Хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар танилцууллаа
Ерөнхийлөгч Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус холбооны Ерөнхийлөгч М.Баясгалан, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гэрэл, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын төвийн захирал З.Болдсайхан нар оролцлоо.
Манай улсад нийтдээ 8000 орчим хараагүй иргэдтэй. Тэдгээр иргэдийн өмнө тулгамдсан даруй шийдвэрлэвэл зохих олон асуудлууд байгааг тус холбооныхон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.
Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “халамжийн орон сууц” хөтөлбөр санаачлах тухай, мөн “Оны шилдэг хүмүүнлэг үйлстэн байгууллага” шалгаруулж байх тухай болон хараагүй хүмүүсийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдийг дэмжих, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд тодорхой хөнгөлөлт хэрэгтэй байгааг онцоллоо.
ХХХСТ нь одоогийн байдлаар 100 гаруй ажилчидтай бөгөөд тэдгээрийн 80 гаруй хувьд хараагүй иргэд ажилладаг байна. Ерөнхийлөгч тус холбооны зүгээс санал болгож буй ажил хэрэгч санаачлагуудыг дэмжээд цааш цаашдаа хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
- Эхлэл
- Ерөнхийлөгч
- Тамгын газар
- Зөвлөхүүд
- Хуулийн бодлого, Эрдэс баялгийн бодлогын зөвлөх
- Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх
- Эдийн засгийн бодлогын зөвлөх
- Гадаад бодлогын зөвлөх
- Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх
- Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх
- Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх
- Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх
- Иргэний танхим
- Блог
- Мэдээллийн төв
- Архив
- Холбоо барих











