Оюутны тэтгэлгийн болон дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулийг оюутнууд дэмжиж байна
“Дээд боловсролын салбарт тулгамдаж байгаа чухал асуудал бол чанарын асуудал” гэж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан Монголын Оюутны Холбооны удирдлагууд хэллээ. Тэд, дээд боловсролын салбарын шинэчлэл, хөдөлмөр эрхлэлт, оюутны эрүүл мэнд болон бусад асуудлаар санал бодлоо илэрхийлсэн юм.
Өнөөдөр манай улсад 168 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд, жил бүр сургуулийн тоо цөөрч байна. Сургуулиуд татан буугдаж, нэгдэж байгаа нь цагийн шалгуураар болж байгаа үйл явц боловч, дээд сургуулийн чанарыг дээшлүүлэх талаар төрийн оновчтой бодлого хэрэгтэй байгааг оюутнууд хэллээ. Ерөнхийлөгчийн дэргэд оюутны тэтгэлгийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсаныг оюутнууд сайшааж байгааг дамжуулаад, энэ хуулийн төсөл дээд боловсролын санхүүжилт, оюутны нийгмийн баталгааны асуудлуудыг бүхэлд нь шийдвэрлэх эрх зүйн орчин болж өгнө гэдэгт итгэлтэй байна гэж холбооны Ерөнхийлөгч Ц.Энхтүвшин, дэд Ерөнхийлөгч Х.Батсайхан нар ярьж байлаа.
Санаачилсан хуулийн төсөл бүхэлдээ дээд боловсролын шинэчлэлд чиглэгдэж байгаа бөгөөд, оюутны хувьд зөвхөн санхүүгийн төдийгүй нийгмийн олон асуудлыг тусгахаар ажлын хэсэг ажиллаж байгаа тухай Ерөнхийлөгч болон холбогдох чиглэлийн зөвлөхүүд танилцуулсан.
Монголын Оюутны Холбооны удирдлага, Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг хэрэгтэй байгаа бусад үйл ажиллагааны талаар мөн энэ үеэр ярилцлаа.
- Эхлэл
- Ерөнхийлөгч
- Тамгын газар
- Зөвлөхүүд
- Хуулийн бодлого, Эрдэс баялгийн бодлогын зөвлөх
- Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх
- Эдийн засгийн бодлогын зөвлөх
- Гадаад бодлогын зөвлөх
- Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх
- Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх
- Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх
- Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх
- Иргэний танхим
- Блог
- Мэдээллийн төв
- Архив
- Холбоо барих











