Эрдэнийн Бат-Үүлийг Монгол Улсын Баатар цолоор шагнах тухай

2009-12-10
Дугаар: 
181

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15.1-г үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол оронд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулах, ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг түгээн бэхжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Эрдэнийн Бат-Үүлд Монгол Улсын “Баатар” цол олгож , Сүхбаатарын одон, “Алтан таван хошуу” медалиар шагнасугай.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч
Цахиагийн ЭЛБЭГДОРЖ