Хэлсэн үг

Ерөнхийлөгчийн Хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Шинэ жилийн баяр хүргэж, он солигдох мөчид ард түмэндээ хандаж хэлсэн үг

Эрхэм хүндэт  ард иргэд ээ,
Он солигдох энэ гэгээн мөчийн баярын мэндийг Та бүхэнд хүргэе.  

Алслан одож байгаа 2011 он үйл явдлаар баялаг, өөрийн гэх тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн жил байлаа. Монголын тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол гүрний 805 жилийн ой, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой болон Ардын хувьсгалын 90 жил, Монгол улс, НҮБ-д элсэн орсны 50 жилийн гээд бусад олон түүхт үйл явдлын ой тохиолоо. Энэ бүхэн Монголын түүхэн бахархалыг улам нэмж, манай ард түмэн ч их ойнуудаа амжилт бүтээл дүүрэн өнгөрүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үг

МИНИЙ МОНГОЛ МӨНХ ОРШИГ

Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд,
УИХ, Засгийн газрын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид, хатагтай ноёд оо,

Өнөөдөр та бид Монгол улсад, магадгүй өнгөрсөн зуунд тохиосон хамгийн чухал  түүхэн үйл явцын тухай ярилцаж, гүн хүндэтгэл үзүүлэхээр цуглаад байна. Монгол төрийн хүндэт хоймроос эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг нийт ард түмэндээ болон хөрш улс орнууд, манай улстай дипломат, найрсаг харилцаатай, хамтын ажиллагаатай нийт улс гүрэн, байгууллага, хамт олонд хүргэж байгааг минь хүлээн авна уу. Аливаа улс үндэстэнд түүний эрх эрх чөлөөт, бие даасан байдал нь хамгийн эрхэмд тооцогддог. Монголчууд дор бүрнээ, айл аймаг, хотол үндэстэнээрээ эрх чөлөөтэй, эн тэнцүү, тэгш харилцаатай байж хөгжин дэвжихийг эрхэмлэж ирсэн.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 66 ДУГААР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ ШҮҮМЖЛЭЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ

Нью Йорк, 2011 оны 9 дүгээр сарын 21

Чуулганы дарга ноён Абдулазиз - Аль Нассер,
Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн,
Хүндэт төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,

Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганы даргаар санал нэгтэй сонгогдсон Танд  Монгол Улсын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс баяр хүргэж, нэр хүндтэй энэ үүргээ биелүүлэхэд тань бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлье.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 66 ДУГААР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ ШҮҮМЖЛЭЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ

Нью Йорк, 2011 оны 9 дүгээр сарын 21

Чуулганы дарга ноён Абдулазиз - Аль Нассер,
Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн,
Хүндэт төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,

Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганы даргаар санал нэгтэй сонгогдсон Танд  Монгол Улсын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс баяр хүргэж, нэр хүндтэй энэ үүргээ биелүүлэхэд тань бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлье.

“Дэлхийн монголчуудын чуулган”-ы таван жилийн ойн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг

Энд хүрэлцэн ирсэн эрхэм монгол ахан дүүс, эрхэм хатагтай ноёд, эрхэм хүндтэй зочид төлөөлөгчдийн энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Дэлхийн монголчуудын чуулганы 5 жилийн ойн баярын хуралдаанд оролцож байгаа эрхэм хүндэт төлөөлөгчид, зочдод, мөн Монгол Улсын анд нөхөд та бүхэнд Монголын төр, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж мэндчилье.

“ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН ЧУУЛГАН”-ЫН ТАВАН ЖИЛИЙН ОЙН ХУРАЛДААН ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Элгэн дотно монгол ахан дүү нараа,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

“Дэлхийн Монголчуудын Чуулган”-ы таван жилийн ойн баярын хуралдаанд оролцож байгаа дотоод, гадаадын төлөөлөгчид, хүндэт зочид, Монгол Улсын анд нөхөд Та бүхэнд Монголын төр, ард түмний өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэн мэндчилье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багт барих хүндэтгэлийн зоог дээр хэлсэн үг

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгчөө,
Тэргүүн хатагтай,
Хатагтай, ноёд оо,

Миний урилгыг хүлээн авч Монгол улсад төрийн айлчлал хийж байгаад Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай Та бүхэнд Монголын ард түмний өмнөөс, хувиасаа болон гэргийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.  Монголчуудын сайн танил Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны энэ удаагийн Монгол Улсад хийж байгаа айлчлал, яриа хэлэлцээ хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн, үр дүнтэй чухал айлчлал болж байна.  

"КНААN QUEST-2011" ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН СУРГАЛТ, ДАДЛАГЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт ноёд оо!
Эрхэм генерал, офицер ахлагч нар аа!
"КНААN QUEST-2011олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургалт, дадлагад оролцож байгаа хүндэт зочид оо!

Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая!
Монгол Улсад зургаа дахь жилдээ явагдаж байгаа "КНААN QUEST-2011" олон үндэстний энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад оролцохоор жигдрэн жагссан цэрэг дайчид Та бүхэнд Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, даян дэлхийд энхийг сахиулах нэр хүндтэй үйлсэд Тань өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үг

Эрхэм хүндэт наадамчид аа!

Хүндэт зочид оо! 

Их түүхэн ойнууд, өнтэй зун давхацсан Монгол түмний баяр наадам сайхан болж өндөрлөж байна. Аргамаг хөлгүүд маань хурдтай, харваачдын цэц мэргэн байж, хүчит бөхчүүд маань бяр ухаанаа дайчлан барилдаж наадамчин олноо тэгш дүүрэн баярлууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: ЭЭЖҮҮДДЭЭ “ХАЙРТАЙ ШҮҮ”

“Алдарт эх” одон гардуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн хэлсэн үг 

Эрхэм хүндэт ээжүүддээ ирж байгаа эх үрсийн баярын мэнд хүргэе. Монголын төрийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Алдарт эх”-ийн одонгоо хүртсэн эрхэмсэг ээжүүддээ чин сэтгэлийн баяр хүргэе.  Эх үрсийн баяр эхийн цагаан сүүний баяр үргэлж сүүн замтай байхын ерөөл дэвшүүлье. 

Syndicate content