“ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ ХЭРХЭН ҮР АШИГТАЙ АШИГЛАХ ВЭ ? НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

 

2011 оны 08 дугаар сарын 18-нд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д “Таван толгойн нүүрсний ордыг хэрхэн үр ашигтай ашиглах вэ?”сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэг “Иргэний танхим”-ын 132 дахь удаагийн хэлэлцүүлэг бөгөөд иргэдийн хүсэлтээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна гэж танхимын ажлын албаны дарга Д.Аззаяа нээж хэлсэн үгэндээ онцоллоо. Хэлэлцүүлэгт Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг гардан хариуцаж ажиллаж байгаа төрийн албан тушаалтнууд, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, шинжээчид болон иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн нийт 100 орчим хүн оролцож, санал бодлоо илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлийн талаар танилцуулга хийж, иргэдийн асуултад хариулав. 

Засгийн газраас Таван толгойн ордыг ашиглах талаар гадаадын стратегийн хөрөнгө оруулагчдын дунд уралдаант шалгаруулалт явуулж, гэрээ хэлцэл хийсэн бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж ҮАБЗ-д өргөн бариад байгаа. УИХ-ын 2 тогтоол, УАБЗ-ийн зөвлөмж гарсан байгаа.

Сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулснаар, оролцогч талууд хувь хэмжээ гээд бүх нөхцөлөөр тохиролцоонд хүрч чадсан гэлээ. Тухайлбал урагшаа болон зүүн тийшээ явах төмөр замын асуудлаар талууд тохиролцоонд хүрсэн нь манай улсын хувьд ашигтай хувилбар болсон гэж үзэж байна. Оролцогч талуудын туршлага санхүүгийн чадамж, олон улсын нэр хүнд зэргийг харгалзан үзэж гэрээ хэлцэл хийлээ гэв. Таван толгойн орд газарт дэлхийн хэмжээний уурхай ажиллах ёстой, уурхайн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллыг өндөр түвшинд хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээр дэлхийд тэргүүлэх, байгал хамгааллын нөхөн сэргээлтийн олон улсын стандартыг баримтлах шаардлагуудыг хангасан компаниудтай гэрээ хийнэ гэсэн болзлыг тавьсан гэв.

Түүнчлэн нүүрсийг өндөр үнээр борлуулах, эцсийн хэрэглэгчдэд хүргэх, нүүрснээс шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэрүүдийг барихаар эцэслэн тохиролцжээ.

Сонгон шалгаруулалтад АНУ-ын “Пибоди”, БНХАУ-ын “Шинхуа Энержи”, Орос, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан консорциум болон “Экстрата Коул” , “Валэй”, Люксембургийн “Арселар Метал” гэсэн 6 компани үлджээ.  

Хэлэлцээрийн явцад БНХАУ-ын Шинхуа  групп 40, АНУ-ын Пибоди  24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь /18:18/-ийг хамтран эзэмшихээр болжээ.

Төслөөс хүртэх үр өгөөж монголын талд 61 хувь,  хөрөнгө оруулагчдад 39 хувь оногдоно гэдэг тооцоо хийсэн тухай тэрээр мөн хэлэв.

Танилцуулгийн дараа зарим асуултыг иргэд тавьж, санал шүүмжлэл  өрнөсөн юм.

МҮЭ-үүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар, Тавантолгойн гэрээ хаалттай далд явсан гэж үзэж байгаага илэрхийлэв. МҮЭ бусад төрийн бус, мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөж хэлэлцэх ёстой гэж 8 удаа сануулсан боловч сонсоогүй гээд Засгийн газарт зөвлөсөн мэргэжилтнүүд, хөндлөнгийн шинжээчдийг монголын ард түмэнд ил болгооч гэдэг санал хэлэв. Төслийн техник эдийн засгийн үндэслэл монголын ард түмнээр хэлэлцэгдэхгүй байгаа, үндэсний хэмжээний дүгнэлтгүйгээр шийдэл гаргах ёсгүй гэж шүүмжиллээ.

“Хариуцлагатай уул уурхай” ТББ-ыг төлөөлж  н.Сүхбаатар гүйцэтгэл хийж байгаа Засгийн газрын үйл ажиллагаа бүрхэг байгаа гэж шүүмжилсэн.

ҮАБЗ-ийн шинжээч н.Бадрал  цахилгаан станц болон бусад дэд бүтэц дайвар юм шиг яриад байгаа хандлагыг буруу гэв. Цахилгаан эрчим хүч хангамжийн асуудал одоо хүртэл тодорхой бус байгааг тэрээр шүүмжиллээ. Эрчим хүчний найдвартай хангамжийн асуудлыг Засгийн газар хөрөнгө оруулагчидтай хэрхэн ярилцаж байгааг тодруулж байв.

Таван толгойн нүүрсний ордын төлөвлөлт ба гүйцэтгэлийн өнөөгийн байдлын талаар “Эрдэнэс МGL” компанийн гүйцэтгэх захирал Э.Энэбиш танилцуулсан.

2010 оны 12 сард байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа, Таван толгой  орд газарт 5 жилийн дараа гэхэд зүүн Цанхийн хэсэгт байгаа Эрдэнэс Таван толгойн уурхай, баруун Цанхийн хэсэгт байх стратегийн хөрөнгө оруулагчдын байгуулах уурхай, Энержи Ресурс Ухаа худгийн уурхай гэсэн 3 том уурхай ашиглалтад орно. Эдгээр уурхай дээр  дэд бүтэц, зам , цахилгаан станцын уялдаа холбоо шаардлагатай.

Энэ оны 7 сарын сүүлээр борлуулалтын анхны гэрээнд гарын үсэг зурж БНХАУ-ын төрийн өмчийн “Чайналко” компанийн охин компани болох “Чалко”- той гэрээ хийсэн. Мөн Хятадын 2 гангийн үйлдвэр оролцож байгаа. Япон Улсын “Иточу Мицуи”, БНСУ-ын “Корес” мөн оролцож байна. Үнийн хувьд 70 ам доллараар зарж байгаа. Улирал тутам үнээ тохиролцоод явна гэв. 1 сая тонн гэдэг бол 2011 онд дуусах борлуулалтын гэрээ юм. 250 сая долларын урьдчилгаа жилийн 3 хувийн хүүтэй авч байгаа. Хэрвээ хүний хөгжлийн санд мөнгө оруулах үүрэг ногдоогүй байсан бол нүүрсний урьдчилгаа болох энэ 250 сая доллар үйл ажиллагаагаа эхлүүлэх хангалттай хөрөнгө гэж Э.Энэбиш тайлбарлалаа.

Уурхайн олборлол,т экспорт эхэлсэн энэ цаг үед хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, мөн авто зам, төмөр замын асуудал тулгарч байна гэж тэрээр нэмж хэлэв.

Ерөнхий сайд асан Д.Содном “Эрдэнэс Таван толгой” ХК охин компанийг 39-р тогтоолын дагуу  байгуулах ёстой гээд, ордын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлж, хөрөнгө оруулалтын гэрээ хийх ёстой гээд,  Цанхийг 2 хуваасан асуудал дээр тайлбар хүсэв.

30 жилийн хугацаанд 450 сая тонн нүүрс олборлоно гэж байгаа, цэвэр ашиг нь 5 тэрбум 492 сая доллар үүнийг бүх хувьцаандаа хуваахаар 196 доллар болж байна. Нэг хүнд сард 1.9 доллар оногдож байна. Ийм ашиггүй эдийн засгийн тооцоог эргэж харж үзнэ үү гэдэг хүсэлтийг иргэд хэллээ.

Борлуулалтын үнэн дээр мөн энэ хэлэлцүүлгийн үеэр шүүмжлэл гарсан. Нэг тонны нь 70 ам.доллараар тооцож байгаа нь  жирийн хүрэн нүүрсний үнэ бөгөөд, ийм доогуур үнээр өгч байгааг шүүмжилж байгаа хүмүүс цөөнгүй байв.

Иргэдийн зүгээс, УИХ-ын тогтоолд Таван толгойн орд газрыг 2 хуваах тухай үг үсэг байхгүй байна, гэтэл хуваачихсан байна, ингээд хуваахаар монголчуудад очих ногдол ашиг буурах нь тодорхой байна, хэдэн оноос ногдол ашиг авах вэ, үр ашгийн тооцоо байна уу, аль гэрээний хэдийн хэдэд ОХУ УБТЗ-ын хувийг монголын талд өгнө гэж заасан байна вэ, оросын Засгийн газрын зөвшөөрөл байна уу, нүүрс шингэрүүлэхээр тохирсон гэсэн байна, ямар компанитай яг ямар тохироо хийсэн бэ,  одоо байгаа хууль бус компаниудыг яах вэ гэхчилэн маш олон асуултууд давхцаж тавигдаж байв.

“Монгол” дээд сургуулийн захирал, гавъяат эдийн засагч Н.Дашзэвэг 51:49 хувь гэсэн байр сууриа дахин илэрхийллээ. Эдийн засгийн үр ашгийн тооцоо муутай, тодорхой биш, бөөрөнхий байна гэж тэрээр ажлын хэсгийг шүүмжлээд, энэ ажлын хэсгийг шинэчлэх саналтай байгаагаа хэлэв. Гэрээ хийх  ажлыг улстөрчид, сайд нар хийж болохгүй, зөвхөн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн үндэсний баг хийх ёстой гэв. Нүүрс борлуулах гэрээг тендер зарлахгүй яаран сандран 70 доллараар хийсний цаана авилгал байгаа гэж хардаж байгаагаа тэрээр илэрхийллээ. Энэ бол монголын ард түмэнд маш хохиролтой гэрээ болжээ гэж тэрээр шүүмжилсэн юм.

Гавъяат эдийн засагч, доктор Г.Пүрэвбаатар стратегийн ордын хувьж байж болохгүй гэрээ хийгдэж байна гэлээ. Ямар ч уул уурхай, барилгын төсөл хийхэд заавал ТЭЗҮ боловсруулж, нөөцийн үнэлгээ хийдэг байтал орон нутгийн жижиг уурхайгаас ч дор байдлаар хандаж байна гэж ажлын хэсгийг шүүмжиллээ. Уул уурхайн салбарт төрөөс баримтлах үзэл баримтлалыг дахин боловсруулж, Ашигт малтмалын тухай хуулиа баталсны дараа энэ ордын асуудлыг иж бүрнээр нь боловсруулах хэрэгтэй гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч Д.Содном , хоёр хөршийн ашиг сонирхлын зөрөлдөөн дунд будилж байна гэж Засгийн газрыг шүүмжиллээ. Тэрээр өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын ашиглалтад монголын төр 51 хувь эзэмших ёстой гэсэн хуулиа баримтлах ёстой , төмөр зам ямар чиглэлээр ямар бүтцээр барих ямар ээлж дараагаар барих, хэрхэн санхүүжүүлэх асуудлыг монголын компаниудад хариуцуулж болно, цахилгаан станцын асуудлыг цогц байдлаар харах ёстой зэрэг саналууд хэлэв.

ҮАБЗ-ийн зөвлөлийн шинжээч Алтан-Очир хараат бус шинжээийн хувьд байр сууриа илэрхийллээ. Гэрээг хариуцлагагүй хийгдсэн гэж тэрээр дүгнэж байна. УИХ-ын 40р тогтоол, 39-р тогтоол, ҮАБЗ-өөс гарсан зөвлөмж тэмдэглэлүүдийг тусгаагүй, жишээлбэл Таван толгойн уурхайгаас Даланзадгадын төв хүртэл 100 км зам, мөн уурхайгаас Цогтцэций сум хүрэх 7 км зам л орсон болохоос Өмнөговь аймаг руу, Гашуунсухайт руу орох замын төсөл байхгүй. Дэд бүтэц, цахилгаан станцын асуудалд хөрөнгө оруулагчид орохыг хүсч байгаа ч тэр талаар юу ч байхгүй байна гэлээ. Цанхийг баруун зүүн гэж хувааснаар дэд бүтцийн асуудлыг яаж шийдэх нь бүрхэг байна. Ажлын хэсгийн хүмүүс хариуцлагагүй ажиллаж байна, Монгол Улсын язгуур эрх ашиг тусгагдаагүй гэрээний төсөл байна гэж шүүмжлэв.

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Батзандан мөн байр сууриа илэрхийлэв. “Таван толгойгоор таван сайд тоглож байна. Улсын төсвөөр хайгуул хийсэн бол монголын тал 51 хувь эзэмшинэ гэсэн тодорхой заалт байсаар байхад 40 хувийг нэг компанид өгөх гээд байна. Зүүн Цанхи дээр хууль эрхзүйн зөрчил олон гарч байгаа. Таван толгойн ордыг хуваахгүйгээр байгуул гэсээр байтал хуваачихаад лиценз шилжүүлэхгүй байна. Зөрүүтэй ойлгомжгүй зүйл олон байна. 250 сая доллар хүний хөгжлийн санд оруул гэж шаарддаг. Хэрвээ ийм хэмжээний мөнгө аваад , нүүрсээ өгөөд, 3 хувийн хүүгээ төлөөд байвал их хэмжээний өрөнд орно. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь гарахгүй, гарсан ч үнэ хүрэхгүй. Үндэсний компаниуд ийм хэмжээний хөрөнгө босгох чадалтай. Гадны хүмүүсийг 300-400 мянган долларын цалинтайгаар ажиллуулах тухай ярьж байгааг тууштай эсэргүүцэх болно. Монголын чадалтай хүмүүсээ татаж оролцуулж, энэ ажлыг хийлгэмээр байна. Судлаачдынхаа үгийг сонсмоор байна. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил бизнесийн биш улстөрийн менежментээр яваад байна. Олон талаас нь хэлэлцээгүйгээс болж олон алдаа гарах шинжтэй байна. Хууль маш их зөрчигдөж байна” гэлээ.

Геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц Таван толгойн асуудлыг өргөн хүрээнд харж, том хөдлөхгүй бол болохгүй гэв. “Дахиад 145 км коксжих нүүрсний сав газар, 10 гаруй ордын илрэл байна. Энэ бол монголын ирээдүйн асуудал. Засгийн газрын хийж байгаа ажлын үр дүн бага байна. Хөдөө аж ахуй, хүнс үйлчилгээ, эмнэлэг сургууль бүх салбарыг нэгтгэсэн эдийн засгийн том районы эдийн засгийн үнэлгээг хийх ёстой. Гэтэл одоо хэсэг хэсгээр нь хуваагаад ойр зуурын тооцоо харуулаад яваад байна. Саваар нь эхэлж үнэлээд, дараа нь ордоор нь үнэлээд явмаар байна. Хамгийн түрүүний шийдэх ёстой асуудал болох эрчим хүчний асуудал туйлын бүрхэг байна. Үнийн хувьд ч хэлэх юм бий. 2-3 жилийн дараа гэхэд энэ үнийг өсгөх ёстой, нүүрс сайн чанарын давхрага руугаа орно гэдгийг санах хэрэгтэй. Нэгдмэл нэг уурхайн систем байх ёстой байтал шугам барьж байгаад хуваачихаад, зүүн баруун гээд тус тусад нь ярьж байгааг эрс эсэргүүцэж байна. Бүх ордоос нэгэн адил ногдол ашиг авах ёстой” гэв.

Эрдэс баялгийн үндэсний нийгэмлэгийн тэргүүн Х.Владимир Таван толгойг тойрсон мэдээлэл өөр өөр байгааг шүүмжиллээ. Батлагдсан нөөцийн мэдээлэл, сайн чанарын коксжих нүүрсний нөөцийн мэдээлэл зарж байна гэв. Геологийн хүмүүсийн үгийг сонсохгүй ажиллаж байна гэж ажлын хэсгийг шүүмжлэв.

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийг төлөөлж Д.Баасандорж, иргэд мэдээллээр дутагдаж байгаа тухай саналаа хэлсэн. “Иргэдийг мэдээллээр хангахгүй байх нь ямар шийдвэр гарч байгааг хянах боломжгүй болгож байна. Сонгууль дөхсөн байгаа цаг үед улстөрчид зөвхөн өөрсдөдөө ашигтай байдлаар ажиллаж байна гэсэн хардлагыг төрүүлж байна” гэж ярив.

Ажлын хэсэгт ашигтай хэрэгтэй, хүлээж авмаар саналууд энэ хэлэлцүүлгээс их гарч байна гэж ТӨХ-ны дарга Д.Сугар хэлэцлүүлгийн төгсгөлд хэллээ.



 

2011 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цаг                      

“Тавантолгойн нүүрсний ордыг хэрхэн үр ашигтай ашиглах вэ?” сэдэвт хэлэлцүүлэг

Д.Аззаяа /Иргэний Танхимын ажлын албаны дарга/

          Эрхэм хүндэт ноёд хатагтай иргэдийн төлөөлөгчид та бүхнийн энэ өдрийн амгаланг эрье.  Төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд иргэд оролцох эрхээ баталгаажуулах тэдний байнгын бодит оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ернхилйөгч Ц.Элбэгдорж тус танхимыг санаачилан байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Монгол Улсын иргэд, төр засаг  шийдвэр гаргагчдад санал бодол байр сууриа илэрхийлэх дуу хоолойгоо хүргэх гүүр болсон эрхэм хүндтэй иргэний индэрт саналаа хэлэхээр ирсэн та бүхэнд баярлалаа. Тус танхим нь 2009 оны 12 сард байгуулагдсанаас хойш өнөөдөр 132 дах удаагийн хуралдаанаа зохион байгуулж бөгөөд энэ удаагийн хуралдааны онцлог улс орны өмнө тулгамдаад байгаа “тавантолгойн нүүрсний ордыг хэрхэн үр ашигтай ашиглах вэ?” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Өнөөдрийн хуралдааныг “Боловсрол”,”Eagle”, МҮОНР-гаар орон даяар шууд дамжуулан хүргэж байна. Хэлэлцүүлэгт саналаа илэрхийлэх 3 минут байгаа тул хурлын дэгээ нарийн баримтална уу. Өнөөдрийн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа удирдана.

Ч.Сосормаа / Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх /

“Тавантолгойн нүүрсний ордыг хэрхэн үр ашигтай ашиглах вэ?” нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхний амар амгаланг айлтгая. Ардчилсан орны мөн чанар бол төр нь иргэддээ нээлттэй байх явдал юм. Төрийн бодлого, шийдвэрт тэр дундаа иргэдийн эрх ашгийг хөндсөн, улс орны хувь заяатай холбоотой шийдвэрүүдийг гаргахдаа иргэдийнхээ саналыг сонсож, оролцоог хангаж байж бид сайн засаглалыг хөгжүүлж чадна. Энэ зорилгын үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэний танхимыг санаачилан нээсэн байгаа. Иргэний танхим байгуулагдсан цагаас эхэлж төрийн бодлого шийдвэрт иргэдийн оролцоог хангах, механизм болж үйлчилж олон арван хуулийн төсөл, улс орны хувьд тулгамдсан асуудлуудад иргэдийн санал санаачилгыг оруулан ажиллаж байна. Иргэний танхим иргэний оролцоог хангах үүргээ нэр төртэй биелүүлж ажиллаж байгаа гэдгийг энэ дашрамд хэлэхэд таатай байна. Сүүлийн сард иргэдээс тэр дундаа эрдэмтэн судлаачдаас Тавантолгойн нүүрсний орд газрыг үр ашигтай ашиглах талаар “Иргэний танхим”-д нээлттэй хэлэлцүүүлэг явуулаач гэсэн хүсэлт санал олон ирэх боллоо. Ялангуяа Монгол улсын ерөнхий сайд асан Б.Содном, Монгол дээд сургуулийн захирал, Гавьяат эдийн засагч Дашзэвэг, доктор, профессор Пүрэвбаатар, Авирмэд нарын эрдэмтэдээс санал хүсэлтүүд ирсэн юм. Иргэдийн энэ хүсэлт санал, шаардлагын дагуу энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Иргэд бидэнд олон асуудлыг тавьж байна. Тавантолгойн орд газар бидэнд юу өгөх вэ?, УИХ-ын 39-р тогтоолын биелэлт юу болж байна?,Яагаад зөрүүтэй мэдээлэл гараад байна вэ?, Тавантолгойн нүүрсний ордыг хувааж ашигласнаар иргэдийн авах хувьцаан хувь хэмжээ буурах юм биш биз?, Тавантолгойн хөрөнгө оруулагчдын тендэр шалгаруулалтын үр дүн юу болов?, Хөрөнгө оруулагчдын гэрээний төсөл яагаад иргэдэд нээлттэй биш байна? гэсэн асуултууд  ар араасаа гарсаар байна. Тендэрт оролцсон гадны компаниуд ч гэсэн гомдол гаргасаар байна. Иргэдийн  тавьж байгаа эдгээр олон асуултууд болон Тавантолгойн хөрөнгө оруулалтыг тойрсон тулгамдсан асуудлын талаар тойрсон байр сууриа илэрхийлэн бодит мэдээлэл өгөхөөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Монгол Улсын сайд Хүрэлбаатар, “Эрдэнэс Тавантолгойн МГЛ компанийн захирал Б.Энэбиш болон бусад холбогдох албан тушаалтан ТУЗ-ын дарга нар хүрэлцэн ирээд байгаад талархаж байна. Монгол улс энэ долдугаар сард Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалагч орон болсныг бүгд мэдэж байгаа. Ардчилсан орон төдийгүй дэлхийн бусад орнуудад иргэдийнхээ оролцоогоор үлгэр жишээ улс орон болохын төлөө Монголын төр засаг зорилт тавин ажиллаж байгаа. Энэ үүргийг олон улсад түүнчлэн иргэдийнхээ өмнө Монголын төр засаг хүлээж байгаа. Өнгөрсөн онд УИХ-аах батлагдсан ҮАБ-ын үзэл баримтлалд мэдээллийн нээлттэй ил тод байдал, иргэдийн оролцоо бол ҮАБ-ын баталгаа гэдгийг баталгаажуулан заасан байгаа. Энэ оны 6 сарын 6-нд УИХ баталсан мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулинд төрийн үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв хөрөнгө, тендэрийн үйл ажиллагааг нээлттэй ил тод явуулахыг төрийн үүрэг болгон өгсөн байгаа өөрөөр хэлбэл Монголын төр иргэдийнхээ өмнө нээлттэй, ил тод, тунгалаг байхаа тунхаглан зарласан байгаа. Чухам нээлттэй байх эрх зүйн орчин бүрдсэн энэ цаг үед ардчилсан тогттолцооны хууль эрхийн хүрээнд Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах тухай асуудлыг ил тод ярилцаж ирэгдийнхээ оролцоог хангасан оновчтой шийдвэр гаргана гэдэгт бид итгэж байна. энэ л зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Ордыг хэрхэн үр ашигтай ашиглах санал хувилбаруудыг дэвшүүлж ухаан бодлоо шавхан ажиллуулж байгаа эрдэмтэн  судлаачид, энэ асуудлаар сэтгэл зовнин хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн, ирж амжаагүй ч гэсэн яг одоо телевизээр үзэж суугаа санаа бодлоо бидэнтэй хуваалцаж байгаа олон зуун хүнд иргэний танхимын энэ индэрээс талархалаа илэрхийлье. Монголчууд бид өөрсдийнхөө асуудлыг шийдэж чадна.Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй ингээд та бүгдийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг урьж байна.

Хөтөлбөрийн дагуу мэдээлэл танилцуулгын хэсэгт орьё. Тавантолгойн ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийнэ.

Ч.Хүрэлбаатар / ЗГ-ийн гишүүн, Монгол улсын сайд/

Энд хуран цугларсан та бүгдийн энэ өглөөний амар амгаланг айлтгая. Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн ордыг ашиглах талаар гадаадын стратегийн хөрөнгө оруулагчдын дунд уралдаан шалгаруулалт явуулж гэрээ хийсний дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өргөн бариад байгаа. ҮАБЗ-д хэлэлцүүлэхийн өмнө иргэдтэй уулзаж энэ талаар мэдээлэл солилцох ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж байна. Энэ талаар бид та бүхэнд танилцуулья. Та бүхэн мэдэж байгаа Тавантолгойн орд газрыг ашиглах талаар стратегийн хөрөнгө оруулагчтай хийх гэрээн дээр УИХ-ын хоёр тогтоол, ҮАБЗ-ийн удирдамж гэсэн гурван үндсэн бичиг баримтаар удирдамж байгаа. Тогтоолын талаар товчхон танилцуулчихья. УИХ-ын 40-р тогтоол байгаа. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрэмд нийцүүлэн энэ гэрээ хэлэлцээг хийх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах шинээр барих эрчим хүч, авто зам, төмөр зам, усан хангамж зэрэг дэд бүтцийн барилга байгууламж хот тосгон, нийгэм соёлын асуудлыг шийдэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчимыг баримтлах, үндэсний боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр төлөвлөгөөг тохирох, орчин үеийн шилдэг техник технологийг ашиглах болон байгаль орчинг нөхөн сэргээх ажлыг бүхий л үе шатанд хэрэгжүүлэх, гадаад дотоодын нэр хүнд бүхий компаниудын уул уурхайн салбарын туршлага, санхүүгийн чадамж болон ирүүлсэн санал зэргийг харгалзан үзэж гэрээ хэлцэл хийх зэрэг чиглэл өгөгдсөн байгаа. УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу дамжин өнгөрөх, тээвэр угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцлийн талаар хэлэлцээ хийж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компанийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлж бусад бичиг баримтын төслийг танилцуулна гэсэн ийм тогтоол шийдвэрийг үндэслэн Засгийн газраас байгуулсан тэргүүн шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гэрээ хэлцэлийг хийсэн. Засгийн газар энэ дээр зорилт тавьсан. Энэ нөхцөлүүдийг үндэслээд гэрээний төгсгөлд бид нар ямар үр дүнд хүрсэн байх ёстой гэдгийг нэлээн тодорхой тавьсан. Нэгдүгээрт Тавантолгой дээр дэлхийн хэмжээний уурхай ажиллах ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэхээр олон уурхай байгаа цаашдаа бид дэлхийд тэргүүлэх байр суурьтай оролцохын тулд дэлхийд бүхий л үзүүлэлтээр тэргүүлдэг ийм уурхай байгаасай гэж үзэж энэ сонгон шалгаруулалтыг хийсэн.

          Хоёрдугаарт уурхайн аюулгүй ажиллагаа хөдөлмөр хамгааллын өндөр түвшинд хэрэгжүүлэх чиглэл тавьсан. Яг үнэнийг хэлэхэд дэлхийд тэргүүлэх стандартыг тавьж үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг байх ёстой гэсэн шаардлагыг оролцогч компаниудад тавьсан. Үүний дагуу гэрээ хэлэлцээрийг хийсэн. Монгол Улсад мэдээж нүүрсийг өндөр хүргэж зарах  нь чухал боловч хажуугаар нь уурхайн аюулгүй ажиллагаа хөдөлмөр хамгаалалтын өндөр түвшин бол зайлшгүй хангагдах ёстой гэж үзэж гэрээ хэлцлийг хийсэн байгаа. Байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээлтийн олон улсын стандартын түвшинд байх гэдгийг тавьж байгаа үнэндээ бол оролцож байгаа компаниуд дэлхийд нэр хүнд бүхий томоохон компаниуд оролцож байгаа учраас бид нар гэрээ хэлцлийн явцад шаардлагыг дэлхийд тэргүүлэх гэсэн үндсэн нөхцлийг тавьж гэрээ хэлцлийг хийсэн байгаа. Яагаад гэхээр говь газар, байгалийн нэлээн эрсдэлтэй нөхцөлд байдаг. Нэлээн цөлжиж байгаа энэ нөхцөлд бол байгаль орчны шаардлагыг дэлхийн бусад орнуудаас илүү өндөр тавих ёстой. Тавантолгойн уурхай бол бусад олон уурхайд үлгэр дууриалал болох ёстой гэж үзэж байгаа. Энэ хандлагаар бид гэрээ хэлцлийг ингэж хийсэн. Дараагийн нэг асуудал бол нүүрсийг өндөр үнээр борлуулж эцсийн хэрэглэгчдэд хүргэх. Энэ зарчмыг тавьсан. Хамгийн гол нь хамгийн өндөр үнээр зарж борлуулах ийм нөхцлийг хангаж байгаа аж ахуйн нэгж компаниудтай гэрээ хэлцлийг тавьж ярьж байсан. Гэрээ хэлцэлийн явцад энэ нүүрсийг 100 хувь борлуулах ёстой гэж үзэж байгаа. Одоогоор Тавантолгойд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд эрчим хүчний нүүрсийг нь овоолоод тавьчихсан. Заримыг нь зах зээлээс доогуур үнээр борлуулах чиглэлтэй байж байгаа. Тэгвэл бидний хувьд ямар асуудал тавьж байгаа гэхээр Тавантолгойгоос гарсан бүх нүүрсийг борлуулсан байх ёстой. Коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсийг ялгаагүй борлуулсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьж гэрээ хэлцэлд үүнийг хангаж байгаа үүнийг биелүүлж чадна гэсэн аж ахуйн нэгжтэй гэрээ хийсэн гэдгийг та бүгдэд хэлье. Өөрөөр хэлбэл Тавантолгойгоос гарч байгаа нэг кг нүүрс ч гэсэн хаягдал болж энэ тэнд хаягдах үндэслэлгүй гэсэн ийм агуулгаар гэрээ хэлцэлийг хийж энэ шаардлагад байгаа аж ахуйн нэгжтэй сонгон шалгаруулж гэрээ хэлцлийг хийж явсан. Хэлэлцээний явцад бид Монголын төрийн бодлогын олон бичиг баримттай үүнийг уялдуулах шаардлагатай байсан. Яагаад гэхээр Тавантолгойн орд газрыг гэрээ хэлцэлийн үр дүнд боловсруулах үйлдвэр ихээхэн бий болсон гэрээ хэлэлцээрүүд бий болоосой гэж хүсэж ийм зорилтыг тавьж ийм шаардлагыг оролцогч нарт тавьж байсан. Хэрвээ Тавантолгойн төсөлд оролцож байгаа аж ахуйн нэгжүүд Монгол улсад нэмүү өртөгийг бий болгох талаар санал өгөхгүй Монгол улсад нэмүү өртөгийг бий болгоход шаардлагагүй гэж үзэж байгаа аж ахуйн нэгжүүдээс бид цаашид оролцож явах шаардлагагүй боломжгүй гэж үзэж энэ гэрээ хэлцлийг хийсэн.           Монгол улс бол ашигт малтмал уул уурхайн баялгаараа дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болно. Гэтэл зөвхөн түүхий эдийг түүхий эд чигээр нь хагас дутуу боловсруулаад гаргадаг ийм орон болгохыг ажлын хэсэг Засгийн газраас хүсээгүй тиймээс шаардлагыг бид нар Монгол улсад нэмүү өртөг үйлдвэрлэдэг ийм саналуудыг тавь, тухайлбал гангийн үйлдвэр одоо энэ бинзений хомсдолтой байгаа зарим орнуудаас хараат байгаа нөхцөлд түүхий нүүрснээс дизель түлш гаргах зайлшгүй шаардлага байгаа гэж бид тавьж байсан. Монгол улсад нэмүү өртөг үйлдвэрлэхийг санал болгож байгаа орнуудыг цаашид бид оруулна. Оролцогч нарыг дэмжинэ гэдгийг бол хэлж ирсэн энэ дагуу гэрээ хэлцлийг хийж ирсэн энэ дүнгээ Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулсан байгаа. Эдгээр нөхцөлүүдийг хангахын тулд үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, УИХ-ын 40,39-р тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмж, төмөр замд баримтлах бодлогын баримт бичиг, Өмнийнговийн дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөр, Сайншандын аж үйлдвэрийн парк, гадаад бодлогын үзэл баримтлал гэсэн энэ бүх бодлогуудтай уялдуулж энэхүү гэрээ хэлцэлийг хийсэн. Эцэст нь Тавантолгойн орд газрын стратегийн хөрөнгө оруулагч нар сонгон шалгаруулагдсаны эцэст дөрөв таван жилийн дараа Монгол улсад нэмүү өртөг үйлдвэрлэх үйлдвэрүүд олноор байгуулагдсан, аж үйлдвэрийн парк хөгжсөн, төмөр зам монгол улсыг хэрсэн, төмөр зам бий болсон энэ нөхцөл байдлуудыг харж бид гэрээ хэлцлийг хийсэн. Энэ нөхцөл байдалд шаардлагыг хүлээж авахгүй, энэнтэй нийцсэн санал өгч чадахгүй байгаа компаниудыг бид ний нуугүй хэлэхэд уучлаарай гэдгийн хэлсэн. Энэтэй холбоотойгоор зарим нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр янз бүрийн байр суурь барьж ярьж байх шиг байгаа юм. Энэ дээр ажлын хэсэг хатуу байр суурьтай байгаа. Энд сууж байгаа иргэд Монгол улсын тэргүүлэх эрдэмтэд, эдийн засагчид байна энэ үзэл бодлыг дэмжиж яриа хэлэлцүүлэгийг өрнүүлэх байх гэж итгэж байна. Стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үйл явц нэлээд урт хугацаатай явагдсан. Тавантолгойн орд газрыг хүмүүс, хөрөнгө оруулагчид ихээр сонирхож байсан. Ажиглахад төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцож байна. Дэлхийд уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх чиглэлийн аж ахуйн нэгжүүд оролцож байна лээ. Ган үйлдвэрлэдэг үйлдвэрүүд нэлээд их хэмжээгээр оролцож байна. Мөн Тавантолгойг боломж гэж харсан, шинээр томрох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд ч орж ирсэн. Ийм 15 аж ахуйн нэгж оролцож ирсэн. Австрали, Америк, Хятад, Япон, Солонгос, Монгол зэрэг орны компаниуд янз бүрийн хэлбэрээр консерциум байгуулж Тавантолгойн сонгон шалгаруулалтанд оролцсон. Энэ бүгд дээр үнэлгээний хэсэг ажиллаж зургаан оролцогчийг сонгон шалгаруулсан. Та бүгд бүгдээрээ мэдэж байгаа. Пибоди, Энержире зөвхөн нүүрсний олборлолтоор 115 жилийн туршлагатай. Тэргүүний технологи, өндөр бүтээмжээрээ дэлхийд тэргүүлж байгаа компаниудын нэг Пибоди оролцсон мөн Шинхуа энержи БНХАУ-аас орж ирсэн ийм аж ахуйн нэгж байгаа. Шинхуа энержи бол Японы Мицуо компанитай хамтарч орж ирсэн, Оросын төмөр зам бол Японы консерциум, Өмнөд Солонгосын компаниудтай хамтарч нэгдэж, нэгдсэн нэг консерциум байгуулсан. Үүний дараа нүүрс болон ер нь олборлолтоороо уул уурхайн дадлага туршлагаараа дэлхийд тэргүүний компаниудын нэг Стратеги коул компани оролцсон. Дэлхийн 2 номерийн том компани. Сиби алл буюу одоогийн Вале компани оролцож ирсэн. Артс металл буюу дэлхийн коксжих нүүрсний дэлхийн хамгийн том хэрэглэгч гангийн томоохон үйлдвэрлэгч артс металл гэдэг Люксинбургийн энэ компани оролцсон эцсийн энэ хураангуй жагсаалтанд ийм зургаан компани үлдсэн байгаа. Тэргүүн шадар сайд М.Алтанхуягаар  ахлуулсан Х.Баттулга сайд, Зоригт сайд, төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Эрдэнэс МГЛ компанийн захирал Энэбиш болон яамдуудаар олон олон гэрээн дээр ажиллаж байсан манай туршлагатай хүмүүс ажлын хэсэгт орж ажиллаж гэрээ хэлцлийг хийсэн. Гэрээ хэлцэл 2011 оны гуравдугаар сарын 11-нээс эхлээд таван удаа үе шаттай гэрээ хэлцэл хийсэн. Гэрээ хэлцэлтэй зургаан оролцогчтой гэрээ хийсэн нэг компани дээр бараг нэгээс хоёр өдөр зарцуулагдахаар гэрээ хэлцэл хийгддэг. Нийттэй зургаан оролцогчтой тус бүр иймэрхүү тооны гэрээ хэлэлцээр хийхэд нэлээн цаг орсон байгаа. Стратегийн хөрөнгө оруулагчдыг Цанхын баруун талбайд оруулахдаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг төр эзэмшинэ. Уурхайн баруун Цанхын талбайд бүх хөрөнгө оруулалтыг хариуцна гэж байгаа. Мөн нүүрсний борлуулалтад оролцоно. Тусгай зөвшөөрөл эзэмших бүтээгдэхүүний тодорхой хувьтай тэнцэх хэмжээний төлбөр төлнө гэдэг нь өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид оролцохдоо Эрдэнэс МГЛ компанид тодорхой хэмжээний төлбөрийг төлөхөөр ийм гэрээ хийсэн байгаа. Анх тендэр зарлахдаа нөхцөл дотор оруулсан байсан. Үүнийхээ дагуу саналыг  гэрээ хэлцэлийн явцад тодруулж авсан. Дараа нь дэд бүтцийн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хариуцахаар оролцохоор гэрээ хэлцэлүүдийг хийсэн байгаа. Яагаад гэхээр Өмнийн говьд дэд бүтцийн асуудал хамгийн хүндрэлтэй асуудал байгаа. Дэд бүтцийн асуудал зөв шийдэгдэж, тэнд хөрөнгө оруулалтыг зөв татаж чадвал Тавантолгойн орд газраас олборлож байгаа нүүрс бол өндөр үнэд хүргэх Монгол улсад ноогдож байгаа хувь хэмжээ үүнийг дагаад нэмэгдэх ийм боломж бүрдэхээр байгаа юм. Ийм учраас Тавантолгойд бол бий болох дэд бүтцийн асуудал нэгдсэн бодлоготойгоор цаашдаа Тавантолгой гэлтгүй Өмнийн говьд нээгдэж болох  бүхий л уул уурхайн төслүүдэд үр нөлөөгөө үзүүлэх байдлаар дэд бүтцийн асуудлыг Засгийн газар нэгдсэн бодлоготойгоор хандсан. Уурхайн операторт нэлээн шаардлагууд тавигдсан. Нүүрсний уурхайд олон жил олборлолт явуулж байсан туршлагатай, тэргүүний техник технологи хэрэглэдэг энэ дээр тайлбар хэлэхэд дэлхийн томоохон компаниуд ямар нэгэн тоног төхөөрөмж сэлбэгийг худалдаж авахдаа нэгдсэн нэг сүлжээтэй байдаг. Тэгэхээр энэ тендэрт оролцож байгаа компаниудыг аливаа нэгэн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийг худалдаж авахдаа нэгдсэн сүлжээгээр хийгээч нэгдсэн сүлжээгээрээ хийвэл дунджаар 15-20 хувийн  зах зээлийн үнээс хямдралтай үнэ авч оролцдог юм байна лээ. Тэгэхээр Монголын нөхцөлд тоног төхөөрөмжийг тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэлийг худалдаж авахдаа янз бүрийн нэмэгдэлгүй үнээр худалдаж авахыг оролцож байгаа компаниуд гэрээ хэлцлийн явцад энэ нөхцлийг хангана. Фрокурим тогтолцоогоор энэ томоохон сэлбэг хэрэгслийг худалдаж авна. Энэ гэрээ хэлэлцээгээр нэгж бүтээгдэхүүн оногдох зардлыг бууруулж чадна гэсэн саналыг өгсөн. Тэргүүний техник технологи хэрэглэдгээрээ одоогийн энд оролцож байгаа компаниудын санал одоо Тавантолгойд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас нэг тонн нүүрсийг ухах олборлох угаах энэ зардлыг хянаж санал өгсөн байгаа. Нэлээн хувиар хямд санал өгсөн. Өөрөөр хэлбэл тэнд хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийг худалдаж авах, сэлбэг хэрэгсэлийг худалдаж авахдаа том компаниудын нэгдсэн сүлжээгээр худалдаж авахад одоогоор зардал буурч байгаа. Хоёрдугаарт энд хэрэглэгдэх техник технологи үндсэндээ өндөр бүтээмжийг бий болгож байгаа. Өндөр бүтээмжтэй үйл ажиллагаа явуулж чадвал нэгж бүтээгдэхүүнд оногдох өртөг буурна. Нэг тонн нүүрсийг бага зардлаар олборлоно гэдэг чинь Монгол улсад оногдох хувь хэмжээ нэмэгдэнэ. Ийм агуулгаар энэ сонгон шалгаруулалтыг хийсэн. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа байгаль орчны нөхөн сэргээлтийн өндөр стандарттай гэдгийг би түрүүн нэлээн тайлбарласан байгаа. Бид дэлхийд тэргүүлэх ийм уурхайг Монгол улсад бий болгох зорилттойгоор гэрээ хэлцэлийг хийсэн байгаа. Иймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар нэлээн анхаарал тавьж тэдний саналыг авсан гэдгийг та бүхэнд хэлье.

          Олборлолтыг бага өртөг зардлаар үр ашигтай хийх чадвартай бид нэлээн сайн харгалзсан. Тухайн гэрээ хэлцлийн явцад та бүхэнд хэлэхэд уурхайг хэд хэдэн хэсэгт хуваагаад тэрэнд хүмүүсийг оролцуулаад явбал ямар вэ гэсэн санал нэлээн яригдсан. Гэтэл уурхайг нэлээн олон хэсэгт хуваагаад явбал энэ нөхцөл хангагдахаа болиод ирж байгаа юм. Олборлолтыг бага зардлаар үр ашигтай хийе гэдэг энэ зарчим өөрөө алдагдаад явах тооцоо судалгаа гарсан нь гэрээ хэлцлийн явцад нэлээн тодруулсан тиймээс үүнээсээ татгалзсан гэдгийг та бүхэнд хэлье. Олон улсад нэр хүнд бүхий компани байх, монгол ажиллагсдыг мэргэжил олгох, цогц сургалтын хөтөлбөртэй байх энэ шаардлагыг нэлээн тавьсан. Монгол улсын уул уурхайн боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургууль дээр хөрөнгө оруулалт хийхээр зарчмын хувьд тохирсон байгаа. Үүнээс гадна мэргэжлийн боловсрол олгодог олон төвүүд монголд ажилладаг. Мянганы сорилтын сангаар үүнийг хийж хэрэгжүүлж явж байгаа. Үүн дээр нэмээд оролцож байгаа компаниуд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг улс орон даяар хөгжүүлж бэхжүүүлэхэд өөрсдийн хөрөнгө оруулалтыг хийхээр гэрээнд тусгагдсан байгаа.

          Монгол улс далайгаас нэлээн зайтай байдаг. Хоёр орны дунд байрладаг. Бидний хувьд гэрээ хэлцлийн явцад оролцож байгаа компаниудын дунд нэлээн олон зүйлийн нөхцөл тавих шаардлага гарч байсан. Нөхцөл тавь гэдгийг холбогдох УИХ болон ҮАБЗ-өөс чиглэл болгон өгсөн. Үүний дагуу гэрээ хэлцэлийг хийсэн гэдгийг та бүхэнд хэлье. Юуны өмнө нэмүү өртөгийг бий болгох гэдгийг гэрээ хэлцэлийн баг нэг номерт тавьсан. Мэдээж дэлхийд тэргүүлэх уул уурхайн компани байхаас гадна нэмүү өртөг бий болгосон үйлдвэрүүдийг бид байгуулах ёстой. Энэ шаардлагыг тавьж энэ шаардлагад нийцэхгүй хариулт өгч байгаа компаниудыг Тавантолгойд оролцуулах шаардлагагүй гэсэн байр суурьтайгаар ажлын хэсэг ажилласан цаашдаа ч энэ байр сууриа баримталж ажиллана.          

          Монголын талтай хамтран нүүрс шингэрүүлэх үйлдвэр барих ашиглах гэдгийг бид тавьж байгаа. Яагаад гэхээр уул уурхай монголд тэргүүлэх салбарын нэг болно цаашдаа хөгжлийг хөтөлдөг ийм салбарын нэг болох нь ойлгомжтой. Тэгэхээр нүүрснээс дизель түлш гаргах саналыг Пибоди ч оролцож байгаа Стради Валле Шинхуа ч хятадад энэ чиглэлийн үйлдвэрлэл явуулдаг компани санал болгож байгаа. Энэ асуудал гэрээ хэлцэлийн явцад нэгэн чухал суурь болж байгаа.

          Монгол улс нефть бүтээгдэхүүнээр гаднаас импортлосон дизелиэр уул уурхайгаа хөгжүүлдэг орон байх албагүй гэж үзээд нэн тэргүүний ээлжинд нэмүү өртөг дотроо нүүрсэнээс шингэн түлш гаргах үйлдвэрийг барих тухай асуудлыг ярилцаж энэ талаар оролцогчид бүгд дэмжсэн. Шаардлагатай гэсэн саналыг тавьсан. Энэ бол анх өгсөн саналд бол байгаагүй. Гэрээ хэлцэлийн явцад тавьж тохирсон асуудал гэдгийг та бүхэнд хэлье. Кокс химийн үйлдвэр байгуулагдах гэж байгаа. Энэ дээр кокс химийн үйлдвэрээс гадна ер нь нэмүү өртөг гангийн үйлдвэр, гангийн үйлдвэр өөрсдөө байгуулж чаддаггүй юм аа гэхэд нэлээн олон орон байгаа тэд нарыг бид гангаар хийсэн ямар нэгэн хийц эдлэлийг Монгол улсаас авна гэдэг амлалт өгөөч эсвэл эцсийн бүтээгдэхүүн дээр хамтарч ажиллах талаар амлалт өгөөч гэсэн боловч харамсалтай нь гангийн талаар шууд үгүй гэсэн хариу өгч байсан. Өөрсдөө үйлдвэрлэгч нар учраас Монгол улсыг өрсөлдөгч гэж үзэж байсан болов уу гэсэн сэтгэгдэл ажлын хэсэгт төрүүлж байсан.

          Дараагийн асуудал бол ний нуугүй таван толгойгоос хоёр нүүрс гарч ирж байгаа. Коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс гэсэн хоёр нүүрс гарч байгаа. Коксжих нүүрс борлуулахад бол асуудал байхгүй. Эрчим хүчний нүүрсээ бид яах вэ? Ихээхэн хэмжээгээр олборлож ирэхэд үүнийгээ бид борлуулж чадах уу. Эсвэл ойл болгоод хадгалаад тэрийгээ шатаад явах уу. Эсвэл эрчим хүчний нүүрсийг борлуулж тэрбум тэрбумаар нь доллар олох боломж байна. Нэг номерийн зорилт болгож тавих хэрэгтэй байна. Оролцогч нараас  эрчим хүчний нүүрсийг яах вэ гэдгийг байнга ярьж байсан. Ашигт малтмалын хуулиар бол тухайн орд газрыг бүрэн ашиглах ёстой гэсэн заалттай. Таван толгойн гэрээ хэлцлийн явцад эрчим хүчний нүүрсээ яаж борлуулж болов вэ? яаж олборлох вэ? яаж ашиглаж болох вэ? гэдэг тал дээр гэрээ хэлцэл дээрээ чухал болгож ярьсан гэдгийг хэлье. Нүүрсийг борлуулахдаа дэлхийд тэргүүлж байгаа компани учраас хамгийн өндөр үнэ хүргэж зарах тогтолцоотой байдаг. Мэдээж нүүрсний своф гэж хийдэг. Өөрөр хэлбэл цаасан дээр арилжаа нь явагдаад нөгөө компани нь Монголоос очих боломжгүй хүргэж өгөх боломжтой газраа хүргэж өгдөг арга хэрэгслийг ашиглана  гэдгээ бол энэ компаниудтай тохирсон. Ингэснээрээ бид Монгол улсад нүүрсийг нэг доллараар ч гэсэн илүү зарах, Монгол улсад ногдох хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжийг том компаниудтай яриа хэлцлийн явцад тохирсон гэдгийг хэлье.

          Оросын төмөр замын компаниуд бол Солонгос болон Японы зарим компаниудтай оролцож байсан. Ингэж оролцож байгаа бол 1949 онд байгуулагдсан гэрээ бол өнөөгийн үед Монгол Улсын эдийн засгийн эрх ашигт нийцэхгүй гэрээ байгаа учир үүнийг өөрчлөх шаардлагатай юм. Яагаад гэвэл даяарчлагдаж байгаа, өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед бол Монголын төмөр зам гэдэг компани бол нээлттэй өрсөлдөх шаардлагатай байх ёстой. 1949 оны гэрээг бол шинэчлэх талаар гэрээ хэлцлийн явцад яригдсан.

          Монголын нутгаар олборлогдсон нүүрс дэлхийн зах зээл дээр гарахын тулд мэдээж нэг хэсэг нь Орос, нөгөө хэсэг Хятадын нутгаар явах боломжтой. Үүнээс өөр арга байхгүй. Нүүрс бол бүс нутгийн бараа, дэлхийн хэмжээнд зарагддаг бараа учир яах аргагүй төмөр замын тээвэр бол чухал үүрэгтэй байгаа юм. Иймээс  бид нар нэг чиглэлээр гардаг зам бол дараа нь бас хараат нөхцөл байдал үүсгэх магадлалтай учир Монгол Улсын Засгийн газар төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-д өргөн барьсан. УИХ үүнийг баталсан байгаа. Иймээс энэ төмөр замыг Оросын нутгаар явах тээврийг Хятадын нутгаар явсанаас Оросны нутгаар явсан нь арай урт зам байгаа учир үүн дээр өрсөлдөхүйц хэмжээний үнийг санал болгохыг гэрээ хэлцлийн Оросын төмөр замын компаниудтай ярьсан. Ийм шаардлагыг оролцох нөхцөлд Оросын төмөр зам оролцох нөхцөлд монгол руу тээвэрлэгдж бараан дээр өрсөлдөх үнийг өг гэсэн шаардлага тавьж байгаа. Яагаад гэтэл 10, 20 жилийн дараа Монгол Уласаас олон зүйлийн бараа бүтээгэгдэхүүн боловсруулагдаж тээвэрлэгдэж гарна.  Монгол руу орж ирэх бараа ирнэ. Иймээс бид нар зөвхөн таван толгой гэхээсээ илүү монгол улсад бий болох аж ахуйн нэгжүүд монгол улсын ард иргэдийн хэрэглэх барааний үнэ өрсөлдөхүйц, тээврийн үнэ бага байх ёстой гэдэг үүднээс Оросын төмөр замтай энэ хоёр гэрээг ярилцсан. Мөн одоо ОХУ-ын усан боомт дээр монголын тал оролцох санал тавьсан гэдгийг та бүхэнд хэлье. Хятадын нутгийн дамжин өнгөрөх төмөр замын үнэ бол боомт ашиглахад нэг л нөхцөл тавьж байгаа. Дотооддоо Шинхуа оролцож байгаа тохиолдолд дотоодын төмөр замаар Шинхуа ямар үнээр тээвэрлэж байгаатай адил үнээр тээвэрлэнэ гэдэг саналыг тавьсан байгаа. Урьдчилгаа төлбөрийн асуудал бол үүнд оролцож байгаа компаниас урьдчилгаа төлбөр авах ёстой. Борлуулалтын орлогоос Эрдэнэс МГЛ-д тодорхой хэмжээний төлбөр төлөх асуудал яригдаж байна. Ийм ийм нөхцлүүдийн дагуу гэрээ хэлцлүүд явагдсан. Консерциумд орж ирж байхад нэгдсэн бодлоготой байх учир бид нар нэгдсэн консерциум байгуулагдах ёстой гэж үзэж байна. Консерциумд хамгийн сайн санал өгсөн оролцогчдыг оруулна гэж байгаа. Эрдэнэ МГЛ Монголын талд ногдох хувь хэмжээг төлөөлнө. Өөрөө хэлбэл Төрийн өмчийн хороо төлөөлнө гэсэн үг юм. Анх оролцож байсан компани алга болчихлоо гэж олон хүмүүс яриад байгаа. Тендер зарлахаас өмнө бид нар хоёр зүйл хэлж байсан. Нэгт орж ирж байгаа компани нь салж нийлэх юм гэрээ хэлцлийн төгсгөлийн шатанд гарна. Яагаад гэхээр таван толгой бол Монгол улсынх учраас эцэст нь сайн санал өгж байгааг бид салгаж нийлүүлэх эрхээ авч үлдэх шаардлагатай байсан. Ингэж салгаж нийлүүлэх эрх бол бидэнд байгаа шүү гэж хэлж байсан. Үүний дагуу бид нар явж байгаа.

          Монгол улс байхгүй байж байгаад яагаад ороод ирсэн бэ гэж хүмүүс ярьж байгаа. Монгол бол анхнаасаа байсан. Яагаад гэхээр УИХ-ын тогтоол дээр дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчид гэж байгаа. Ажлын хэсэг дээр дотоод гэж юуг хэлэх вэ гадаад гэж юуг хэлэх вэ гэдгийг ярилцаж байсан. Гадаадын том компаниудтай ажиллах чадвартай цөөн тооны компани нь орж ирээд цаашид улам томроод явах ёстой юу? Эсвэл Монголын төр нөхцөл бололцоог нь цаашид засч өгч явах ёстой юу гэдэд дээр сонголт хийгээд Монголын төр Төрийн өмчийн хороогоор төлөөлж оролцоод цаашид компаниудаа оруулах талаар цаашдаа шийдэе гэдэг зарчмын дагуу ярилцаад Монголд дэлхийд өрсөлөдөхүйц цөөн компани байгаа тэдний хэмжээг улам цааш нэмэгдүүлэх үү үгүй юу гэдэг дээр сонголт хийгээд Монголын төр, Төрийн өмчийн хороонд төлөөллөөр оролцоно цаашлаад Монголын аж ахуйн нэгж яаж ороцлохыг шийдье гэж ийм зарчмын дагуу дотоодынхоо гэдгийг Төрийн өмчийн төлөөллөөр оролцоод байхаар хийсэн. Үүнийг тэндер зарлахаас өмнө оролцогч нарт бүгдэнд нь хэлсэн байгаа. Монголын тал бол оролцоогүй Монголын чадалтай компаниуд битгий хайж яваарай Төрийн өмчийн хороо гэрээ хэлцлийн үед хувь хэмжээг тохирч явна шүү гэдгийг тэндер зарлахаас өмнө хийгдсэн асуудал. Дутуу мэдээлэлтэй байгаа учраас зарим хүмүүс хаанаас гараад ирэв гэж байгаа. Бодвол Монголд бага хувь оногдоосой гэсэн бодолтой байгаа хүмүүс энэ асуудлыг ярьж байгаа тэдэнд үйлчилж байгаа хүмүүс байгаа болов уу гэж бодож байгаа. Консерциумд орж ирэхдээ саяын хэлснээр өөрөө өөртөө эзэмших тодорхой хувийг эзэмшээд явж байна. Хувь хэмжээ нь ямар үүрэг нь Тавантолгойд оногдож байгааг илтгэнэ. Ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг та бүхэнд хэлье. Уурхайн нүүрс олборолтын дэлхийд тэргүүлэх чиглэлээр аль нэг оролцоог чинь хийсэн дээр. Учир нь яг ухах үйл ажиллагааг явуулхад хамтрах тухай ойлголт байхгүй. Аль нэг нь хийгээд  аль нэгийнхаа технологи техникээрэй боломжоорой явхаас биш нэгдсэн шийдвэр дээр хамтран гаргах боломжтой.

          Нүүрсний борлуулалтыг Эрдэнэс Таван Толгой  хамтран борлуулалтын нэгжээр борлуулах  цаашдаа нүүрсний борлуулалтыг хамгийн өндөр үнэ хүргэж байгаа нэгжээрэй цаашаа борлуулах нь ашигтай гэж энэ нөхцөлийг  тавьсан. Дараа ийм ажлыг  хариуцахаар оруулж өгсөн байгаа. Гэрээ байгуулах тал бол ашигт малтмалын манай гурван сайд байгаа. Эрдэнэс  Таван Толгой лиценз эзэмшиж байгаа ком бид нар гэрээ байгуулна.  Гэрээ бол 15 бүлэг 85 зүйлтэй хоёр хавсралттай. Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ гэж хоёр зүйл байгаа. Гэрээний хугацаа 30 жил.

Татварын хувьд ашигт малтмалын тухай хуульд хөрөнгө оруулалтын гэрээнд ямар ямар татваруудыг тогворжуулах тухай заасан. Энэний дагуу бүгдийг биш энэ дөрвөн төрлийн таварыг тогворжуулж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ нүүрс олборлолтын, тээвэрлэлтийн, баяжуулалтын, борлуулалт хийх үндэсний боловсон хүчин бэлтгэх сургалт хийх байгаль орчныг хамгаалах дэд бүтэц барилга байгуулалт барих, нэмүү өртөг бий болгох, уурхайг хаах ,нөхөн сэргээлт ,зэрэг ийм ажилгаануудын хамарсан байгаа. Зохицуулах харилцаа бол нөхөн сэргээлт ,нүүрс олборлох ,нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэд бүтэц барилга барих, хөрөнгө оруулалт хийх байгаль орчныг хамгаалах  ийм зүйлтэй гэрээ байгаа. Гэрээ байгуулах урамшуулалд нь нэг тэрбум долларын авах нөхцөлтэй байгаа үүнээс таван зууг нь шууд авна үлдсэн таван зууг нь 250, 250-р нь  хэрвээ Монголын ЗГ зөвшөөрвөл урьдчилгаа хэлбэрээр авч болно. Эрдэнэс Таван Толгой тээврийн зардлыг хассан борлуулалтын орлогоос  таван хувийг, нөөц ашиглалтын төлбөр төлсөн дээр нь нэмээд консерцум бол тээврийн зардлаас борлуулалтын зардлыг хассан ийм зарчмын тохиргоо хийсэн байгаа.  Анх удаагаа хэрэглэгдэх гэж байгаа.

Төмөр замын бодлого бол УИХ-р батлагдсан хүрээнд гэрээ хэлцэл хийгдэж , цахилгаанаар бол нэгдсэн станцаар байгуулагдаж хийнэ. Цахилгаан станцд Таван толгой бол оролцох боломжийг хангаж өгсөн байгаа. ЗГ өөрийнхөө бүрэн эрхийг холбогдох хууль журмийн дагуу эхлэх юм. Таван Толгойн үр ашиг, эдийн засгийн тооцоо байгааа. Төсөл хууль журмийн дагуу төмөр зам, усан хангамж, цахилгаан станц асуудлууд явагдана. Олборолтыг  Баруун Цанх дээр 20 сая тооноор 1.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэж уул уурхайн босох юм байгаан. Энд Оюу толгой оролцоно. Таван толгойн асуудал бол 20 хувьтай явж байгаа.  Төмөр зөм бол 5.4 үүнээс 2.5 буюу 49 хувь нь хөрөнгө оруулагч  гаргах ёстой гэж үздэг.  Төслөөс хүртэх үр өгөөжийг монголын талд хэдэн хувь оногдох гэдгийг нь үзсэн. 64 хувь нь монголд 36 хувь нь хөрөнгө оруулагчид нарт оногдноо гэж гаргасан байгаа

Ч.Сосормаа / Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх /

Хүрэл баатар сайдад баярлалаа. Мөн энэ дашрамд энэ хуралд ирсэн УИХ-ын гишүүн Зоригт , Эрдэнэс Таван Толгойн –ын ТУЗ-ын  дарга төрийн өмчийн хорооны Сугар даргад баярласнаа илэрхийлж байна.

МҮЭХолбооны ерөнхийлөгч Ч.Ганбаатар байна.

            Энэ гэрээ хаалттай далд явсан гэж бид үзэж байгаа, удаа дараа найман удаа хамгийн сүүлд нь 7-р сарын 5нд энэ гэрээг МҮЭ, эздийн байгууллага бусад төрийн бус мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөж хэлэлцэх ёстой гэдэг улсын 3-н талт хэлэлцээрийнхээ заалтыг битгий зөрчөөч ээ гэж хэлсэн.

1-рт: Яагаад зөрчсөн юм бэ

2-рт: Энэ зүйлийг засгийн газрыг төлөөлж Хүрэлбаатар дарга ярьлаа маш  сайхан ярьлаа. Энийг таньд засгийн газарт зөвлөсөн мэргэжилтнүүд буюу мэргэжлийн ёс зүйгээрээ энэ зүйлүүд үнээн, зөв өө гэж хэлж байгаа мэргэжилтнүүдийг, хөндлөнгийн шинжээчдийг монголын ард түмэнд ил тод болгож өгөөч ээ, Оюу-толгой, ямар том алдаа хийв. Дараа нь буруутгахаараа хэдэн улс төрчдийг буруутгадаг, эдэнд зөвлөгөө өгсөн эдэнд хэлсэн мэргэжлийн тэр алдаатай тооцоо хаана байна. Хэн энийг хэлж өгсөн гэсэн ийм хариуцлагын тогтолцоо энд алга байна.

3-рт: Энэ гэрээний техник эдийн засгийн үндэслэлт гэдэг юм уу, яг яагаад энэ гэрээ өнөөдөр монголын ард түмнээр хэлэлцэхдэхгүй байгаа вэ гэдэг дээр ойрын үед ярьж, ойрын үед улсын 3-н талт хэлэлцээрээр оруулах ёстой. Тэгээд үндэсний хэмжээний эрдэмтэн мэргэд, шинжээчдийн дүгнэлтгүйгээр улс төрчид энэ техникийн шийдлийг гаргах ёсгүй ээ, гэдгийг хэлэх гэсийн баярлалаа.

           

Ч.Хүрэлбаатар / ЗГ-ийн гишүүн, Монгол улсын сайд/

            Гэрээ бол. Гэрээ хэлцэл хийгддэг гэж  бид бүгдээрээ мэдэж байгаа. Дэлхийн улс орнууд гэрээ яаж явагддаг гэдгийг бид нар бүгдээрээ мэдэж байгаа. Хаана ч гэрээ хэлэлцлийг хийхдээ гэрээ хэлэлцэл гэж орж ирээд хэвлэл мэдээллийн явц дунд бүгдэнг нь ил гаргаж байгаад нээлттэй гэрээ хэлэлцэл явагддаггүй ээ. Бид нар бол ардчилсан нийгэмд амьдарч байгаа . Гэхдээ асуудлууд яаж шийдэгддэг тэр зарчмаараа л шийдэгдэж явна. Яагаад вэ гэхлээр гэрээ хэлэлцлийн явцад бол монголын тал бид өөр өөрсдийн байр суурьтай байдаг тэр битгий хэл гэрээний цаана сууж байгаа гурван хүн за чи ийм байдлаар шах, энэ нь чи ингэж ярь гээд ийм нөхцөлтэйгээр гэрээ хэлцэл хийдэг арга тактик бас байдаг. Аль ч оронд ямар нэгэн гэрээ хэлэлцлийг телевизор, хэвлэлийн мэдээллээр тавиад би ингэж ярьсан чинь тэд нар ингэж ярьлаа гэсэн байдлаар явдаггүй ээ, Ганбаатар дарга аа. Тийм учраас, бид нар энэ асуудлыг хаалттай хийгээгүй. Харин гэрээ хэлэлцлийг улсын их хуралд хэлэлцүүлэхээсээ өмнө өнөөдөр бид нар ингээд яриад сууж байгаа нь нээлттэй. Энэ бол ардчиллын зарчим. Аливаа нэгэн зүйлээ тохироод, гэрээ хэлэлцлийн явцад арга хэрэгслээ гаргаад ирлээ үүнийгээ ил тод болголоо, ярьлаа засах зүйл байвал засаад явна. Энэ зарчим бол хаана ч хэрэглэгдэж явж байгаа. Энэ зарчмыг би баримталж ажиллана аа. Энэ дээр бид хийрхэх шаардлага байхгүй гэж би үзэж байна.

МҮЭХолбооны ерөнхийлөгч Ч.Ганбаатар

            Та нар ядаж Назербаеваас суралцаач, Назербаев гуай гурван хувилбар гаргачихаад тэрийгээ ард түмэн даяараа, үндэстэн даяараа хэлэлцүүлж байсан.

Ч.Хүрэлбаатар / ЗГ-ийн гишүүн, Монгол Улсын сайд/

            Бид нар анхныхаа хувилбарыг гаргачаад өгчөөд байж байна. Одоо энэ дээрээ бүрэн хэмжээнд хэлэлцүүлэг явах нь нээлттэй байгаа. Энэ хувилбарыг гаргах явц дахь яриа хэлцэл бол ил тод байх шаардлагагүй гэж үзэж байна. Энэ бол аль ч оронд, ямар ч гэрээ хэлэлцлийн үр дүнд байдаг зүйл ээ. Тийм учраас энэ дээр юм байхгүй. Дараагийн асуудал. Ямар нэгэн зүйл бид нар зөрчөөгүй. Яагаад гэвэл асуудлаа тохироод анхны бичиг баримтыг бий болгох явц хийчихлээ үүнийг ил тод болгож байгаа. Энийг дараагийн шатанд хаана ямар хэмжууэд хурал явах нь нээлттэй. Өнөөдөр энэ хурал иргэний танхимд нээлттэй явагдаж байгаа.

 Сайдаас асуулт тавих хүн байвал эхний таван хүний асуултыг авья.

Нээлттэй явагдаж байгаа юм. Гэрээний тэнцүүлэл гэж хаана ч байхгүй ээ. Төслийн тэнцүүлэл гэж л байдаг.

Эрдэс баялаг үндэсний нийгэмлэгийн доктор

Нэг ийм асуулт байна.

 Нэгдүгээрт Тавантолгойн Цанхигийг хоёр хэсэг хуваачихаад байгаа юм байна. Тэгхээр яаг бодит нөөц хэд гэж хуваагаад байгаа юм бэ. Коксжсон нүүрс гээд баталгаатай.

Хоёрдугаар асуудал бол тендер зарласан. Тендерийн техникийн даалгавар байгааа тэр нөхцөл нь ямар нөхцөл байгаа бэ.

Гуравдугаарт нь хэдэн гурван компани шалгаруулчихаад байгаа шүү дээ. Тэгхээр энэ хувиуд бол яаг хувьцаа засгийн газраас батласан 15 тэрбум хувьцааны эзэмших хувь юмуу. Чухам хүү юуны эзэмших хувь юм бэ. Төслийн хөрөнгө оруулалтын эзэмшил хувь юмуу. Энийг л тодруулмаар байна.

н.Сүхбаатар /Хариуцлагатай уул уурхайн санаачилага ТББ/ 

Нэг асуулт нэг санал байна.

          Ер нь бол гүйцэтгэл хийж байгаа энэ Засгийн газрын үйл ажиллагааг бүрхэг байна гэж үзэж байгаа. Өнөөдөр харин энэ Ерөнхийлөгчийн урилгаар харин иргэний нийгмийн байгууллагуудаа цуглуулаад хэлэлцүүлэг хийж байгаа нь сайн. Гэхдээ энэ дээр үр дүнтэй юм хэлэлцмээр санагдаж байна. Саяных шиг бие биенийхээ санааг өмөөрсөн биш ер нь нэг бүтээлч юм ярьж хэлэлцвэл. Тэгэхээр яах бэ гэхээр өнгөрсөн жил УИХ-аар нэг тогтоол гарсан 10, 10 хувь 50 хувь гээд. Тэрэн дээр бол харин ард түмний сэтгэл хөдөлсөөн хөдөлсөн. Үнэхээр ард түмэндээ 10 хувийг нь өгий гэж байгаа юм байна. Үндэсний аж ахуй эрхлэгч нартаа бас 10 хувийг нь өгий гэж байгаа юм байна. Тэр засгийн газрын хэрэгжүүлэлтийн явцад тэр үндэсний хувийн хэвшилийн хувьцаа энэ тэр дүүрсэн гэж үзий гэхдээ тэр УИХ –ын тогтоолоор гарсан арван хувийг үндэсний хувийн хэвшилийнхэнд эзэмшүүлэх бас бодлогоор дээрээс үнэхээр том бодлогоор гарсан зүйл гэж бодож байгаа.

Энэ бол Монголын ард түмний бэлэнчлэх сэтгэлгээнд зориулаад нэг 10 хувийг нь өгий гэдэг тэрийг бол буруутгаж болно. Харин нэг 10 хувийг нь бүтээлч үйл ажиллагаанд нь зориулсан 10% гэж үзэж байгаа юм. Тэрийг харин байхгүй болгох гээд байгаа нь энэ хэрэг эрхлэх газраас нь сонссон. Би сургаар сонссон юм. Бас үнэхээр ийм юм хийгээ бол сайн байна. Яагаад ийм бүтээлч үйл ажиллагаа гэж байгаа гэхээр компани гэдэг маань хамтын бүтээл байдаг юм. Нэг хүний бас зүйл биш. Ганцхан хүн бол ганцаараа явдаггүй юм. Тэрэн дотор олон ажилтан гэж байгаа. Тэгхээр ганзагийн наймаанаас өгсүүлээд өнөөдрийг хүртэл Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа энэ хувийн хэвшилийнхэн маань. Бас нэрлэсэн үнээр нь хувьцаа худалдаж авах үүнийг нь боломжийг нь хаах гээд байгаа. Энэ үнэхээр ард түмнийхээ бүтээлч үйл ажиллагаанд нь саад болоод байгаа юм. Энийг бас та бүхэн маань ажилдаа бас засгийн газрын тогтоолын хэрэгжилтэнд бас анхаар ч ажиллаачээ гэдэг нэг ийм санал байна.

С.Алтанхуяг /ҮАБЗ-ашигт малтмалын газрын дарга /

Асуулт хоёр асуулт тавина.

          Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч бол хөндлөнгийн бие даасан хэний ч заавар зөвлөмжөөр хөдлөдөггүй. Зөвхөн мэргэжлийн төвшинд өөрийн зохих төвшинд мэдлэг туршлагадаа үндэслэж өөрийнхөө санал дүгнэлт гаргадаг байгаа гээд тодруулчихъя. Хоёр асуулт тавинаа.

1.   

Ерөнхийдөө бол тавантолгойн  төсөлд оролцох ийм асуудал дээр зарчимын асуудал дээр маш тодорхой сайхан ярилаа. Энэ дээр бол нэгэнт одоо 2010 оны 5 сарын 18 ны ҮАБЗ-ийн нээлттэй зөвлөмж байдаг. Энэ зөвлөмжийн гуравт бол “аливаа урьдчилсан сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод хэрэгжүүлж яриа хэлэлцээр” болгохыг одоо засгийн газарт даалгасан байдаг. Энэ нь одоо өнөөгийн хардалт сэртэлт явагдаад байгаа асуудлыг чухам 15, 6, 3 гээд гарч ирж байхад чухам яг ямар угтуулан тавих нөхцөлтэй, ямар баталгаа, эрх зүйн баримт бичгээ баталгаажуулаад ингэж гаргаж ирсэн юм бэ. Энийгээ одоо тодорхой болгочих юм бол ард түмэнд одоо бүх зүйлд тодорхой болох байхаа гэж. Тухайлбал одоо зургаагаас гурав үлдэхэд 40% болох. 40% чухамдаа гэхэд тухайлбал одоо Шинхуа компани ямар үнээр ямар худалдаж авахын, ямар биржийн үнээр ч гэдэг юм уу олон үнээр, тухайлбал яаг Тавантолгойг ямар техник технологи хэдий хэмжээний ямар хэмжээний стандарт, ямар хөдөлмөрийн аюулгүй байдал үйл ажиллагаагаар, ямар стандартын төвшинөөр уул уурхайг одоо ашигтай ажиллуулж чадах вэ? Мөн одоо та бүхэн бол мэдэж байгаа ажиллах хүчний асуудал их байдаг. Манай газрын бусад нь гэсэн асуудал маш хурцаар тавигддаг. Монгол ажилчидыг одоо чухамдаа яаг ямар, хэд хэдэн оны төвшинд хэдий хэмжээгээр ажиллах хүчиныг одоо бэлтгэж чадах бэ? Гэх мэтчилэнгээр ийм асуудлууд байна.

2.   

Оросын энэ төмөр зам гээд байж байна. Тэгэхлээр бол энэ төмөр зам бол манай одоо Монголын төмөр замын хөрөнгө оруулалтыг бид нар одоо ийм болтол нь хүсэлт тавиж байна. Цаашдаа бол боомтоор дотоодын тарифаар ийм боомтоор ийм тээвэрлэлтийг ийм тарифаар тээвэрлэнэ. Аливаа сонгон шалгаруулалтыг маш тодорхой эрх зүйн баримт бичиг акттай баталгаатай гаргаж чадсан уу? энийгээ одоо нээлттэй болгож болохгүй юмуу. Энэ нэг асуулт нь байгаа юм.

3.   

Би тэр аливаа тендерийн процетурын нэг асуудал байна л даа. Монголын засгийн газар бол салгаж нэгтгэх асуудлыг авч үлдсэн гэж яриж байна. Энэ бол миний одоо бас хөндлөнгийн шинжээчийн бодлолдоо. Тендерт одоо жишээлбэл 15 аас 6 үлдэхдээ маш одоо хархад одоо үнэхээр супер дэлхийн том супер компани ууд одоо нэгдээд хүчээ нэгтгээд тэнд болвол одоо боловсруулах тал дээр ч олборлох тал дээр ч тээвэрлэх тал дээр ч хүчээ нэгтгэж орж ирсэн юм байна. Гэтэл одоо зургаагаас одоо 3 болгохдоо нөгөө хэдийнхээ хүчээ нэгтгэж орж ирээд саналаа тависан юмыг нь ингээд салгаад тавина гэдэг нь нэг ёсны зургаадаа үлдэж чадаагүй бусад компани ууд чинь асуудал үүсгэхгүй юу. Харин нэгтгэхийг бол би тендерийн одоо зургаагаас одоо гурав нь нэг талд орж нэгдээд саналын хувьд сайжрах ёстой байх болбуу гэсэн асуулт байна.

н.Бадрал /ҮАБЗ-ийн шинжээч/

          Тавантолгойн одоо энэ хурц асуудал бол үнэхээр том асуудал ш дээ. Өнөөдөр бол бид нар одоо ганцхан уурхайгаар яриж байж болж байна. Дээрээс нь бусад дандаа тэр түцийн гэдэг асуудлууд дайвар юм шиг яриад байна л даа. Энэ дотор бол цахилгаан станцын асуудал бас явж байгаа ш дээ. Эрчим хүчний хангамжийн асуудал. Гэтэл одоо эрчим хүчний асуудал одоо ч гэсэн тодорхой бус байна л даа. Тэгхээр бол энэ чинь эхлээд ямар нэгэн эрчим хүчний найдвартай хангамжтай байжиж дараа дараагийн кокс юмуу үйлдвэр юмуу, коксжих үйлдвэр, угаах үйлдвэр бусад одоо том одоо обьектуудаа тавибал. Тэгхээр бол эрчим хүчний асуудал бол яаг одоо энэ тавантолгойн тендерийн сонгон шалгаруулалтын үед арай жоохон хоцроод байна уу гэсэн ийм бодол төрж байна. Энийгээ бас ажлыг энэ төслийг нураахгүй энэ төслийг ард түмэн ер нь бол дэмжиж байгаа ш дээ. Заавал ч үгүй энэ одоо шүүмжлээд дайраад давшаад байх асуудал биш. Энэ дээр бол одоо шинжээч бол одоо ерөөсөө цахилгаан эрчим хүчнийхээ станцын эх үүсвэрийн асуудлыг нэлээн тов тодорхой болгох боломж байна уу үгүй юу цаг хугацааны хувьд тендерийн шалгаруулалт хийх хэрэгтэй. Энэ дээр бол угтуулан тавих нөхцөл гэж яриж байна. Энэ дээр бол эрчим хүчнийхээ хангамжийг нэлээн түлхүү тавих нь зүйтэй болбуу гэж. Одоо ингээд хөрөнгө оруулалт сонгодог. Нөгөөдүүл нь баахан дизель авчираад. Дизельгүй болчихдог. Дараа нь бид нүүрсээ шингэрүүлэнэ гэж яриад байгаа. тэгхээр бол эхлээд барилга угсралтын үеийн эрчим хүч нь аягүй найдвартай байх ёстой ш дээ. За ийм асуулт тавиж байна.

Ч.Сосормаа / Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх /

За баярлалаа. Асуулт тависан бүх хүмүүстэй баярлалаа. Тэгэхээр одоо Хүрэлбаатар сайдын хариултыг сонсъё.

Ч.Хүрэлбаатар /ЗГХЭГ-ын дарга/

          За тэр тавантолгойгоос гарч байгаа нүүрсний хэдэн хувь нь коксжих нүүрс хэдэн хувь нь эрчим хүчний нүүрс болох бэ гэдгийг Энэбиш дарга хариулаад тоо чигийг нь гаргаад өгөөрэй. Би өөрөө хариулах хариулалтуудаа хариулъя.

Энэ компаниудын эзлэх хувь хэмжээ бол “Эрдэнэс MGL”-ийн эзэмших хувь хэмжээ биш ээ энэ бол консермэнцэд эзлэх хувь хэмжээ юм. УИХ –ын тогтоолоор бид нарыг дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулсан нэгдсэн консерменцыг сонгон шалгаруулж оруулж ирээ гэсэн. Тэгхээр энэ УИХ-ын тэр тогтоолд тусгагдсан консерцеумд эзлэх тэр та бүгд тэр тоо байгаа гэдгийг хэлье. Дараагийн нэг асуудал бол уг нь энэ гэрээ хэлэлцээрт холбогдоогүй хувь хэмжээг асууж байх шиг байна. УИХ-аас бол 10% ийг бол тавантолгойн орд газрын 10%ийг бол ард иргэдэдээ олго. Би үүнийг бэлэнчлэх сэтгэлгээг бий болгож байгаа гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуулинд газрын хэвлий доорх ашигт малмал ард түмний мэдэлд байна гэж заасан. Ашигт малтмалынхаа орд газруудыг цаашид зөв зүйтэй авч явуулах чиглэл дээр ард иргэд тэнд хувь эзэмшиж явахыг би зүйтэй гэж үздэг. Тийм учраас энэ 10 хувийг бол олгоно. Энэ ажил зохион байгуулагдаад ЗГ-ын газар холбогдох шийдвэрүүдийг гаргаад ард түмэнд мэдээлсэн байгаа.

Хоёрдугаарт ЗГХЭГ-аас хувийн хэвшлийнхэнд олгох 10 хувийг хааж боох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гээд хэллээ Та бол буруу ташаа мэдээлэлтэй байна. хэвлэл мэдээллээр гарсан байгаа УИХ-ын хэсэг бүлэг гишүүд үүнийг болиул гэсэн тогтоолын төсөл боловсруулаад УИХ-д өргөн барьсан байгаа. 

ЗГ-ын хувь УИХ-ын тогтоолыг өөрчлөх чиглэлээр янз бүрийн санал санаачилга гаргаагүй байгаа гэдгийг хэлье. Үүнтэй холбоотой асуудал ярихад Монгол Улсад 53.000 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг юм байна лээ. Үүний 50 хувь нь үйл ажиллагаа явуулдаггүй. Үлдэж байгаа аж ахуйн нэгжийн 47, 48 хувь нь чагтан данс гаргадаг. Тэгээд үйлдэж байгаагаас идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 9800 аж ахуйн нэгж байгаа. Үүний ард нийтдээ 2800 хүн байгаа. Энэ тооцоог гаргаж өгсөн. УИХ-ын гишүүд чуулганы танхимд энэ тоог ярьж байсан. Энэ хүнд таван толгойн 10 хувийг өгөх үү? 2800 орчин хүнд таван толгойн 10 хувийг өгөх үү эсвэл ард иргэддээ хувьцаа болгож нэмж олгох нь зөв үү гэдэг асууудлыг УИХ-ын гишүүд Их хуралд тогтоол өөрчлөхөөр оруулж ирж тавьж байгаа юм байна лээ. ЗГХЭГ-ын зүгээс энд оролцоогүй гэдгээ Та бүгдэд хэлье.

Дараагийн нэг асуулт байгаа. ҮАБЗ-р шинжээчид ярьж байгаа, бид нар гэрээ хэлцлийг хийгээд ҮАБЗ-р хуралдаанд орж танилцуулья гэсэн хүсэлтээ тавьсан байгаа. Үүний дараагаар ҮАБЗ-с өгсөн чиглэлийн дагуу бид нар гэрээ хэлцлийг дахиж хийнэ гэсэн ойлголттойгоор ҮАБЗ-д өгсөн. Өөрөөр хэлбэр гэрээ хэлцлийн үйл явц дуусаагүй гэсэн ийм бодолтой байж олон нийтэд хандаагүй гэдгийг хэлье. Гараад ирсэний дараагаар ЗГ-ын хэмжээнд ил болгох ийм боломж байгаа гэдгийг хэлье. Оролцогч нар 40 хувь, 20 хувь дээр нь хувьцаа зарах тухай, ямар үнээр худалдаж авч байгаа тухай ҮАБЗ-н шинжээч асууж байна. УИХ-ын тогтоол дээр энэ консерциумын хувьцаа зарах тухай асуудал байхгүй. Магадгүй яваандаа энэ асуудал нээлттэй гарч ирэх боломжтой гэж үзэж байна. ямар техник, технологи ашиглах юм бэ гэж асууж байна. Гэрээ хэлцлийн явцад аж ахуйн нэгжийн дотоод өдөр тутмынх нь үйл ажиллагаанд оролцохгүй байгаа.  Яагаад гэвэл компани нь цаашид үйл ажиллагаагаа явуулаад эхлэх үед ямар техник, технологи ашиглахаа энэ сонгон шалгаруулалтаар явуулна. Гагцхүү бид нарын тавьж байгаа шаардлага бол өндөр бүтээмжтэй, худалдан авахдаа тэр сүлжээгээр хамгийн хөнгөлттэй авсан байх шаардлагатай гэдгийг хэлж байгаа. Сургалтын хөтөлбөрийн тухай бол нилээд удаан яригдсан асуудал бол энэ байгаа боловсон хүчнийг бэлтгэх Монгол Улсын уул уурхайн инженер техникийн ажилтнуудыг бэлтгэдэг сургуулиудад хөрөнгө оруулалт хийх гадаадын нэр хүндтэй сургуулиудтай хамтарч ажиллах нөхцөл хангах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хөрөнгө оруултыг хийх, МУ-ын хуулийн дагуу 90 хувийг бол Монголын ажиллагсадыг авч ажиллуулахаас гадна удирдах албан тушаал инженер техникийн ажилтнуудад ажиллах монголчуудын хувь хэмжээг монголд үйл ажиллагаа явуулж буй ау ахунй нэгжүүдээс өндөр байлгах 50-аас доошгүй хувийг хангаж явуулах, захирлуудад монголчуудыг тавьж ажиллуулах зэрэг асуудлуудыг гэрээ хэлцлийн явцад ойлголцсон байгаа.

ОХУ болон Хятадын нутгаар явах тарифийг ямар бичиг баримтаар баталгаажуулж байгаа вэ? гэсэн асуудал байгаа ОХУ-ын төмөр замын хувьд тариф тогтоохдоо ЗТБХБЯ-ныхан Оросын төмөр замынхан нилээд удаан хугацаанд хийж байгаа. Тарифиын гэрээ хэлцэл дээр үүнийг тусгаж албажуулна гэдгийг амалсан байгаа. Мөн гэрээ хэлцлийн явцад 49 оны гэрээ хэлцлийг шинэчлэх чиглэлээр гэрээ хийнэ гэж байгаа. Тендерийг салгаж нийлүүлэх асуудалд шүүмжлэлтэй хандаж байна. Хэвлэл мэдээллээр ч иймэрхүү зүйл явуулаад байгаа. Гэхдээ ажлын хэсгийн байр сууринаас дахиад хэлье. Монгол Улсад хэрэгтэй саналыг аль нэг оролцогчоос өгч байгаа тохиолдолд түүнийг нь авна. Консерциумд оролцож байгаа хүмүүс хамгийн сайн санал өгч байгаа оролцогчдын нэгдэл байх ёстой. Тийм ч учраас тендер зарлахдаа салгаж нийлэх асуудал нээлттэй. Бид нар хоёр гурван жилийн дараа тэр гэрээн дээрээ ийм алдаа ингэж шахуулж байгаад хийчихсэн юм гэсэн харамсах зүйлгүйгээр хийх ёстой. Тэхээр оролцож байгаа бол Монгол Улсад сайн санал өг. Боловсруулах үйлдвэрүүдийг хийж өг, эсвэл монголд үйлдвэрлэгдсэн ийм бүтээгдэхүүнийг чинь авна, эсвэл тийм тийм салбарт хөрөнгө оруулалт хийнэ, эсвэл танай боловсон хүчинг ингэж бэлтгэж өгнө гэсэн ийм санал өгөх ёстой. Санал өгөхгүй байгаа тохиолдолд салгаж нийлүүлэх эрхийг авч үлдсэн. Үүнийгээ ч зөв гэж бодож байгаа. Эцсийн шийдвэрийг УИХ-р шийдвэрлэсний дараагаар гаргана гэдгийг та бүгд мэдэж байгаа. Энэ үед бүх тал дээр нээлттэй хэлэлцүүлгийг олон үе шатанд хийгдэнэ гэдгийг та бүгдэд хэлж байна.

ҮАБЗ-ийн шинжээч эрчим хүчний асуудлыг тодорхой болгох шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Гэрээ хэлцлийн явцад ярьж ирсэн. Өмнийн говьд үйлдвэрлэгдэх эрчим хүч нь нэгдсэн бодлоготойгоор хийгдэх ёстой. Энэ эрчим хүчийг монголд үйлдвэрлээсэй гэж хүсч байгаа. Яагаад гэвэл энэ Тавантолгойд үйлдвэрлэгдэж байгаа эрчим хүчний нүүрс бол Тавантолгойгоос гаргах эрчим хүчний нүүрс байх ёстой. Бусад уурхайнуудын нүүрсийг биш Тавантолгойгоос гарч байгаа нүүрсийг ашигласан томоохон хэмжээний станц барьж байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтайгаар хандаж байгаа. Гаднаас бид эрчим авах ёсгүй. Цаашдаа дотооддоо өмнийн говьд бий болгох, одоо ажиллаж байгаа болон цаашид бий болох бүхий л уурхай болон нэмүү өртөгийг үйлдвэрлэх үйлдвэрүүдийн эрчим хүчийг өмнийн говь байгуулагдах уурхайнуудаас нийлүүлэгдэх ёстой гэсэн зарчмаар хандаж байгаа. Нарийн асуудлыг ЭБЭХЯ-аас тодруулж өгөх байхаа. Энэбиш даргыг холбогдох асуултанд хариу өгөхийг хүсч байна.

Б.Энэбиш / Эрдэнэс МГЛ компаний гүйцэтгэх захирал/

          Та бүхний өдрийн амгаланг айлтгая. Тавантолгойг ашиглах үйл явцын тухай, юу хийгдэж байгаа тухай илүү практик ажлын талаар та бүгдэд танилцуулья. Тавантолгойн орд бол Монгол улсын стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын жагсаалтанд орсон орд. Эрдэнэс МГЛ компани стратегийн ордууд дээр Засгийн газрыг төлөөлж хамтран ажилладаг. Эрдэнэс Тавантолгой компани бол 2010 оны 12 сарын сүүлээр байгуулагдаад Тавантолгойн ордыг дагнан эрхэлж ажиллахаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тавантолгойн орд энэ слайд дээр олон улсын коксжих нүүрсийг хангаж байгаа томоохон коксжих нүүрсний сав газрууд, ашиглалтынхаа эхний үе шатанд байгаа ордуудыг харуулсан байна. Үүнд Тавантолгойн ордтой хамт Мозамбек, Индонези, Оросын Якутын Эльгагийн ордуудыг коксжих нүүрсний хувьд ашиглалтын эхний шатанд байгаа. Ашиглаж эхлэх үедээ байгаа. Эдгээр ордуудтай харьцуулах юм бол Тавантолгойд өөрийн давуу болон сул тал байгаа. Давуу тал гэхээр нүүрсний нөөц харьцангуй их, чанар нь сайн, гол зах зээлтэйгээ ойрхон гэх мэт. Сул талаас зарим нэг зүйлийг дурьдвал дэд бүтэц маш муу хөгжсөн бүс нутагт байдаг. Тавантолгой орд бол Монгол услын хувьд хамгийн сайн судлагдсан ордын нэг. Ялангуяа 1980-1990 оны үед геологи хайгуул судалгааны 20 гаруй хувь иж бүрэн ажлыг хийсэн байдаг юм байна лээ. Манайхан болон Оросын геологи хайгуулын хэсэгтэй хамтраад дийлэнхдээ бол манайхан хийсэн. 1990-91 оноос эхлээд урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан. Оросын Холбооны улсын Гибршахын институти, Канадын Норвьс компаниар 1990-91, 1998 онд боловсруулсан байдаг. Хамгийн сүүүлд 2011 оны дөрөвдүгээр сард Эрдэнэс Тавантолгой компани Зүүн Цанхийн хэсэг дээр олборлолтын ТЭЗҮ мөн нөөц бүртгэлийн ажил хийсэн байгаа. Мөн Олон улсын хөрөнгийн бирж дээр Эрдэнэс Тавантолгойн хувьцааг арилжаалахтай холбоотойгоор Канадын Норвьс компани гурван төрлийн бие даасан рефорт бэлтгээд дууссан байгаа. Энэ дээр гарч байгаа зураг бол Тавантолгой ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг талбайн зураг байгаа юм. Одоо 68000 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл байдаг. Гэхдээ  68000 гад бүгд нүүрс гэсэн үг бол биш тусгай зөвшөөрөлтэй талбай бол ийм байгаа. Энэ дээр гарч байгаа хэсэг бол нүүрстэй талбайг харуулж байна. Өөрөөр хэлбэл Тавантолгойн ордоос коксжих нүүрс олборлох, бүтээгдэхүүн олборлох хамгийн сайн судлагдсан бэлэн байгаа хэсэг бол голд байгаа Цанхийн хэсэг бидний сүүлийн үед маш их ярьж байгаа. Бусад хэсэг Баруун Өмнөд, Бор тээг, Зүүн Бортолгой хэсэг дээр нэмэлт хайгуул судалгаа хийх шаардлагатай. Эрчим хүчний их нөөцтэй, коксжих нүүрсний илрэлтэй ийм талбай байгаа. Бүтээгдэхүүн гарахад бэлэн буюу коксжих нүүрсийг шууд олборлоход бэлэн хэсэг бол Цанхийн хэсэг юм. Бусад хэсэг дээр нэмэлт хайгуул судалгаа хийж нөөц нэмэгдүүлээд ирээдүйд ашиглах бүрэн боломжтой гэсэн үг. Тавантолгой ордын нөөцийн тухай түрүүн асуулт гарч байсан. Энэ дээр би нэгтгээд хэлчихье. Тавантолгойн ордын нөөцийг бид одоогоор хоёр янзаар ярьж байгаа юм. Нэгдүгээрт бидний хэрэглэдэг Монгол Оросын стандартаар нөөцийг тооцож бодсон өмнөх бидний тооцоо. Олон улсын хөрөнгийн бирж дээр компани гарахтай холбоотойгоор олон улсад түгээмэл хэрэглэдэг  Австрали болон Канадын тэр ангилалаар нөөцөө давхар тооцон гаргаж байгаа. Хөрөнгийн биржүүд тийм шаардлага тавьдаг юм байна лээ. Тиймээс манай ангилалыг олон улсад түгээмэл хэрэглэдэг Австралийн жолл гэдэг ангилалд шилжүүлж тооцож байгаа. Хөрөнгийн биржид өгөх мэдээ мэдээлэл энэ ангилалаар өгөгдөнө. Ерөнхийдөө бол нөөц талбайгаар нь Эрдэнэсийн эзэмшиж байгаа нь хичнээн хэмжээний талбай нөөц байгааг харуулсан байгаа. Талбайгаар нь хэлбэл нийт 680500 орчим га Тавантолгойн ордын нийт талбайн 95,4 орчим хувь нь Эрдэнэсд хамаарч байгаа юм. Монгол Оросын буюу бидний өнөөдрийн мөрддөг аргачлалаар бол нийт нөөцийн Тавантолгой орд бол 6,4 тэрбум нөөцтэй гэж үздэг. Үүний 6 тэрбум бол Эрдэнэсд хамаардаг. Энэ нь нийт нөөцийн 93,6 хувь болж байгаа юм. Хэрвээ олон улсын аргачлалаар тооцох тооцооллын аргачлалаар өсдөг юм байна лээ. Манай тооцоолоос өсдөг гэсэн үг. Нийт 7,5 тэрбумийн нөөцтэй. Үүний 6,9-6,8 хувь 91,5 хувь нь Эрдэнэс хамаардаг юм. Эрдэнэсийн эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл түрүүний үзүүлсэн нүүрсний талбайнууд дээр нүүрсний нөөц харилцан адилгүй. Нүүрсээ олборлож ашиглахад бэлэн байгаа коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс мөн адил. Цанхийн хэсэг бол хамгийн арвин нөөцтэй. Маш сайн судлагдсан бэлэн хэсэг. Үүнд бол 2,8 орчим тэрбум нүүрс үүнээс коксжих нүүрс 1,3 орчим тэрбум байгаа нь манай аргачиллаар Жолл аргачиллаар бол өсөж байгаа. Түрүүний хэлсэн нүүрсний нөөцийн дархалтын зураг байна. Эрдэнэс Тавантолгойн компанийн техникийн буюу уул уурхайн нөөцийн зөвлөхөөр Норвьс гэдэг Канад, Америкийн компани ажиллаж байгаа. Энэ нь 1998 оноос эхлээд тухайн үеийн яамны захиалгаар Тавантолгойн ордын урьдчилсан ТЭЗҮ-г хийгээд эхэлсэн. Тавантолгойн ордын тухай хамгийн их мэдээлэлтэй. Уул уурхайн тэргүүлэх чиглэлийн зөвлөх компани байгаа. Энэ компаниар нэлээн олон тооцоо судалгаа мэдээлэл захиалж гаргуулсан. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд зураг дээр нэлээн дэлгэрэнгүй тайлбарлая. Ногоон өнгөтэй хэсгүүд байгаа нь Цанхийн хэсгээ зүүн болон баруун талбай гээд хуваасан байгаа. Зүүн дээрээ Эрдэнэс Тавантолгой буюу Монголчууд өөрсдөө уурхайгаа байгуулаад 100 хувь ашигаа хүртээд үйл ажиллагаагаа эхлээд явна. Баруун хэсэг дээр миний ойлгож байгаагаар УИХ-ын тогтоолын дагуу өөрсдийнхөө шийдэж чадахгүй проблеммүүдийг хөрш болон стратегийн түншлэгч гол орнуудтай хамтран шийдэхийн тулд консерциум байгуулаад хамт ажиллаад өөрөө баруунаасаа бас ашигаа хүртээд ингээд Цанхийн зүүн болон баруун хэсгээс Эрдэнэс Тавантолгой компани эдийн засгийн үр ашигаа хүртээд явах хувилбараар УИХ-ын 39-р тогтоол гарсан. Ингэж үйл ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож байгаа. Зүүн хэсэг дээр өнгөрсөн жил Эрдэнэс Тавантолгой гэсэн уурхай нээгдсэн. Ногоон хэсэг дээр сайн чанарын коксжих нүүрс бэлэн байгаа, олборлолтын зардал харьцангуй бага хэсэг байгаа юм. Шаргал хэсэг бол чанарын хувьд хагас коксжих нүүрс гэсэн ангилалд багтдаг. Бусад хэсэг дээр яагаад хайгуул судалгаа хийх шаардлагатай гэдэг нь Зүүн хэсэг Бортолгойд коксжих нүүрсийн илрэлүүд нь байдаг. Эрчим хүчний асар их нөөцтэй тэгэхдээ өмнөх судалгаагаар Цанхийн хэсэгтэй адил хангалттай сайн хийгээгүй. Тэгсэн мөртлөө мэдээллийг өгсөн талбай байгаа. Тэнд байгаа илрэлүүдийг хичнээн хэмжээний талбай гарахыг нэмж судлах зайлшгүй шаардлагатай. Нөөцийн хувьд олон улсын хөрөнгийн бирж дээр гарах тооцооллоор тооцох юм бол Зүүн болон Баруун Цанхийн талбайгууд ойролцоо нөөцтэй. Зүүн бол 1тэрбум орчим коксжих нүүрс 200 метрийн гүнд тооцсоноор 78 орчим хувь нь коксжих нүүрс. Баруун хэсэг дээр 1,2 тэрбум нийт нүүрс, 65 орчим хувь нь коксжих нүүрс. Үнэндээ бол коксжих нүүрсийн нөөц ижил Зүүн Баруун хоёр талбай дээр уурхай байгуулагдах байдалтай байна. УИХ-ын 39-р тогтоол 2010 оны долдугаар сард наадмын өмнөхөн батлагдсан. Энэ тогтоол хүчин төгөлдөр болонгуут долдугаар сарын хорьдоор Эрдэнэс Тавантолгой үндсэн удирдамжаа авсан учраас үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Уурхайн үйл ажиллагаа 8 сард эхэлсэн. 2010 оны 8 дугаар сарын 27 нд уурхайн амаа нээх, уул уурхайн  ажлаа эхэлсэн. Үүнтэй хамт Зүүн Цанхийн техник, эдийн засгийн үндэслэлийг эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж нөөцийн ч, ТЭЗҮ-г бас давхар батлуулсан. Батлагдсан ТЭЗҮ-г манай хуулийн дагуу 30 жилээр эхний ээлжинд тооцдог. Эхний ээлжинд Зүүн Цанхийн Эрдэнэс Тавантолгойн уурхайн тэр харласан хэсэг байгаа дунд нь байгаа орон нутгийн Тавантолгойн хэсгүүд байгаа юм. Орон нутгийн Тавантолгойгоос дээшээгээ 30 жилийн хугацаанд Зүүн урагшаагаа ертөнцийн зүгээр зүүн ургашаа чиглэлтэй уурхай хөгжиж явна гэсэн ТЭЗҮ батлагдсан. Дор хаяж 50-аас доошгүй жил ашиглагдана. Гэхдээ Зүүн Цанхийн нөөц бол тэрбум гаран гэж хэлсэн. Уурхайн бүрэн хүчин чадлыг 15 саяар тооцсон. 15 саяыг жилдээ олборлоно. 15 саяар тооцвол Зүүн талбай дээр 100 гаруй жил ашиглах боломж байна гэдгийн техникийн нөөцийн зөвлөх Норвьс компанийн хамгийн сүүлийн илтгэлд нэлээн үндэстэйгээр тайлбарласан байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн 15 саяыг олборлох юм тийм хэмжээнд зөвхөн Зүүн Цанх чинь ажиллана. Баруун Цанхаас олборлох боломжтой. Энэ бүх зүйл бол тээвэрлэлт төмөр замаас шууд хамаарна гэсэн зөвлөмжтэй байгаа. Нүүрсний давхаргуудыг харуулсан зураг байна. Түрүүний хэлсн өнгөрсөн жилийн 8 сард уурхайн үйл ажиллагаа эхлээд жил орчим хугацаанд хөрс хуулах, уурхайн ам нээх, камп нээх ажил хйисэн. Энэ бол сонин хэвлэлээр тв радиогоор зөндөө л ярьсан компани ажлаа хийгээд л явж байсан. Энэ оны хавраас нүүрсээ экспортлох үйл явц бүрдсэн байгаа. Энэ оны 8 дугаар сард буюу гурван долоо хоногийн өмнө нүүрснийхээ анхны экспортыг эхлүүлсэн байгаа. Уурхай энэ хугацаанд ямар ажил хийсэн бэ гэхээр уурхайн амыг нээж 300,000 тонн нүүрс авах ажил бэлэн болгосон. Түүнийхээ 60,000 тонныг уурхайгаас аваад нүүрсний агуулахдаа зөөж тээвэрлэж уурхайн нүүрсний ил агуулахдаа зөөж ачихад бэлэн болгосон байгаа. Нүүрсний экспортийн нээлт эхлэснээс хойш 10000 тонныг Цагаан хадын дамжуулан ачих буюу худалдан авагчдын цэгт  хүргэж өгөх цэгт хүргэсэн байгаа. Энэ ажиллагаа тасралтгүй явагдана. Нүүрсний экспортын ажиллагааг тв радиогоор нэлээн гарсан яагаад олон нийтэд өргөн мэдээлсэн гэхээр  компанийн үйл ажиллагаан уурхайн үйл ажиллагааны эхний үр дүн, хоёрдугаар Тавантолгойгоос 50 магадгүй 100 жил тасарлатгүй гарах нүүрсний борлуулалтын эхлэл учраас олон нийтэд өргөн хэмжээгээр тайлбарлаж өгсөн байгаа. Нүүрсний экспортын зургаас харуулсан байна. Уурхайн төлөвлөгөө Эрдэнэс Тавантолгой буюу  Зүүн Цанхийн талбайгаас олборлох хэтийн төлөвлөгөө бол энэ жилдээ нэгээс хоёр сая бодитой аваад үзвэл нэгээс гурван сая орчим тонныг он дуустал олборлож борлуулах төлөвлөгөөтэй байна. 2012 онд гурваас дөрвөн сая, 2013 онд зургаагаас долоон сая, 2014 онд есөөс 10 сая, 2015 онд 15 сая тонн буюу уурхай бүрэн хүчин чадалдаа хүрнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. ТЭЗҮ ч ингэж хийгдэж байгаа. Ер нь тээвэрлэлтийн боломж нэмэгдэх хэрээр заавал 15 саяар биш хорин хэдэн сая болох боломжтой болно. Тавантолгой зөвхөн уурхай олболрлолтын ажил биш Тавантолгой бол цогцолбор төсөл уурхайн ажил буюу нүүрсний олборлолт борлуулалтын ажлыг эхэллээ. Түүний хажуугаар нэн даруй анхаарлаа хандуулж эхэлж байгаа ажил юу гэхээр юуны өмнө усны хангамжийн системээ бүрдүүлэх, цахилгаан станцаа барих, угаах баяжуулах үйлдвэрээ барих энэ гурав бол салшгүй холбоотой. Уурхайн ажлаа эхлээд олборлолтын эхлүүлсэн учраас уурхайтай холбоотой зайлшгүй хийх дэд бүтцийн гурван төслөө компанийн тэргүүн ээлжийн ач холбогдолтой зүйл болж байна. Өмнө сүүлийн хоёр жил энэ дээр хийсэн судалгаа, хэлэлцээр олон зүйл бий. Энэ талаар ард нь тайлбарлана. Мөн уурхайн кампийн хувьд одоогоор гэр камп, сэндвичэн барилга гэж ярьдаг. Тийм кампийг гайгүй хэмжээнд тохижуулсан. Яваандаа  орчин үеийн илүү тухтай  сууц барихаар зураг төсөл гаргаад ажиллаж байна.

          Усны асуудал бол маш чухал. Баяжуулах боловсруулах үйлдвэрийн үндсэн хэрэгцээ бол ус. Тийм учраас таван толгойн ордоос 65-70 орчим километрт бол балгасын улаан нуур гэж гүний усны бассейн байдаг юм билээ. Түүнээс ус нөөцлөх зөвшөөрлөө авахаар яамтай ажиллаж байна. Засгийн газрын түвшинд Эрдэнэс таван толгой ХХК-д хууль тогтоомжийн дагуу зөвшөөрлийг нь олго гээд яам болон усны хэрэг эрхлэх газраас ус авах процесстой ажил өрнөж байна. Энэ зөвшөөрлийг авангуут усны хангамжийн хоолой, системийг нэн даруй барьж эхэлнэ. Энэ бол ойрын нэг хоёр сард хийгдэх ажил байгаа юм.

Мөн түүнээс гадна усны хайгуулыг байнга эхлэх ёстой. Эрдэнэс таван толгойн бизнес төлөвлөгөөнд усны хайгуулыг нэн даруй эхэлнэ гэж заасан буй. Одоо санхүүжилтийн боломж бүрдэж буй учраас усны хайгуулыг бол хийнэ. Хэдий чинээ усны хайгуулд мөнгө зарна төдий чинээ усны хайгуулд мөнгө олох боломжтой. Угаах баяжуулах үйлдвэрийн тухай асуудал. Бид өнөөг хүртэл түүхий нүүрсийг олборлож  ирсэн бөгөөд хамгийн анхны нүүрс баяжуулах угаах үйлдэрийг Энержи ресорс ХХК ашиглалтад орууллаа. Энэ бол Эрдэнэс таван толгойн эхлүүлэх гэж буй ажил юм. 15 сая тонн нүүрсийг олборлоод, баяжуулаад, угаагаад, ангилаад гаргана. Ингээд хоёр жилийн дараа эл боловсруулан коксжуулсан нүүрсийг экспортлоно.  5 сая тонн нүүрсийг олборлоход ойролцоогоор 8 сая тонн коксжих нүүрс, 4 сая тонн эрчим хүчний нүүрс, бусад нь завсарын бүтээгдэхүүн /= дайвар/ байх юм билээ. Уурхайн хийгээд угаах үйлдвэрийн хүчин чадлыг ирээдүйд нэмэгдэх бололцоотойгоор төлөвлөж байгаа. Кокс химийн үйлдвэр бол түрүүний миний хэлсэн 3 төслийн дараах зорилго юм. Энэ мөн чухал. Тэгэхдээ ажил тэс дараалалтай явах ёстой. Эрчим хүчний хангамжийн хувьд бол Таван толгойн орд дээр цахилгаан станц барихыг төлөвлөж байгаа. Оюу толгой ХХК-тай Оюу толгой болон Таван толгойн ордыг эрчим хүчээр хамтарч хангах томоохон хэмжээний цахилгаан станцыг хамтарч барихаар 8-9 сар судалгаа хийж ярилцсан. Эцсийн дүндээ цахилгаан станцын хувь эзэмшил санхүүжилт зэрэг дээр санал нийлэхгүй энгийн хэлээр бол салсан. Таван Толгойн 2 том төслийг нэгээс нь нөгөөгөөс нь харгалзуулахгүй тусаа барих зүйтэй юм байна гэж үзсэн. Тавантолгойн орд зүүн болон баруун гээд том уурхайн  баяжуулах үйлдвэр  байгуулах учраас хэн хэнээсэй хамааралтай байж болохгүй . 300мгв цахилгаан станцыг ойрын үед эхлүүлэхээр байгаа. Яамтай ярьсан. Эрдэнэс таван толгойд эрхийг нь өгөөд ажиллуулах болж байгаа. Энэ ажлыг үе шаттайгаар яаралтай эхлүүлнэ.

Энэ бол уурхайн ерөнхий төлөвлөгөөний байдал, Таван толгойн орд дээр одоо эхэлж байгаа ирээдүйд 5 жилийн дараа зүүн Цанхын дээр байгаа Эрдэнэс 5 толгой, баруун Цанх дээр стратегийн хөрөнгө оруулагч гэж нэрлэж байгаа орнуудын оролцсон уурхай, Энержи ресурс, Ухаа худгийн уурхай гээд томоохон орд  ашиглалтанд орох нь. Энэ 3 том ордын дэд бүтэц, цахилгаан станц, зам, газар бүх уялдаа холбоо шаардлагатай. Үүн дээр Энержи Ресурс харьцангуй 2 жилийн өмнө ажлаа эхэлсэн компани. Дараа нь Эрдэнэс Таван Толгой, дараа нь баруун цанх эхлэнэ,  компани өөрөө бол санаачлага авч явах. Ажлаа эхэлсэн байгаа. Усны хангамжийн систем цахилгаан станцтай болбол баруун цанхын консерциум бол сүүлд нэгдэж орж ирэх боломжтойгоор түрүүлж ажлаа эхэлж байгаа. Далайн боомт чиглэл Таван Толгой ордны нүүрсний үндсэн зах зээл бол Хятад улс. МУ-ын эдийн засгийн албан ёсны бодлого бол гол зах зээлээс гадна бүс нутгийн буюу япон, солонгос бусад орны зах зээлд нүүрсээ хүргэх явдал бол бидний бодлого гэж ойлгодог. Энэ үүднээсээ баруун цанхын хэсэг дээр хэлэлцээ төвлөрч явж байгаа. Компанийн хувьд бас борлуулалтын ажлаа эхлэхдээ үүнийг бас бодож хийсэн байгаа. Нүүрсний борлуулалтыг би ярьсан. 7 сарын сүүлээр борлуулалтын анхны гэрээн дээр гарын үсэг зурсан. Хятадын төрийн өмчийн том компани болох Чиналта компанийн охин компани Чалкотой худалдаагий нь хийдэг компанитай борлуулалтын гэрээ зурсан. Түүний хамт хятадын 2 гангийн үйлдвэр оролцож байгаа. Японоос Иточу мицү гэсэн компани,  Солонгосоос Корос гэсэн компани оролцож байгаа. Ерөнхийдөө энэ борлуулалтын гэрээ бол Таван Толгой-н ордын хувьд анхны  том гэрээ. Эхний 1 сая тонн нүүрсийг 70ам доллараар Цагаан хадан дээр зарж байгаа. Үүнээс цаашаа улирал тутам зах зээлийн үнийн индексийг хятадын коксжих нүүрсний, олон улсын үнийн индексээр тохиролцоод явна. 1 сая тонн гэдэг Эрдэнэс Таван Толгой-н энэ жилийн борлуулалтын төлөвлөгөө байгаа. Чалко компаниас 250 ам.сая долларын урьдчилгаа авч  байгаа. Жилийн тогтмол 3%-ийн хүүтэй. Энэ мөнгийг манай ТУЗ дээр нилээн ярьж байгаа. Уурхайн үйл ажиллагаанд нилээн хэсгийг, Эрдэнэс MJL, Эрдэнэс Таван Толгой-д УИХ, ЗГ-аас өгсөн үүргийн дагуу мөнгө оруулах ёстой. Тэр нь хүмүүст хүрэх ёстой. Тодорхой хэмжээний мөнгийг санхүүгийн механизм гэрээгээр тухайн компанид шилжүүлж хувь нэмэр оруулна. Хэрвээ ХХС-д мөнгө оруулах үүрэг ногдоогүй байсан бол нүүрсний урдчилгааны 250 сая доллар бол манай уурхайн бүрэн хэмжээний санхүүжилт. Эрдэнэс МGL, Таван Толгой бол манай улсын орд. Дээд байгууллагаас өгсөн үүрэг, төрийн өмчийн компани учраас ХХС-д тодорхой мөнгө оруулна. Манай компани үүргээ ойлгож байгаа юм. Төгсгөлд нь Олборлолтын ажлыг УИХ-ын 39-р тогтоолд тодорхой хугацаанд эхлэлийн хүрээнд гэрээт олборлогч байгууллагаар гэрээ байгуулж үйл ажиллагаа хийгээрэй гэсэн. Төрийн өмчит компаниуд тендерийн хуулийн деталчилсан шаардлагын дагуу үйл ажиллагаа  явагддаг. Өнгөрсөн жилийн 8 сарын ЗГ-ын хурлын шийдвэрээр олон улсын хэмжээнд олборлогч компани гэрээт олборлогч гүйцэтгэх опетатор компанийн тендерийг зарласан. Нэг удаа тендер цуцлагдсан. 2 дахь удаа бол сүүлийн шатанд Герман, Австрали, Энэтхэгийн 3 компани үлдсэн. Тендер шалгаруулалт харьцангуй удсан. Яагаад гэвэл тэр компаниуд дээр  уул уурхайн болон санхүү хуулийн хөндлөнгийн шалгалт зохиож хийлгүүлсэн. 10 хоног орчмын өмнө Эрдэнэс Таван Толгой-н ТУЗ-ын хурлаар хамтран ажиллах саналаа илгээсэн тендерт оролцогч Австралийн Магмахн,  Германы Бебемоторта гэдэг компани хамтран ажиллая гэсэн саналаа ирүүлсэн. Энэ асуудлыг дэмжээд эдгээр компаниудаар гэрээт олборлолтын ажлыг хийлгэхээр тохиролцсон. Ер нь яагаад олборлогч компани авах гээд байгаа юм бэ, өөрсдөө хийж болохгүй юмуу гэсэн юм байна. Олборлогч компанийг хүлээгээд байвал бүтэхгүй бол өөрөө үйл ажиллагаа эхлүүлээд өөрсдөө экспорт хийх боломж байгаа. Гэхдээ уурхайн цар хүрээ нэмэгдээд, бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдээд, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхээр олон улсын туршлагатай мэргэшсэн компани байвал сайн. Их хурлын тогтоолд ч гэсэн эхэн үедээ гэрээт борлуулагчаар гүйцэтгүүлнэ гээд заасан байгаа. олон улсын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжихад олборлогч нь хэн бэ гэдэг нь чухал. Олон улсад нэр хүндтэй, олборлож чадна гэсэн компаниар хийлгэвэл олон улсын хөрөнгө оруулагчийн татаж чадахуйц хувьцаанд эерэгээр нөлөөлдөг. Олборлолтын ажлыг гүйцэтгэх опетоторын тендер шалгаруулалтын байдал ийм байна. Борлуулалтанд оролцохгүй, зөвхөн нүүрсийг ачихад бэлэн болгож гаргаж өгнө. Шууд холбоотой зарим нэг асуудлын хариуцах юм. Ийм загвараар явах юм. Эрдэнэс Таван Толгой компанийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах асуудлаар олон улсын банк, хуулийн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байгаа. Хөрөнгийн биржид өгөх материалаа бэлтгэх шатандаа явж байна. Аль хөрөнгийн бирж дээр ямар хувилбараар явах уу гэж хэлэлцэж байна. Зөвлөгөө авч байна. 10 сарын сүүлээр тогтсон хөрөнгийн биржүүд дээр Лондон, Конгонг Монгол гэсэн хөрөнгийн биржүүд дээр материалаа өгөхөөр байгаа. Дэлхийн эдийн засгийн хямралыг судалж байгаа. 2012 оны эхний улиралд багтааж хувьцаагаа гаргах бодолтой байгаа. Олон улсын зах зээлд муу зүйл тохиолдохгүй байх гэсэн таамаглалтай байгаа. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжих төлөвлөгөө бол ийм байна. Тулгамдаад байгаа асуудал: Уурхай ажиллаж эхэлсэн, цахилгаан станц, усны асуудал яригдаж байгаа. Хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал маш чухал байна. Олон машин олон цагаар хүлээдэг. Том Таван Толгой олборлолтоо эхэлсэн байгаа. Бусад компаниудтай хамтраад хурдан шийдэх зайлшгүй шаардлага байна. Авто зам төмөр замын асуудал байна.

Ч.Сосормаа / Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх /

          Асуулт тавих хүн байна уу?

Д.Хурц /Геологи эрдэс зүйн ухааны доктор/

          Та нар УИХ-ын 39-р тогтоолыг үнэхээр зөв ойлгож ажлаа хийж байгаа юу? Миний ойлгосноос Эрдэнэс Таван Толгой охин компанийг хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүй шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, та гэрээ байгуулах ёстой, операторын тухай ярилаа. Энэ таарч байна уу? Бүтнээр нь шилжүүлнэ гэж байхад Цанхыг 2 хуваагаад стратегийн хөрөнгө оруулагч хэрэгтэй боллоо гэж яриад байна. Зөвхөн оператор л гэж байна. Стратегийн хөрөнгө оруулагчийг ойлгохдоо яагаад шугам барьж байгаад ордоо яагаад 2 хуваасан бэ, 39-р тогтоолыг биелэлтийг хангахын тулд ЗГ-аас  хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээнүүд чинь энэ тогтоолын үзэл санаанд яв цав нийлж байна гэдгийг ЗГ, УИХ-дээр ярьсан юмуу? Эхлээд ийм гэрээ хийдэг, жоохон азнаж байгаад засдаг юм гэсэн үзэл байна. Одоо 40%, 18%-ийг хөндөж ярихдаа эрүүл мэндийн санал байгаа гэлээ. Үнэхээр тохирсон санал яриад байна уу? Энэ тоо 18, 40 гэдгийн үндэслэлийг яг бидэнд ойлгогдохоор хэлж өгөх үү?

Б.Энэбиш хариулт /‘‘Эрдэнэс MGL’’компанийн гүйцэтгэх захирал/

          ТаванТолгойн орд бол стратегийн орд. Тиймээс УИХ-ын түвшинд хүртэл Үндэсний аюулгүй байдлын түвшинд хүртэл дээд түвшинд яригдаж байгаад батлагдсан гэж ойлгодог. Үндсэн үзэл баримтлал бол УИХ-ын 39-р тогтоол. Хэд хэдэн заалттай. Хамгийн сүүлд 5 дах хэсгийг харвал шийдэж чадахгүй проблемийг бусад оронтой хамтрана гэсэн байгаа. УИХ-ын тогтоолын биелэлтийг шат болгон дээр хэрэгжүүлэх гээд үйл ажиллагаа явагдаж байна. Тогтоолын дагуу явагдаж байна гэж үзэж байгаа. Хуваасан тухайд: УИХ-ын 39-р тогтоолд ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүй шилжүүлнэ гэсэн байгаа. Таван Толгой-н ордын ашиглалтын 5 ш тусгай зөвшөөрөл 68 газарт байгаа. Эрдэнэс Таван Толгойн компанидаа Эрдэнэс МGL компани нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн байгаа Цанхын хэсгийн талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байгаа. Үлдэж байгаа хэсэг дээр тийм хэмжээний коксжих нүүрс нэмэгдэх байсныг судалгаа хийж мэдээд ирээдүйд тодорхой хэмжээний үнэ өртөгтэйгээр толгой компани нь буюу 100% монголын төрд  байх компани, 49% нь  хувийн эзэмшилд шилжих Эрдэнэс Таван Толгойн  компанид одоо юмуу дараа нь шилжүүлэх юмуу гэсэн асуудал байгаа. Бүгдийг шилжүүлэхэд маргаан байхгүй. Тодорхой хэмжээний судалгаа хийгээд ямар хэмжээний зүйлийг шилжүүлж байгаа дээрээ, илүү үнэд хүрэхээ үнэд хүргээд хэдийгээр 51% нь төрийн хэвээр байх ч гэсэн 49% нь хувьчлагдсан байх  ямар хэлбэрээр шилжүүлэх тухай л асуудал яригдаж байгаа. Одоо бүгдийг шилжүүлэхэд асуудал байхгүй. Тодорхой хэмжээний орлого хуваалцах байдлаар, нүүрс илрэх байдалд яах тухай хувилбарыг ярьж байгаа. Бүтээгдэхүүн ашиглахад бэлэн байгаа хэсэг дээрЭрдэнэс Таван Толгойн гэдэг компани лицензээ хүнд шилжүүлэхгүй. Зүүн Цанхын талбай лиценз эзэмшигч хэвээр байна, Баруун Цанхыг ч хэвээр байна. Өөрөө 100 хувиа нэг уурхай байгуулаад ашиглах юм байна, нөгөө хувиа том компаниудтай хамтран юм байна. Тэрнээс бас ашиг хүртэх байна гэж ойлгосон. Баруун цанхын хэлэлцээрийн явцаас аваад үзэхэд зүүн баруун талбай дээр уурхай байгуулаагүй бол бүхлээр Таван Толгойн 50 хүн авна гэсэн шаардлага тавина. 18, 40-н хувьд Хүрэлбаатар сайдаас тодруулсан нь дээр байх.

Б.Ариунболд /Монгол 999 ХХК-ийн ТУЗ-ийн дарга/

          Эрдэнэс Таван Толгойн  ирээдүйн өрсөлдөх монголын самсунга сонин болж чадна гэсэн итгэл тавьж байгаа. Хөрөнгө оруулалтын-ын гэрээ, төсөл бол өрсөлдөх чадамжгүй байдал руу хүрээд байна. 39-р тогтоолд компанийн сайн засаглалтай 39-р тогтоолын журмын дагуу 10 хувь нэрлэсэн үнээ гаргаад хөрөнгийн бирж дээр арилжаалаад 30 хувь дээрээ өөрийн гэсэн бие даасан Эрдэнэс Таван Тол гэсэн ХК болсон бол Эрдэнэс Таван Толгой ХК өөрөө бусад консерциумтайгаа гэрээ хэлцэл хийх, УИХ, ЗГ-таа тайлагнана гэж 39-р тогтоол батлагдсан гэж ойлгож байгаа. Эрдэнэс Таван Толгой ХК-ийн засаглалаар бол 2,8 сая хүн хувьцаа эзэмшигч чинь та бүхэнд 21000 төгрөгийг 5 жил хойшлуулъя гэхэд зөвшөөрнө. 250 саяыг компанид хэрэглүүлье гэж. Ийм нөхцөлд байгаа учраас Эрдэнэс Таван Толгой  ХК-иа 39-р тогтоолын дагуу эхлээд байгуулчихаад ажиллаж болохгүй байгаа юмуу? Үүнээс болоод олон асуудал өөрийн чинь ажилд саад болоод байгаа юмуу?

н.Батбаатар /Иргэдийн шударга хөдөлгөөний тэргүүн/

          Эдийн засгийн тооцоогоор 30 жилээр 15 жилээр жилд 15 сая тонноор, 30 сая  тонноор гэж тооцоод гаргасан байна. Та 15 сая тонноор гэж байна шдээ, 450 сая тонн нүүрс олборлох юм байна 30 жилийн хугацаанд. Үүний цэвэр ашиг нь болохоор 5 тэрбум 492 сая доллар. Тэнэхээр энийгээ бид нар өнөөдөр энэ хувьцаандаа хуваагаад үзэхээр үнэхээр нэг хүнд маань 15 тэрбум хувьцаандаа хуваахаар 1 хувьцаа маань 0,36 доллар буюу 536 хувьцаандаа хуваахаар 196 доллар болж байна 30 жилийн хугацаанд. Тэнэхээр 196 доллароо 30 жилийн хугацаандаа хувааж үзэхээр 1 хүнд сард ойролцоогоор 1,09 доллар ногдож байна. Тэгэхээр эдийн засгийн тооцоо үнэхээр ийм ашиггүй юм бол заавал ингэж хувьцаа хэлбэрээр ард түмэнд тараах нь зөв юм уу буруу юм уу? Энэ  Зоригт сайдын өөрийнх нь гаргасан эдийн засгийн тооцоон дээр байж байна. Эх хэмжээгээр нь яриад байхаар бол маш их тоо харагдаад байгаа юм лдаа 10 хэдэн тэрбум доллар гэдэгч юм уу 8 тэрбум доллар энийгээ хувьцаандаа хуваагаад иргэддээ олгох хэмжээгээр бодохоор энэ бол үнэхээр маш өчүүхэн ашиг гарч ирж байгаа.Засгийн газарт оногдож байгаа байгаа ашиг нь ч бага байгаа. Тэгэхээр ийм ашиггүй юм  энийг заавал ажиллуулах шаардлага байгаа юм уу? Энэ Таван Толгойн төсөл хэрэгжээд эхний экспорт гараад эхлэнгүүт маш их хэл ам дагуулж байгаа. Та бүгдийг луйварчид, хулгайчид, дээрэмчид болгож байгаа. Энэ юунаас үүсэв гэхээр  үнийн борлуулалтын үнээс үүсэж байгаа. Өнөөдөр манай гэрт шууд орж ирж байна. Таны борлуулж байгаа нүүрсний үнэ тоннын  та 70 доллароор зарж урагш нь нийлүүлж байна. Өнөөдөр одоо ингээд багахангай, багануур, налайхын нүүрсүүд зах дээр орж ирнэ. Манай гэрийн үүдэнд тоннын 70-80 мянган төгрөгөөр зарна. 5 тонныг авахад 400 мянган төгрөг орж ирж байна. Та бол тонн нүүрсээ жирийн нүүрснээс 4 дахин ашигтай нүүрсээ 70 доллароор өгч байгаа байхгүй юу? Иймд 4 дахин алдагдалтай наймаа хийгээд байна.. Энэ үнийн зөрүүг чинь ард түмэн сонсоод дургүй нь хүрч байна . Энэ мөнгө чинь хаана байна. Засгийн газар аваад байна уу, компани байгуулаад байгаа нөхдүүдийн крамонд ороод байна уу? Исвэл хямд экспортоор авч байгаа цаад байгууллагадаа хандив, хахууль болгож өгөөд байдаг юм уу? Яагаад Солонгос, Япон хоёр хасагдав.Энэ  асуудал өнөөдөр хүчтэй яригдаж байна .

Ч.Сосормаа / Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх /

          За баярлалаа. За Энэбиш дарга хариулах уу.

Б.Энэбиш /Эрдэнэс MGL’’компанийн гүйцэтгэх захирал/

          Эрдэнэс Тавантолгойн хувьцаат компани бол байгуулагдсан. Одоо олон улсын хөрөнгийн бирж болон дотоодын Хөрөнгийн бирж-д хувьцаагаа арилжаагаа бүртгүүлэх асуудал бэлтгэл шатны хүрээнд үе шаттайгаар явагдаж байна. ЗГ хүрээнд болон нийт хувьцааны 10 хувьтай тэнцэх хувьцааг ард түмэнд олгох тухай зарчмын шийдвэр гарсан. Тэр нь бүх бүртгэлийн шатаараа дамжаад тэмдэглэгдсэн байгаа. Энэ нь яг хэзээ бодит утгаараа хэрэгжих вэ гэвэл компанийн үнэлгээ олон улсын бирж дээр тодорхой болоод тэр үед иргэд энэхүү хувьцаагаа чөлөөтэй зарж борлуулахэрхтэйгээр энэ үйл ажиллагаа явагдах байх. Түрүүн тэр орж ирсэн хөрөнгийн хэрхэн зарцуулах тухай асуудал хөндсөн. Батзандан гишүүн бол манай ТУЗ-ийн гишүүн ч бас ярьдаг л даа “Яахаараа хүний хөгжлийн санд компани олон улсын бирж дээр хувьцаагаа арилжаалж өндөр үнэлгээ авах гэж байгаа компани яахаараа хүний хөгжлийн санд зүгээр мөнгө өгдөг юм” гэдэг асуудлыг бол манай ТУЗ-ын гишүүд ч тавьдаг.

          Нэг талаасаа монгол улсын иргэд маань одоогийн бид нарын шийдчихээд байгаа зүйл болвол Монгол улсын нийт иргэд бүгдээрээ эрдэнэс 5 толгойн компанийн хувьцаа эзэмшигч, мөн одоо эрдэнэс мгл компани хүний хөгжлийн сангийн компани болчих юм бол түүний давуу эрхийн хувьцаа эзэмшигч, ийм болж байгаан. Тэгэхээр зэрэг бол ЗГ-аас өөрийнхөө эрхээр сонгуулиар явуулсан ЗГ-аасаа төсвийн мөнгөнөөс бүх юмаа хүртдэг ийм л хэлбэр. Тэгэхээр зэрэг нийт монгол улсын иргэдийн уул уурхайгаас хүртэж байгаа ашиг болвол компанийн хувьцаа хэлбэрээр ч хүртэнэ. Хүний хөгжлийн сангаар ч дамжуулж хүртэж байгаа. Тэгэхээр зэрэг үүний баланс тэнцвэрийг олох асуудал байгаа. Тэгэхдээ болвол хэдийгээр төрийн өмчтэй боловч компани учраас бизнесийнх нь тэр утга ойлголтыг алдагдуулахгүй  явахын төлөө ТУЗ-ынхан сүүлийн үед их ярьж байгаа. Олон улсын хөрөнгийн бирж дээр гарах ажлын шатанд ч гэсэн энэ ажлыг болуул яг л тэр дүрэм журамд нь нийцүүлж бүгдийг нь хийсэн байх ёстой. Яг л тэрүүгээрээ явж байгаа. За 2-рт тэр 196 доллар тооцоо хэллээ. Уул уурхайгаас орж ирэх орлого бол. Компанийн цэвэр ашиг байна  тэрнээс гадна компанийн цэвэр ашиг бол иргэдэд хувьцаа болж, хувьцаа эзэмшигчидэд хувьцаа болж орж ирэх боломжтой.

          Түүнээс гадна татвараар, компанийн өөрийнх нь аж ахуй нэгжийн орлогын татвар, ашигт малтмал ашигласны төлбөр гээд энэ татвараар бол тэр компанийн олдог ашгаас  дутахгүй орлого монгол улсад ордог. Энэ Оюу толгой дээр ч тооцогдож байсан.Тавантолгой дээр ч тооцогдоно. Тийм учраас монгол улсын иргэдийн хүртэх орлого бол зөвхөн компаниар дамжихгүй. Тэр бол улсын төсөвт орж ирэх мөнгөөс маш их хувь нь хүртэх юм. Тэгэхээр зэрэг энэ бүх орлогыг нэгтгээд үзэх юм бол монголын талд ноогдох өгөөж буюу орлого гэдэг болвол уул уурхайн төслүүд дээр багагүй дүн харагддаг.

          Дараагийн асуудал бол та үнийн асуудлаар хэлсэн. Миний мэдэж байгаагаар дотоодын цахилгаан станцад нийлүүлэгдэж байгаа үнэ бол 14000 –с 22000 төгрөгөнд ярьдаг. Тэгээд эрдэс баялагийн яаман дээр жил болгон л асуудал тавьдаг. Үнээ бол 14000 ,16000 болгоё. Нэг тонныг нь  18000 болгъё гээд Шивээ овоо, Багануур бүгд ярьж байгаа. Дотоодын хүрэн нүүрсний үнийн түвшин бол ийм л байгаа. За арай гайгүй хязгаарлалт байдаг бол нэг хорин хэдтэй байгаа.За эхний 1 саяын буюу энэ жилийн олборлолтынхоо борлуулалтын 1 сая тонныг болвол 70 ам доллараар тохиролцсон байгаа. Орон нутгийн 5 толгойгоос яг ижил чанарын түүхий нүүрсний 4-р давхаргын түүхий нүүрс бол 65-67 орчим доллар байгаан байна лээ. Энержи ресурсын нүүрс бол 4-р давхаргаас илүү чанартай 3-р давхаргын нүүрсийг олборлож байгаа учраас арай илүү байгаа тэгэхээр зэрэг компаниас 250,000 сая ам долларыг урьдчилж аваад  эхний нэг сая доллартаа бид одоогийн зах зээлийн мөрдөж байгаа үнийн түвшинд үнээ тохирсон гэж үзэж байгаа. Үүнээс цааш нэг сая        

Ч.Сосормаа/Ерөнхийлөгчийн зөвлөх/

            За Энэбиш даргад баярлалаа. Тэгхээр энэ завсар нэлээн асуултууд ирж байна. За би зарим ганц хоёр асуултыг уншиж танилцуулъя.

1.   

Таван толгойг хоёр хуваасан нь тодорхой байна. Хоёр хуваахаар Монголчуудад ноогдох ноогдол ашиг хуваагдах нь тодорхой. УИХ-ын тогтоолд хуваа гэж заасан юм алга байна.

2.   

Тавантолгойд одоо байгаа хууль ёсны болон хууль бус компаниудыг яах вэ? Тэднийг нийлүүлэх үү эсвэл хурааж авхуу.

3.   

 Бид Тавантолгойн хувьцаандаа хэдэн оноос ноогдол ашиг авах бэ?

4.   

Таван толгойн үр ашигын тооцоо гэж байна уу?

5.   

Яаг хэдэн оноос хэдэн төгрөгийн үр ашиг авах бэ?

6.   

Аль гэрээний хэдийн хэдэд Орос улс Улаанбаатар төмөр замын хувийг Монголын талд өгнө гээд заасан байна бэ?

7.   

Оросын төмөр зам хоёр улсын засгийн газрын хоорондын гэрээг өөрчлөх эрхтэй юу?

8.   

Оросын засгийн газрын гэрээ байна уу?

9.   

Та нар нүүрс шингэрүүлэхээ тохирсон гэж ярьсан аль компанитай хаана, хэзээ, ямар хүчин чадалтай үйлдвэр байгуулах бэ? Ерөнхий тойруулж битүү хатуу ярьхаа больмоор байна аа.  Миний ойлгож байгаагаар бидний бодлоор гэж та нарын ярьж байгааг юу гэж ойлгох вэ?

10.

За мөн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бие даасан шинжээч нараас бас мэдээлэл авмаар байна. Хөрөнгө оруулалтын гэрээний талаар одоо тэд нарын байр суурь ямар байна вэ? гэх зэрэг асуултууд, хүсэлтүүд ирсэн байна.

Тэгэхээр би цаг байгаа учраас Энэбиш дарга Сугар дарга нарт шилжүүлж өгье. Хэлэлцүүлгийн төгсгөлд бас энэ дээр товч хариулана уу? гэж та бүхнээс хүсээд одоо ингээд саналаа хэлэлцэх цаг руугаа оръё.

          За саналын хэсгээр бас олон хүмүүс нэрээ өгсөн байгаа. Тэгээд эхний нэрээ өгсөн төлөөлөл би эрдэмтэн судлаач багийн төлөөллийг урихыг хүсэж байна. Ингээд Монгол дээд сургуулийн захирал гавъят эдийн засагч Дашзэвэг гуай таныг урьж байна. Маш товч тодорхой болж өгвөл гурван минутанд саналаа хэлнэ үү гэж хүсэж байна.

н.Дашзэвэг /Монгол дээд сургуулийн захирал/

          За баярлалаа. Монгол дээд сургууль 51:49 гэсэн саналыг нодлин жил санал болгосон. Энэ 51:49 хувь нь бол цаашдаа ч гэсэн баримтлагдах ёстой гэдэг ийм зарчмаар би өнөөдөр үг хэлэх гэж байгаа юм. Ер нь яахав энэ УИХ-ын 39 –р тогтоол жаахан бөөрөнхий гарчаад ингээд энэ хүмүүс жаахан тулаад байх шиг байна засгийн газар. Төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулана гэж байгаа энэ маань одоо “Эрдэнэс-Тавантолгой” ХХК болчоод байна л даа. Тэгхээр Засгийн газрын УИХ-ын тогтоолд түрээсээр өгнө гэсэн заалт байхгүй байгаан. 30 жилээр хятадын компани Шинхуа-д түрээслэчиж байна ш дээ. Шинхуа  40% авна гэдэг бол компаний захирлыг сонгоно гэсэн үг. 40% тай хүн нөгөө 3 тайгаа хэн нэгэнтэй ярьж байгаад л Оросын 18% тай Америкийн 24% тэй Монголын 18% тай ярьж байгаад л 51% аа авчихал юм бол бусад 49% нь юуч хэрэггүй, ямар ч нэмэргүй шууд дэвсээд дэвсээд л явна. Тийм учраас хятадын компанид түрээслэсэн арга буруу байна. Манай санаа бол Монгол дээд сургуулийн санаа бол 51:49 хувиараа л явна. Тавантолгой бол стратегийн орд стратегийн улсын төсвөөр олсон орд энэ дээр бол Монголын ард түмэний хувь бол үргэлж 51% байх ёстой. Техник эдийн засгийн үндэслэл, эдийн засгийн үр ашгийн тооцоо алга байна. Сая Хүрэлбаатар дарга жоохон юм үзүүллээ. Энэ бол яшил цэцэрлэгийн хүүхэд хуурч байгаа юмуу яаж байгаан. Хэдэн мал байж байгаа тэрэнд үг хэлж байгаа юмуу яаж байгаа юм. Эхлээд маш их олон үе шаттай байх хэрэгтэй. Нүүрс олборлох, нүүрсээ угааж баяжуулах, кокос химийн үйлдвэр, нүүрс шингэрүүлэх үйлдвэр, цахилгаан станц, төмөр зам, авто зам ингээд үе шаттай яваад маш олон үр ашгийн тооцоо гаргах хэрэгтэй. Үнэ дээр бол бас яалгарах хэрэгтэй үнэ 70$ байхад үнэ 150$ байхад үнэ 300 байхад гэдгээр энэ тооцоо гарах хэрэгтэй. Дараа нь хөрөнгө оруулалтын тооцоо гаргах хэрэгтэй. 1,3 их тэрбум доллар гэж байна. Энээс хэн нь хэдийг гаргахын  ямар хугацаанд хөрөнгөө нөхөхийн ингээд яаг ний нуугүй ярьхад гадаадын компанид 13 тэрбум долларын ашиг өгнө гэж байна. Монголын тал 64%, гадаадын компани 36% гэж байна. Энэ бол алдаатай тооцоо. Хамгийн энгийн тооцоо нөөц ашигласны тооцоо 5% байгаа, 70 доллар хүртэл, за 50-70 болонгуут дахиад 2 хувь нэмэгдэж байгаан 7%, ашигт шилжихээр 14%, ашигийн татвар 25% хувьтай байгаа 29% дахиад 5% -ийг нэмэж өгий гэж байгаан. Ингээд 34% гэж байгаан , тэгхээр 18% ийг ашигт ашилжүүлхээр бага болно оо 5%-9% хувь л болно. Ингээд Монголчууд 50% хүрэхгүй хувийг онолын хувьд ашигийг нь авах гээд гадныхан болхоор 60,61% хувийн ашиг авах гээд байна ш дээ. Ийм юм гэж хаа байсан юм бэ? Нүүрсийг чинь хятадууд авах гээд өлсөөд үхэх гээд ам нь цангаад, ангаагаад зогсож байна. Энийг гадныханд өгөх ямар ч шаардлага байхгүй. Үндэсний компаниуд орох хэрэгтэй гадныхнаас 500 сая доллар урьдчилгаа авчихаад 13 тэрбум доллар өгөх байна ш дээ бид нар бол одоогийн ноогдол ашиг гэдгээр бол. Ийм юм байхгүй ээ Монголын ард түмэн зөвшөөрөхгүй. Ийм амархан бизнесийг бид нар гадныхантай хуваалцах ёс байхгүй. Хятадууд авъя гээд цангаж байна машинтайгаа орж ирчихээд дайраад байна ш дээ. Энэ дээр ямар оюун ухаан шаардагдахын экскаватор л гэж байна. Гадны их мундаг оператор компани орох хэрэгтэй л гэж байна худлаа энэ орох хэрэг байхгүй. Харин ч Монголын компани ороод 10 доллар олборлохын бол ашиг нь нэмэгдэх учраас хувьцааныхана үнэ нь өснө. Гадны оператор компани орж ирэх ямар ч шаардлага байхгүй. Гадныхан бас мөнгө өгхийн гэнэ л дээ. Тийм учраас энэ гэрээ хэлэлцээрийг дахиж хийх хэрэгтэй. 15 компанитай дахиж хэлэлцэх хэрэгтэй. Засгийн газар компанэнц алга байна, хөтөлбөр алга байна. Сайн-шандад нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулана, Сайн-шандад кокос химийн үйлдвэр байгуулана гэж байна. Гэтэл зүүн Цангатад бас кокос химийн үйлдвэр байгуулана гэж байна. Бас баруун Цангатад кокос химийн үйлдвэр байгуулана гээд гэрээ хэлэлцээр хийцэн гэж байгаан хийсэн зүйл юу ч байхгүй л дээ юуч байхгүй. Тэгхээр зэрэг ийм байж болохгүй ээ. Нэгдсэн бодлогоо бариад одоо 40% -ийг ямар хувийг яаж хуваахыг эхлээд шалгуур тогтоох хэрэгтэй. Шалгуур алга байна. 40% гэдгийг одоо УИХ-ын гишүүн Эрдэнэ хэлсэн байгаа та нар одоо авсан авилгаараа хуваацан юм биш биздээ тэгэж харагдаж байна гэж байгаан. УИХ, Засгийн газрын гишүүн авилгал аваж болноо болно ав. 1 сая доллар авч байгаа бол оронд нь 10 саяыг л өг битгий 40, 50 сая доллар өгөөд бай ийм ашиггүй наймаа хийж болхгүй ээ. Ер нь бол тавантолгойн үр ашигийн тооцоо алга байна. Сая Хүрэлбаатар сайд бол ийм бөөрөнхий бөв бөөрөнхий юу ч биш ямар үнээр зарах гээд байгаан ямар хугацаанд олох гээд байгаан хэнийг хуурч байгаан. Би тэгэж үр ашигийн тооцоо бол маш олон хувилбартай. Эхний шат бол зөвхөн олборлох шатны үр ашигийн тооцоо дараа нь угааж боловсруулах үр ашигийн тооцоо дараа нь баяжуулах, дараа нь кокос, дараа нь кокос хими тэр бор нүүрсээ яахуу цахилгаан станцад борлуулалдаа дахиад цахилгаан станц байгуулаад цахилгаанаа худалдах тооцоо бүх тооцоо чинь нийлж байгаад энэ тавантолгойн үр ашигийн тооцоо гарана ш дээ. Тэрнээс бол Хүрэлбаатар захирлын цэцэрлэгийн хүүхэд шиг ийм хажуудаа цэцэгтэй унагатай гүйнэ ч гэнэ үү хэнийг хуурах гээд яах гээд байгаан. Тэгхээр зэрэг ер нь энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол одоо засгийн газарт үүрэг өгөөд энэ ажлын хэсгийг шинэчлээд үндэсний баг, ер нь гэрээ хэлэлцээрийг үндэсний баг хийдэг байхгүй юу сайд нар хийдэггүй байхгүй юу. Сайд нар болвол улс төрийн сонгуулаа бодно, мөнгөө бодно, хувийн мөнгөө бодно, 2 жилийн дараа ажилгүй болох гэж байгаа юм чинь Монголын ард түмний эрх ашигийг хэзээ ч бодохгүй. Хятадын компанитай засгийн газар хэлэлцээр хийж болохгүй. Шинхуатай гэрээ хийж болохгүй. Маргааш засгийн газар нь хүчингүй болгоно. Тэгхээр дахиад гэрээ хэлэлцээр хийх хэрэгтэй эхлээд орос хятадтай гэрээ хийх хэрэгтэй. Эхлээд Оростой гэрээ хийх хэрэгтэй. Оростой замаа гаргаад авчих юм бол хятадууд чих нь хумхигаад буугаад ирнэ. За за Оросын замаар явах юм байна. 70-р бишээ 250 –аар авий гээд гуйгаад ирнэ шдээ. Дараа нь хятадуудтай гэрээ хийх хэрэгтэй. Хоёр замаа нэмэх хэрэгтэй. Дараа нь япон, солонгосыг нэмэх хэрэгтэй. Хэрэв боловсруулах үйлдвэр хэрэгтэй гэвэл Америкыг оруулах хэрэгтэй. Хэрэв шаардлагагүй гэвэл Америк ямар ч шаардлагагүй. Тэгхээр ийм логок, ийм филосоптоор, ийм шаардлагуураа гаргаж иржиж бид нар хэлэлцээр хийх ёстой болхоос биш ямар ч шалгуургүй, үзүүргүй хамгийн өндөр үүрэгтэйд нь өндөр хувь өгсөн гээд Хүрэлбаатар зогсож байна ш дээ. Ямар өндөр үүрэгтэй юм. Хүрэн нүүрс, кокосжсон нүүрс зарж яадаад байх юу юм. Ам нь цангаад өлсөж байгаа хүнд аманд нь мах шидээд өгч яадаад байх юу байсан юм бэ. Тэгхээр Засгийн газар маш их хариуцлагагүй гэрээ хийлээ. Ямар ч үр ашигийн тооцоо байхгүй за тэгээд зүүн цангатаар бол хятадын компанитай яаралтай 70 долларын гэрээ хийсэн нь буруу. Тендер зарлах ёстой байсан юм. Урьдчилгаа ав. Оросыг дуудаад Америкийг дуудаад 70 авахымуу 80 аар авахымуу. Оросын компаниуд Америкаас кокосжсон нүүрс авч байгаа шүү. Тэгэж байхаар Монголоос авалдаа. Тендер зарлахгүй 70 доллароор өгнө гэдэг бол энэний цаана авилгал байгаа хувь хүртэж байгаа байхгүй юу.  Дэлхий нийтээр нүүрсний үнэнийг улирлаар тооцдог болцон дэлхий даяар. Улирал болгон нүүрсийг тооцоно. Тэгтэл 70 доллараар бүтэн жил хийнэ гэдэг юу гэсэн үг вэ энэний цаана авилгал байгаа өөр юуч байхгүй. Энэ хүмүүс бол ёс суртахууны хувьд бол огцрох ёстой энэ хүмүүс эсвэл дахиж хийх ёстой. Ер нь УИХ яаралтай хуралдаж энэ 39 –р тогтоолоо дахиад тодруулж өгөхгүй бол эд нар чинь тоглоод байна ш дээ. Ашиглалтын тусгай зөвшөөрлөө хуваагаагүй гээд байдаг. 30 жилээр түрээсээр өгч л байдаг. Сүүтэй үнээгээ түрээсээр бусдад өгдөг ямар шаардлага байна. Очоод өөрсдөө саая л даа. Би экскаватор аваад ухья л даа. 30 жилийн дараа 300 м ухчихсан байвал Монголчууд маш хүнд байдалд орох нь байна ш дээ нөхдүүдээ. Хоёр Цанхыгг хувааж болохгүй. Үр ашигийн тооцоо, тогтмол зардал хоёр гарна. Хоёр дэд бүтэц, хоёр цахилгаан станц, хоёр усны зам, хоёр төмөр зам, хоёр хар зам гээд өчнөөн юм гарна шүү дээ. Хоёр ухаж болохгүй, яагаад хоёр хуваачиж байгаа юм бэ, энэ хоёр хувааж байгаа бол бусадтай наймаалцах гэсэн тийм л арга гэсэн үг. Тийм учраас УИХ хурал яаралтай хуралдаж энэ засгийн газрын асуудлыг шинээр авч хэлэлцэхгүй бол засгийн газар маш хариуцлагагүй гэрээ хийлээ. Энийг одоо яаралтай засах боломж юу байдгийн одоо үндэсний баг хийх хэрэгтэй. Бүх дэлхийн жишиг байгаа гэрээ хэлэлцээрийг үндэсний баг хийдэг үйлдвэрчний эвлэл нь ч ордог, хараат бус захирал ч юмуу энэ Батзандан ч юмуу иймэрхүү чөлөөт хүмүүст нэг 30, 40 хувь нь байж хэлэлцээр хийхгүй бол улс төрчид гэрээ хийж чадахгүй ээ. Тэгээд том том алдаа гаргалаа Шинхуатай гэрээ хийж болохгүй. Би сонсож байсан Шинхуагын нөхдүүд ингэж хариулсан гэсэн манай тээврийн зардлын үнийг манай үндэсний хөгжлийн хороо мэддэг юмаа. Бид тээврийн зардлын баталгаа өгөхгүй шүү гэж хэлсэн гэсэн. Юу гэж байгаа юм бэ Засгийн газартай хийх ёстой юм байгаа биздээ.  Маргааш нь хүчингүй болно биздээ. Хятадууд Тянжинээс Эрээн хүртэл юуны хөлсийг контенэрийнн хөлсийг 500-700 доллараар нэмчихлээ ш  дээ тэгвэл манайхыг 300 доллараар тээвэрлэнэ гээд суучихвал яахын. Тэгэээр зэрэг арга зүйн хувьд алдаа хийлээ. Эхлээд Оросуудтайгаа наймаа хийгээд хойшоогоо гаргаад өг. Дараа хятадуудын чих нь ийм болчихно. Австралийн үнээр ав яадахдаа. Нүүрсний үнийг Австралийн үнэтэй дүйцүүлэх хэрэгтэй өөр арга байхгүй. Юун 70 доллар бэ? 70 доллароо Австралийн үнэтэй энэ жил 50% дараа нь 100% байх . За Австралийн үнэ 100% байх нь аргагүй 90% 60% 70% гээд байвал. Анхнаасаа та нар буруу хийгээд 70 гэчихлээр одоо Монголын нүүрсийг 70 аар авна гэнэ. Ингээд Хятадууд ганцаараа үлдчих юм бол Монголын нүүрсийг 10 доллароор авна гэдэг болно ш дээ. Сүүлийн үед бол нүүрсний өөрийн өртөг зардал нь 50 аас 60 доллар гарлаа. Нэг тонн нүүрснээс 10 долларын ашиг авлаа гээд Энэбиш дарга хэлсэн байх хэн хэлэь дээ сонин хэвлэлд өгчихсөн байна лээ. Дөнгөж сая өөрөө ярилаа ш дээ манай Улаанбаатар хотын нүүрс нь 20, 30 мянгаар зардаг юм гээд. Тавантолгой транс компани 8 доллараар зарж байгаа шүү. Гэтэл одоо бид нар одоо юу болж байна. Энэ эдийн засгийн тооцоо ерөөсөө байхгүй байна. Тийм учраас дахин давтаж хэлье. Энэ гэрээ хэлэлцээрийг үндэсний баг, мэргэжлийн хүмүүс орж хэлэлцээр хийх хэрэгтэй. Ядахдаа ийм зургаан шаттай маш олон хувилбаруудтай үр ашгийн тооцоо гаргахгүй бол өнөөгийн үнэ цэнэ байх ёстой. Юун нийт үнэ цэнэ бэ? Өнөөдрийн үнэ ирээдүйн үнэ, яг одоогийн үнэ ийм ойлголтой байх хэрэгтэй. Тийм учраас маш алдаатай гэрээ хийлээ. Монголын ард түмэнд маш их хохиролтой гэрээ хийлээ. Чингис хаан байсан бол энэ хүмүүсийн толгойг лав л аваад хаячих байсан байх. За маш их баярлалаа.

н.Пүрэвбаатар /Гавъяат эдийн засагч, шинжлэх ухааны доктор/

          За эхлээд би энэ Иргэний танхим болохоо байчихжээ. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа би шүүмжилж байна. Зүй ёсоор бол энд Засгийн газрынхан ирээд сонсож байх ёстой. Иргэн эрдэмтэд үгээ хэлэхэд нь тэд сонсох ёстой. Тэгвэл энэ Засгийн газрынхан буруу хийсэнээ иргэндийн тархийг угаах хэрэгтэй ш дээ. Ерөнхийлөгчид, Аюулгүй Зөвлөлд нэг захиа бичсэн юм. Өнөөдөр энийгээ товчхон нөхдүүдэд танилцуулчихъя. Тавантолгой ашиглах энэ болвол зөвхөн гэрээ биш төсөл дотор гэрээ байна. Зөвхөн тэр баруун Цанхд гадаадын хамтдаа явуулах гэрээ л гэж яриад байна. Энэ нөхдүүд болвол хуулийн улсууд, эдийн засаг уул уурхайн мэргэжилгүй учраас ямар ч мэдлэггүй сууж байна. Улс төрийн ажлыг хөсөр хаяж байна. Тавантолгой дээр зургаан алдаа гаргасан.

1.   

Тавантолгойн эрдэн ордыг Засгийн газар Цанхын Зүүн хэсэг Энержи ресорс Тавантолгой Цанхын баруун хэсэг ингээд хэдэн хэсэг хуваасан. Зүүн хэсэг Цанхыг Энэбиш захирлын мэдэгдсэнээр 1 тэрбум 75 сая тонн нөөц байна. Энээс төрийн өмчийн Тавантолгойн компани 50 хувийг нь эзэмшинэ. 50% толгойн эзэмшинэ гэдэг 6,4 тэрбум тонны ерөөсөө Цанхын зүүн хэсэгт энийг эзэмшихээр чинь 540 сая тонн байгаан. Цанхиын бүх Таван толгойн 6,4 тэрбум тонны 540 сая тонн гэдэг чинь 8 % л байгаан. Стратегийн ордын засгийн газар ердөө 8% ийг л эзэмшиж байна. Цанхийн баруун хэсэгт нь 1 тэрбум 200 сая тонны нөөцтэй тэрийг гадаадынханд өгч байна. Өөрөөр хэлбэл засгийн газраас давуу эрхээр дахин хоёр дахин давуу эрхээр стратегийн ордыг эзэмших гэж байна.

2.   

Тавантолгой ашиглалтын зөрчил. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” нь дангаараа эзэмшүүлнэ. Компаниудын засаглалын бүх хуулиудыг шийдвэрлэх юм болж байна. Шийдвэрлэж чадахгүй ээ. Тэр тусгай зөвшөөрөл болвол хувьцаа эзэмшигч биш. Тэр Цанхийн баруун талд ажиллаж байгаа хэсэг чинь тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр өөрсдөө хөрөнгө оруулаад ашигаа аваад ноогдол ашигаа аваад засгийн газарт зөвхөн аж ахуйн нэгжийн орлогийн татвар, нөөц ашигласны татвар л туйлдана. Тэгхээр тэд нар ямар булхай хэрэглэхийг үгүйсгэхгүй.  Зарлагаа зохиомолоор нэмэх, ашгаа бууруулах, орлогоо багасгах гэх зэргээр бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл Цанхийн баруун хэсгийг засгийн газрын хяналтын гадуурх гадаадынханд өгөх болхоор энэ нөхдүүд туйлж байна.

3.   

Үндэсний үйлдвэрлэгчидийн эрх ашигаа, Энержи рессурс эсвэл орон нутгийн Тавантолгойн эрх ашигийг давуу тавьж тэд нар Тавантолгойн тодорхой хэсгийг өгөхөөр одоо шийдвэрлэж байна. Төр Засгийнханы хуйвалдаан. УИХ-ын гишүүн Батхүүгийн сонгуулиар MSC Оюуны Ундраа эд нарын компани орж байна. Энэ чинь улсын хөрөнгө ард түмний өмчөөс төр засгийн хуйвалдаанаар тасалж авч ашиглаж байна ш дээ. Эд нарт өгөхгүй байж болохгүй юу. Гэхдээ өгнө гэхдээ хөрөнгө оруулалхаар өгдөг юм уу яадгийн зүй зохистой хандах байхгүй юу тэгэхэд энийг үгүйсгэж байгаа юм.

4.   

Цанхийн зүүн хэсэгт Эрдэнэс Тавантолгой компаний 30% ийг гадаадын хөрөнгийн бирж дээр гаргаж мөнгө босгоно гэж байгаан. Энэ бол стратегийн ордод байж болохгүй орд. Стратегийн орд гэдэг чинь юу гэж байгаан гэхээр ноогдол ашиг авна байгаа юм. Ингээд нэг хэсэг 30% ийг нь гадаадынханд нэг хэдэн доллар олохын тулд бэлэглэх гэж байна. Хэрэв мөнгө хэрэгтэй гэвэл гадаадынхнаас зээл аваад өөрөө оруулаад болно ш дээ. Одоо дэлхийн зах зээл дээр гадаад валютын зээл авахаар чинь 3-2% ийн хүүтэй байна. Хятадаас авахын бол хагас хувийн хүүтэй 1% ийн хүүтэй ч авах боломж байгаа юм. Ийм буруу юм хийж байна.

5.   

Цанхийн зүүн хэсэгт Эрдэнэс Тавантолгойн компаний 10% ийг иргэдэд өгнө гэж байгаа. За 10% ийг иргэдэд өгнө гэхээр чинь 108 сая тонн нүүрс байна 108 сая тонн ийг монголын 2сая 700мянган  хүнд хуваахад 38 кг нэг үгээр хагас шуудай нүүрс өгнө гэсэн үг байна ш дээ. Нэг айл 5 ам бүлтэй гэвэл 2 шуудай нүүрсийг чи ямар ноогдол ашигийн юу ирэхийн бэ. Тэр 530 хувьцаа эзэмшүүлэнэ гээд байгаа. Тэрний чинь хувьцаа очихуу гэхээр очихгүй байна ш дээ. Ингээд нэг 2 сая 700 мянган хувьцаа эзэмшигчдээ нүсэр ажиллагаа Эрдэнэс Тавантолгой компанийг дарамталсан. Ногдол ашиг хуваахгүй хөрөнгө оруулалтын төлбөрийг засгийн газар хуваахгүй нохойноос гинжийг нь гэсэн ийм юм болчихоод байна ш дээ. Энийгээ энэ нөхдүүд ойлгохгүй байна. Мэргэжлийн биш учраас. За тэгээд Тавантолгойн ордыг ерөөсөө энэ төсөлд ноогдохын аргагүй болчихсон. Ингээд буруу замаар орчихсон. За бид нарт тараасан 39-р тогтоолыг гарсаны нөгөөдөр үзсэн. Засгийн газраас оруулахдаа Тавантолгой төрөөс баримтлах үзэл баримтлал гэсэн. Тэрний нэг хурал ерөөсөө тэр хэвээр нь л явуулчихсан. Тавантолгойг хэдэн хэсэгт хувааж болох бэ гэдгийг УИХ-ын 39-р тогтоолд оруулаагүй. Тэр үеийн эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Жаргалсайхан байсан. Их хурлын намын бүлгүүд байнгын хороо Их хурлын чуулган дээр Тавантолгойг хувааж болох уу гэдгийг ярьсан. Тэр ярьсныг 39-р тогтоол тусгаагүй хаячихсан байсан. За ингээд давхар хариуцлагагүй. 39-р тогтоол буруу гарсан. Засгийн газрын түрүүчийн бусад гурав одоо Алтанхуяг шадар сайд тэргүүтэй Хүрэлбаатар, Баярцогт, нөгөө сангийн яамныхан нөгөө л Эрдэс баялагийн эрчим хүчний яамныханыг хүлээгээд гарахгүй ээ одоо болоо. Энийг одоо солих хэрэгтэй. Одоо энэ төсөлд Ерөнхийлөгчийн аюулгүйн зөвлөлөөр оршил нэг цэг тавиад нэг шийдвэр гаргахгүй болвол Монгол улсын ирээдүйд найдвар тавьж байгаа ганц олзоо гадаадын луйварчидад алдах нээ.

6.   

Орон нутгийн жижиг уурхай байгуулж байгаа юм шиг өмнөх ар дахь газраа малтаад, гадаадад нүүрсээ экспортлоод 70 доллароор гаргаад л 60 долларын зардал гаргаад 10 долларын ашиг гаргаад л яах гэж ийм орлого олж байгаа юм бүү мэд. Одоо техник эдийн засгийн үндэслэл байхгүй, юу ч байхгүй газар ухаад л ингээд явж байдаг. Ер нь ямар ч уул уурхай ямар ч барилга байгуулалтын төсөл байгуулахад ерөөсөө хэрэгжүүлэхэд заавал техник эдийн засгийн үндэсллийг боловсруулсны дараа нь нөөцийн үнэлгээ хийдэг тэгээд судалгааны одоо бүх тооцоонуудыг техник эдийн засгийн үндэслэл, нөөцийн үндэслэл одоо үнэлгээн дээр хийдэг байна. Тэгэхэд байхгүй байна. Зүгээр л орон нутгийн жижиг уурхай шиг ийм маягаар хандаж байна. За нөхдүүдэд одоо яах ёстой вэ гэдгийг дуулгалаа таван зүйл хэлье.

1.   

Төрөөс баримтлах үзэл баримтлал, бодлого шийдэл гэдгий муу дахин боловсруулаад ашигт малтмалын тухай хуулиа өөрчилж УИХ –аар баталсаны дараа Тавантолгой нүүрс олборлох баяжуулах угаах, коксжуулах үйлдвэр байгуулах, авто зам тавих төмөр зам тавих бусад дэд бүтцийн хамт иж бүрэн боловсруулах хэрэгтэй. Яагаад ингэж иж бүрэн хийе гэвэл үйлдвэрлэл УИХ-ын 39 –р тогтоол ч буруу, ашигт малтмалын тухай хуульч өөрчлөх ёстой. Энэ бүгд болохоо байсан байхгүй юу. Тэгээд болохгүй заваан юмнууд дахин хойноос нь гэрээ хийх гэж байна ш дээ. Энийг ерөөсөө яасан ч болохгүй ээ.

2.   

Тавантолгой орд бол нэгдмэл орд. Нэгдсэн нэг орд. Төрийн давуу оролцоотой ашиглахаар болвол түүний техник эдийн засаглалын үндэслэлийг болвол хөндлөнгийн этгээдээр нөөцийн үнэлгээ хийлгэж, эдгээр баримт бичигт тулгуурлан Таван толгойн төсөлтэй холбоотой бүхэл тооцоо судалгаа хийе. Дараа нь Тавантолгой гэсэн компани байгуулаад Оюутолгой гэсэн компани байгуулсан шүү дээ. Одоо болвол охин компани байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Тэр үгүй тэр Таван толгойн гэсэн бие даасан Засгийн газрын өмчийн хорооны шууд ийм компани байгуул. Тэгээд тэр Энэбишийн охин мохин гэсэн нь хамаагүй. Нэртэй бие даасан компани байгуулаад түүнд хувьцааны 51% аас дээш хувийг эзэмшүүлж.

3.   

Орос ч гадаадын компани тэдний оруулах хөрөнгийн хэмжээгээр тус бүрд нь хувьцаа эзэмшүүлээд тэдэнтэй хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ. За нөгөө Сугар даргын яриад байгаа хөрөнгө оруулалтын гэрээг баруун бүсийнхэнтэй хийнэ. Өөр хаана ч байхгүй. Сугар дарга нийт Тавантолгойн төсөлд хөрөнгө оруулалтын гэрээ л гэж ойлгоцтой явцууд байгаа. тэр чинь нийт төсвийн дотор хөрөнгө оруулалтын гэрээ байх юм. За Тавантолгойн стратегийн орд түүний дотор Тавантолгойн хувьцаа гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр худалдаж мөнгө босгохыг ойрын 10 жилд хуриглох. Стратегийн ордыг хадгалж үлдэх ойрын 10 жил хадгалж үлдэх. Оюу толгой дээр хориотой байгаа ш дээ.

4.   

Таслан авч ашиглаж байгаа Энержи ресурсс компани орон нутгийн Тавантолгойн компаниудын асуудлыг Монгол Улсын эрх ашигч тэдний сонирхсон байдлаар шийдвэрлэх ёстой. Энийг шийдвэрлэхгүйгээр дотор нь ийм юм байж болохгүй ээ. Нэг болвол тэдэнтэй тооцоо хийгээд гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр борлуулсаныг нь яадгийн байгаан шийдээд оруулах хэрэгтэй. Нэг бол гаргаж өөрийн замыг хайх хэрэгтэй. Ингэхгүй бол стратегийн ордод ингээд дотор нь нэг ийм юм байж болохгүй.

5.   

За нэгдүгээрт өгүүлсэн энэ баримт бичигийг 2011 онд багтааж хийгээд 2011 он 2012 оны эхээр бүрэн ашиглах боломжтой юм. Энэ олон 70, 80 жил хийх яарч хийх эрх энэ манай засгийн газарт байхгүй ээ.

          Засгийн газрын боловсруулсан боловсролын хөгжил, мэргэжлийн хүч нэмэгдүүлэх арга хэмжээ будилиантай бантан болсон. Тавантолгойн ашиглах төслийг УИХ сайжруулахгүй алдаа дутагдалтай тогтоолууд гаргасан. Энийг одоо Ерөнхийлөгчийн зөвлөхөөр цэг тавьсан шийдвэртэй алхам хийхгүй болвол ерөөсөө болохоо байчихжээ. Одоо ганцхан найдвар энэ л үлдлээ. Ер нь Тавантолгой ашиглах төслийг монголчууд боловсруулчиж чадахгүй бол гадаадын хөлсний компани хөлсөлж барьвал яасан юм. Тэгэхээс өөр арга зам байхгүй юм шиг байна. Хөлсний компани байгуулаад бүх юмаа хийлгэчихээд ном ёсоор нь хийвэл яасан юм бэ. За нөхдүүд маань уучлаарай. Төрийн төлөө огтоно гээд 80, 90 гарчихаад би Монгол хүн монголд боловсрол эзэмшсэн эзэмшсэн буруу зөрүү хэлсэн байх. Хараад зүгээр сууж чадахгүй юмаа. Уучлаарай, баярлалаа.  Надаас асуух зүйл байвал бичгээр асуугаарай.

Ч.Сосормаа /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх /

          Цаг хязгаарлалаа гэж намайг шүүмжилсэн учраас таны цагийг хязгаарласангүй. Энд нэг тайлбар тавичия. Энэ сэдэв маань маш олон хүний сэтгэл зүрхийг зовоосон чухал асуудал байгаа учраас олон хүн саналаа хэлхээр нэрээ өгөөд хүлээгээд байж байгаа. Тийм болхоор одоо олон хүн яриулхын тулд бас цаг хугацаанд тодорхой хязгаар тавих аргагүй болоод байна. Энэ хүний эрхийг зөрчиж байгаа гэдгээрээ биш олон хүнийг ярих боломжийг олгож байгаа гэдгээрээ иргэний танхимын журам юм шүү гэдгээр ойлогоорой. Дараагийн санал хэлэх хүн бол Монгол Улсын Ерөнхий сайд асан гавъяат эдийн засагч Содном гуайг уриж байна.

н.Содном / Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч /

          Тавантолгойн ордыг яаж үр ашигтай ашиглах уу гэсэн асуудлаар би өөрийнхөө саналыг энэ оны нэгдүгээр сард ҮАБЗ-ийн гишүүдэд бичиж өгсөн. Мөн гадаад харилцааны яаманд мөн энэ оны хоёрдугаар сард хорш орнуудтай харилцах харилцааны асуудалд Тавантолгой ордыг ашиглахтай холбогдсон асуудлаар бодсон зөвөлгөөн дээр оролцож бас саналаа хэлсэн байгаа. Таван толгой ордыг ашиглахад гадны компаниудыг оролцуулахуу үгүй юу гэдэг дээр хэрэв оролцуулах дээр хүрвэл ямар нөхцлөөр оролцуулах бэ гэдгийг зөв сонгох буруу сонгох нь их олон асуудалд одоо нөлөөлөнө. Эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлнө, хөрш улсуудтай харилцах тэнцвэрт харилцааны асуудалд нөлөөлнө. Эдийн засгийн аюулгүй байдалд мөн улс төр эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлнө. Тийм учраас энд манай иргэдийн зүгээс манай эрдэмтэд мэргэжилтний зүгээс санаа зовж байгаа нь болвол зүй ёсны юм. Миний гол санал бол ер нь эхнээсээ тавиад байгаа гол санал бол Тавантолгой орд ашиглалтыг гадны хөрөнгө оруулагчдад биш Монголынхоо үндэсний хөрөнгө оруулагчдад хариуцуулах нь зүйтэй юм гэж үзэж байгаа юм. Яагаад монголчууд бид нар Тавантолгойнхоо ордыг өөрсдөө ашиглаж чадахгүй байна вэ. Хойд хэсэг дээр нь Энэржи ресурс хувийн компани олборлолт хийгээд тэр байтугай баяжуулах үйлвэр байгуулаад явж болж байна. Ингэж болж байхад заавал гадныханд өгөх гээд байдаг энэ бол буруу гэж бодогдоод байна. Манайхан нүүрсний олборлолт баяжуулалтын хамгийн сайн техник технологийг олж ашиглах тийм чадвартай боловсон хүчинтэй болсон. Хэрвээ зарим онц чухал мэргэжилтэй хүн гадаадаас авах хэрэгтэй бол түүнийг уриад хөлслүүлж ажиллуулж болно. Төсөв санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бас олж болно. Одоо энэ олон банкууд чинь манайд ирээд танай энэ төсөл чинь ийм их үр ашигтай юм байна манайхаас зээл ав гээд өөрсдөө санал тавиад явж байна. Хэрэв бид зээл авч төслөө хэрэгжүүлвэл зээлээ төлсний дараа Монголын нутаг дээр үлдэнэ. Хэрэв гадаадын хөрөнгө оруулагчийг оруулах юм бол тэр бүх ашигийн чинь тодорхой хэсэг нь, тэгээд зээлийн хэлэлцээрийн бүх хугацаанд татварын дараах ашиг гадагшаа явна. Монголын үндэсний компани Төрийн өмчийнх ч байна уу, хувийнх ч байна уу компаний ашиглалтыг явуулах юм бол татварын дараах ашиг ямар ч нөхцөлд Монголдоо л үлдэнэ. Үлдсэн тэр ашиг нь ажлын байр бий болгоход, том төслүүдийг биелүүлэхэд хэрэгжиж таарна. Мөнгө тараах амлалтаа биелүүлэх гэж гаднаас урьдчилгаа авна гэдэг бол их буруу гэж бодож байна. Үнэн хэрэгтээ тэр урьдчилгаа гэдэг чинь өндөр хүүтэй зээл болж хувирна ийм юм руу бид тэмүүлээд байх хэрэггүй юм шиг санагдаж байна. Одоо бид байдал дээрээ ОХУ, Хятад улс хоёрын ашиг сонирхолын тэдний зүгээс зүй ёсны ашиг сонирхолын байгаа. Тэр хоёр ашиг сонирхолын зөрөлдөөн дунд учраа олж чадахгүй будилж байна. Энэ нь  баруун Цанхиас болоод. Гэтэл зүүн Цанхи аль хэдийн Монголчууд өөрсдөө үйлдвэрлэлтээ эхэлсэн. Энэ гадныхантай холбогдохоор бүх юм будилдагийн жишээ энэ юм. Өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийгдсэн ашиглалтын ордыг Монголын төр 51 хувь эзэмших ёстой гэсэн хууль байна. Энэ хуулиа баръя гээд Дашзэвэг хэлж байсан. Энэ маань ч зөрчигдөхгүй байвал болно шүү дээ Монголын нөхцөлд бол, олборлолт эрхлэх үндэсний компанид ямар ажлыг хариуцуулж  болох вэ? Ордын ашиглах техник эдийн засгийн үндэсээ боловсруулаад ЗГ-тай хөрөнгө оруулалт, гэрээгээ байгуулаад олборлолт баяжуулалтаа хийгээд яв гэдэг үүргийг хүлээлгэж болно. Хойд хөрш урд хөршийн чиглэлд төмөр зам ямар чиглэлээр ямар бүтэцтэй барих вэ түүний ямар ээлж дарааллаар барих вэ гэдэг асуудал мөн түүнийг санхүүжүүлэх асуудлыг энэ Монголынхоо компани хариуцуулж болно. Заавал гадныханаар хийлгэх гэж тэмүүлээд байх хэрэггүй. Цахилгаан станцийг барих асуудлыг мөн хариуцуулж болно гэхдээ цахилгаан станцийг олборлолт хариуцаж байгаа Монголын үндэсний компани цаад сонирхосон улсын компанитай гэрээ хийгээд станцаа бариулаад өмнөх чиглэлийн бүх том обьектуудаа цахилгаанаар хангах асуудлыг шийдэж болно. ийм үүргийг бас хариуцуулж болох юм шиг санагдаад байна. Үндэснийхээ компанийг яаж сонгох вэ? Одоо байгаа төрийн юм уу хувийн өмчийн компаниудаас сонгох нэг арга байна. Түүнийг нэгтгэсэн нэг консорцун байгуулах нэг арга байж болно. эсвэл цоо шинээр өндөр мэргэжлийн хүмүүс бүрдүүлж болно. Ямар ч аргаар үндэсний чадвартай компанийг бий болгож болно. харин гадны хөрөнгө оруулагчдыг бид нүүрс олборлоход баяжуулах тийм зүйл дээр биш маш өндөр технологи шаардах тэр төвөгтэй тийм төсөл дээр оролцуулах зөв байх. Жилээлбэл цахилгаан станц барих, ер нь цахилгаан станцийг Таван толгой дээрээ мөн үү биш үү Шивээ овой дээрээ баримаар санагдаад байгаа юм. Энэ гадны хүмүүс энэ Таван толгой шиг тийм өндөр чанарын нүүрсийг цахилгаан станц хэрэглэхгүй бололтой хүрэн нүүрсийг цахилгаан станц хэрэглэдэг бололтой юм байна. Нүүрс баяжуулах асуудлыг тэр хэрэггүй бүр коксын үйлдвэрийг хүртэл Сайншанд дээр авч очно гэдэг бол буруу байх шүү Таван толгой дээрээ барих хэрэгтэй. Яагаад гэхээр тэрний үр дүнд гарах хаягдал 2 саяаар байна. Коксын үйлдвэр барихад хэд  хаягдах юм байгаа юм. Түүнийг хий тээвэрлэж байгаа гэдгээ бодох байх. Чулуун нүүрснээс метанол бинзен гаргах асуудлыг ёстой гадны хөрөнгө оруулагч нарыг урьж оролцуулж тендер зарлаж болно. Кокс химийн үйлдвэрийг барихад бас тендер зарлаж болно. Дархан хотод гангийн үйлдвэр, гангийн үйлдвэрийг Сайншанд гэж ярьдаг тэрийг бол би буруу гэж боддог. Дарханд металлуудын үйлдвэр байж байна. Таван толгойгоос коксоо нээх их биш багаар зөөгөөд Дарханы гангийн үйлдвэрийг өргөтгөөд тэндээ төмрийн асуудлаа шийдэх. Энэ дээр тендер зарлаад үүнийг оруулж болох юм. Тэгээд Таван толгойн ордоос ОХУ руу тавих төмөр замыг барихад хэрэвээ оролцъё гэвэл оролц, оролцохгүй гэвэл бид өөосдөө барих хэрэгтэй. Ийм л саналыг хэлмээр байна. Ер нь өөрсдөө юмаа хийцгээе гадааныхан, гадны хөрөнгө оруулалтыг шүтэж үүнээс болж будилж байдагаа больё. Үүний урьд би сонинд тавьсан асуудалд нь гадны компаниудын тохиролцсон сонгосон бололтой сонинд гарсан мэдээг уншаад энэ бас нэг байж болох хувилбар гэсэн ярилцлага өгсөн байгаа би тэрийгээ дэмий эртэдсэн буруу юм хийж гэж одоо би харамсаж байгаа юм. Яагаад гэхээр би ярилцлага өгөх үедээ юу бодоогүй вэ гэхээр консерзмууд санал өгсөн байхад консерзмын нэрээр биш компани нэрээр шалгаруулсан бололтой дүн гарч ирснийг би ямар учиртай гэдгийг тэр үед учрыг нь олоогүй байсан. Өөрөөр хэлбэл Япон Солонгосын компанийг хассан байсан. Оролцооны хувь тэнцвэргүй хачин юм байгаа би түүний учрыг олох ёстой байсан байх. Төрийн оролцооны тухай хууль байдаг тэр маань яагаад алга болов гэдгийг бодох ёстой байсан байх ер нь л нүүрс олборлох боловсруулах төсөлд гадны хөрөнгө оруулагчдыг оролцуулах зайлшгүй шаардлага байхгүй гэдгийг би сайн бодох байсан үүнийгээ бодолгүй байж болох хувилбар гэж сонинд ярилцлага өгсөн. Тэр маань буруу болсон юм шүү гэдгийг хэлье уучлаарай.  Баярлалаа.

н.Алтан-Очир /ҮАБЗ-ийн шинжээч/

          Сайн байна уу? Энэ өдрийн амгалан айлтгая. Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээ түүнтэй хамтран ажиллах гэрээний төсөл манай Аюулгүй байдлын зөвлөлд орж ирсэн. Энэ гэрээний хавсралтуудтай танилцаад явж байхад үнэн хариуцлагагүй юм зөндөө байна. УИХ-ын ярьж байгаа 40 дүгээр тогтоол 2008 онд гарсан 39 дүгээр тогтоол, мөн ҮАБЗ-өөс гарсан зөвлөмж тэмдэглэлүүд тусгасан харагдахгүй байна. Жишээлбэл сая Хүрэлбаатар дарга ярьж байна. Дэд бүтцийн асуудал нилээн тусгагдсан гэж дэд бүтцийн асуудал нь Таван толгойн уурхайгаас Даланзадгадын төв хүртэл 100 км зам мөн Таван толгойн яг уурхайгаасаа Цогт цэций орох 7 км орох замыг түүн дээр тусгаж оруулсан. Түүнээс бол Өмнөговь руу Гашуунсухайт руу тавихыг гэрээн дээр тусгасан зүйл байхгүй.  Дэд бүтцийн асуудал ярьж байна тэр станцийн асуудлууд үүн дээр бол Хүрэлбаатар дарга 600 МВ, Энэбиш дарга 300 МВ барьна гэж байгаа. Үүн дээр ямар ч оролцоо байхгүй оролцохыг хүсэж байгаа юм хөрөнгө оруулагчдаас гэх мэтчилэн ийм ноцтой юмнууд тусгагдсан түүхий гэрээ байгаа. Харамсалтай нь нэг жил гаран бараг хоёр жил ажилласан ажлын хэсгийн хүмүүс ямар учраас энэ 39-р зөвлөмж  40-р тогтоолуудыг зөрчөөд яваад байгаа юм бэ? Энэ үзэл баримтлал гарч байгаа юм ерөөсөө байхгүй. Хэнтэй гэрээ хийж хэнтэй хамтрах нь ЗГ-ын эрх байж болно. гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашиг үүн дээр тусгагдсан байх ёстой. энэ асуултанд хариулж өгөөч энэ гэрээ ямар үзэл бодолтой төсөл нь явж байгаа юм бэ? гэдэг л асуудлын гол нь байгаад байна.  Цанхийг баруун зүүн гээд хуваачихлаа тэнд дэд бүтцийн асуудал яаж яригдах вэ? Яаж шийдэгдэх вэ? Ямар олборлолт явуулах вэ? Гэдэг зүйлүүд үүн дээр тодорхой туссан юм байхгүй бөөрөнхийлсөн гэрээ байна. Энэ зүйлүүдийг яаж ямар үндэслэлээр олон удаагийн уулзалт хийсэн гэсэн ямар нөхцөл болзол цаадуул нь тулгаад байдаг, манайхан ямар нөхцөл байдлыг нь хлээж авдаг вэ гэдэг асуудлууд яригдах нь зөв байх гэж бодож байна.  

М.Батзандан  /Эрдэнэс Таван толгойн ТУЗ-ын хараат бус гишүүн/

          Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Таван толгой төсөлтэй холбоотой асуудлаар миний өөрийн байр сууриа хэвлэл мэдээллээр илэрхийлсэн. Таван толгойгоор таван сайд тоглож байна гэж би олон удаа хэлсэн. Таван толгой таван хүний халаасанд орсон гэж олон удаа хэлсэн. Өнөөдөр ямар гэрээ хэлэлцээр явагдаж байгаа ялангуяа энэ баруун Цанхидаар болж байгаа үйл явц Монгол Улсын эрх ашигийг, Монгол Улсын хууль дүрмийг хэрхэн яаж зөрчиж байгааг энд ирсэн иргэд, шинжээчид, судлаачид тодорхой ярьж байна. Тэгэхээр Монгол Улсын хуулиар улсын төсвөөр хайгуулсан хийсэн бол Монголын тал 51 хувийг эзэмшинэ гэсэн тодорхой хуультай байхад Хятадын Шин Хуад 40 хувийг нь өгнө гээд манай Улс төрчид давхиж байна. Тэр 40 хувийг аваад байгаа Шин Хуа нэг өдөр 11 хувийг нэмж худалдаж аваад 51 хувьтай болно. Өөрөөр хэлбэл стратегийн ордуудыг ашиглахдаа бид хууль дүрэм журмаа хатуу чанд баримтлахгүй бол, хэдхэн  улс төрчдийн мэдэлд өгөх юм бол ямар байдалд хүрдэгийг Оюу толгой ч харууллаа, одоо Таван толгой ч харуулж байна. Тэгэхээр тэр ажлын хэсэг гээд байгаа таван сайдын хурдан татан буулгахгүй бол энэ Таван толгойн төсөл дампуурах нь гэдгийг дахин хэлье. Зүүн Цанхи дээр асуудал арай өөрөөр явж байгаа. Гэхдээ хуулийн зөрчил эрх зүйн зөрчил олон гарч байгаа. УИХ-ын 39-р тогтоолд Таван толгойн ордыг хуваахгүйгээр ашигла, бие даасан компани байгуул бүх лецензүүдийг тэр компани руу шилжүүл гэсэн тогтоол байгаа өнөөдөр дөнгөж хоёрхон тогтоол би 2,3 сар ноцолдож байж шаардаж байж хоёрхон лицензийг шилжүүл авсан байгаа. Баруун зүүн Цанхи нь ирсэн байгаа. Бусад нь яасан бэ яагаад шилжүүлэхгүй байна вэ л гээд би асуудаг юм. Судалгаа шинжилгээний ажлыг нь сайн хийж байгаад шилжүүлнэ гэдэг юм. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах гэж байгаа компани бол маш өндөр үнэлгээтэй байж байвал хувьцаа нь үнэд хүрнэ. Манай улс төрчид, манай дарга нар хэлдэг юм. Батзандан олон леценз шилжүүлвэл гадныхан бүгдийг нь авна шүү дээ гэж. УИХ-ын тогтоол дээр гадны хөрөнгийн бирж дээр 30 хүртэлх хувийг л зарж болно гэж заасан юм. 30 хувийг ч зар гэж хэлээгүй шүү дээ. 20 ч байж болно, 10 ч байж болно. Тэр шаардлагатай мөнгө босгохын тулд УИХ-ын тогтоолд тодорхой заасан байгаа юм. Тэгэхээр ийм зөрүүтэй ойлгомжгүй улс төрийн шалтгаантай асуудлууд олон байна. Би бол Таван толгой дээр бизнесийн менежмент биш улс төрийн менежмент хэрэгжээд байна гэж би ойлгож байна. 250 сая доллар буюу 330 гаруй тэр бум төгрөгийг Хүний хөгжлийн санд оруул гээд 7 хоног болгон Сангийн сайд Баярцогтын гарын үсэгтэй бичиг ирдэг. Алив оруул оруулахгүй бол ажлаас чинь хална гэдэг юм байгаа биз бодвол. Хэрэв 250 сая долларыг аваад оронд нь 3 сая бараг 4 сая тонн нүүрсээ өгөөд буцаад олборлолт хийнэ миний тооцоогоор 150-180 сая болж байгаа юм олборлолтын зардал 3 хувийн хүүг нь төлнө нийтдээ 400-500 сая долларын өрөнд Эрдэнэс таван толгой компани өөрөө орж байгаа юм. Ийм өртэй компани олон улсын хөрөнгийн бирж дээр  хувьцаа гаргах ямар ч боломж байхгүй гаргалаа гэхэд хувьцаа нь үнэ хүрэхгүй өөрөөр хэлбэл ард түмний хувьцаат компани өөрөө дампууралд хүрнэ. Үүнийг л би хэлээд байгаа юм. Энэ улс төрчид ойлгооч гээд Эрдэнэс таван толгойн ТУЗ-д хараат бус гурван гишүүн байдаг юм. Нэг нь би нөгөө нь Төмөр замын дарга Очирхүү гуай би хараат ч юм уу хараат бус ч юм уу мэддэггүй юм. Нөгөө хараат бус маань Дондог гуай гээд нэг өвөө байгаа тэгэхээр хараат бус гишүүд маань ч гэсэн хараат бус юм шиг ажилламаар байна. Мэдээж Таван толгой төслийн хэрэгжилттэй холбоотой Энэбиш дарга, Хүрэлбаатар дарга олон сайхан зүйлийг ярьлаа. Мэдээж сайхан зүйл бий явж байгаа юм байна. Гэхдээ хуулийн зөрчил дэндүү их гарч байна шүү хууль маш их зөрчигдөж байна. Тэр 250 сая доллар авахын тулд Хятадын Чайналколлд 5 жилийн хугацаатай зүүн захыг барьцаалах ямар хэрэг байна. Би Монголын компаниудтай болон та бүхэнтэй санал нэг байна. Үндэсний компаниудаасаа 250 сая доллар босгох бүрэн боломж байгаа зүгээр хувьцаагаа үржиж борлуулах замаар босгочихно. Монголын төр Монголчууддаа итгэхгүй байгаагаас өнөөдөр Таван толгой дампууралд хүрч байна. Гадны хоёр гурван захирлуудыг ажиллуулах асуудал ТУЗ дээр хүртэл яригдаж байна. 300-400 мянган долларын цалин өгөх тухай ярьж байна. Би үүнийг эсэргүүцэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч жилдээ 20-30 мянган долларын цалин авч байгаа шүү дээ. АНУ-ын Ерөнхийлөгч жилдээ 400 мянган долларын цалин авдаг. Гэтэл АНУ-ын Ерөнхийлөгчөөс өндөр цалитайгаар гадны нэг нөхрийг ажиллуулах тухай ярьж байна ийм юм байхгүй үүнийг эсэргүүцэлж байна. Бид Монгол хүн Монголоо үнэлдэг Монголын энэ уул уурхайд Монголын компаниудад инженерүүд зөвлөхүүд олон чадалтай хүмүүс байна энэ хүмүүсийг ажиллуулмаар байна. Би тэр ажлын хэсгийн нөхдүүдэд санал тавьсан Хурц гуай олон сайхан сэхээтэнүүд байна мэргэжлийн хүмүүс зөвлөхөөр аваад ажиллуулъя. Эрдэнэс таван толгой дээр зөвлөхийн баг ажиллуулъя гэж санал тавьсан өнөөдөр хүртэл хэрэгжихгүй л байна. Би хэрэгжих байх гэж найдаж байна. Бодвол хараат бус гишүүнээр намайг сонгосон нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шадар сайдын хүрээнд ярьж байгаад сонгосон нь бас ард түмний нүд чих байх ёстой гээд зөв сонголт болсон гэж бодож байна. Миний хувьд Эрдэнэс таван толгой төслийг зогсоохыг хүсэхгүй байна. Явуулахыг хүсэж байна урагшлуулахыг хүсэж байна гэхдээ зөв явуулмаар байна. Хурдтай явуулмаар байна. Ард түмэнд ашигтай байдлаар явуулмаар байна. Өнөөдөр явж байгаа хэлбэр нь бол арай дэндүү буруу замаар яваад байна ард түмэнд ашиггүй хэлбэрээр яваад байна. Энд тооцоо гаргаж байсан үнэн Эрдэнэс таван толгой ирэх жил 6н сард IP хийнэ гээд байгаа Лондон Хонгконг дээр 500 саяын алдагдалтай өртэй компани хувьцаа гаргаад ямарч үр дүнд хүрэхгүй. Ганцхан худалдан авагч Чайна Коулд таван жилийн хугацаатай өгсөн. Тухайн компани үнэ бараа бүтээгдэхүүний үнэ хэзээ өсдөг вэ гэхээр зах зээлийн өрсөлдөөн дээр өсдөг. Гэтэл ганцхан худалдан авагчтай компани IP хийгээд хөрөнгийн бирж дээр гараад үнэ нь өсөхгүй, хувьцаа нь амжилттай болохгүй. Ярих бодох олон зүйл байна нөхдөө энэ хэлэлцүүлэг тодорхой хэмжээнд амжилтад хүрнэ гэж итгэж байна. Манай удирдлагууд олон зүйлийг тусгаж аваасай гэж хүсэж байна. Ялангуяа ЗГ-ын түвшинд байгаа тэр ажлын хэсгийн нөхдүүд Хүрэлбаатар АН-аас Алтанхуяг тэргүүтэй нөхдүүдийг халахгүйгээр солихгүйгээр таван толгой амжилтад хүрэхгүй үүнийг би шуудхан хэлье. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

Ч.Хурц /Геологи эрдэс зүйн ухааны доктор /

            Энэ асуудалтай ноцолдоод 50-иад жил болох гэж байна. Тэгэхээр энэ хооронд юу болж байна вэ? Одоо энэ Таван толгой энэ орд 1943 онд анх Марино гуай Дүгэрсүрэн гуай хоёр нээсэн юм. Тэрнээс хойш энэ ордын судалгаа үргэлжилж байгаа. Энэ ордыг эзэмших боломж байсан уу? Байсан өнөөдөр ямархуу байдалтай юу болоод, яагаад байна вэ гэдэг дээр санаа зовох юм. Яагаад санаа зовж байгаа юм бэ гэхээр бидний хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд айхтар ноцтой алдаа гарч байна. Тухайлбал ашигт малтмалын хуулийг буруу хийснээс болж энэ хуулийн үр дагавараар Монгол Улсын нутаг дэвсгэрийн асар их хэмжээний нутаг гадны нэг хүний мэдэлд очоод тэр нь дотор Монголын хамаг байдаг орд газрууд бүтнээрээ хамрагдаад байна. Өөрөөр хэлвэл ,,,,, компаний авсан бүх талбай 138 мянган км квадрат, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр 118 мянган км квадрат энэ таван толгойн асуудлыг бид өргөн хүрээгээр сэтгэж том харж хөдлөхгүй бол болохгүй яагаад вэ гэхээр таван толгойн орд гэдэг ганцхан орд биш үүний цаана нөөц нь батлагдсан коксжих нүүрстэй байна гэдэг нь хэлэхээсээ айж байгаа дөрвөн орд нөөц нь бэлэн болсон байна. Нөөцийг нь дандаа дутуу хийж байгаа цаана нь 140 мянган км газар коксжих нүүрсний сав газар байна. Түүнд арав гаруй орд илрэл байна. Өнөөдөр бид үүнийг энэ бүгдтэй нь холбож улс эх орныхоо ирээдүйн төлөө үр хүүхдийнхээ төлөө санаа зовохоос өөр арга алга. ЗГ-ын хувьд ажил бол хийж байна би түүнийг үгүйсгэхгүй хийж байгаа ажлын үр дүн нь дэндүү өчүүхэн юм. Эрдэнэтийг барьсан туршлагыг бид мэднэ. Таван толгойг эзэмшихэд эрдэнэтээс өргөн хүрээгээр ажиллах ёстой юм. Өөрөөр хэлбэл ХАХХҮ, худалдаа үйлчилгээ, эмнэлэг сургууль бүх юмнуудыг бүгдийг нь нэгтгэсэн энэ орёоныг нэгтгэсэн эдийн засгийн том үнэлгээ хийх ёстой. энэ үнэлгээний дотор тэр дэд бүтэцүүд, цахилгаан станцууд, төмөр зам, хүн амын байршил энэ бүх зүйлүүдийг шийдэх ёстой. тэгтэл Таван толгойн нүүрсний орд газрыг энэ хэмжээнд яриад ингээд оруулаасай гэж бодсон чинь сүүлийн үед хэсэг хэсгээр нь техник эдийн засгийн үндэсээр нь хийсэн нэртэй ойр зуурын тооцоо хийгээд үйлдвэрийнхээ хүчин чадлыг тавиад түүндээ таарсан зардал хийгээд явах юм. Ашигт малтмалын орд газрыг ингэж ашигладаггүй юм. Саваар нь эхэлж үнэлээд дараагаар нь орд дээр нь үнэлээд орд дотроо ямар хэсгийн байгалийн нөхцлөөс хамааран 300м –ээс цаашаа байгалийн хүнд нөхцөл рүү орно уул уурхайн энэ тохиолдолд хөрөнгийнхөө хуримтлалыг наана 300м гүн хүртлэх хямд төсөр ашиглах үедээ хуримтлалаа бий болгож авдаг юм. Тэгвэл өнөөдөр явж байгаа зүйл ямархуу маягтай явж байна гэхээр зөвхөн нэг хэсэгхэн 30 жилийн хувь заяаны тухай яриад байх юм.

          Гуравхан хараат бус гишүүн хараат зургаан гишүүн эсрэг юу ч хийж чадахгүй байна. Тэгэхээр цаашдаа том компаниуд дээр хараат бус гишүүдийн тоог нэммээр байна. Иргэдийн дунд олон хэлэлцүүлэг хиймээр байна. Асуудлын ганцхан хувилбарыг ҮАБЗ рүү оруулдаг биш олон хувилбарыг оруулж ирдэг болмоор байна. Хэлэлцүүлэг хийж янз бүрийн арга хэмжээ авч байна. Өнөөдрийн энэ арга ч гэсэн нэг л хэлбэр юм. Ерөнхийлөгчийн зүгээс бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх зүйн үндэс  байхгүй. Зөвхөн Үндэсний аюулгүй байдлынхаа нэрийн өмнөөс л энэ асуудал дээр хандаж ажиллаасай хэмээн хүсье. Ажиллах ажиллахдаа нилээд томоор сэтгэж жинхэнэ тэр раойны техник эдийн засгийн үндэслэл, түүн дотроо үйлдвэрүүд, цаашилбал говийн раойны эзэмших тухай ярихад хамгийн түрүүнд эрчим хүчний  асуудлыг шийдэх ёстой. Та бүгдийн өнөөдрийн гаргаж буй нүүрс чинь 70 доллар их байна бага байна гэлцэцгээж байна. Би бол 70 доллар зарсанд нь нэг хоёр жилдээ уурламааргүй байна.

          Яагаад энэ чинь 4 давхарын дээд талын исэлдсэн эхийг гаргаж буй учраас эрчим хүчний нүүрс голдуу гарч байна. Эл өгөршсөн хэсгийг ашиглаад ирэхээр сая жинхэнэ сайн чанарын нүүрс гараад эхэлнэ. Иймд нэг хоёр жилдээ бол энэ болно. Тэгэхдээ эрдэнэс М.Ж.Л-ийн явуулж буй арга бол дэндүү өчүүхэн байна. Том хөдлөх хэрэгтэй л пээ. Тэрнээс Цанхийн зүүн баруун хэсэг гэж хоёр хувааж болохгүй ээ. Үүнийг нэгдмэл нэг уурхайн системээр ашиглана. Та нар шугам барьж байгаад хуваах юм. Ядаж тэр газрын чинь нөөцийг тогтоосон хил хязгаарыг, тогтоосон геологийн тогтоц нь байдаг ш дээ. Тэрүүгээр нь хилийг нь тогтоох ёстой байхгүй юу. Тэрнээс шугам бариад л баруун хэсгээс ард түмэнд 10 хувийг нь өгнө гээд зүүн хэсгээс юу ч өгөхгүй юм шиг яриад  байх юм.

Ард түмэн Ухаа худгаас болон бусад газраас ч 10 хувиа авах л ёстой.  Бусдыг нь нэгэн адил Монголын ХХК-нуудад олгох ёстой. Тэрнээс оочин цоочин ярихгүй шүү, өнөөдөр дулааны тухай асуудал яригдаад ирэхээр эрчим хүчний нөөцийг хааш нь хийх вэ гэдэг асуудал гарна. Өнөөдөр Изриаль улс цэцэрлэгийнхээ дулааны цахилгаан Станцыг хүлэмж бариад хангаж байна ш дээ. Ийм ирээдүйтэй том юмыг харж говь нутгийнхаа асуудлыг бүтнээр нь хөгжүүлэх хэрэгтэй байна.

Тэгэхээр ийм техник эдийн засгийн үндэслэлийг бүгд нийлэн улс орон даяараа хиймээр байна. Үндэсний сэхээтнүүдийг битгий гол оо. Мөн л өндөр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин. Ялангуяа Шинжлэх Ухааны талаасаа дэлхийн эрдэмтэдтэй л зэрэгцэнэ шүү. Би өөрийгөө хэлээгүй, монголын эрдэмтэдийг хэлж байна. Тийм хэмжээнд биднийг бэлтгэсэн шүү. Эцэст нь хэлэхэд техник эдийн засгийн дэвшил монголын энэ асуудалд хэрэгтэй, бүгдээрээ оролцож хийх л ёстой. Хэн ч хойш суухгүйгээр эдийн засагчид,  малчид хэн ч байсан ормоор байна. Тэрнээс нэг муу сайн хувийн ХХК-д, төрийн өмчит ХХК-д найдаад УИХ-ын ийм том бүтээн байгуулалтыг нурааж хэн нэгэнд найдаад л тэрнээс юм гарна гээд байж болохгүй. “Монгол 999” гэж ХХК гэж буйгуулсан. Үүнд 1902 ХХК  өөрийнхөө дотор бүлэг бүлгээр нэгдэж байна. “Монгол 999” өдгөө өөрийнхөө үйл ажиллагааг цэвэр хөрөнгө оруулалтын чиглэлд дайчилж зохион байгуулалт, эрх зүйн хэмжээнд бусадтай зөвлөлдөх, бусдын ажилд зөвлөгөө өгөх, бусадтай зохицох гэх мэт үйл ажиллагааг явуулахаар ярилцаж байна.

Энэ нь юуг хэлээд байна вэ? гэхээр улс орон нэгдсэн нэг бодлоготой, нэгдсэн нэг хүчээр юм хийх хэрэгтэй гэдгийг л хэлээд буй юм. Тэрнээс хүн бүхэн толгой мэдэж давхиад бүтэхгүй ээ. Бүгдээрээ зүтгэе, түүн дотроо Таван толгой түүний сав газрын коксжих нүүрсний тухай хувь заяаг дахин нэг эргэн харцгаая.

За баярлалаа, Хурц гуайд талархал илэрхийлье. Үнэтэй зөвлөгөө өглөө.

Х.Владимир /Эрдэс баялгийн Үндэсний нийгэмлэгийн тэргүүн/

          Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Ерөнхийлөгчөөс өнөөдөр Таван толгойн асуудлыг хэлэлцэж байна гэдэг бол маш чухал асуудал хэмээн үзэж байна. Тэгэхээр бид мэргэжилтэн хүмүүсийн хувьд Таван толгойн ордыг хэрхэн зөв ашиглах талаар Үндэсний аюулгүй байдлын зөвөлөөс өөрсдийн санал онолоо хүргүүлсэн байгаа.

Өнөөдөр энэ Таван толгойн ордыг засгийн газар, хууль тогтоомжийн тодорхой ажлын хэсэг гаргаад явж байна.  Тэгэхдээ эдгээр мэдээллүүд хуурамч байна. Таван толгойн ордын талаар Чимэддорж гуай сонинд ярилцлага өгсөн байв. Яг баталгаатай коксжих нүүрс нь 730 сая гэж хэлжээ.

Монгол-Оросын тухайн үеийн ангилал гэж яриад байгаа юм л даа. Үнэндээ энэ чинь бол баталгаатай. Яагаад гэхээр Цанхийн энэ хэсэг дээр батлагдсан хэсэг нь бол 750 сая л коксжих боломжтой нүүрстэй юм. Бусад нь сайн чанарын эрчим хүчний нүүрс байгаа байхгүй юу. Таамаг нөөцөөр Цанхийн эл хэсэг дээр хоёр миллард л гэж буй юм. Нэг миллард шахамын 750 нь коксжих нүүрс, үлдсэн 350 нь коксжих нүүрсний таамаг нөөц юм. Нэг миллард  нөөц нь бол эрчим хүчнийх. Тэгэхдээ бодит нөөцөөрөө  байгаа л даа. Иймд бид зөвхөн Цанхийн хэсгээ л авч ярих ёстой. Тэрнээс 6.4, Норес гэхээр нөөц нэмэгдэнэ гэж маш худлаа ярьж байгаа. Норест гэдэг ХХК бол энд 5 өрөмдлөгө хийгээд л тухайн үеийн Гиппер Шахдын нөөцийг л тодорхойлсон ш дээ. Энэ нөөц нь бол үнэмшилтэй юм байна аа. Цанхийн хэсэг дээр байгаа нөөцийг 8 талбайгаар ашигладахад боломжийн байна. Талбай бүрээр бүх ашиглалтын нөөцийг нь гаргачихсан ш дээ. Энэ нөөцийг хоёр хэсэг хуваагаад худлаа тендер зарлаад байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл нөөц баталгаатай байх ёстой. Олон улсын тендер зарлах хуультай шүү дээ.

Тендерийн чинь даалгавар нь юу юм бэ? гэж Хүрэлбаатарт 3 асуулт тавихад хариулаагүй ш дээ. Адаглаад юу хийх гээд байгаа юм, ямар хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулах гэж байгаа талаар, ямар бүтээгдэхүүн гарч, ямар эрчим хүчний үйлдвэр байх ёстой талаарх үр дүнг мэдээлэх ёстой. Тэр бүгд байхгүй худлаа хий хоосон тооцоо хийчихсэн.

Зүүн Цанхи гэдэг нь үндсэн хэсэг нь 1 дүгээр талбай дээр ажил явуулж байгаа. Энд 370 сая коксжих нүүрсний талбай байгаа. Хэрвээ 15 жилээр ашиглана гэвэл 20-иод жилийн нөөц л байгаа. 400 сая нь Ухаа худгийнх үүнийг Energy recourse- ХХК-нд өгчихсөн. Энэ 400 сая бол төрийн өмч. Тэгэхэд зүгээр л өгчихсөн, 15 саяар нь баяжуулах үйлдвэр байгуулаад ажиллаж байгаа. Тэгэхээр энд 650 сая нөөцийг л хоёр хуваачихаад л баруун, зүүн Цанхи гээд л яриад байгаа.

Түрүүн Хурц гуай зөв ш дээ. Ядаж геологийнхон өөрсдөө хил хязгаар, тархиар нь ангил эс бөгөөс коксжих юм уу эрчим хүчээр нь ангил гэж хэллээ. Тэгэж байж гэмээнэ юм гарна. Тэгэхдээ энэ бол 5000 клорроос дээш өндөр клорртой нүүрс. Энэ бол 70 хувь биш 30 хувь байхгүй юу. Нийт таван тэрбумтай. 30 хувь л байгаа. Тэрнээс 30 хувийн энэ нүүрсийг бүгд кокс байна гэж худлаа яриад тендер зарласан нэр зүүгээд тэгээд худлаа хувьцаа гаргаад тэр хувьцаа нь ямар үнэтэй ч юм. Гурван тэс дээр чинь Souse of Suns гээд ХХК 153 сая өндөр клорртой нүүрс дээр 2 миллард долларын хувьцаа гаргаад л зүгээр ажлаа хийгээд явж л байна ш дээ. Иймд Эрдэнэс таван толгой зүүн Цахир дээр ажиллаж байгаа юм бол энэ чигээрээ л ажиллаад л явах хэрэгтэй. Хувьцаагаа нээлттэй зарла л д аа. Тэгэхгүй хаалттай юм яриад нэгэнт техникийн даалгавар байхгүй учраас тэр техникийн даалгавар дээр үндэслэж санхүүгийн нөхцөл нь гарах ёстой. Хичнээн тэр бум долларын хөрөнгө оруулалт хийгээд ч нэмэргүй. Тэр хөрөнгө оруулалт дээр үндэслэж тэр асуудал цаашид шийдэгдэх ёстой байхгүй юу. Тэгвэл өнөөдөр хөрөнгө оруулалт нь ч мэдэгдэхгүй хичнээн километр төмөр зам тавих, ямар хүчин чадалтай эрчим хүч, станц ажиллах нь мэдэгдэхгүй онцлог нь ийм бүрхэг байгаа байхгүй юу?

 15 сая коксжих нүүрс олборлон, энэ 15 саяын 70 хувь нь эрчим хүч, 30 хувь нь эрчим хүчний нүүрс байгаа байхгүй юу. Иймд баяжуулаад ирэхээр 60 хувь нь баяжмал, 30 хувь нь дайвар бүтээгдэхүүн гардаг байхгүй юу. Тиймээс дөрөв юмуу таван саяын 5000 хувийн клорритой эрчим хүчний нүүрс гарна. Энэ 5000 клорритой эрчим хүчний нөөцөөр 1500 мега батт-ын чадалтай станц ажиллуулах нүүрсний нөөц байгаа.

          Эрчим хүчний нүүрсний дайвар бүтээгдэхүүнийг бид борлуулж чадахгүй ш дээ. Өнөөдөр бид Таван толгой дээр очиж чадахгүй, эд нар эрчим хүчний нүүрсээ түрээд хаячихаж байгаа байхгүй юу. Зөвхөн коксжих нүүрс сортлоод л, экспортлоод л 70 доллароор гаргаж байна. Энэ бол эцсийн үүнийг дүндээ ашигт малтмалыг сурцлан ашиглах төрийн үйлдвэрийн ХХК-нууд хийж байна ш дээ. Яг үнэн хэрэгтээ Эрэдэнэс таван толгой, Энержи ресурс хийж байгаа байхгүй юу.

Энэ дээр анхаарах хэрэгтэй. Дандаа худал мэдээлэл өгч байна. Их хурлын гишүүд ч бас худлаа байгаа байхгүй юу. УИХ, Үндэсний аюулгүй байдлын түвшинд ч худал байна. Ядаж бодит нөөц дээрээ ярьж сурмаар байна. Бид нөөцөө өсгөсөн юм бол байхгүй. 1980-аад онд хийсэн нөөц хэвээр л байгаа. Ямар ч ХХК нөөц өсгөөгүй леценз л эзэмшигч байсан. Энэ нөөц дээр Таван толгойг яаж, хэрхэн ашиглах вэ? гэдэг асуудлыг л шийдэх ёстой. 15 сая тонн баяжуулах үйлдвэрийг угаах уурхай байх шаарлдагатай. Үндсэндээ баригдчихлаа шүү дээ. Ус байхгүй байна. Оюу толгойг усаар хангах уу гэдэг асуудал толгойн өвчин болчихоод байна шүү дээ. Оюу толгойг баяжуулахад ус байхгүй л гэж байсан одоо бол 15 жилийн усны нөөц байна л гэж байна л гэж яриад байна. Тэгвэл одоо бид Оюу толгойг 30 жил ашиглаж чадах уу, үгүй юу маапаантай. Маш худлаа мэдээлэлүүд байна.

Иймээс том төслүүдийг нээлттэй болго. 536 хувьцаа гэнэ. Ямар ч үнэ цэнгүй хувьцаагаар яадаг юм. Хувьцаа гэдэг чинь санхүүгийн зах зээлийн хэрэгсэл үнэт цаас шүү дээ. Бирж дээрээ борлогддог үнэ цэнтэй байх ёстой шүү дээ. Бирж дээрээсээ худалдаж авах ёстой. Санхүү дээр active/идэвхтэй/, passive /идэвргүй/ гээд байдаг шүү дээ. Хувьцаа тэг /0/ байхад active /идэвхтэй/ тал нь тэгээд яах болж байна. Ийм байдлаар манай төр засгийн удирдлагууд зах зээлийнхээ эдийн засгийг ч ойлгохгүй байна. Геологи уул уурхайн талаар мэдлэг ч байхгүй байна.

Бид мэргэжлийн хүмүүс чадлаар бодитой мэдээллийг хүргэж байгаа л даа. Засгийн газрын түвшинд асуудал хариуцсан сайдуудын бүх мэдээлэл худлаа байхгүй юу. Үүнийг анхаарч Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвөлөлөөс нээлттэй хэлэлцүүлэг хийж байгаа нь маш сайн байна. Манайд бол ашигт малтмалын хийгээд үнэт цаасны тухай бүх хуулиуд байгаад байна. Эдгээр хуулийн хүрээнд ажиллаж болохгүй юм бол байхгүй ээ. Нээлттэй ХХК байгуулаад Монголын биржээр хувьцаагаа зарла л даа. Яагаад болдоггүй юм. Тэртээ тэргүй л 51 хувийг нь эзэмшээд 41 хувийн хувьцаагаа үнэлээд гаргаж байгаа ш дээ. Тэгээд тэр хэдэн ХХК нь хувьцааг нь худалдаад ав л даа. Дараа нь тэрнээс хувьцаагаа шийдэж болно шүү дээ. Хамгийн гол нь намуудын улс төрийн амлалттай л холбоотой худлаа яригдаад буй юм уу гэж бид мэргэжлийн үүднээс эмзэглэж байна.

За баярлалаа. Владимир докторт.

          Энэ дашрамд тодруулж хэлэхэд энэ хэлэлцүүлгийг иргэний танхимаас зохион байгуулж байгаа. Иргэдийн хүсэлт, санал, шаардлагын дагуу зохион байгуулж байгаа. Тэрнээс үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хамааралгүй юм шүү гэдгийг Сосормаа зөвлөх тодруулж хэлэв. Сүүлийн саналаа өгсөн хүнийг урьж байна.

н.Баасандорж /ТББ-ын төлөөлөл/

           Нийслэлд сая гаруй хүн аж төрж байна. Тэдний өдөр тутмын үйл ажиллагааг хамгаалах үүрэгтэй Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага гэж албан ёсны хуультай байгууллагыг төлөөлж байна. Өнөөдөр монголын 2,7 сая хүн амын эрх ашгийн асуудал, хүн бүрт хамаатай ийм асуудал гэдгийг хүмүүс сая тодорхой хэлчлээ.  Тиймээс төрийн бус байгууллага, мөн иргэний хувьд хэдэн зүйл хэлье. Мэдээллээр манай ард түмэн дутаж байна. Хэн ямар алба хашч байна, хэн ямар мэдээлэлтэй байна, хэн ямар хөрөнгөтэй байна тэр хүн нийгэмд тодорхой хэмжээгээр түлхүү, илүү ашиг олж, ашиг хүртэж байна. Энэ тодорхой байна. Түрүүн Хүрэлбаатар сайд ч хэллээ, бүх орон нутагт засаг захиргааны нэгжийг хамраад иргэдээр энэ асуудлыг хэлэлцүүлэх ёстой. Сайн засаглалтай, шударга төртэй байж бидний ярьж байгаа юм хэрэгжих ёстой. Гэтэл иргэд итгэх итгэл бага болсон байна. Эрхэм гишүүд минь ээ. Үнэхээр энэ хувьцааг гаргаад монголын ард түмэн хэд нь амьдрал сайжрах уу, хэзээ ядуурлаас гарах уу гэдгийг чих тавин сонсч байна. Тэгэхээр сайн засаглал, шударга төр хэрэгтэй байна. Ирэх жил 12 оны сонгууль гээд баахан хөөрцөглөнө. Гэтэл ард түмний өмнө янз бүрийн юм авах гээд, янз бүрийн хүмүүс оруулж ирж хөнгөн гоомой хандах вий. Бид хаширч байна. Өмнөх хөрөнгө хуваарилалт юу болов, газар олголт юу болов. Өнөөдөр хүн улаанбаатрын дөнгөж 0,7 хувь нь газраа өмчилсөн байна шү дээ.  Цаана чинь газаргүй хүмүүс зөндөө үлдсэн байна. Таван толгой , энэ том төслийн үрийг хүртэнэ гэж олон хүн хүлээж байгаа.  Энэ шиг юм болох вий. Улсын нэртэй олон үйлдвэр дампууруулсан шүү дээ. Чингисийн нэг сургааль байдаг “ Ус, тожуулаар их түймрийг унтрааж болно. Ухаан муутай хүмүүсээр улс орныг удирдуулбал сөнөюү” гэсэн сургааль үг байдаг. Иргэд олон түмэн үнэхээр хүсэн хүлээж байна. Хоёрдугаарт, өөрсдийн хүмүүстээ итгэх ёстой гэж ард түмэн хэлээд байна. 10 хувиа иргэдэд, 10 хувиа компаниудад өгий гээд байгаа. Бодоод үзээрэй. Үнэхээр шударга байя гэвэл иргэдээ нэг гараанаас гаргахын тулд, мянга хэдэн хувьцааг нь өгөөд,  аж ахуйн нэгжүүд өөрсдөө байгуулсан хөрөнгөөрөө цуглуулсан хувьцаагаа худалдаж аваад цааш нь явбал зүгээр биш үү. Манайхан чинь авчихсан хэдэн хувьцаагаа зараад, өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэг ш д, гэтэл юу ч үгүй зарж суучаад, цаана нь их орлого олоод байдаг , гэтэл зарчихсан нь юу ч үгүй сууж байх биш үү гэх мэт бодмоор юмс байна.

          Бид хэдэн жилийн дараа ашгаа амсах вэ гэж байна. Сугар дарга хэлж байна, бүх тооцоо зардлаа хасаад тэр компани хэзээ ашигтай болсноос хойш шүү дээ. Гэтэл 90 онд бий болсон компани хувьцаа битгий хэл байна шүү дээ. Хяналт их өндөр тооцоо, хариуцлага байж байж энэ асуудлыг шийдэхгүй бол, 10-20 жилийн дараа ашиг нь нэг төгрөг байна гээд сууж байхыг үгүйсгэхгүй.

          Монгол бол баян орон , ард түмэн тэрийг хүртэх хэрэгтэй. Монгол орны ирээдүй хожих ёстой. Эцэст нь энэ олон түмнээр хэлэлцүүлж байгааг иргэний хувьд би их хүндэтгэлтэй ханддаг. Ардчилсан нийгэм гэж цээжээ дэлддэг ч тэр бүр иргэд санал үзэл бодлоо илэрхийлж чаддаг бил үү. Тийм учраас энэ иргэний танхимын хамт олонд үнэхээр талархаж байгааг илэрхийлье.

Ч.Сосормаа /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/

За баярлалаа. Одоо оролцогчдоос тавьсан зарим асуулт дээр тайлбар хийхээр Эрдэнэс МГЛ компанийн ТУЗ-ийн дарга, ТӨХ-ны дарга Д.Сугар даргыг урьж байна.

Д.Сугар /ТӨХ-ны дарга/

           Нэгдүгээрт үнэхээр нээлттэй хэлэлцүүлэг болж байна гэж ойлгож байгаа. Төсөл үнэхээр олон том салбар хамарч байгаа учраас ингэж ярих хэрэгтэй. Шүүмжлэл дотор ажлын хэсэгт хэрэгтэй, хүлээн зөвшөөрөх ёстой саналууд их гарч байна. Үнэхээр бид 200 хэдэн сая доллар хөөцөлдөж байж авчихаад,урьдчилгаа болгож авчаад, тэрүүгээрээ уурхай хөгжүүлэхийн оронд өөр тийшээ өгөх харамсалтай шүү дээ. Нэг хэсэг шүүмжлэл бол үнэхээр мэдээлэл солилцож амжаагүй байна аа.

Би тайлбар хэлэхгүй, утгагүй юм болно. Ард иргэд шүүмжилж байхад, урдаас нь тайлбарлаад байвал утгагүй юм болно. Тиймээс би зарим асуултад хариулаад дуусгачихья. Ер нь бол  Цанхийг 2 хуваах юм уу, 10 хувийг компанид өгөх юм уу, Пүрэвбаатар гуайн 6 алдаа, Содном гуайн үндэсний компанаар хийлгэе, хүний нөөцөд шилдүүлдэг мөнгө  гэдэг бол ажлын хэсэг дээр шийдэхгүй, үндэсний хэмжээнд ярих асуудал шүү дээ. Тэгэхээр, нүүрсний нөөцийг эзэмшиж байгаа хувь, баруун Цанхи дээр ашиглалт явуулах гэж байгаа компанийн хувь холилдоод байна.Одоогоор ямар ч эргэлзээгүй энэ хавийн бүх нөөц засгийн газар дээр 100 хувь байж байгаа. Их хурлаас баталсан төлөвлөгөөний дагуу, 49 хувийг олон улсын зах зээл дээр, зарим бусдыг иргэддээ эзэмшүүлээд ингээд явна. Харин баруун Цанхи дээр 2 төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа компани дээр, нэг нь хөрөнгө оруулалт хийнэ, хөрөнгө оруулалт хийсэн юм чинь ашгаа тэд олж авна ш дээ, хоёрдугаарт операторын үйл ажиллагаа явна , энэ хөлс орлогыг бас авна шүү дээ, тэр консорциумын хувь 2 холилдоод байгаа юм. Ройтерс агентлаг асуусан байна. Ямар шалгуураар компаниа 40, 24, 18 гэж хувааж байгаан гэж асуусан байна. Тэгэхээр япон болон солонгосын компанийг хасч байгаад, тэр хувий нь монгол орос хуваагаад авцан юм ерөөсөө байхгүй ээ. Албан ёсны шийдвэр ерөөсөө гараагүй. Юу төөрөлдөөд байна гэхээр,  Энэ консорциум дотор голлох юм байгаа.  Мицуи Шинхуа 2 дотор Шинхуа нь голлоод, оросын төмөр замын хувьд тэр нь голлоод япон солонгос нь дагаад яваа. Дараа нь хэлэхэд, үнэхээр япон ба солонгосын төлөөлөл манай албан түвшинд уулзахаараа монголд их баялаг байна, манайд өндөр технологи байна, энэ 2-ыг нийлүүлээд өндөр үр дүнд хүрнэ гэдэг яг хэлэлцээрийн ширээний ард суугаад япон болон солонгосын компаниуд нүүрс худалдаж авах саналаа л хэлсэн болохоос, технологийн саналаа гаргаагүй юм.  Өчигдөр Корес ыг хүлээж авч уулзлаа. Тэд өөрсдөө хэлсэн. Бид үнэхээр алдаатай юм хийжээ. Одоо нүүрс боловсруулах, нүүрснээс шингэн түлш гаргаж авах чиглэлээр тодорхой санал гаргая гэж хэлсэн. Нэгэнт урдах асуудлаар албан шийд гаргаагүй тул судлахад бид бэлэн байна гэж бид хэлсэн. Тэд нар өмнөд африкийн компанитай нийлээд, нүүрснээс түлш гаргах чиглэлээр ажиллахад бэлэн байна гэсэн, тэгэхээр солонгос японыг гаргаагүй, тэр дурдсан хувь бол эцсийн шийд биш гэдгийг хэлье. 

Хоёрдугаарт, хөрөнгө хуваарилахдаа зайлшгүй харгалзах зүйл байгаа юм.  Хятадууд шууд хэлж байгаа.  Та нар манай нутаг дээгүүр нүүрсээ зөөнө. Танай эрчим хүчний нүүрсийг бид л худалдаж авна. Шинхуа бол үнэхээр дэлхийн хэмжээний компани, бид өндөр хувь авна гэж шаардлага хэлж байгаа. Оросууд  нүүрс манай төмөр замаар явна, бид төмөр замыг тавихад оролцоно, бусад асуудалд манай оролцоо их байгаа / гэдэг чинь ойлгомжтой шүү дээ нөгөө бензин тос энэ тэрээ хэлж байгаан/ тэгэхээр манай хувь өндөр байх ёстой гээд ингээд тулгасан. Пибоди бол бид дэлхийн хэмжээний том, нэр хүндтэй, аюулгүй ажиллагаатай компани танай нүүрсийг дэлхийн брэнд болгож бид чадна, манай шалгарсан борлуулалтын сүлжээгээр танай нүүрс борлогдоно тэгэхээр бид чухал оролцоотой байх ёстой гээд байгаа. энэ дунд бид геополитикийн сонирхлоо харж байгаад хуваарилах ёстой. Саяынх шиг түлхүүр асуудлаар арай хараахан тохирч чадаагүй байгаа. Энэ бол явагдаж байгаа. Тактикийн үүднээс нээлттэй дэлгэж болохгүй. Нөгөөдүүл бас биднийг судалж байгаа учраас.

Орос жишээ нь ингэж байгаа. Шинээр барих 1100 км бол одоо байгаа хамтарсан үйлдвэрийн нэг хэсэг байх ёстой гээд байгаа. Бид энийг хэзээ ч хүлээж авч болохгүй. УБТЗ-ын 49 оны хэлэлцээрийг өөрчилье гэж байхад шинээр хийхийг ийш нь өгөөд, 51 хувь руу оруулах ямар ч бололцоо байхг үй шүү дээ. Ийм мэт асуудал дундуур явж байна.

Дараагийн асуудал. Энэ зүүн Цанхийн олборлолтыг эхэлсэн. УИХ бол оператор компаниа олоод бүх юмаа хийгээд яв гэсэн үүрэг өгсөн. Тэр чиглэлээр бид шалгуулаад танилцуулаад явж байгаа. Олон шалтгаанаар сунжрах шинжтэй. Энийг хүлээхгүйгээр бид эхэлцэн байгаа.

Тэр 70 доллар дээр үнэхээр тийм асуудал байгаа. Миний мэдэж байгаагаар өнгөн хөрсний өгөршсөн, чанар муутай нүүрс. Бид урьдчилгаанд авсан 250 саяа төлж барагдуултал энэ үнээр явах юм. Тэгээд төлж бараад бид жинхэнэ зах зээлийнхээ жамаар явж болох ийм учиртай гэрээ. Тэрэн дотроо ямар нэгэн зуучлагчаар дамжуулалгүй шууд эцсийн хэрэглэгч, ган үйлдвэрлэгч, мөн япон солонгосын зах зээлд хүргэхээр хийсэн ийм гэрээ.

Үр ашгийн тооцоон дээр шүүмжлэх юм байгаа. Манай яам тамгын газруудад ямар хүмүүс ямар боломжоор ажилладаг билээ та нар мэдэж байгаа. Ерөөсөө ямар ч зүггүй таамгаар явж байгаа юм биш шүү. Дэлхийн хамгийн том 15 компаниас тооцоо хийж эхэлсэн шүү дээ. Саяын гомдол гаргаад явж байгаа шинжээч нарыг уриагүй байж болох юм. Энэрэл дарга энийг анхаараад явах ёстой. Баруун Цанхийн ТЭЗҮ гарчихсан шүү дээ. Зүүн Цанхи бас батлагдаад явж байгаа. Баруун зүүн нийлээд, дээр нь нэмэгдэж орж ирэх нөөц ингээд уулын ажлын нэгдсэн төлөвлөгөөгөөр явах ёстой  гэдгийг ойлгож байгаа. Шүүмжлэлийг эсэргүүцээд байгаа юм алга аа.

Лицензийг нэг хоёроор нь шилжүүлээд, дунд нь ашиг олох гээд байгаа юм байхгүй ээ. Зүгээр, зүүн баруун Цанхи бол үндсэн гол нь. Манай зөвлөх компаниуд танай гол лиценз энэ шүү гэж байгаа тэрийг судалж байгаад монголд хэр ашигтай байна, юу юугүй өгөхөөр 49 хувь нь гадаад болоод явчихна шүү дээ, зүүн баруунаасаа  IPO гаргаад явий гэж байгаа.

Ийм өртэй компани яаж үнэд хүрэхийн гэж байна. Бид гол нь хувьцаагаа л үнэд хүргэх гэж ядаж байгаа.  Тийм учраас  хэлж болохгүй юм их л байх юм, ядахдаа зээлээ Эрдэнэс МГЛ дээр бичиж байгаа. Эрдэнэс ТТ бол олон улсын зах зээлд цэвэр гарах ёстой. Хамгийн сүүлд хэлэхэд, IPO буюу ард түмэнд очиж байгаа юм зөвхөн зүүн баруун биш шүү. Бүх ордыг хэдийчинээ бид олон улсад магтаж, ойлгуулж чадна тэр юм шүү. Бидний ажил төлөвлөсөн ёсоор явж байгаа. хойтон эхний хагас жилд зах зээл дээр гаргах байгаа. Итгэл найдвар байна. Манай менежментийн багийг хэр зөв томилсноос шалтгаална шүү. Манай ETT /Эрдэнэс/ захирлаар нь энэбиш ажиллаж байгаа, орлогч нь томилогдоод эхэллээ, Дрийм Хэнкок гээд манайд сууж байсан туршлагатай хүн томилогдлоо.

Төлөвлөсний дагуу сурталчилгаа юм явж байна. Зүүн цанхийн олборлолт ажил сайн байх ёстой. Баруун цанхи сайн байх ёстой. Дэлхийн зэх зээл дээр гараад эхэлчихсан, дэд бүтэц эхэлчихсэн, зам шийдчихсэн байх ёстой.  Даалгавраа хийсэн юм уу гээд байгаа. Бидэнд бүгд байгаа. Мэдээлэл очоогүй байх шиг байна. Нөөцийн ангилал энэ тэр бүгд байгаа. Энэ бүгдийг тайлбарлаад байвал барахгүй. Залруулья гэж бодож байсан юмаа хэллээ. Миний хувьд энийг нуух ямар ч шаардлага байхгүй. Чухал арга хэмжээ боллоо.

Ч.Сосормаа / Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх /

          Ардчиллын нэг зарчим байгаа. Хүний сайнд биш механизмын сайнд байдаг гээд. Тиймээс үйл ажиллагаагаа нээлттэй сайн хийгээрэй. Итгэж найдаж хүлээж байна шүү. Энэ олон сайн саналыг бид цаасан дээр буулгаад, ажлын хэсэг ЗГ, УИХ, ҮАБЗ-д хүргэнэ. Цаашдаа дахин ийм хэлэлцүүлэг шаардлагатай бол явуулах болно. Дэгийн тухай хуулинд УИХ байнгын хороон дээр нээлттэй сонсгол хийх эрхзүйн орчин бүрдсэн байгаа. Тиймээс Тавантолгойэ асуудлаа нээлттэй сонсгол хийх байхаа гэж итгэж хүлээж байгаагаа энэ дашрамд хэлье.Ингээд энэ хэлэлцүүлэгт ирж оролцсон, мэдээлэл танилцуулга хийсэн Засгийн газрын төлөөлөл, Эрдэнэс МГЛ компани ХК хамт олон ТУЗ-ийн дарга, гишүүд, олон сайхан санлыг хэлсэн эрдэмтэн судлаачид бусад оролцогчдидоо талархал илэрхийлье.  

 -oOo-