Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа хогийн цэг дээр ажиллаж байгаа хүүхдүүдийн с
Мэдээлэл бүртгэсэн: administrator огноо: 2010-08-24
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаагийн санаачилгаар “Хүүхэд хүүхдийн төлөө” төрийн бус байгууллага, “Монгол масс мэдиа” хамтран хогийн цэг дээр хог түүн амьдарч байгаа хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, тэдний хүний эрхийг хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн хот тохижилтийн газар, СХД-ийн хөдөлмөр эрхлэлтийн алба, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих” сан, “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе” залуусын аян зэрэг нийт 18 байгууллагын төлөөлөл оролцлоо.
Цаашид хогийн цэг дээр ажиллаж, амьдралаа залгуулж байгаа хүүхдүүдийг сургуульд хамруулж, бодит үр дүн гаргахаар талууд тохиролцов. Уг ажлыг харъяа дүүргийн хороо болон сургууль, төрийн болон төрийн бус олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулахаа илэрхийллээ.
- Эхлэл
- Ерөнхийлөгч
- Тамгын газар
- Зөвлөхүүд
- Хуулийн бодлого, Эрдэс баялгийн бодлогын зөвлөх
- Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх
- Эдийн засгийн бодлогын зөвлөх
- Гадаад бодлогын зөвлөх
- Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх
- Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх
- Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх
- Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх
- Иргэний танхим
- Блог
- Мэдээллийн төв
- Архив
- Холбоо барих











