Байгаль хамгааллын асуудлаар хамтран ажиллах санал тавив
Мэдээлэл бүртгэсэн: administrator огноо: 2010-09-09
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга БНХАУ-ын Элчин сайд Юи Хүняог
өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Тамгын газрын дарга Д.Баттулга уулзалтын эхэнд өөрийгөө товч танилцуулаад Монгол Улсын худалдааны хамгийн том түнш БНХАУ-тай хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхэд болон тус улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн айлчлалын үр дүнг ажил хэрэг болгоход Тамгын газар ихээхэн ач холбогдол өгч, Элчин сайдтай хамтран ажиллах хүсэлтэй байна гэв. Тухайлбал Ерөнхийлөгчийн ихээхэн анхаарч буй байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой асуудлаар хамтран ажиллах саналтай байгаагаа тэрээр илэрхийллээ.
Элчин сайд уулзаж танилцах боломж олгосонд Тамгын газрын даргад талархал илэрхийлээд тодорхой асуудлаар хамтран ажиллахад бэлэн байна гэв.
- Эхлэл
- Ерөнхийлөгч
- Тамгын газар
- Зөвлөхүүд
- Хуулийн бодлого, Эрдэс баялгийн бодлогын зөвлөх
- Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх
- Эдийн засгийн бодлогын зөвлөх
- Гадаад бодлогын зөвлөх
- Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх
- Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх
- Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх
- Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх
- Иргэний танхим
- Блог
- Мэдээллийн төв
- Архив
- Холбоо барих











