Төрийн шагнал хүртээх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн арвантав дугаар зүйлийн 1, “Монгол Улсын Төрийн шагналын тухай дүрэм”-ийн нэгийн 7, гурвын 1 дэх заалтуудыг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, гоо сайхны шинэ онцгой туурвил, баримтат түүх бичлэг, хөгжмийн урлагийн шилдэг бүтээл туурвин олны хүртээл болгож, эх орон, ард түмэндээ оюуны өндөр өглөг өргөсны учир:
1.”Монголчууд: Нүүдэл суудал” бүтээлээрээ Монгол үндэстний хоёр мянга гаруй жилийн түүхийг нэг түм гаруй түүхийн баримт, эх зохиолоос тунгаан түүвэрлэж, баримтат түүх бичлэгийн шинэ хандлага, дэг жаягийг бий болгож, хаалттай байсан олон баримтыг шинжлэх ухааны эргэлтэд оруулж гарамгай гавьяа байгуулсан Бат-Эрдэний Батбаяр,
2.”Ятгын концерт”, “Төгөлдөр хуурын сонат”, “Морин хуурын концерт” зэрэг бүтээлүүд нь орчин цагийн хөгжмийн үндэсний сэтгэлгээний уламжлал, ололтыг хослуулж, Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан Бирваагийн Мөнхболд нарт шинжлэх ухаан, урлагийн салбарын 2009 оны Монгол Улсын Төрийн шагналыг хүртээсүгэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч
Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
- Эхлэл
- Ерөнхийлөгч
- Тамгын газар
- Зөвлөхүүд
- Хуулийн бодлого, Эрдэс баялгийн бодлогын зөвлөх
- Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх
- Эдийн засгийн бодлогын зөвлөх
- Гадаад бодлогын зөвлөх
- Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх
- Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх
- Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх
- Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх
- Иргэний танхим
- Блог
- Мэдээллийн төв
- Архив
- Холбоо барих











