Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам батлах тухай

2009-09-29
Дугаар: 
120

Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 1, "Авлигын эсрэг хуул"-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийг тус тус баримтлан зарлиг болгох нь:

Нэг. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх "Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

Хоёр. Журмыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 195 тоот зарлигаар батлагдсан "Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч
Цахиагийн ЭЛБЭГДОРЖ