Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”, нийслэлийн Ардчилсан хүчний холбоо хамтран Иргэний нийгмийн өдрийг тохиолдуулан нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг “Монгол дахь иргэний нийгмийн хөгжил, өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” сэдвээр хийж, нийслэлийн Ардчилсан хүчний холбооны ерөнхий зохицуулагч Ж.Батзандан “Монгол Улс дахь иргэний нийгмийн хөгжил, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, Иргэний нийгмийн зохицуулагч, Ардчиллын боловсрол төвийн захирал Г.Ундрал “Төр, иргэний нийгмийн түншлэл, ололт амжилт, сургамж”, Төр ба иргэний нийгмийн бодлого боловсруулах ажлын хэсгийн дэд дарга Д.Сүхжаргалмаа “Иргэний нийгмийн үзэл баримтлалын төсөл” гэсэн илтгэл тус тус тавьж, оролцогчид саналаа илэрхийлэв.