Чөлөөлөх дайны ахмадууддаа шагнал гардуулав
Мэдээлэл бүртгэсэн: administrator огноо: 2010-09-03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо төлөө амь нас хайрлалгүй тэмцэж явсан зарим ахмад дайчдыг төрийн одонгоор шагнасан юм. Уг шагналыг Батлан Хамгаалахын сайд Л.Болд, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Иргэдийн хурлын дарга Т.Билэгт нар ахмад дайчдад өчигдөр гардуулж баяр хүргэлээ.
Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор нийслэлийн өндөр настан Гэндэнгийн Гэжээ, Долгорын Батаа, Дамдинсүрэнгийн Заншир, Жамцын Гармаа, Архангайн Жаргалант сумын Тасрангийн Чулуунбат, Дорнодын Баян –Уул сумын Цэвээний Галсанлхам, Увсын Улаангом сумын Гэнэнгийн Дугдай нарын 56 хүнийг, цэргийн гавъяаны одонгоор Баян-Өлгийн Улаанхус сумын Жилжаны Махайс, Говь-Алтайн Хөхморьт сумын Дарьсүрэнгийн Бадарч, Төв аймгийн Алтанбулаг сумын Цогтын Самбуу нарын 107 хүнийг тус тус шагнасан байна.
- Эхлэл
- Ерөнхийлөгч
- Тамгын газар
- Зөвлөхүүд
- Хуулийн бодлого, Эрдэс баялгийн бодлогын зөвлөх
- Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх
- Эдийн засгийн бодлогын зөвлөх
- Гадаад бодлогын зөвлөх
- Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх
- Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх
- Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх
- Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх
- Иргэний танхим
- Блог
- Мэдээллийн төв
- Архив
- Холбоо барих











