Мод тарих үндэсний өдөр зарлах тухай
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 1, "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласугай.
2. Мод тарих үндэсний өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалсугай.
Монгол Улсын Ерөнхийлөгч
Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
- Эхлэл
- Ерөнхийлөгч
- Тамгын газар
- Зөвлөхүүд
- Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх
- Гадаад бодлогын зөвлөх
- Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх
- Төсөв, мөнгө, татварын бодлогын зөвлөх
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх
- Хуулийн бодлогын зөвлөх
- Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх
- Хөгжлийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөх
- Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөх
- Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх
- Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх
- Иргэний танхим
- Блог
- Мэдээллийн төв
- Архив
- Холбоо барих


МУ-ын Ерөнхийлөгч АХАИБЗ болон ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтуудад оролцов
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн Төрийн айлчлал



