Илгээлт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Илгээлт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт Байгаль орчны ажилтны улсын зөвлөгөөнд оролцогчдод

Байгаль орчны ажилтны улсын зөвлөгөөнд оролцогчдод

Уур амьсгалын өөрчлөлт нь экосистем, эдийн засаг, нийгэмд тулгараад байгаа хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг болсон энэ цаг үед Монгол орны байгаль орчны тулгамдсан асуудлыг хэлэлцэж, цаашдын үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэлбэрээ тодорхойлохоор хуран чуулж байгаа Эрхэм хүндэт хатагтай, ноёд Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж мэндчилье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

Монгол Улсын шинжлэх ухааны салбарын нийт ажиллагсад, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтдэд 

 

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны зүтгэлтнүүд,

Хатагтай, ноёд оо,

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан эх орны маань хөгжил, дэвшлийн оюун ухаан, хурдасгуур болсон эрдэмтэн, судлаач, шинжлэх ухааны байгууллагын ажилтан, албан хаагч Та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж, амжилт бүтээл, аз хийморь, сайн сайхан бүхниийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ойд зориулсан үндэсний бага хуралд оролцогчдод 

 

Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний түүхт 50 жилийн ойг тохиолдуулан олон улсын нэр хүнд бүхий эл байгууллагатай харилцах, хамтран ажиллах эрхэм үйлст оюун ухаан, хүч чадлаа дайчлан оролцож ирсэн болон эдүгээ хүчин зүтгэж буй нийт хүмүүст чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

Малын эмч нарын улсын зөвлөлгөөн”-д îðîëöîã÷äîä 

Малын эмч нарын улсын зөвлөлгөөнд оролцож байгаа эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо! Монгол түмний нандин шүтээн буянт мал сүргийнхээ эрүүл мэндийг хамгаалан, шилжилтийн үеийн ээдрээ нугачаанд бүдрэлгүй, халуунд халж, хүйтэнд хөрөхөөс үл шантран, эзэмшсэн мэргэжилдээ сэтгэлээ зориулан ажиллаж байгаа малын эмч Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

“Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь” Үндэсний  бага хуралд оролцогчдод

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой  байдлын ерөнхий газар, НҮБ-ын  Хөгжлийн  хөтөлбөрийн төслөөс хамтран зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь”  Үндэсний бага хуралд  оролцогчид Та бүхэнд  чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн ХХ Их хуралд оролцогчдод

Монгол Улсын ард иргэдийг сэтгэл хангалуун хөдөлмөрлөх нөхцөл бололцоог хангахад зорилго, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа нийгмийн зөвшилцлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон Монголын Үйлдвэрчний эвлэлийн мянга мянган гишүүд, дэмжигчид болон тэднийг төлөөлөн энэхүү Их хуралд оролцож байгаа Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, хөгжлийн хөдөлгөгч хүчин болсон хүмүүсийн сайн сайхны төлөө зүтгэж байгаа эрхэм сайн үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт

Мэдээлэл, харилцаа холбооны Улсын зөвлөлгөөнд оролцогчдод

Та бүхэнд Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.   Энэ жил Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын Хувьсгалын 90 хийгээд Монгол Улс НҮБ-д нэгдэн орсны 50 жилийн түүхэн их ой тохиож буй билээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт үндэсний спортын улсын зөвлөгөөнд оролцогчдод

Монголчуудын түүх соёлоороо бахархах,  үндэстний омогшлийг төрүүлэх, үндэсний спорт, тоглоом наадгайн өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэн хадгалуулах, ёс заншлаа дээдлэн хөгжүүлэх үйлсэд өөрсдийн оюун ухаан, хүч чадлаа зориулж буй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, үндэсний спортын зүтгэлтнүүд, тамирчид Та бүхэнд Төрийн тэргүүний зүгээс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, зөвлөгөөний ажиллагаанд амжилт хүсье. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн илгээлт

Монгол улсын иргэн сансарт ниссэний 30 жилийн ойн баярт оролцогсодод 

Олон улсын сансрын хамтын ажиллагааны “Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Орос анд Владимир Женибековын хамт сансарт ниссэний 30 жилийн ойн баярын ёслолд оролцож байгаа Сансрын баатрууд, Эрдэмтэн судлаачид, Иргэд Та бүхэнд баярын мэнд дэвшүүлж, ажил амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн илгээлт

Усны жил”-ийн нээлтэд оролцогчдод

Монголчууд газар нутаг, уул ус, ургамал, араатан жигүүртнээ хайрлан хамгаалах, зөв зүйтэй ашиглах талаар хууль цаазын баялаг өв уламжлалыг бий болгон төрийн бодлогоор зохицуулж ирсэн түүхэн замналтай ард түмэн билээ. Амьд бvхний оршин тогтох vндэс нь ус юм. Бид “Ус чандмань эрдэнэ” гэж амьдралын эх булаг усаа дээдлэн, түүнийг төрийн хууль цаазаар хамгаалдаг,  хүн төрөлхтөн ч усаа даган амьдарч, усаа шүтэн оршсоор ирсэн.

Syndicate content