсролын байгууллагын нийт удирдах ажилтан, эцэг эхэд зааж сургах, тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх саналтай байна.

6. Уг хичээлийн хөтөлбөрт хүүхэд бүрийг бага балчраас нь үндэсний соёл, зан заншил, үйлд сургах энэ хичээлд хөдөлмөрийн сайчуудын болон ахмад үеийнхний үлгэр жишээч эх оронч сайхан уламжлалыг аль ойрхноос жишээ авч тусгах, сургахыг хичээгээсэй.

7. Хөтөлбөрийг хэт яарч дутуу дулимаг битгий хийгээсэй. Олон хүний санал авч нухацтай хийх шаардлагатай байна. Олон удаа онол практикийн хурал, сургалт хийх явдал чухал.

8. Эх оронч үзлийг төлөвшүүлэх ялангуяа байгалийн баялгийг хайрлан хамгаалах, нөхөн үржүүлэх, арвижуулах, мал сүргийн ашиг шимийг боловсруулахад түлхүү анхаараасай гэж бодогдоно.

9. Энэ хичээлээр ЕБС-д шалгалт авах, Их дээд сургуульд элсэхэд мөн төгсөхөд энэ хичээлээр шалгалт авах

10. Төрийн албан хаагчдын шалгалт авахад энэ хичээлийг оруулах

11. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийн төрийн бус байгууллагууд, телевизүүд үүнийг сурталчилж өгөөч гэж уриалж байна.

12. Агуулгын үндэслэлд / Монголчуудын уламжлалт мэдлэг ухаан гэдэг агуулга дотор Их таван ухааныг 10-12-р ангид орохоор заажээ. Үүнийг бага ангиас оруулахаар заая.

Сүүлийн жилүүдэд бид гадны орнуудын хөгжилд дулдуйлах хандлага ихсэж байна. Үүнээс болж монгол уламжлалт сурган хүмүүжүүлэх арга ухаан алдагдсаар байгаа юм. Өөрөө хэлбэ:л боловсролоор хэт их оролдож асар их хөдөлгөөнд оруулж байгаа нь боловсролын тогтвортой хөгжлийг хангахад бэрхшээл учруулж байгаа юм гэж үзэж байна.

Энэ хичээлийг чанартай үр дүнтэй болгох нь манайд байгаа хэт архидалт, ноцтой гэмт хэрэг багасч, хүүхэд залуучуудын төлөвших хүн болгоход ач холбогдол өгч жинхэнэ монгол хүн болгон төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.

3. Д.Сүхбаатар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Цаг уур орчны шинжилгээний газрын Хуулийн Зөвлөх/

"Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс"хичээлийн үндсэн агуулгад оруулах санал
Нэг.Хичээлийн үндсэн агуулгад оруулах шинэ санал:
Монголчуудын сэтгэлгээний соёлын уламжлал гэдэг дээр "Монголын уламжлалт Бурхны шашны ёс зүй, сургаалын үндэс" гэсэн хичээл оруулах саналтай байна. Уламжлалт шашны тоглоом, шашны зан үйлийн хичээл орох талаар үндсэн агуулгад тусгажээ. Гэхдээ хамгийн гол нь Бурхны шашны ёс зүй, сахил шагшаа бадийн талаар болон Бурхан багшийн "дөрвөн үнэн, найман мөр, арван хар нүгэл, арван цагаан буян, нисваанисийн тухай болон үйлийн үрийн хуулийн" тухай сургаалын талаар хичээлд оруулах нь маш чухал асуудал юм. Мөн "Дөрвөн цаглашгүй сэтгэл буюу боди сэтгэлийн тухай" хичээлийг заавал орох хэрэгтэй. Ингэснээр өсвөр насны хүүхэд, залуучууд зөв төгөлдөр үзэл бодолтой болох юм. Дараа нь шүтэн барилдлага болон хоосон чанарын тухай ойлголтуудыг хичээлд товчхон оруулах нь зүйтэй.
Монголын уламжлалт соёл гэдэгт монгол ёс заншил, монголын Бурхны шашны сургаал, монгол уйгаржин бичгийг голлон ойлгох хэрэгтэй.Бурхан багшийн намтрыг хичээлд заавал оруулж дэлгэрэнгүй судлах хэрэгтэй. Бурхан багшийн намтрыг өсвөр үеийнхэн маань судалснаар хүнлэг, бурханлиг хүн болох үндэс суурь нь тавигдана.
Тэнгэрийг шүтэх үзэл буюу бөөгийн ёс нь буруу үзэл учраас хичээлийн хөтөлбөрт оруулах шаардлагагүй, харин Бурхны шашны сургаал, ёс зүйг түлхүү оруулах нь зүйтэй.Тэнгэрийг шүтэх үзлийн оронд Бурхны сургаал болон Бурхны сургаалд заасан Багшийг шүтэх үзлийг заах нь зүйтэй.
Хоёр зууны өмнө бичсэн монголын эрдэмт лам нарын бүтээлд: "Сайн лам олон боловч Богд Зонхабаг багшид шүт. Сайн номлол олон боловч Ламримчим-ийг унш. Санаа бодол олон боловч үйлийн үрийг сана " хэмээн сургасан байдаг.Үүнийг бид санах хэрэгтэй.
Хоёр. Хичээлийн цагийн тухай
Монголын уламжлалт сэтгэлгээний хичээлд нийтдээ 420 цаг гэдэг бол маш бага цаг байна.Бурхан багшийн сургаалыг 10 наснаас нь эхлэн шавь нарт сүм хийдэд лам багшаар заалгахад 15-25 жил шаардагддаг ажээ.Судрын ёсыг 25 жил заалгаж дуусаад дараа нь тарний ёсыг 10 жил заалгадаг ажээ. Гэтэл бурхны сургаалын үндсэн ойлголтын талаар энэхүү хичээлийн үндсэн агуулгад нэг ч цагийн хичээл алга. Иймд 420 цагаа нэмэгдүүлж 840 цаг болгоод Бурхны шашны ёс зүй, сургаалын тухай 420 -оос доошгүй цагийг оруулах хэрэгтэй байна.
Гурав. Хичээлийн сурах бичгийн тухай
Миний бие Бурхан багшийн сургаалыг энгийн ойлгомжтой хэлбэрээр бичиж 2 ном хэвлүүлсэн. Нэг нь "Бурхан-Хүмүүн ертөнц" 700 хуудастай ном, нөгөө нь "Лам багшийн айлдвар"гэсэн 90 хуудастай ном бичсэн. Хэрэв надад сурах бичгийг бичих эрхийг өгч зөвшөөрвөл би бурхны сургаалын талаар сурах бичигт оруулах хэсгийг бичиж өгөхөд бэлэн байна.

4. Ч.Гомбосүрэн /БЗД-ийн 3-р хорооны иргэн/

Зарлигийг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгтэй.
Боловсруулж бидэнд хүргэсэн материалыг ажвал бурхны шашны сургуулийн сургалтын төлөвлөгөө хөтөлбөрт суулгасан бололтой. Хардах үндэслэл нь шашны урсгал бүр өөрийнхөө үзэл номлолыг төгс төгөлдөр үнэн хэмээн сурталчилдаг.

Тэгвэл шинжлэх ухааны судалгаа, нотолгоо, баталгаа үүнд суурилсан төрийн бодлого чиглэл, онолгүйгээр системгүйгээр асуудалд хандвал Монгол улсад жинхэнэ Монгол хүн төлөвшин хүмүүжиж Монгол бахархал, омогшил яс цусанд нь нэвчиж үл чадна. Үүний тулд дараах саналыг тавья.

А. Сурах бичиг, номын талаар:

1. Ээдэрч самуурсан зохиомол түүхэнд итгэснээс монгол уламжлал ёс заншил, соёл урлаг, үндэсний бахархлаа шашнаас намаас ялгаж салгаж авч, үеийн үед үнэнээр нь хүргэж монгол хүн бүрийг хүн заяанд төрөхдөө монгол хүн болж энэ эх оронд төрснөөр, II мянганы дэлхийн хүнээр овоглох эрх эдэлснээрээ давтагдашгүй их өв соёл урлагаараа, уудам баян эх нутгаараа: ухаант ард түмнээрээ бахархах, омогших монгол ханхалсан монгол хүн болгон төлөвшүүлж хүмүүжүүлэх а/бага ангийн , б/дунд ангийн, в/ахлах ангийн г/дээд сургуулийн гэсэн 4 цуврал сурах бичиг бэлтгэж хэвлүүлж ашиглах

2. Сонинд гарсан материалд огт тусгагдаагүй орхигдсон ардын аман зохиолын 20 шахам уран бүтээлийн уралдаан зарлаж, шалгарсан шилдэг бүтээлүүдээр аман зохиолын 20 боть ном хэвлүүлэх

3. Шилдэг бүтээлүүдээр тайз дэлгэцийн уран бүтээл хийх,

Б. Сургалтын асуудлаар:

1. Монгол соёл иргэншлийг судлах үндсэн чиглэлийн дотор бага ангийн, дунд ангийн, ахлах ангийн, оюутны гэсэн 4 тусгай нэртэй сургалтын төлөвлөгөө гаргах

2. Шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө дараах 3 чиглэлээр сургалт явуулах

- Багш бэлтгэдэг их дээд сургууль коллежийн түүхийн багш залуусыг сонгон авч мэргэшүүлэх сургалтыг 12 кредит /432/ цагаас доошгүй явуулж сертификат олгох
- Аймаг дүүрэгт ЕБС-ийн түүхийн залуу багш нарыг мэргэшүүлэх сургалтыг 9 кредит /324/ цагаас доошгүй явуулж сертификат олгох

- Бүх нийтийн дунд сонин радио, телевизээр 7 хоног бүрийн бямба гаригт 1 багц цагийн хичээл зааж 4 жилд бүрэн программыг зайнаас сургах

3. ЕБС-ийн шатанд сургалт морин хуур, домбор хөгжим тоглуулж сургах, монгол үндэстэн ястны бүжиг, биелгээ зааж сургах, монгол зураг зурж сургах, сийлбэр мужаан дарханд сургах, монгол дээл хантааз, малгай гутал эсгэж оёж сургах, нэхэх хатгах наах урлагт сургах.

В. Хууль тогтоомжийн талаар:

1. Нам, шашин бус, гэр бүл хүүхдийн өсч бойжиж төлөвшиж хүмүүжих үндсэн орчин. Энд эхийн роль онцгой. Иймээс дараах асуудлуудыг хуулиудад нэмэх

- гэр бүлийн хуульд:

" Хүссэн, эрүүл хүүхэд төрүүлж.эрүүл аюулгүй орчинд элдэв доромжлол, хавчлага дарамт хүчирхийллээс ангид үнэнч шударга ажилсаг авъяаслаг, эх оронч монгол хүн болгон өсгөх" заалт оруулах

- Боловсролын хуульд:

Сургуулиас гаднах, сургалт-зайны сургалтыг боловсролын бүх шатанд дэмжинэ." гэж зааж гэрээс, ажлаас хөндийрөлгүй боловсрол эзэмшиж шалгуулж, баталгаажуулах боломж олгох.

- Тэтгэврийн хуульд:

"Ажил эрхлэхгүйгээр хүүхдээ гэртээ хүмүүжүүлж өсгөсөн эхийг тэтгэвэр тогтооход ажилласан жилийг 1 хүүхдэд 3 жил байхаар тогтооно" гэж хуульчилбал :

А. / Хүн ам зүйн бодлогод хүчтэй нөлөөлнө.

Б. / Хүүхэд эхийн асрамж хайр халамж хяналтад гэрийн нөхцөлд өсөх нь гадны сөрөг нөлөөллөөс тусгаарлана.

В. / Ажлаа хийх сонирхолтой эхэд хориг хязгаар болж эрхийг нь зөрчихгүй

Г Ажиллах хүчний талаар:

Зарлиг гаргах нэгэн хэрэг, засгийн газар яаж хэрэгжүүлэх нь нөгөө хэрэг. Энэ ажлыг эрхлэх хүчний хувьд тавих санал:
- Түүхийн эрдэмтэн, төсвөөр цалинжихыг хүсэгчид, орон тоогоор илүүдэгсэд,АХ, АН 2 намын дуу хоолой, raр хөл бологсдоор бус энэ сэдэв чиглэлээр зарлиг гарахаас өмнө онол, ном хэд хэдээр нь бичиж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, бичиж, захиа, санал бичиж, шүүмжилж байсан зарлиг гарах үлэмж нөлөөлсөн эрдэм чадавхитай авъяастай зарим нөхдийг нас хүйс нам шашин үл харгалзан ажиллуулбаас зохилтой.

Энд баг ядаж 7-8 хүнтэй ажиллаж байж анхны зуны 3 сарын дотор, эцсийн үр дүн 16 жилийн бүрэн харагдаж эхэлнэ.
ядаж 4-8 жил ажиллаж буянтай үйлсийн суурийг зөв тавих баг энд чухал санагдана.
Харъяаллын хувьд

Өдөр тутмын ажилтай зууралдаж захиргааны зарц байх БСШУЯ-н бус, эрдмийн ажил эрхэлдэг боловсролын хүрээлэнд секторын зохион байгуулалттай баймаар санагдана.

Харин боловсролын их сургуулийн тэнхим болгож доош хийж хэрхэвч болохгүй.
Д.Дайвах уг
1. Иргэний танхим байгуулсан, иргэдийн төлөөллийн үг, үзэл бодлыг хууль зарлиг төрөхийн өмнө сонсдог болсон нь том ололт
2. Хууль санаачлах эрх бүхий сүбьектээс үндсэн чиглэл концепцгүй сайдын тушаалаар баталдаг заавар журмын зиндааны асуудлыг хууль болгох, харь гүрний х хэлбэр о хууль болгох, салбарын үүний дотроо а хүнд суртлыг хуульчлах асуудлыг таслан зогсоохын тулд холбогдох хүрээлэн, з дагнаж ажиллаж байгаа эрдэмтдийн албан ёсны санал, дүгнэлтийг авдаг, тухайн салбарын голлох мэдээллийг ү сонсдог түүнийгээ т тусгадаг хавсаргадаг. Т б иргэний танхимаар оруулдаг болгодог хэрэг хууль т нь дамжиггүй.

5. Ц.Өнөрбаян /МУБИС-ийн МХСС-ийн захирал, МУГБ/, Ч.Жачин /“Гурван -Эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирал/, Д.Баттогтох /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан/

“Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс”
хичээлийн үндсэн агуулгын тухайд

Ерөнхий боловсролын сургуулийн “Иргэний боловсрол” хөтөлбөрийн хүрээнд “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс” хичээлийг дунд сургуульд заавал судлах хичээл болгох тухай Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргахаар уг хичээлийн үндсэн агуулгын талаар олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж байгаа явдалд 1990-ээд оноос “Ариун ёс” (I-IVанги) хичээлийн агуулгыг тогтоон, арга зүйг боловсруулж, ном гарын авлага боловсруулан оролцож байсан бидний хувьд туйлын баяртай байна.
Монголчуудын үр хүүхдээ хүн болгож, хүний зэрэгт хүргэж хүн бүтээсээр ирсэн аж амьдралын болон шашин соёлын баялаг уламжлалыг өвлөж, шинэ цагийн эрдэм боловсролд нийцүүлэн хойч үедээ өвлүүлэн шингээх эрхэм үүрэгтэй эцэг эх, сургууль, багш, нийт олны урмасыг сэргээж, сэнхрүүлэн ажил хэрэг болоход ерөнхийлөгчийн энэхүү зарлиг ихээхэн тус нэмэр болно гэдэгт итгэж байна. Гагцхүү энэхүү зарлигийн дагуу эцэг эх, олон нийтийн хүрээнд болон сургуулийн өмнөх боловсролын шатанд ямар агуулгатай, ямар чиглэлтэй ажлыг өрнүүлж болох тухай зарим санал нэмэрлэхийг хүсч байна.
Өнөөдөр Монголд сүсэг бишрэлгүй, ёс журамгүй, хулгайч, худалч, залхуу хойрго, хүйтэн сэтгэлтэй, хат тэвчээргүй, ойворгон сагсуу, шунахай сувдаг, уур омогтой, сул биетэй, мунхаг ухаантай гэх мэт элмэг (муу) хүн байгаа бол энэ бүхний үүр уурхай нь хүүхдийг эхийн хэвлийд байх үеэс эхлэн сургуулийн өмнөх насанд нь буюу 0-5 насанд хүний эрхэм сайн чанар дадал төлөвшүүлж чадаагүйтэй ихээхэн холбоотой гэдэгт маргах хүн гарахгүй биз ээ. Хүүхдийг эрүүл биетэй, саруул ухаантай, сайхан сэтгэлтэй, сайн хүн болгон төлөвшүүлэхэд зөв орчин ахуй нөхцөл, сайн төлөвшсөн иргэн, хүүхдээ хүн болгох эрдэм чадвар, арга туршлага үлгэр дууриалалтай эцэг эх, багш юуны өмнө хэрэгтэй байгааг харгалзан сургуулийн өмнөх насны хүүхдийг хүн болгох боловсролын агуулга, арга зүй, эцэг эх, цэцэрлэгийн багш нарын боловсролын тухайд <<Гурван-Эрдэнэ>> багшийн дээд сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид бид санал боловсруулж олон нийтэд болон төр засагтаа өргөн дэвшүүлсэн билээ. (www.3erdene.edu.mn <http://www.3erdene.edu.mn>) Энэ саналаа иргэний танхимаар хэлэлцүүлэх хүсэлтэй байна.

Ерөнхий боловсролын сургуульд заавал судлуулах гэж буй “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн үндэс” хичээлийн агуулгын тухайд бол олон хүний санаа оноог тусгасан боломжийн төсөл болсон боловч, уламжлалт мэдлэг ухааны тухай хэт дэлгэрэнгүй, гүнзгий, онолжуулж үзэх нь ач тустай эсэхийг эргэж нягталмаар байна. Жишээ нь: “Тэнгэрийг шүтэхийн үзэл (мөнх тэнгэрийг шүтэхүй, ерэн есөн тэнгэрийн тухай, газар тэнгэрийн шүтэн барилдлагын тухай, монголчуудын гарвал үүсэл тэнгэрээс заяат болох тухай) гэж үзэх нь монгол хүний бахархалд хэрэгтэй мэт боловч балар цагийн, нотолж батлахын аргагүй домгийн сэтгэлгээгээр бахархал болгох эсэх түүнчлэн, дорно дахины их, бага 10 ухааны номыг заах нь хүүхдэд дэндүү ахадсан, нас, сэтгэхүйд тохирохгүй зүйл юм. Зарим нэг хүн Монголчууд тэнгэрээс гарвалтай гэж ярих дуртай л даа. Монголчууд тэнгэрээс гарвалтай юм бол бусад хүн бас л тэнгэрээс гарвалтай болж таарна. Ер нь тэнгэрийг шүтдэггүй үндэстэн ард түмэн байхгүй.
Энэ хөтөлбөрийг монголчууд үр хүүхдээ хүн болгох үйлсэд, тухайлбал, гэр бүлд шашны сүсэг бишрэл, ардын ёс заншлыг өөд татан хөгжүүлэх хэрэгтэй. Хоосон номчирхон заагаад ямар ч үр дүнд хүрдэггүйг бид ханатлаа харлаа. Үүний тулд:
1. Хүмүүжилд суурилсан боловсролыг олгох, эрдэм мэдлэгтэй эн сацуу хүний эрүүл мэнд, зан чанар , сэтгэлийн боловсролыг эрхэм болгож үзэх
2. Айл бүр гэртээ овог, ураг угсааны дээдэс ч юмуу бурхан шашны тахилга тайлга, шүтээнтэй байх үүндээ тулгуурлан үр хүүхдээ зөв бишрэлтэй сүсэг тэй болгох.
3. Залуу эцэг эхчүүдэд үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх мэдлэг, арга туршлага, нэн ялангуяа ардын сурган хүмүүжүүлэх зүйн өв уламжлал, сургаал билгийн үгнээс зааж сургах өвлүүлэх
4. Хүүхдийг “эхийн хэвлийд ахуйгаас хүмүүжүүлдэг” эх төвтэй хүмүүжлийн тогтолцоог нийгэм, гэр бүлд бүрдүүлж, эхийн сурган хүмүүжилд онцгой анхаарах, үүний тулд жирэмсэн эхийн хорио цээрийн ёсыг чамд баримтлах, нярай хүүхдийг бүүвэйлэх , эхийн уураг сүүгээр бойжуулах, залуу эхийг хүүхдээ асрахад төр засгийн зүгээс тэтгэлэг тэтгэмж олгох. Мөн СӨБ, цэцэрлэгийн сургалтын агуулгад ардын ёс заншил, наадам наадгай, дуу хуураас оруулж, зөв хооллох, хувцаслах, хөдөлмөрийн зөв дадал хэвшил олгох. Цэцэрлэг, сургууль бүр зан үйлийн өргөөг тогтмол ажиллуулах.
5. Монгол хүний хүмүүжил, төлөвшлийн суурийг гэр бүл, сүм хийдэд төвлөрүүлэх. Ялангуяа, бурхны шашны сүм хийдийг хот суурин бүрд шинэчлэн цогцоор байгуулж, ёс дэгтэй, цэвэр тохилог, боловсон болгох.
6. Шашны дунд, дээд сургуулийг хөгжүүлэхийн зэрэгцээ ЕБС-ийн сургалт -хүмүүжлийн ажилд сурган хүмүүжүүлэх харилцаанд багшийг шүтэх, шавийг эрдэмжүүлэх, номыг дээдлэх ёсыг өвлөн уламжлах.
7. Монгол хүний үнэт зүйл, бахархал, үндэсний үзлийг тодотгох тухайлбал, товшуур, экил, морин хуурыг айл өрх бүр залах төдийгүй, монгол хүн бүр нэгээс доошгүй татлага хуурдаж сурах
8. Сургууль, гэр бүл, сүм хийд, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах хүүхдийн хүмүүжилд бүх нийтээр анхаарах зэрэг ажлыг хойшлуулшгүй хиймээр байна.

6. С.Батдулам /СХД-ийн 106-р сургуулийн багш/

"Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс"
хичээлийн үндсэн агуулгын төслийн хэлэлцүүлэгт зориулав
Хүүхэд багачуудаасаа эхлэн хүний ном-д суралцацгаая!

Монголын эдүгээ цагийн нэрт бичгийн хүн Д.Батбаяр гуай 2004 онд хэвлүүлсэн "Мөнхөөр савласан мөнх бус" номондоо:
"Нүүдэлчдийн хүчирхэг явсны шалтгаан нь тэдний бүх зүйл нууц байсанд оршино. Ертөнцөд нууц оршигчоос илүү хүчтэй үгүй. Нууц гэдэг мэдэхгүй мөн, танигдашгүй мөн.Монголчууд Хүннү их гүрний үед бичиг үсэгтэй байсан хэр нь өөрийн бүхий л нууцыг бичиж хадгалдаггүй байж.Эрхэм нандин бүгдээ оюун ухаандаа хадгалан, оюунаас оюунд дамжуулан хадгалдаг байж.
Нууцаа хадгалах чадвар бол оршин тогтнохын нэг үндэс. Дийлдэшгүй, мөхөж сөнөшгүй оршил нь тайлагдашгүй, танигдашгүй сэтгэлгээг бий болгодог.Монголчуудын сэтгэлгээ бол ертөнц дээрх нэг танигдашгүй тайлагдашгүй мөн.
Нүүдэлчин монголчуудын энэхүү тайлагдашгүй танигдашгүй оюуны их өв бол бэлгэ зүй.Малын им тамга, хадны сүг зураг, хээ угалз, удган бөө нарын өмсгөл, эртний зан үйл, эмээл хазаар, сур дээсний зангилаа гогцоо ... ер хаа л бол хаа бэлгэ тэмдэг.Энэ бол нууц дохио зангаа.Ерөөс бэлгэ тэмдэг гэдэг бол тайлах түлхүүр нь гээгдсэн эцэг өвгөдийн гэрээс юм.Түүнийг тайлах хялбар бус."Бэлгийн ёсыг билигт хүмүүн мэдьюү" гэсэн үг байдгийн учир нь энэ." гэж бичсэн байна.
Монголчууд "Номын номоос хүний ном илүү" гэж ярьдаг.Харамсалтай нь "Хүний ном" гэдэг энэ үг өнөөгийн бидний хувьд нэгэн тайлагдашгүй танигдашгүй зүйл болчихоод байгаа юм.Тэгэхлээр бид нар чинь хэн болж таарч байна вэ?
1995 онд миний эцэг "Монгол хүний цаасгүй номын намтар" гэсэн гар бичмэл үлдээгээд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.Энэ бол Хүний ном-ын нууцыг чадах ядахаараа тайлж , монголоо алдсан өнөөгийн бидэнд уламжлал соёлоо өвлүүлэх гэсэн түүний зөн бэлгэт хичээл зүтгэл байжээ.
Тэрээр энэ номоо "Юуны өмнө монгол хүний цээжинд хадгалаатай явсан номыг анх удаа цаасан дээр буулгаж байгаадаа хүлцэл өчье" гэж эхэлсэн байдаг.
Хүний ном нь хураангуй олон түлхүүр үгтэй байдаг, тэдгээрийн зарим нэг хэсэг нь л зүйр цэцэн үгс юм гэдгийг дурьдаад эдгээр түлхүүр үгсийг 9 төрөл болгон ангилсан байна.

Монголчууд үр хүүхдээ яаж сургаж хүмүүжүүлдэг байсан бэ гэхлээр эдгээр түлхүүр үгсийн утга учрыг ой тойнд нь ортол сайтар тайлбарлан таниулаад, хэзээ ч мартахааргүй цээжлүүлж тогтоолгодог байсан байна.
Хүний номонд хамгийн их эрхэмлэн дээдэлж, дагаж мөрдөж, анхаарч санаж явах ёстой зүйл нь ёс , бэлгэ хоёр байдаг байна.
Бид төр ёс гэж ярьж бичиж, төрийг ёсноос илүүд боддог бол харин төр нь ёсоо дээдлэх учиртай бөгөөд ёс төр гэх нь зөв гэнэ.Тиймээс
Ёс ёмбогор
Төр төмбөгөр гэж ярьдаг байна.
Ёсоо тоохгүй алдвал төрөө ч алдахын цондон тэр.
Ес алдвал бэлгэ алддаг гэнэ.Бэлгэ дэмбэрэл гэдэг бол монгол хүнээс салгахын аргагүй зүйл гэнэ.Монгол хүний хэлдэг үг, хийдэг үйл бүхэн нь ёс журамтай байжээ.Тиймээс
Монгол хүн бэлгээр
Хятад хүн хонжоогоор гэдэг үг гарчээ.
Монгол хүн хонжоочин хятадтай наймаа хийгээд "монжино" гэдэг бол гонжийнжоо.
Бэлэг дэмбэрлийн ёс нь 10 төрөл байх бөгөөд
Амны бэлгээс
Ашдын бэлгэ гэдэг үгийг монгол хүн ямагт санаж мөрдөж явууштай гэнэ.
Бэлэг дэмбэрэлтэй үг нь сайн сайхныг даллан дуудаж байдаг гэдгийг монголчууд олон мянган жилийн амьдралын туршлагаараа таньж мэдсэн байна.Энэ бол монголчуудын соёл иргэншлийн нэгэн гайхамшиг юм.
Ёсоо алдвал заншлаа алддаг, заншлаа алдвал иргэншлээ алддаг ажээ.
Иргэншлээ алдсан улсыг зөвхөн хууль цаазаар далайлган захирах гэвэл дийлддэггүй байна.Жалгын нэг тарж амьдардаг монголчууд хуулиас илүү ёсондоо захирагдсаар иржээ.Тиймээс
Монголын хууль гурав хоног гэдэг үг гарчээ.
Иргэнээ төлөвшүүлэн, удирдан залах зөв аргаа монголын төр одоо л нэг олж эхэлж байх шиг байна.Энэ бол хүүхэд багачуудаасаа өгсүүлээд Хүний ном-д суралцах явдал юм.
Хүний номыг аав ээж нь хүүхдүүддээ сургуульд орохоос нь ч өмнө зааж сургадаг болмоор.Дээр үед аав ээж нь хүүхдүүддээ хүний номыг зааж сургаж байгаагаа өмчийг нь өгч байгаа юм гэж хэлдэг байжээ.Ингэж хүүхдүүдээ оюуны өмчтэй болгодог байжээ. Тиймээс ч
Аавын сургаал алт
Ээжийн сургаал эрдэнэ гэдэг үг үүсчээ.
Оюуны өмчтэй болсон иргэд бол Оюутолгойн хишгийг горьдож суухааргүй амьдрах чадалтай байна. Тийм иргэд зах зээлийн үед тэжээж дийлэхгүй яанаа гэж үр хүүхдээ ад үзэж, үстэй толгойгоо барихгүй
Хүн нэмбэл
Хүнс нэмнэ гэдгиймаа хө.
Хүн гээч амьтан хүнстэйгээ ирдгийм, хоолоо олох чадвартай төрдгийм гээд үр заяавал харин ч баярлаж суух болно.
Монголын төр нь ёсоо дээдлээд эхэлбэл
Эрэг хаашаа бол
Ус тийшээ гэгчээр иргэд нь ч гэсэн ёсоо дээдэлдэг болно.
Тийм ч учраас аав маань ном бичих болсон учир шалтгаанаа "Хүний номын 10 ухааныг ном болгон хэвлэн гаргаад сургуулийн хүүхдэд заадаг хичээлд оруулж өгвөл зүйтэй мэт санагдана" гэсэн байдаг.
Хар авдарт ном бий
Хазгар өвгөнд эрдэм бий хэмээн Ц.Дамдинсүрэн гуайн хэлснээр төр засаг маань энгийн иргэд, эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсож, хүчийг хэрэглэн холбогдох ном сурах бичгийг чадвартай хүмүүсээр нь бичүүлж, зааж сургах багш нараа бэлтгээсэй.
"Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс" хичээлийг заах тухай ерөнхийлөгчийн зарлиг монголчуудын сэтгэл оюуныг гэгээрүүлэх их үйлсийг зарлан бадрах галыг асаах хэтийг цахих болтугай!

7. Б.Насанбаяр /"Оюуны эрэл-Оюутны холбоо" тэргүүн/

Миний бие Оюуны эрлийн оюутны холбооны тэргүүн. Гэр бүл судлалын чиглэлээр ажилладаг. Бид нар өнгөрсөн бямба гаригт 10 гаруй оюутнуудыг хамруулсан арга хэмжээ зохион байгуулсан. Манай байгууллага сүүлийн 10 жил хүнийг хүн байлгаж зөв хүмүүжилтэй ирээдүйн гэр бүлийн болоход нь бэлдэж байгаа. Миний бие Эрдэнэт хотын ТИС-д ёс суртахууны хичээл эхлээд 2 цаг зааж байсан боловч сүүлдээ 4 кредит болтлоо ихэссэн. Миний хичээл зааж байсан тэр үед тэр хүүхдүүд өөрчлөгдөж байсны туршсан. 3 ном бичсэн. Хүүхдүүдээс зөв амьдрах арга гэж юу вэ гэхээр өөр өөр хариулт хэлдэг боловч Буддын сургаалд зааж Хүн ичмээр арчаагүй амьдрах аргаас зайлсхийхийг зөв амьдрах арга гэнэ гэж хэлсэн байгаа. Миний гол санал бол буддын шашныг илүү амьдралд ойрхон талаас нь зааж өгөх нь илүү үр дүнтэй юм. Одоогийн залуучуудыг шашны түвшнээс өндөр дэлхийн түвшинд харж чадах тийм залуучуудыг бүтээх гол зүйлийг гаргаасай гэж хүсч байгаан. Мөнх хаан хэлсэн байгаа Бүх шашин бол гарын таван хуруутай адилхан юм. Миний түрүүн асуусан хар зургаа гаргасан уу гэдэг нь буддын шашны суурин дээр хүн болгох гээд байгаа бол үүн дээрээ суурилаад илүү ихийг харж чадах хүнийг бүтээх хэрэгтэй. Бүх шашны 73 хувь нь адилхан юм чинь манайх танайх гээд яах юм бэ. Өнөөдөр Та бүхэн Дэлхийн зөн байгууллагыг ямар үйл ажиллагаа явуулдгийг мэдэж байгаа. Аймаг суман дээр төрийн байгууллагаас илүү үйл ажиллагаа явуулж байгаа нь Дэлхийн зөн байгууллага л байдаг. Энэ мэтчилэн зүйлүүдийг холбож өгөх хэрэгтэй юм. Мөн агуулга дээр сайн дурын үйл ажиллагаа гэдгийг оруулж өгөх хэрэгтэй. Бид нар сургуулийн цэвэрлэгчийн ажлыг сайн дурын үйл ажиллагааны хүрээнд сурагчдаар хийлгэдэг үүний дараа сурагчид урьд нь цэвэрлэгчээ гэж дууддаг байсан бол өөрчлөгдөж хүндэлж үздэг болдог. Сайн дурын үйл ажиллагааг онолоосоо илүү оруулж өгөх хэрэгтэй. Мөн бас тунхаглал битгий болгоосой. 5 жилийн дараа ийм болгоно гэсэн үнэлгээ дүгнэлт оруулж өгөөсэй тэгэхгүй бол тунхаглал болгодог. Дараагийн санал бол ажлын хэсэг ажиллах багийн хувьд учир дутагдалтай байна гэж үзэж байна. Учир нь Монгол улсын Боловсролын их сургууль бол бол энэ мэргэжлээр боловсон хүчин бэлдэж байгаа ганц газар. Тиймээс энэ газраас энэ багт сайн оруулж өгөх хэрэгтэй юм. Өнөөдөр улсын хэмжээнд Мэргэжлийн сургалт үйлчилгээний төвд суралцаж байгаа оюутнуудыг стипент өгч сургадаг шиг Боловсролын их сургуульд сурч байгаа оюутнуудад маш өндөр шаардлага тавиад цалин өгч шилдэг оюутнуудыг сургах хэрэгтэй. Багш бэлдэж байгаа энэ гол сургуульд шилдэг оюутан элсэж ордоггүй. Багш гэдэг бол зүгээр дипломтой хүн биш байх ёстой. Тиймээс бид энд тэндхийн туршлага судлах хэрэгтэй. Жишээ нь Тайландад бол багш болж байгаа хүн сургуулиа төгсөөд 4 жил шашны амьдралаар амьдарч багшлах болдог. Ажлын хэсэг энэ тал дээр олон хүнээс санал авах ёстой.

8. Б.Бат-Очир /Нүүдэлчдийн соёл иргэншлийн академи/

Их чухал асуудал ярьж байна. Монгол улсын үндсэн хуулийн цөм заалтыг хэрэгжүүлэх асуудлыг ярьж байна. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм болгоно гэсэн заалтыг ярьж байна. Байгуулаад байгаа нийгэм маань Одоо бол хүмүүнлэг биш зэрлэг иргэний биш эздийн нийгэм ардчилсан биш дарамтын улс болоод байна. Үүнд энэ асуудал их чухал юм. Энэ бол онолын асуудал. Ер нь ямар ч юмыг сэтгэж хэрэгжүүлэхэд хэн гэдэг хүнд, хэн юу заах вэ гэдгийг бодох хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл 1-12 дугаар ангийн сурагчид сонсоно. Хэн заах вэ? заах хүн байна уу?. Ийм самуурсан нийгэмд заах хүн байна уу байхгүй. Уламжлалт ёс заншил гэдэг юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Шинжлэх ухааны үүднээс харах юм бол энэ бол соёл иргэншил юм. Бид өнөөдөр шинжлэх ухааны олон салбарыг дахин харах хэрэгтэй. Түүх хууль эрхзүй гэж том биеэ даасан салбар юмуу? Соёл иргэншил гэдэг ухагдахуун дотор бүх ухагдахуун багтана. Монголын нийгмийг өөрчилнө гэж байгаа бол дотор талаасаа өөрчлөх хэрэгтэй. Агуулгыг өөрчлөх гээд байгаа нэг хандлага нь энэ юм. Бид өнөөдөр компьютер гэхээр мундаг гээд байгаа боловч тэр хар хайрцагт баригдаад байна. Гэхдээ шууд хуваагдах тоо бодож чадаагүй сургууль төгсөж байна. Оюун ухаан нь хүнээсээ салаад байна. үүнтэй холбогдуулах сурах бичиг зайлшгүй юм. Тэрэнд эрдэмтдийг оруулахгүй бол болохгүй. Ерөнхийлөгчийн зүгээс явуулж байгаа энэ бодлогыг дэмжиж байна гэхдээ энэ маш хэцүү энэ бол эхлэл нь. Үүнийг тодорхой хугацаанд маш хүчтэй явуулах хэрэгтэй. Шинжлэх ухаан гэдэг юу болох талаар зураг харуулаад тайлбарлая.

9. Э.Баатаржав /Монголын бөөгийн голомт төв/

Би өөрөө язгуур урлагийн авч явсан цөөхөн өвгөдийн сүүлийн шавь юм байгаан. Үүнд Монголын ардын язгуур урлагийн тухай оруулаагүй байна. Бид нар өнөөдөр хөөмийг яагаад Хятад улсад алдах болов. Яагаад гэхээр манай эрдэмтэд судлаачид хөөмийг бүрэн гүйцэд судалж чадахгүй Хятадад хэлэх үггүй болсон болохоор алдаж байна ш дээ. үүнийг гүйцэд судалж чадсан юм байдаггүй. Энэ олон цагийн хөтөлбөрт Монгол соёл бие биелгээ, уртын дуу, морин хуур хөөмийн цуур туульсын тухай яагаад оруулж болоогүй юм бэ. Би гадаадаар их явдаг тухайн орны соёл хэлийг хоёрыг нь устгахад тухайн үндэстэн мөхдөг. Нэг судлаач ярьж байсан энэ байдлаар 100 жилийн дараа л гэхэд манай хэл устах аюул нүүрлэж байна. Мөн энэ хичээлийг хэн заах вэ? Энэ хичээлийг лам нар заах уу? Багш нар заах уу? Энэн дээр их анхаарах хэрэгтэй байна. Мөн энэ хичээлийн агуулга дээр хамгийн анхны шашин болох тэнгэр шүтлэгийн шашин болох бөөгийн тухай юу ч ороогүй байна. Энэ бол бид нарын уугуул юм. Бид өөрт байгаагүй юмыг авч давж хөгжинө гэдэг юм хэцүү. Бид нарт байгаа нандин юм бол Хүннүгийн үеэс үлдсэн модон цуур байна. Тэнгэр шүтлэгийн биеэрээ дамжуулдаг бөөг нар байна. 30 хэдэн онд алуулсан лам нар дотор бас бөө нар байсан яагаад гэвэл монголчууд хамгийн гайгүй хүүхдээ л бөөг болгодог. Сая энд Сүхбат гуай сууж байсан уур нь хүрээд гараад явчихлаа. Энэ хүн Монголын нүүдэлчдийн соёлын тухай бөө нарын тухай 20 гаруй ном бичсэн. Бөө гэхээр бид нар хэнгэрэг бариад, архи уудаг хүмүүс гэж ойлгодог боловч ийм хүмүүс байгаа гэхдээ энэ хүмүүс тэнгэрийн зарлигаар байхгүй болж цөөрч сайн нь ялгарч гарч иргэн. Сүхбат гуайн бичсэн номууд дотроос энэ хичээлд аваад хэрэглэх юм зөндөө байгаа. Өнгөрсөн жил сурган хүмүүжүүлэх ухааны талаар сайхан ном бичсэн. Монголын гэсэн үндэс хөрс суурин дээр Монгол үндэстэн оршин тогтнох уу гэдэг дээр анхаарч хийх хэрэгтэй байна. Шарын шашныг аав ээжийн маань шашин гэж боддог болохоос энэ чинь манайд удаагүй шүү дээ. Хэдэн мянган жилийн түүхтэй эртний соёл дотор Монголын данстай соёл байгаа шүү гэдгийн дахин давтан хэлмээр байна. Энэ хичээл дээрээ монголын ардын урлагийг оруулж өг хэл соёлоо алдах бий гэдгийг анхааруулж байна.

10. Р.Дарьхүү /МУИС-ын тэнхимийн эрхлэгч/

Хичээлийн нэрийн талаар Монгол ухаан гэсэн нэр өгвөл ямар вэ. Товч тодорхой нэр өгөхгүй бол Уламжлалт Монгол ухаан арга билэг энэ тэр гэхээр урт нуршуу болохоор хүүхдүүд яаж ойлгох вэ? Нөгөө талаар Монгол ухаан гэдэг нь зөвхөн уламжлал биш орчин үетэйгээ уламжлал шинэчлэлийг зохистой харьцааг хослуулж Монгол ухааныг цэцэрлэгээс нь бага ангиас нь бүх л насан туршид нь заах байвал илүү ач холбогдолтой. Энэ хичээлийн гол зорилго нь Монгол ухаантай хүнийг бий болгох асуудал юм. Монгол хүний Монгол ухаан алдагдаж гээгдсэн Монголын тусгаар тогтнол аюул нүүрлэсэн байгаа үед энэ зарлигийг биелүүлэх нь чухал юм. Хичээлийн агуулга дээр 2 санал хэлье. Хүн бүр л энийг оруул тэрийг оруул гэж байгаа. Гэхдээ бүгдийг биш чухлыг нь заах хэрэгтэй. Тэгвэл чухал нь өнөөдөр нас насны хүүхдийн сэтгэхүйд ийм ийм зүйл орж таарч байж Монгол ухаан сууна гэсэн чухал зүйлүүдийг оруулах хэрэгтэй. 2 дугаарт зарим хичээлүүдийн агуулгатай энэ хичээлийн агуулга нь давхардаж байна. Нийгмийн ухаан, Иргэншил Хүн орчин гэсэн хичээлүүд ордог энэ хичээлийн зарим сэдэвтэй давхардаж байгааг анхаарах хэрэгтэй. Суралцагсдаас судалгаа авсан юмуу асуудал гарсан. Гол нь бид хуучны аргаараа за ийм ийм юм байдаг гэж үлгэр ярьж байгаа юм шиг яриад байж болохгүй бөгөөд бид энэ хичээлийг үзсэнээр ямар давуу талтай амьдралд ямар хэрэгтэй юм бэ? Яаж Монгол ухаантай болох юм бэ гэдгийг эрэлт хэрэгцээг нь судалж мэдэрч байж агуулга сурах бичгийг боловсруулах хэрэгтэй. Тэрнээс суулгаж болохгүй хүүхдийн хүсэл сонирхол чухал. Заах багш үнэхээр чухал. Жишээ нь энэ хичээлийн агуулгыг харж байхад Монгол философийг судлаагүй хүн яаж энэ хичээлийг заах вэ. МУИС дээр монгол философийг судалдаг салбар философийн салбар, шашин судлалын салбар л байдаг. Заах багш дээр анхаарахгүй бол дурын цаг нь дутсан багшаар заалгадаг нь бодит байдал ш дээ. Энэ тал дээр анхаарахгүй бол хичнээн сайхан зарлиг гаргаад нэмэргүй. Ийм болохоор олон шатанд араас нь сайн хяналт тавьж хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол ухаан гэдэг бол хүнийг бүх талаараа л хүн шиг байх ёстой гэдгийг заадаг болохоор шат шатанд нь таарсан байх хэрэгтэй. Бүх юмыг хамж заагаад нэмэргүй юм.

11. Д.Бум-Очир /МУИС-ийн нийгэм соёлын тэнхимийн эрхлэгч/

Манай нийгэм соёлын тэнхим гэж хуучин угсаатан судлалын танхим буюу манай Нямбуу гуайн үүсгэн байгуулсан нийгэм соёл хүн судлалын тэнхим байгаа юм. Энд яригдаж байгаа зүйл манай тэнхимтэй их ойр холбоотой учир би 2 үг хэлье гэж бодсон юм.
Нэгдүгээр зүйл юу вэ гэвэл Бид бүхэн сайн мэдэр байгаа шинжлэх ухаан гэдэг бол өрнө дахины зүйл ш дээ европынхны ухамсраар бүтсэн тийм зүйл ш дээ ингээд өрнө дахин биднийг колончлохдоо яасан бэ гэхлээр шинжлэх ухаан гэдэг зүйлийг тодорхой хэмжээний зэвсэг болгон ашигласан юм шиг байгаа юм. Ингээд бидний уламжлалт мэдлэг ухаан бид нарын үнэт зүйлийг тэр чигээр иш баллаж хаяад нөгөө мунхруулагч хар тамхи гэдэг Марксизмын үгээр яваад бид чинь хэн гэдгээ мартсан байгаа. Би шинжлэх ухааныг муу муухай гэж байгаа юм биш. Өрнө дахины шинжлэх ухаанаас жаахан ч гэсэн өөрсдийгөө холдуулж салгаж , бүр салгана гэсэн үг биш бид нар өөрсдийнхөө үнэт зүйлийг бэхжүүлэх тэр цаг нь болсон юм болов уу гэдэг үүднээс би энийг их зөв зүйтэй үйлдэл болж байна гэж бодож байна.
Энд шашныг их яриад байна аа гэсэн санал шүүмжлэл их явагдлаа. Шашин гэдэг дотор чинь салгаж ялгууштай зөндөө зүйл байгаа. Шашин гэдэг дотор чинь зөвхөн бурхан багш байгаад байгаа юм биш , зөвхөн бөө байгаад байгаа юм биш, зөвхөн тэнгэр байгаад байгаа юм биш энэ манай ардын сэтгэлгээ хадгалагдсан байгаа ш дээ. Шашин гэдэг бол зөвхөн бурхны тухай сургаал номлол биш гэдгийг хэлмээр байна. Ингээд үзэх юм бол ардын мэдлэг ухаан маань тэр чигээрээ шашин дотор мэдлэг боловсрол болоод үлдчихсэн байр байгаа юм аа. Ингээд үзэхээр энэ дотор нэг их олон шашны юм яваад байгаа юм шиг боловч үнэндээ шууд шашныг юм уу бурхныг ярих гээд байгаа гэж би үнэндээ ойлгохгүй байна. Цаанаа тодорхой хэмжээгээр шашны агуулга байх боловч тийм ч учраас хүн судлалд юу гэр үзэж байгаа юм гэхээр ардын мэдлэг ухаан гэдэг бол шинжлэх ухаан бий болохоос өмнө шашин дотроо байсан зүйл шүү дээ. Тэрийг янз бүрийн үндэс угсаатнууд өөр өөрсдийнхнөөрөө янз бүрээр нэрлэж байсан. Тийм ч учраас би бодохоороо шашин гэхээрээ бурхныг ч юм уу буддаг ч юм уу номлоод л маань тарни мэгзэм заагаад байх юм гэж би бол ойлгохгүй байна. Харин энэ уламжлал дотор чинь бөөгийн юм дутуу байна гэж байна лээ би бас бөө судалдаг хүн энэ хүндэтгэх ёс байгаль орчинтой харьцах ёс энэ бүх зан үйл дотор чинь бөөгийн уламжлал ухаан чинь явж байгаа. Заавал бөө гэдэг юм энэ дотор оруулж яах гээд байгаа юм бэ? Заавал бурхан гэдэг юм энэ дотор оруулах ямар хэрэгтэй юм бэ? Тэртэй тэргүй бурхантай бөөтэй бөөгүй энэ дотор ардын ухаан орцын биш үү гэж харж байна. За тэгээд л энэн дээр маш олон санал манай эрдэмтэн багш нар хэллээ. Энэ дотор дунд сургуулийн багш гар заах нь битгий хэл эрдэм шинжилгээний эрдэмтэд өөрсдөө нарийн судлаагүй асуудлууд явж байгаа юм биш үү. Би өөрөө судлаач хүн заримыг нь бас мэдэхгүй байна ш дээ. Энэ зөвхөн мийн асуудал биш эхлээд энэ доторх агуулгаа маш сайн судалж ойлгочихоод тэрнийхээ дараа хүүхдүүддээ тайлбарлаж өгөхөөс биш өөрсдөө юугаа ч мэдэхгүй байж хүүхдэд тайлбарлана гэдэг маш хэцүү байхаа. Тийм учраас магадгүй энэ тохиолдолд урьдчилсан бэлтгэл ажлуудыг нэлээд сайн хийж өгмөөр юм шиг. Том том судалгааны төслүүдийг хэрэгжүүлбэл яадаг юм бэ. Тэгээд энэ зан үйлийг ингэж хий овоо тахихад 3 тойрдог юм аа бэлд байсан чулууг нь аваад тавьдаг юм гэж мянга хэлээд тэр хүүхдийн толгойд буухгүй болов уу харин яагаад 3 тойроод байгаа юм , яагаад бэлийн чулууг дээр аваачиж тавиад байгаа юм. Энэ эргээд бид гарт ямар хамаатай юм. Уул усны эзэн савдаг тэр дээр ямар хамаатай юм. Хүн гэдэг амьтны мөн чанарт ямар холбоотой юм. Гэдэг нарий гүнд нь орсон мөн чанаруудыг тайлбарлан таниулж өгөхгүй бол зүгээр нэг автоматаар нэг ном цээжлүүлж байгаа юм шиг тооны хүрд цээжлүүлж байгаа юм шиг заагаад энэ аягүй бол хэцүү болох байх. Өнөөгийн хүүхдүүд чинь их хэцүү болчихсон шүү дээ хэцүү асуулт асууна бид нар юу гэж хариулахаа вэ гэдэг асуулт байна. Тийм учраас эхлээд бид нар багш оюутнуудаа бэлдэх тухай асуудал яриад байна. Оюутныг бэлдэх багш гараа бэлдэх ёстой байх аа. Өөрөөр хэлбэл судалгааны ном товхимлууд гаргаж ирмээр юм шиг байна.
Аман зохиолын холбогдолтой юмнууд нэлээн оруулж өгмөөр байна. Үлгэр туульс, домог олон зүйлс дутуу байна. Бид 90-ээд оноос монгол бичгийг төрийн бичиг болгон гэсэн мөрөөдөлд автаад үгүй болсон. Энэ тийм хувь зохиолоор битгий ороосой гэж чинь сэтгэлээсээ хүсч байна. Энэ талаараа тусгайлан ямар бодлого баримталж явах юм бэ. Дараагийн 1 ерөнхийлөгч дараагийн 1 засаг гарч ирээд за энэ балай юм гээд бас үгүй болгочихвол баахан хүний цаг зав хөлс хүч үгүй болно. Энийгээ тогтвортой цааш нь хөгжүүлэх ямар бодлого байна. Гэдгийг лавламаар байна.

12. ВИП клуб ТББ

Манай байгууллага 2003 оноос насанд хүрэгсэд ба хүүхдүүдэд явуулж ирсэн сэтгэлийн боловсролын сургалтын туршлагаас үзэхэд арга билгийн ухааны үндсийг заах багш нар өөрсдөө сэтгэлээ боловсруулж эхэлсэн өчүүхэн бага ч гэсэн туршлагатай байх нь маш чухал.
Оюуны боловсрол буюу сургалтын аргын талыг дагнасаар ирсэн туршлагаараа зөвхөн мэдлэг олгохыг чухалчилбал утгагүй бөгөөд үр дүнгүй ажил болж, буддын шашин хүчээр тулган сурталчилж дэлгэрүүлэхийг оролдсон гэх мэт шүүмжлэл үндэслэлтэй мэт болно.
Өөрийгөө таних ажил энэ тухай зөвхөн мэдсэнээр бүтдэггүй бөгөөд тухайн хүний сэтгэл зөөлөрч, атаа хорсол, үзэн ядалт, гомдол гутрал, уур бухимдлаа ядаж л ажиглаж сурах, эмнэг догшин сэтгэлийг хазаарлан номхруулах оролдлогууд хэрхэн бүтэмжтэй болж байгааг анзаарч, дахин дахин уйгагүй оролдох тасралтгүй үйл явц гэдгийг өөрийн туршлагаар нотлон харуулж, бодит жишээн дээр тайлбарлан ярьж чадах хүний үг нь чин сэтгэлийн үг байхаас бус, сургалтын хөтөлбөрийг ойлгоод гоё ярьж дамжуулж, хичээл орсон нэр зүүж буй хүний үг ямар ч үнэ цэнэгүй байх болно.
Бодь Мөрийн Зэрэг сударт багш, шавийн тухай сургасан сургаалыг хэрэгжүүлж, зөвхөн сонссон ба бодож олсон билгүүнтэй багш бус, туулсан билгүүнтэй багш нарыг бэлтгэхэд гол ажлаа чиглүүлж чадвал энэхүү төсөл аяндаа бүтнэ.

13. З.Санждорж /Иргэн/

"Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс" хичээлийн үндсэн агуулга, хөтөлбөрийн төсөлд Монголчуудын амьдралын хэвшил болсон уламжлалт Бурханы шашны зан үйл, ёс заншлыг өргөн хүрээнд хамруулан багтааж оруулсан Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж таны зарлигийг гүнээ хүндэтгэн бүрэн дэмжиж байгааг минь болгоон соёрхоно уу.
Энэ төсөлд өөрийн дараах саналуудыг танилцуулж байна. Үүнд:
Бага боловсролын түвшинд (1-6 дугаар анги)
 "Монголчуудын амьдралын хэвшил болсон уламжлалт Бурханы шашны зан үйл, ёс заншил " - д нэмж оруулах санал
1. Гэм, нүгэл хилэнцээ наминчлах зан үйл
(Арван.хар нүглийг (Амьтны амь таслах, Хулгай хийх, Ариун бус явдал, Худал ярих, Хов хэлэх, Ширүүн үг ■ өгүүлэх, Чалчаа үг хэлэх, Хомхой сэтгэл, Хорон сэтгэл, Буруу үзэл) тэвчиж наминчлах, аав, ээж, багш, ах, дүүгээ гомдоосон гэм буруугаа наминчлах, бусдад гэм хор хүргэсэн бүх зүйлээ наминчлах, эх орон ард түмнийхээ эрх ашигт хохирол учруулсан гэм нүглээ наминчлах гэх мэт)
2. Бусдын сайн сайхан үйл хэргийг дэмжиж даган баясах ёс заншил
(Бусдад өглөг, буян үйлдэхэд даган баясах, авъяас, ажил хөдөлмөрөөрөө алдар гавъяа байгуулж буй үйлст даган баясаж дэмжих, ажил үйлс нь өөдрөг бүтэж байгаа нэгнийгээ аль чадлаараа дэмжиж даган баясах гэх мэт)
Суурь боловсролын түвшинд (6-9 дүгээр анги)
 "Монголчуудын уламжлалт мэдлэг" - т нэмж оруулах санал
1. Улс үндэстнийхээ оюуны өв соёл, үнэт зүйлсийн мэдлэг
(Хүн чулууны хөшөө, нүүдэлчдийн эзэнт гүрэн буюу Хүннүгийн үеийн дурсгал, түүх соёлын дурсгалт барилга байгууламж, Эрдэнэ зуу, Амарбаясгалан, Жанрайсаг гэх мэт)
2. Монгол хэл, бичиг зүйн ёс заншил
(Монгол бичгээрээ бичиж, сэтгэж, бахархах, уламжлалт хэл бичиг үсгээ хадгалах, сэргээн хөгжүүлэх гэх мэт)
Бүрэн дунд боловсролын түвшинд (10-12 дугаар анги)
 "Монголын уламжлалт ёс заншил, зан үйл, өрх гэрийн ёс"- д нэмж оруулах санал 1. Өрх, гэр бүлийн угийн бичиг хөтлөх ёс заншил
(Өөрийн өмнөх үеийн өндөр өвөг, хуланц өвөг, элэнц өвөг, өвөг эцэг, эцэг, өөрийн үе болон хойдох үеийн хүү, ач, гуч, жич, жихүй гэх мэт)
 "Оршуулга тайлахуйн ёс"-д нэмж оруулах санал 1. Талийгаачийн алтан сав нээх зан үйл
(Яс барих буюу гар хүрэх хүн, гаргах зүг чиг, бүтээх бурхан ном,хойтын буянд зориулсан засал арга, чандарлах болон хөдөөлүүлэх, газар сонгох, тэмдэг тавих, үлдэгсдийн үйл, төрөл дамжих ёс гэх мэт)

14. Г.Хүрэлээ /МУБИС-ийн оюутан/

Үг хэлэх боломж олдсонд баяртай байна. Иргэний танхимд цугласан та бүхэнд энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Эрдэмтэн, багш нарын хэлж байгаа энэхүү саналуудыг жинхэнэ амьдрал дээр хэрэгжүүлэх,фронтод явах тэргүүн дайчдын эгнээ болсон боловсролын салбарын оюутан би өөрийн хүсэл бодлыг зөвлөлийнхөнд таницуулъя гэж бодож байна. Манай 90-ээд жилийн түүхтэй боловсролын салбарт онол хэрэггүй байхаа тиймээс та бүхэн практикийн хичээлийг илүү түлхүү оруулаач ээ. 60:40 юмуу 70:30 харьцаатай практик илүү орох юм бол дээр байх. Хоёрдугаарт ерөнхий боловсролын сургуулийн бага ангид гэвэл одон орон судлал, дунд ангид газарзүй, хөдөлмөр, амьдрах ухаан хичээлүүдтэй илүү уяж, холбож өгвөл ямар вэ? ингэснээр хүүхдүүдэд ойлгомжтой байх болов уу. Гуравдугаарт би энэ хичээлийн агуулгыг өргөн хүрээнд ойлгож байгаа Монгол Улсын 21 аймаг 365 суманд зэрэг заагдах болов уу гэж бодож байна. Иймээс хичээлийг 2 үе шаттай төлөвлөвөл ямар вэ? энэ саналын төдий зүйл. Эхний үе шат нь хэрэгжүүлэх үе шат энэ шатандаа сурах бичгээ бэлдээд, багш нараа бэлдээд, хичээл орчин нөхцлийг нь бүрдүүлээд ингэж хэрэгжүүлэх явцдаа хоёрдугаар үе шатнаасаа эхлээд одоо байгаа 2,3 настай хүүхдүүд 6 настай болох үед хэрэгжүүлэх үе шатандаа орвол илүү үр дүнтэй байх болов уу. Үүнд би яагаад хэрэгжүүлэх талаас санаа зовж байна гэвэл яг энэ саналыг хэрэгжүүлэх шатны хүмүүс нь бид нар багш нар. Бас нэг хүсэх зүйл гэвэл манай боловсролын их сургуулийн сургалтын хөтөлбөр заах арга зүйд энэ хичээлүүдийн үндсэн чиг шугамыг оруулж өгөөч тэгвэл бид гараад хүүхэд залуучууддаа заахад илүү амар байх болов уу гэсэн саналтай байна. Анхаарал тавьсанд баярлалаа.

15. Б.Отгонбаатар /Санжаабандид хийдийн номын хүрээ хийд/

Энэ өдрийн амгаланг айлтгая. Ерөнхий боловсролын сургуулиудад уламжлалт ухааны талаар өмнө нь хэсэг бүлэг хүмүүс, боловсрол соёл шинжлэх ухааны яамны хүрээнд яригддаг байсан бол одоо ерөнхийлөгчийн зарлиг гарч энэ хичээлүүд орох гэж байгаад миний хувьд маш их баяртай байна. Английн хүмүүнлэгийн байгууллага болох Лондон дахь Түвдийн сан, Боловсрол соёл шинжлэх ухааны яам 2 хамтраад сурах бичгийн 3 ном гаргасан байгаа. Энэ 3 ном бол 2000 оны үеэс төрийн хэмжээнд яригдаад судалгаа шинжилгээний ажил явсны дараа ном зохиох ажил эхэлсэн байдаг. 2006 оноос хойш би энэ төслийг ерөнхийд нь мэдэх юм. 2006 онд ном хэвлэгдэж гарсан бөгөөд Монголд ерөнхий боловсролын сургуулиудад хичээлийнх нь хуваарьт энэ ном заагдах гэж байгаа ямар ном гэдгийг нь мэд гэсэн хүсэлт ирсэн. Энэхүү номоо Монгол хэлнээс Түвд хэл рүү орчуулаад Далай багшийн томилсон Дэнзэн профессорт өгч хянуулсан. Бид энэхүү номоо Далай багшид өргөн барихад Далай багш таалж үзээд Ном бол ерөнхийдөө сайхан болжээ. Гэхдээ та нар нэг зүйлийг орхигдуулсан байна энэ ном бол зөвхөн бурхны шашныг хүлээн зөвшөөрдөг хүнд зориулагдаад хийгдчихжээ. Тийм болохоор та нар үүнийгээ бурхны шашныг хүлээн зөвшөөрдөггүй хүнд зориулж хий тэгэх юм бол зөвшөөрдөггүй хүн уншаад бурхны шашны уламжлалт ухааны тэр сайхан зүйлүүдийг мэдэж авах. Миний хүсэлт бол энэхүү номыг шинэ сурах бичиг гарах хүртлээ хэрэглээч ээ гэсэн хүсэлт байна.

16. Ж.Даваа /МУИС-ийн НШУС, Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн профессор/

“Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс” хичээлийн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарах гэж байгааг дэмжиж байна.
Тус зарлигийн нэгдүгээр зүйлд, Ерөнхий боловсролын суралцагчдад үндэсний үнэт зүйлс, соёл, уламжлалт сэтгэлгээ, зан заншлын нийтлэг хэм хэмжээг таниулах зорилгоор “Иргэний боловсрол” хөтөлбөрийн хүрээнд заавал судлах “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс” хичээлийг хавсралтын үндсэн агуулгыг баримтлан батлан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байна. Уг хавсралтад нь 1-ээс 6 дугаар ангийн сурагчдад зориулсан 210 цагийн багц хичээл, 7-гоос 9 дүгээр ангийн сурагчдад зориулсан 105 цагийн багц хичээл, 10-аас 12 дугаар ангийнханд зориулсан 105 цагийн багц, нийт 12 жилийн турш 420 цагийн хичээлийг оруулах хөтөлбөрийг оруулжээ. Зарлигийн төслийн хоёр дахь хэсэгт улс үндэстнийхээ оюуны биет ба биет бус өв соёл, үнэт зүйлс, уламжлалт зан заншлыг өвлөх, хадгалах, хамгаалах, судлах, сурталчилах хөдөлгөөн өрнүүлэхийг нийт ард иргэд, айл өрх, төрийн ба төрийн бус байгууллага, урлаг соёлын болон бүх шатны боловсролын байгууллагын ажилтнуудад уриалсан байна.
Тус хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон сурах бичиг хэвлэх, багш боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлж сургалт зохион байгуулах ажлыг БСШУЯ судалж байгаа бөгөөд Зарлиг гармагц хэрэгжүүлж эхлэх юм байна.
Асуулт: 1. Боловсролын түвшин гэж бичээд байх юм. Энэ зөв үү? Үүнийг нягтлах хэрэгтэй биш үү? Уг нь нягтлаад үзвэл түвшин амгалан гэвэл түвшин, ямар нэг зүйлийн хэмжээ гэвэл төвшин гэж бичдэг гэсэн тайлбар байдаг уу?
2. Энэ хичээлийн агуулгыг ЕБС-ийн бүх хичээлийн агуулгад шингээж өгөх боломж байхгүй гэж үзсэн үү? Мөн ЕБС-д судалж байсан “Ариун ёс журам” хичээл, түүний гарын авлагыг анхааран үзсэн үү?
Санал: 1-6 -р ангийн сурагчдын нас, сэтгэцийн онцлогийг харгалзан агуулгыг нягтлах хэрэгцээ байна. Тухайлбал сэтгэлээ шинжих, сэтгэлийн эрдэм эзэмших тухай уламжлалт мэдлэг зэрэг ойлголт нь хийсвэрлэл ихтэй. Мөн монголчуудын амьдралын хэвшил болсон уламжлалт Бурханы шашны зан үйл, ёс заншил гээд тоочсон хэсгийг энэ байдлаар агуулгад оруулах нь оновчтой биш болов уу?
Асран энэрэхүйн ёс зүй гэдгийг дунд ангийн сурагчдад оруулж, мэндлэх хүндлэх ёсыг бага ангийн сурагчдад хэвшил болгох ажлыг төлөвлөх нь зүйтэй мэт.
Асуулт: 1. Боловсролын түвшин гэж бичээд байх юм. Энэ зөв үү? Үүнийг нягтлах хэрэгтэй биш үү? Уг нь нягтлаад үзвэл түвшин амгалан гэвэл түвшин, ямар нэг зүйлийн хэмжээ гэвэл төвшин гэж бичдэг гэсэн тайлбар байдаг уу?
2. Энэ хичээлийн агуулгыг ЕБС-ийн бүх хичээлийн агуулгад шингээж өгөх боломж байхгүй гэж үзсэн үү? Мөн ЕБС-д судалж байсан “Ариун ёс журам” хичээл, түүний гарын авлагыг анхааран үзсэн үү?
Санал: 1-6 -р ангийн сурагчдын нас, сэтгэцийн онцлогийг харгалзан агуулгыг нягтлах хэрэгцээ байна. Тухайлбал сэтгэлээ шинжих, сэтгэлийн эрдэм эзэмших тухай уламжлалт мэдлэг зэрэг ойлголт нь хийсвэрлэл ихтэй. Мөн монголчуудын амьдралын хэвшил болсон уламжлалт Бурханы шашны зан үйл, ёс заншил гээд тоочсон хэсгийг энэ байдлаар агуулгад оруулах нь оновчтой биш болов уу? Асран энэрэхүйн ёс зүй гэдгийг дунд ангийн сурагчдад оруулж, мэндлэх хүндлэх ёсыг бага ангийн сурагчдад хэвшил болгох ажлыг төлөвлөх нь зүйтэй мэт.
Суурь боловсролын төвшинд (7-9-р анги) гэж бичих байх. Байгалийн болон урлахуйн тухай уламжлалт мэдлэг хэсгийг тодорхой хичээлүүдийн (математик, одон орон, газар зүй, технологи зэрэг ) агуулгад шингээж өгвөл зүйтэй биш үү? Харин хүнийг шинжин таних зэрэг хэсгийг энэ хичээлийн агуулгад үлдээх. Энэ хэсгийн зарим асуудлыг бага ангид үзэх: цаг агаарыг шинжих (байгаль шинжлэх хичээлтэй нь холбох)
Бүрэн дунд боловсролын төвшинд (10-12 дугаар анги) ерөнхийдөө энэ хэсгийн агуулга боломжийн мэт санагдаж байгаа ч Монголчуудын уламжлалт мэдлэг ухаан: их, бага таван ухаан хэсгийг хасах хэрэгтэй. Харин энэ асуудлыг ЕБС-д судалж буй хичээлүүдийн агуулгад уялдуулан шингээх байдлаар хандвал ямар бол.
МУИС-ийн НШУС-ийн Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн харьяа Сэтгэл судлалын 2-р ангийн оюутнуудын дунд дээрх хичээлийн агуулгыг тарааж өгөөд хэлэлцүүлэг хийв.
Тэдний санал: Тэд бүгд “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс” хичээлийн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарах гэж байгааг дэмжиж байна. Гэхдээ:
1/. 1-3 анги, 4-6 анги гэж 2 ангилбал зүгээр байна. Мөн бага ангийн сурагчдад зориулсан агуулга нь хэт хүндэдсэн байна. Тухайлбал: ёс зүй, ёс суртахуун гэсэн ухагдахуун. Үйлийг үнэлэхүйн ёс зүй зэрэг. Бага ангийн сурагчдад хайрлах, хүндлэх, халамжлах, сайн мууг ойлгох, мөрдөх зэрэг талыг баримтлах нь чухал. Мөн хүүхдүүд биелүүлж дагаж мөрдөж сурахад анхаарах.
2/. Шашны талаар оруулж өгсөн нь тийм ч оновчтой биш байна. Бөө мөргөлийг оруулахгүй яасан юм бэ? Яагаад заавал бурхны шашин гэж. Казакууд яах юм бэ? Ойлгомжгүй нэр томьёо их байна. Уламжлалт шашны баяр, ёслол бага ангид оруулах нь зөв биш. Учир нь энэ насанд хүн нарийн учрыг ойлгохгүй. Харин бага ангийн сурагчдад монголчуудын цээрлэх ёсыг мэдүүлэх хэрэгтэй.
3/. Суурь боловсролын төвшинд олгохоор төлөвлөсөн Монголчуудын уламжлалт ёс заншил, зан үйл хэсгийг бага ангид үзэх хэрэгтэй.
4/. ЕБС-д Монгол хэлний хичээлээр ингэж доогуур нь зур, тэгж тэмдэг тавь гэж заахын оронд монгол хэлний хичээлийг эдгээр асуудлаар баяжуулж орох нь нэн чухал гэж үзэж байна. СС-2 ангийн оюутан Дугарсэд
Тус зарлигийн нэгдүгээр зүйлд, Ерөнхий боловсролын суралцагчдад үндэсний үнэт зүйлс, соёл, уламжлалт сэтгэлгээ, зан заншлын нийтлэг хэм хэмжээг таниулах зорилгоор “Иргэний боловсрол” хөтөлбөрийн хүрээнд заавал судлах “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс” хичээлийг хавсралтын үндсэн агуулгыг баримтлан батлан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байна. Уг хавсралтад нь 1-ээс 6 дугаар ангийн сурагчдад зориулсан 210 цагийн багц хичээл, 7-гоос 9 дүгээр ангийн сурагчдад зориулсан 105 цагийн багц хичээл, 10-аас 12 дугаар ангийнханд зориулсан 105 цагийн багц, нийт 12 жилийн турш 420 цагийн хичээлийг оруулах хөтөлбөрийг оруулжээ. Зарлигийн төслийн хоёр дахь хэсэгт улс үндэстнийхээ оюуны биет ба биет бус өв соёл, үнэт зүйлс, уламжлалт зан заншлыг өвлөх, хадгалах, хамгаалах, судлах, сурталчилах хөдөлгөөн өрнүүлэхийг нийт ард иргэд, айл өрх, төрийн ба төрийн бус байгууллага, урлаг соёлын болон бүх шатны боловсролын байгууллагын ажилтнуудад уриалсан байна.
Тус хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон сурах бичиг хэвлэх, багш боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлж сургалт зохион байгуулах ажлыг БСШУЯ судалж байгаа бөгөөд Зарлиг гармагц хэрэгжүүлж эхлэх юм байна.

17. А.Пунсаг /Түүхийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч/

Та бүхний энэ өдрийн мэндийг айлтгая. Ерөнхий боловсролын сургуульд Монголын уламжлалт ёс заншлыг суулгаж өгөх гэж байгаа асуудлаар Ерөнхийлөгч зарлиг гаргах гэж байгаа юм байна. Энэ зарлиг бол Дорлигжав даргын хэлсэн шиг хэдийгээр хоцорч байгаа ч гэсэн санаа бодол нь зөв бид хориод жил хэлэх нь хэтрээд хийх нь багадсан гэдгээ өнөөдөр ухаарч байгаа явдал бид ирээдүйдээ Монголчууд Монгол маягаараа орших энэ асуудалд хүнд чухал, ач холбогдолтой гэж үзэж байна. Өнөөдөр ярьсан эрдэмтэдтэй санал нэгтэй байна. Энэ санал бодол өнөөдөр сууж байгаа зөвлөлийн гишүүдээс гадна ерөнхийлөгчийн гэгээн мэлмий сонорт нь хүрэх байх гэж найдаж байна. Миний санал байгаль хамгаалах хөтөлбөрт тусгаж өгсөн байна. Өнөөдөр монгол орон хөгжиж байгаа учраас адуу малаа маллаж амьдрах уу? алт ухаж амьдрах уу? нүүдлээ хийж амьдрах уу? нүүрс ухаж амьдрах уу? яг манай бодит амьдрал байна. Энэ л амьдралын нөхцөлд бид үр хүүхдээ яаж уламжлалт соёлтой нь, орчин үеийн хөгжилтэй нь уялдуулж өгөх вэ гэдэг асуудлыг нилээн нарийн нягталж бодож тунгаамаар байх юмаа. Иймээс энэ зарлигийг гаргахын өмнө нилээн өргөн хэмжээнд санал, шүүмж сонсож байж байгаад зарлигаа буулгавал амьдралд илүү ойр байх болов уу? Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч асан Багабанди гуай айл бүр Монголын нууц товчоог төрийн ордонд залах тухай зарлиг буулгасан. Миний бодлоор Монголын нууц товчоог айл бүр алт мөнгөөр чимээд авдартаа хадгалаад байх биш Монголын нууц товчоо гэгдэх энэ агуу бүтээл дэлхийн соёлд оруулсан Монголчуудын томоохон бүтээл байгаа түүний баялаг агуулгыг хүн бүхэнд таниулах ийм агуулгатай байсан байхаа гэж гэхдээ энэ хөтөлбөрт нууц товчооны тухай нэг ч үг тусаагүй Монголын уламжлалт сэтгэлгээ гэдэг дотроо багтаасан байх байх. Монголын уламжлалт сэтгэлгээ ба ар билгийн ухааны үндэс гэсэн байна тэгвэл уламжлалт сэтгэлгээ болоод арга билгийн ухаан 2 нэг зүйл юмуу тусдаа юмуу ба гэдэг холбоос үг ямар үг юм би хэл судлаач биш учраас мэдэхгүй байна. Үүнийг бас бодмоор шиг харагдаж байна. Монголын нууц товчоо гэдгийг уйгаржин монгол бичгээр бичсэн гэдгийг олон улсын эрдэмтэн хөдлөшгүй баталсан энэ хөтөлбөр монгол бичиг шиг улс төрийн шоу болох вий гэсэн хүсэлт тавьсан. Би хазгай шиг хэлтэй боловч халуун цустай монгол хүний хувиар тэр Монгол бичиг Монгол үндэстнийх юм шүү Хятадынх ч биш, Оросынх ч биш ямар нэгэн эрлийз хурлийз хүнийх биш нийт Монгол үндэстний соёлын өв. Монгол бичигтний дотор зөвхөн бичиг биш соёлын өв ухаан, билиг юу байдгийн Монгол хүний бүх сайхан чанар тэр Монгол бичигтэйгээ хамт, Монгол соёлтойгоо хамт явдаг юмаа гэдгийг төрийн томчуудаас эхлээд түүх судлаач ердийн иргэд хүртэл мэдэх ёстой гэж боддог юм. Багаас нь хүүхдийн цэцэрлэгээс нь Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаан бол, эхийн хэвлийд байхаас нь эхлээд явдаг. Гэрийн сургаал нийгмийн сургаал болоод ард нийтийн сургаалтай нь уламжлуулаад өгвөл ямар вэ? өнөөдөр би нийгмийн сургаал дотор нь нэг юм хэлээд өгье гэж бодож байна л д аа. 15-16 телевизтэй 20-30 гадаадын сувагтай гэхдээ миний бодоход энэ телевизийн сувгаар алаан зодооноор дүрсэн америк киног байнга тавих биш, ааш муутай авгайгаар дүүрсэн солонгос киног байнга тавих биш, аливаа цээр нь алдагдсан шалдан хүүхэнг тавих биш, ардынхаа сайхан баатруудыг оруулсан киног гаргавал яасан юм бэ гэж хүсмээр байна. За баярлалаа,

18. П. Лхам /Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэн, Угсаатан судлал, Нийгэм-соёлын хүн судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан/

Монголчуудын соёл, уламжлалыг хойч үедээ өвлүүлэх зорилготой энэхүү хичээлийн санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлье.
1. Уг хичээл аль шинжлэх ухааны хүрээнд багтаж буй вэ гэдгийг тодруулмаар байна.
Монголчуудын уламжлалт соёлтой холбоотой мэдлэгүүдийг түлхүү багтаасан тул угсаатан судлалын шинжлэх ухааны хүрээнд багтахаар харагдаж байна. Сэтгэлгээ гэсэн философийн агуулга байгаа боловч тухайлсан сэдвүүд нь зан заншил, зан үйл давамгайлсан байна. Хэрэв угсаатан судлалын шинжлэх ухааны хүрээнд багтаж буй гэж үзвэл агуулга бүтцийг арай өөр байдлаар зохион байгуулмаар санагдаж байна. Үүнд: Монгол соёл нь бүхэллэг тогтолцоо бүтэц болох, түүний хэсэг элемент бүр тодорхой үүрэг, агуулга бүтэцтэй болохыг харуулахад чиглэсэн байх бөгөөд үүнд:
1.1 Аливаа соёлын суурь дэг журам болсон ураг төрөл гэр бүл, түүнтэй холбоотой зан заншил, зан үйлдэл, зүйр цэцэн үгс, тоглоом наадам зэргийг цогцоор нь судлах
1.2 Соёлын гишүүд хоорондоо харилцаж хэлхээ холбоонд орж, ойлголт, мэдлэгийн тогтолцоог үүсгэдэг Монгол хэлний тухай ерөнхий зүйлс, хэрхэн хэл нь соёлын амин сүнс болох тухай, яаж өөрчлөгддөг, харь үгс хэрэглэх нь хэлэнд хэрхэн сөргөөр нөлөөлдөг тухай зэрэгтэй холбоотой мэдлэг, зан үйлийг багтаах
1.3 Шашин шүтлэг бишрэл зэрэг мөн Монголчуудын соёл өдөр тутмын амьдралыг дэг журамд оруулан зохион байгуулдаг тухай авч үзэх: зан үйл хэрхэн хувь хүний болон бүлгийн асуудлыг шийдэж нийгэмд аливаа шийдэл, дэг журмыг бий болгодог талаарх нийгэм-соёлын хүн судлалын онол судалгаан дээр тулгуурлаж таниулах, мөн шашин шүтлэгийн бэлгэдэл, аман түүх үлгэр хууч, Монгол соёлын бүтэц, түүхийг хэрхэн тусгадаг тухай авч үзэх
1.4 Улмаар Монголын төр, угсаатан үндэстэн зэрэг соёлын томоохон нарийн нийлмэл зохион байгуулалтууд бидний соёлд ямар үүрэгтэйг харуулах ба үүнд төрийн зан үйл, хүндэтгэл, түүх, аман яриа түүх хуучаа мөн таниулах.
Мэдлэг уламжлал гэдэг салангид тусдаа хийсвэр ойлголт таниулах биш харин тэдгээр нь өнгөрсөнд өнөөдөрт Монгол соёл хэрхэн оршин тогтноход ямар үүрэгтэй байсан, ямар үнэ цэнэтэй ач холбогдолтой болохыг нь харуулах
Хичээлийн агуулга дээрх байдлаар зохион байгуулагдвал хичээлийн нэрийг “Монгол Соёл” гэж нэрлэх саналтай байна.

2. Хоёрдугаарт мөн уг хичээл угсаатан судлалын хүрээнд багтаж буй гэж үзвэл угсаатан судлалын нэг үндсэн зарчим нь өөрийнхөөс бусад өөр соёлуудтай харьцуулж өөрийн соёлын үнэ цэнэ утга санааг ойлгох явдал байдаг тул үүнийг анхаарч үзэх.

3. Сэдвүүдийг томъёолсон байдал нь сурагчдад ойлгомжтой бус судлаачид, “томчууд” өөрсөддөө зориулсан байдалтай байна. Тухайлбал Үйлийг үнэлэхүйн ёс гэдэг хичээлийг 1-6 дугаар ангийн сурагчид ойлгож хүлээж авахад төвөгтэй. Агуулга нь үйлийг үнэлэхүй байж болох байх гэхдээ сурагчдад зориулсан байдлаар Сайн гэж юу вэ, муу гэж юу гэх мэтээр энгийн хүүхдэд наалдсан байдалтай томъёолсон нь дээр байх.

4. Орчин үеийн соёлд өсөж хүмүүжсэн хүүхдүүдэд энэхүү хичээл нь сонирхлыг нь татах магадлал тун бага. Тиймээс илүү практик биечлэн оролцсон өөрийн биеэр туршин мэдрэх сургалтын арга зүйг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна.

19. Г.Цэрэн /ШУТИС-ийн философийн тэнхимийн багш/

Амар амгаланг айлтгая. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэж байна, 2 дахь хувьсгалын тухай ярьж байна. Энэ өөрчлөлтийг 20 жил үргэлжилсэн үйл явцыг дахиад өөрчлөх нь. Албан ёсны марксизм, ленинизмээс татгалзаад сургалтын өөр агуулгад шилжих тэр үед тэр хатагтайн хийж буй ажил үүрэг хариуцлага үүрч байсан. Тэр үед Баттогтох багш бусад хүмүүс ариун ёс журам гэдэг хичээл үзье, судалъя гэж хийгээд тэгээд өнөөдөр мартагдсан, марксист ленинизмийн зохиолыг устгасан, тэрнээс өмнө бурхан шашны судруудыг устгасан ингээд л устгах үйл явц үргэлжлээд байдаг. Ажлын хэсгийнхэн тус тусдаа философийн үзэлтэй бөгөөд тэр үзлийнхээ үүднээс энэ санал болгож байгаа хичээлийн агуулгыг боловсруулсан гэж байна. Өөрийн гэсэн философитой байж улс үндэстэн хөгждөг, ерөөсөө энэ хэлэлцүүлгийн сэдэв хүртэл надад ойлгомжгүй байгаа юм. “Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс” гээд “Уламжлалт монгол сэтгэлгээ, арга ухаан” гэвэл болох юм шиг. Сэтгэлгээ биш би бол сэтхэлхээ, сэтхэлхий гэж бичдэг. Сэдэл ирдэг, хэлдэг, тэгээд хийдэг. Хэл бохирдсоноос сэтгэл бохирдоод, хэл сэтгэл хоёр бохирдсоноос үйл бохирдоно. Бүгдээрээ хэд хэдэн баг болж хуваагдаад яг энэ сэдвээр төдийгүй өөр бусад асуудлаар номлол сургаал боловсруулъя. Олон ургальч гэдэг үзлийн цаана өөрийн үзэлгүй, өөрийн ухаангүй хүмүүс энд тэндээс эрээвэр хураавар юм цуглуулж ирээд хүмүүсийг төөрөлдүүлээд байдаг явдал их болж байна. Тэгэхээр ерөнхийлөгч энэ байгаа байдлыг мэдээд энэ асуудлыг тавьж байгаа явдал бол шийдэгдэхэд хэрэгтэй шаардлагатай тавь жар далан хувийн материаллаг болон оюуны нөөц бэлэн байна гэсэн үг. Бүх сургуулийг нэгтгээд нэг философийн факультеттэй болоод философийн янз бүрийн үзэл бодолтой хүмүүс бэлтгэдэг тийм сургалттай байж. Монгол зүйр үгнүүд бол метафор байдлаар илэрхийлсэн монголчуудын ардын гүн ухааны охь манлай, дээж оюуны соёлын амин сүнс, гол зүрх. Ийм юмнуудаар дамжуулж нийтэд хүргэх хэрэгтэй.

20. Ц. Аюуш /Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэн, Угсаатан судлал, Нийгэм-соёлын хүн судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан/

Төсөл-ийн ач холбогдолтой холбогдуулж олон хүн санал бодлоо хэлсэн, санал ижил байна. Төслийн боловсруулалт тийм сайн биш гэж хэлж болно, нэр нь маш урт, ойлгомжгүй, орчин цагийн шинжлэх ухааны, олонд хэрэглэж дадсан, хүлээн зөвшөөрөгдсөн нэр томьёо хэрэглэх нь зүйтэй байх. Суурь боловсрол буюу 2-р хэсгийн хөтөлбөрт орсон сурагчдад олговол зохих монгол мэдлэг, соёлын талаарх хөтөлбөр нь сайшаалтай байна. Үүнийг л зарим ангиудад дэлгэрүүлээд, зарим ангид хураангуйлаад зааж сургавал оновчтой байх гэж бодож байна.
Ер нь хичээлийн цаг их байх шиг байна, гол сургалт нь хоцрогдох, багасах, энэ нь цаашаа дэлхийн жишгээс хоцрох аюулд хүрч мэднэ, хичээл заах буюу сургалтыг шинэ маягаар явуулах хэрэгтэй байх, орчин үеийн технологи ашигласан , сурагч өөрсдийг нь маш сайн оролцуулсан аргыг сонгохгүй бол аль болгон багш гэдэг хүн ярьсаар байх вэ, маш баялаг агуулгатай, ойлгож мэдэхэд хялбар үзүүлэх арга, сурагчид идэвхтэй байх аргыг сонгох нь зүйтэй байхаа.

21. Б. Баатархүү /Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэн, Угсаатан судлал, Нийгэм-соёлын хүн судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан/

Монголчуудын гарвал, монгол угсаатны бүрэлдэхүүн:
Монголчуудын угсаа гарвал
Монгол нэрийн тухай
Халх, Дархад, Цаатан, Буриад, Барга, Хамниган, Үзэмчин, Дарьганга, Хотогойд, Баяд, Дөрвөд, Урианхай, Захчин, Торгууд, Тува, Хотон, Казак гэх зэрэг монгол угсаатны бүрэлдэхүүн, нийтлэг болон онцлогийг тусгах.
Нэр томъёог энгийн ойлгомжтой болгох
Тухайлбал, хичээлийн агуулгад
- Ардын уламжлалт тоглоом
- Уламжлалт шашны тоглоом гэж байна.
Үүний оронд монголчуудын тоглоом наадгай: Хөлөгт тоглоом, шагай тоглоом, оньсон тоглоом, чулуун тоглоом гэх мэт.
Түүнчлэн Монголчуудын амьдралд хэвшил болсон бурхны шашны уламжлалт зан үйл гэх мэт заавал шашинтай холбосон байдал бүхэлдээ ажиглагдаж байна. Ийм байдлыг энгийн нэр томъёогоор оноох.
Хүмүүн болох заяа буюу хүүхэдтэй холбогдох ёс, зан үйл
Жирэмсэн хүний баримтлах ёс
Төрсний дараах цээр гам

Үр хүүхэд гуйх
Долоон хүүхдийн найр
Хүүхдийн овоо, тахилга
Эр барих
Авсан ээж
Эхэс оршоох, тоонот тайх
Хүүхдийн угаалга
Хүүхдийг хамгаалах зан үйл
Хүүхэд бүүвээлэх, өхөөрдөх үг
Хүүхдэд нэр өгөх ёс
Хүүхдийн даахь үргээх ёс
Хүүхэд үрчлэх
Хүүхдийн хүмүүжил:
Үлгэр домог, үг яриагаар хүмүүжүүлэх
Хөдөлмөрөөр хүмүүжүүлэх
Тоглоомоор хүмүүжүүлэх
 гэх зэрэг хүүхдийн хүмүүжлийг гол болгох.

22. Р.Отгонбаяр /Залгамжлагч холбоо ТББ-ын боловсролын ажилтан/

Энэ хичээл боловсролын хөтөлбөрт орж ирж байгаад үнэхээр их талархаж байгаа. Энэ чиглэлээр хичээл явуулахын бид маш их хүсдэг. Дунд сургуулийн хүүхдүүдэд зан байдлын төлөвшил , харилцааны чиглэлээр боловсрол олгож байгаа. 10-д хугацаанд энэ чиглэлээр боловсрол явуулаад нэлээн бодитой туршлагуудыг гаргаж , хүүхдүүд маань хөгжиж өөрчлөгдөж ажил маань үр дүнтэй байгаа. Энэ дээр үндэслээд энэ хичээлийн боловсролын үндэс маань тодорхой байх ёстой. Энэ үндэс тодорхой гараад ирэхээр агуулгын хувьд логик дараа, эмх цэгц маш тодорхой болж гарч ирэх байх аа. Эрээвэр хураавар байдлаар биш маш тодорхой гарч ирэх байх аа. Энэ дээр санал байгаа энийгээ бичгээр өгнө өө.
Бид нар туршлага дээрээ үндэслээд ярья гэж бодож байна. Боловсролоо олгохдоо хүн эхлээд төрөнгүүтээ эхийн хэвлийд байхаасаа ихдээ л боловсрол эзэмшээд эхэлдэг үүнтэй холбоотойгоор тэр ямар боловсрол эзэмшиж байгаа вэ гэхээр илүү тэр дотоод зүрх сэтгэл иш боловсорч хөгжиж байгаа юм. Тэгэхээр эхийн хэвлийд байхаасаа авахуулаад сургуульд орон ортлоо хүүхэд ямар хүн болох вэ гэдэг тэр боловсрол төлөвшлийг авдаг. Өөрөөр хэлбэл тэр зүрх сэтгэлийг боловсрол гэдэг зүйлийг эзэмшиж байдаг. Үүний дараа ёс зүйн хэм хэмжээ, ерөнхий соёлын боловсрол нийгэмших боловсролыг авч байдаг. Энэ боловсролыг эзэмшингээ тэр академик боловсролыг эзэмшиж байгаа юм. Энэ 3-н үндсэн дараалал дээр боловсролын агуулга авч байдаг.
Үүний дараа нийгмийн орчинг яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр илүү их анхаарах хэрэгтэй байхаа. Хүмүүс ардын урлаг, аман зохиол зэргээс ороогүй зүйл байгаа талаар олон санал хэллээ. Эдгээрийн багцлаад гоо зүйн ордог хичээл байгаа энэ хичээлүүдийг гэнэ хичээлтэй уялдуулаад харилцан холбоо хамаарлыг маш сайн гаргаж өгөх юм бол энэ хичээл үр дүнтэй болно гэж бодож байна.
Нууц товчоо болон ардын аман зохиолууд яагаад үүнд тусгагдаагүй вэ гэвэл тэдгээр нь тусдаа уран зохиолын хичээлээр орж байгаа учраас ороогүй байх гэж бодож байна. Энэ дээр орно тэгээд уран зохиол дээр орно тэгэхээр энэ 2 хичээлийн уялдаа холбоог маш сайн гаргаж өгөх ёстой байхаа. Нийгмийн орчин бүрдүүлэх тал дээр багшийг яаж бэлтгэх вэ. Мөн нийгмийн орчин дээр мэдээ мэдээллийн талаар анхаарах хэрэгтэй. Бид бүр хүч түрж ороод мэдээ мэдээллийн утга агуулгыг маш сайн энэ хичээлтэй болон нийгмийн агуулгыг зөв ёс зүйтэй хүүхдүүд яаж зөв хүн болох вэ гэдэг арга ухаантай маш сайн холбож өгөх хэрэгтэй юм болов уу
Боловсрол маань олгогдохдоо илүү их туршлагын боловсрол дээр үндэслэсэн хүүхэд маань илүү их оролцсон тал дээрээ түлхүү байх юм бол илүү их үр дүнтэй байдаг юм байна лээ. Манай боловсрол олгож байгаа нөхцөл байдлаас харахад илүү үр дүнтэй болж байгаа харагддаг. Зан үйлээ зааж өгөхдөө илүү тэр шинжлэх ухаан , гүн ухааныхаа үндсийг сайн гаргаж өгөх юм бол хүүхэд хүлээж авна. Би ч гэсэн бага байхдаа манай ээж хаалган дээр гараа алдлаад зогсож болохгүй, босгон дээр зогсож болохгүй гэдэг ч юм уу гэхээр иш би аягүй сайн дагадаг байсан гэхдээ жаахан том болоод ирэхээрээ би яагаад яагаад ? гээд л асуудаг байсан тэгж байгаад алдагдах боломжтой гэдгийг харж байсан зан үйлийг заахдаа шинжлэх ухаан гүн ухааныхаа үндсийг маш сайн гаргаж өгөөд яагаад энийг хийж болохгүй мэт гэдэг учир шалтгааныг нь маш сайн зааж өгөх юм бол хүүхэд илүү сайн хүлээж авна аа.