Шилдэг бүтээлүүд Төрийн шагнал хүртэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган шинжлэх ухаан, танин мэдэхүй, гоо сайхны шинэ онцгой туурвил, баримтат тууж бичлэг, хөгжмийн урлагийн шилдэг бүтээл туурвин олны хүртээл болгож, эх орон, ард түмэндээ оюуны өндөр өглөг өргөсний учир дараахи бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.
“Монголчууд: Нүүдэл суудал” бүтээлээрээ Монгол үндэстний хоёр мянга гаруй жилийн түүхийг нэг түм гаруй түүхийн баримт, эх зохиолоос тунгаан түүвэрлэж, баримтат түүх бичлэгийн шинэ хандлага, дэг жаягийг бий болгож, хаалттай байсан олон баримтыг шинжлэх ухааны эргэлтэд оруулж гарамгай гавъяа байгуулсан Бат-Эрдэнийн Батбаяр, “Ятгын концерт”, “Төгөлдөр хуурын сонат”, “Морин хуурын концерт” зэрэг бүтээлүүд нь орчин цагийн хөгжмийн үндэсний сэтгэлгээний уламжлал, ололтыг хослуулж, Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан Бирваагийн Мөнхболд нарт шинжлэх ухаан, урлагийн салбарын 2009 оны Монгол Улсын Төрийн шагнал хүртээв.
Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, “Монгол түмэн авъяас билэгтэй, өв их соёлтой, арвин баялаг түүхтэй, өөдрөг гэгээлэг ирээдүйтэй ард түмэн. Өнөөдөр Төрийн шагнал хүртэж байгаа бүтээлүүд нь монголчуудын түүх соёлын бахархлыг зузаатгаж чадсан даацтай бүтээлүүд” гэж онцолсон юм.
Шагнал гардаж авсныхаа дараа Б.Батбаяр, “Монголчууд: Нүүдэл суудал” номыг минь цаг хугацааны шалгуур давж чадах бүтээл болсон гэж үнэлж байгаад баяртай байна. Энэ шагнал бол надад хувь хүнд маань биш, миний бүтээлд өгсөн шагнал юм” хэмээн өгүүлэв. Харин Монголын хөгжмийн нэрт төлөөлөгч Гончигийн Бирваагийн хүү Мөнхболд хэлэхдээ, “Миний аав 83 насандаа төрийн шагнал хүртэж байсан. Төрийн шагнал бол өндөр хариуцлага гэж аав минь тэр үед хэлж байсныг өнөөдөр би дахин хэлэхийг хүсч байна.” хэмээв.
- Эхлэл
- Ерөнхийлөгч
- Тамгын газар
- Зөвлөхүүд
- Хуулийн бодлого, Эрдэс баялгийн бодлогын зөвлөх
- Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх
- Эдийн засгийн бодлогын зөвлөх
- Гадаад бодлогын зөвлөх
- Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх
- Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх
- Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх
- Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх
- Иргэний танхим
- Блог
- Мэдээллийн төв
- Архив
- Холбоо барих











