Шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай

2009-09-21
Дугаар: 
113

Нэг. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай”хуулийн 17 дугаар зүйлийн 6, “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөлийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.


Зөвлөлийн зохицуулагч:

Р.Болд - Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх, доктор

Зөвлөлийн нарийн бичгийн дарга:

О.Жаргалсайхан - Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт

Гишүүд:

1.М.Батчимэг - Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх

2.Д.Баасан - Гүн ухаан, шашны түүх, зурхай судлаач

3.Ж.Батбаясгалан - НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

4.Х.Батырбек - Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбооны гүйцэтгэх захирал

5.Б.Билэгт - Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч

6.Б.Идэрбаяр - Шашны их сургуулийн багш, судлаач

7.А.Жамбал - ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

8.Ч.Куланда - Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд

9.С.Цэдэндамба - МУИС, шашин судлаач, доктор

10.Д.Ширэндэв - Монголын “Үлэмж үзэхүй” судлалын төвийн захирал

11.О.Энхжаргал - Сүсэгтэн иргэн


Хоёр. Энэ зарлиг гарсантай холбогдуулан “Шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дүгээр зарлигийн 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч
Цахиагийн ЭЛБЭГДОРЖ