"Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал" байгуулах тухай
Хүн улсын үеэс Монгол гүрний тусгаар тогтнолыг илтгэн, төрийн сүр хүчийг бадраан, дээдсийн онгон шүтээнийг урин дуудаж, түмэн олны сүлд хийморийг сэргээн, үе дамжин уламжилсан монгол төр ёсны хөгжмийн урлагийн өнө эртний гайхамшигт өвийг Монголын эзэнт гүрэнд өвлүүлэн, төрийн их найрал хөгжмийн өлмийг батжуулсан Чингис хааныхаа төр ёс, түүхэн уламжлалыг сэргээх тухайд эрдэмтэн мэргэд, урлаг соёлын зүтгэлтэн, мэргэжлийн урлагийн байгууллагуудаас гаргаж буй саналыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтын 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь заалтыг тус тус баримтлан ЗАРЛИГ буулгах нь:
1. Монгол үндэсний найрал хөгжмийн бүтэц, бүрэлдэхүүн, хөгжимчдийн
эгнээг өргөжүүлэн "Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал" байгуулан Үндэсний их баяр наадам, нийтээр тэмдэглэх баярын төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, төрийн үндэсний, дипломат ёслолын үеэр эгшиглүүлж хэвшүүлсүгэй.
2."Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал"-ын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хөгжмийн зэмсгийн төрөл, ангиллыг өргөтгөх, төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр эгшиглэх хөгжмийн бүтээлүүд туурвих, хөгжимчдийн хувцас бэлтгэх зэрэг цогц асуудлыг тусгасан хөтөлбөр боловсруулж, Төрийн ёслолын журамд нэмэлт өөрчлөлт оруулж мөрдөхийг засгийн газарт чиглэл болгосугай.
Арван долоодугаар жарны "Газар тэтгэгч" хэмээх модон тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн найман.
|
МОНГОЛ УЛСЫН |
Н.БАГАБАНДИ |
|
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД |
Ц.ЭЛБЭГДОРЖ |
|
ХУУЛБАР ҮНЭН. |
Б.ОЧИРБАТ |
| Хавсралт | Багтаамж |
|---|---|
| Зарлигийн биелэлт | 115.08 KB |
- Эхлэл
- Ерөнхийлөгч
- Тамгын газар
- Зөвлөхүүд
- Хуулийн бодлого, Эрдэс баялгийн бодлогын зөвлөх
- Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх
- Эдийн засгийн бодлогын зөвлөх
- Гадаад бодлогын зөвлөх
- Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх
- Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх
- Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх
- Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх
- Иргэний танхим
- Блог
- Мэдээллийн төв
- Архив
- Холбоо барих











